Ганган эмээ: Анх хэзээнээс гоёл чимэглэлийн зүйлс хийж эхэлсэн юм бэ. Өөрийн чинь мэргэжил энэ чиглэлээрх юм уу.
Сувд-Эрдэнэ: 5н жилийн өмнөөс анх өөртөө зориулан чимэг зүүлт урлан зүүж эхэлсэн л дээ. Ер нь бол том охиныгоо хараад гэртээ сууж байхдаа л илүү хийж эхэлсэн. Мэргэжил бол ТИС-н хүнсний технологийн менежментийн анги төгссөн л дөө. Одоо хүний нөөцөөр магистарт сурч байгаа.
Ганган эмээ: 2009 он гэсэн үг үү. Тэр үед ингэж гоёл чимэглэлийн зүйлс хийх бэлдэц, материалын сонголт хэр их байсан бэ? Би лав ингэж хийж болдог гэж бодож байгаагүй, хараагүй л юм байна.

Сувд-Эрдэнэ: Тухайн үед арай бага л байсан л даа. Гэхдээ гайгүй ээ. Би өөрөө харин туршлага бага байсан байх тэр үед. Хийсэн ээмэг зүйлтээ өөрөө хийсэн гэхээр зарим нь итгэхгүй байх тохиолдол гардаг л байсан. Одоо ч бас хааяа тэгдэг л юм.
Ганган эмээ: Ийм гоёл чимэглэлийн бэлдэцүүдээр сонирхогчид л хоббигоороо өөрсдөдөө зориулан ганц нэг зүйл хийж сонирхолоо дардаг байх гэж бодогдоод байдаг байсан. Үүнийг үйлдвэрлэлийн журмаар хөгжүүлэх боломжтой юу, гадаадад ямар түвшинд хөгжсөн байдаг юм бэ.
Сувд-Эрдэнэ: Зөвхөн сонирхогчид, хоббигоороо хийдэг хүмүүсээс эхлээд дэлхийн том брэндүүд, олонд танигдсан үйлдвэрүүд бүгд л ийм бэлдэцээр л хийдэг. Түүнээс зөвхөн сонирхогчид л ийм бэлдэцээр хийдэг гэсэн үг биш л дээ. Ялангуяа үйлдвэрлэгчид ийм бэлдэцээр хийх нь ойлгомжтой. Жишээ нь нэртэй брэндүүд бол гоёл чимэглэлийн зүйлсийнхээ загварт тааруулан бэлдэцүүдийг захиалгаар хийлгэдэг. Ялгаагүй л урд хөршид маань олноор захиалан хийлгээд хооронд нь бэхлэн бусад төстэй үйлдвэрлэгчдээсээ ялгардаг. Ингэж бэлдэцээ захиалан хийлгэдэггүй ч бэлэн зарагддаг бэлдэцүүдийг хооронд нь зохиомжлон дизайн гаргаж хийх нь бас л брэнд болдог. Бэлдэцүүд нь үнэт металл, гоёлын металл, түрхмэл, хямд, үнэтэй гээд маш олон сонголттой, зэрэглэлтэй байдаг л гэсэн үг. Ямар бэлдэцээр, ямар дизайнтай хийхээс шалтгаалаад брэнд үйлдвэрлэл болж чадах уу, үгүй юу нь хамаарна.
Ганган эмээ: Дархан хүн, ингэж бэлдэцээр гоёл чимэглэл хийдэг хүний хооронд ялгаа бий юу. Ямар ялгаатай вэ?
Сувд-Эрдэнэ: Дархан хүн бурхан ухаантай гэдэгээс үзвэл 2уулаа ялгаагүй л сэтгэж, ур ухаан зарж байж хийдэг болохоор энэ тал дээр ялгаагүй юм шиг. Харин дархан хүн илүү уран гартай байдаг тул дархан хүн бурхан ухаантайгаас гадна бурхан гартай гэж би боддог. Дархан хүмүүсийг хараад хүндлэх, бахархах сэтгэл төрөөд байдаг юм. Яаж ч бодсон би тэр хүмүүстэй өөрийгөө зүйрлэж зүрхлэхгүй ээ. Гэхдээ бэлэн хятад хэвээр цутгадаг хүмүүсийг энд оруулаагүй шүү /инээв/.
Ганган эмээ: Танай фэйсбүүкийн сувдан хэлхээ групп хэзээ нээгдсэн бэ, одоо хэдэн гишүүнтэй байна. Ямар үйл ажиллагаа явуулж байна да.

