Монголд уран баримал хэзийнээс үүссэн, хөгжлийн явц, цаашдын чиг хандлагын талаар товчхон:
Барималын бүтээлийн онцлог нь тухайн бүтээлийг тал бүрээс нь харж болдогт оршдог. Эдгээр бүтээлүүд нь хүрэл, гипс, шил, авто замаск, шавар, мод, зэс, гууль, гэх зэрэг олон материалаар бүтээгдсэн байдаг.
Бүтээл бүхэн нь монголын дүрслэх урлагийн түүх болоод тухайн үеийн нийгмийн амьдралын хэв маяг, ард түмнэий зан заншил, түүхэн баатарлаг хүмүүс болоод энгийн малчин ардыг реалист буюу бодит байдлаар харуулаад зогсохгүй орчин үеийн модерн буюу хийсвэр сэтгэлгээгээр бүтээгдсэн байдаг.
Эрт үеийн уран баримал, олдворууд:
Эртний хүн чулуу, зурагт бичигт хөшөө, пайлуур уламжлал тасраагүйн зэрэгцээгээр чулуу цоолтворлож бүтэн хагас хөрөг, ингэмэл товоймол баримал, сийлмэл зэрэг урлагийн бүтээл мундахгүй арвин бий.
Монголын уран барималын түүхэнд Буддын шашны холбогдолтой бүтээлүүд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд XVII зууны сүүлчээс эхлэн жинхэнэ бие даасан хөгжилдөө хүрсэн байна. Буддын шашны эд дэлгэрэлтийн сүүлийн жилүүдэд урлагийн үндсэн төрлүүд дээр монгол сургууль буй болсон байна. Монголын уран барималын хөгжилд нөлөө бүхий шашны нэрт зүтгэлтэн, уран барималын сод бүтээлээр алдаршсан Занабазар нь тухайн үед хамаарах юм.
Өндөр гэгээн гэж алдаршсан Гомбодоржийн Занабазар /1635-1723/ бол тэр үеийн шашны нэрт зүтгэлтэн, зурхайч, анагаах ухаанч, яруу найрагч хүн юм. Тэрээр Монголын соёмбо бичгийг зохиосны дээр Монголын дүрслэх урлагийн хэд хэдэн төрөлд нөлөөлсөн сэргэн мандалтын нэг төлөөлөгч байлаа. Өнөөдрийн байдлаар бүх шинж байдал, уран чадвараараа Занабазарын бүтээл болох нь нотлогдсон 30 гаруй урлал манай музейнүүдэд байгаа бөгөөд тэдгээрийн дотроос Гандан хийдийн гол нандин Очирдарь, голын сүмийн 21 дарь эх, урлагийн музейд байдаг суварга, язгуурын бурхад