Сувд-Эрдэнэ: Манай групп 2014 оны эхээр нээгдээд одоогоор 2500 орчим гишүүнтэй болсон. Хоорондоо туршлага судлана, сонирхогчдод сургалт явуулдаг, мөн сүүлд Ханын материалын тэнд байдаг хүүхдийн асрамжын Эрдэм төвд 3-16 насны 18н хүүхдэд сургалт явуулсан. Цаашдаа сайн хийж сурч байгаа хүүхдүүдээс сонгон цалинжуулан ажиллуулах бодолтой байгаа.
Ганган эмээ: Энэ гоёл чимэглэлийн зүйлсийг хийгээд 5н жил өнгөрсөн байна. Ямар ч юмыг хийж бүтээхэд тухайн ажлаасаа хүмүүжил, чадварыг олж авч байдаг. Таны хувьд ямар чадвар, хүмүүжил олж авсан байна.
Сувд-Эрдэнэ: Анхаарал маш их төвлөрдөг болохоор нэг төрлийн бясалгал хийж байгаа л гэсэн үг. Сэтгэл тайван сайхан байдаг. Мөн их тэвчээр шаарддаг ажил л даа. Тэвчээртэй байхад сургадаг ажил юм уу даа. Бас сэтгэн бодох чадвар нэмэгддэг гэж бодож байна. Тус тусдаа байгаа бэлдэцүүдийг хооронд нь зохицуулан нэг бүхэл бүтээл болгоно гэдэг толгойг багагүй ажиллуулдаг шүү. Хамгийн сайхан нь хэдэн цагаар сууж байгаад хийж дуусгаад хийсэн зүйлээ хараад сэтгэлийн таашаал авдаг нь юм байна. Хүн ажлаасаа чадвар, хүмүүжил олж авхаас гадна сэтгэлийн таашаал авна гэдэг маш том давуу тал юм уу даа. Хүн болгон тийм ажлаа олж хийгээсэй гэж хүсэж байна.
Ганган эмээ: За тэгвэл мэргэжлийн өвчин гэдэг дээ. Түүн шиг танд гоёл чимэглэлийн зүйл урлаж эхлэсэнээс хойш ямар зуршил шинээр нэмэгдсэн бэ.
Сувд-Эрдэнэ: Хүний зүүсэн ээмэг, зүүлт зэрэгт л нүд тусаад, хамгийн түрүүнд ажиглаад байдаг болчихдог юм байна лээ. Дэлгүүрээр явж байхад өөрийн мэдэлгүй л гоёл чимэглэлийн лангуун дээр яваад оччихсон байдаг шүү дээ.
Ганган эмээ: Дизайныг нь яаж гаргадаг вэ. Зурж үздэг үү, шууд газар дээр нь хийгээд явчихдаг уу.
Сувд-Эрдэнэ: Төсөөлөөд л хийгээд явчина. Хийж дуусаад харахад анх төсөөлсөнөөсөө өөр болцон байдаг тохиолдол бий. Хүний чинь тэгээд давруу шүү дээ. Анх төсөөлсөнийгөө хийж байгаад нэмээд энийг ч хийчихье ингэвэл ч гоё юм уу гэж явсаар байгаад баяжаад анх төлөвлөснөөсөө шаал өөр болчихдог. Яг ямар нэг гоёлыг дуйраалган хийх тохиолдол ч байна. Хүний захиалган дээр бол тухайн хүний сонирхол, арьсны өнгө, нүүрний хэлбэр зэрэгт тохируулах гэж нилээн бодож, илүү их цаг зарж хийдэг.
Ганган эмээ: Гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнийг гадаадад гарган худалдаалах боломжтой юу, юуг анхаарах вэ.
Сувд-Эрдэнэ: Бүрэн боломжтой. Гадаадад гаргахад хийж байгаа бүтээгдэхүүний материалын чанар их чухал. Тэгээд бусдаас ялгагдах дизайн, загвартай байх хэрэгтэй.
Ганган эмээ: Металл эдлэлийн арчилгаа ямар байх вэ. Зөвлөөч.
Сувд-Эрдэнэ: Өөрийн гэсэн жижиг дэлгүүртэй болохыг хүсэж байна. Дэлгүүр маань гоёл чимэглэлийн зүйлс худалдахаас гадна, ашиглагддаг материалууд, бэлдцийг худалдаалан. Мөн сургалт явуулдаг байх юм.

Сувд-Эрдэнэ: Түрхэцтэй металлуудыг аль болох усанд бага хүргэх хэрэгтэй. Хүмүүс алтан болон мөнгөн түрхлэгтэй гэсэн металл гоёл чимэглэл эдлэлийг арилах уу үгүй юу гээд асууж байдаг. Ямар ч металл түрхлэгийг чийгтэй орчин байлган, үрж зүлгээд байвал арилах нь ойлгомжтой. Орой унтахдаа, усанд орохдоо, угаалга хийх зэрэгт авч тавьж байх нь зүйтэй.
Ганган эмээ: Цаашдын зорилт, зорилгоосоо хуваалцвал.
Ганган эмээ: Цаашдын зорилт, зорилгоосоо хуваалцвал.
Сувд-Эрдэнэ: Өөрийн гэсэн жижиг дэлгүүртэй болохыг хүсэж байна. Дэлгүүр маань гоёл чимэглэлийн зүйлс худалдахаас гадна, ашиглагддаг материалууд, бэлдцийг худалдаалан. Мөн сургалт явуулдаг байх юм.
Ганган эмээ: Сувдаадаа зорисондоо хүрч, бусад олон залууст хийж бүтээх урам зориг төрүүлэн үлгэр дууриалал болж явахыг хүсье. Амжилт
Сувдаагийн хийсэн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдээс сонирхон худалдан авч Монгол үйлдвэрлэгчидээ дэмжихийг хүсвэл. Манай цахим худалдааны www.mongol-style.mn сайтаар зочлоорой.
MS: Бидэнтэй хамт байгаарай.
1 comments:
Nice.Таалагдлаа
Post a Comment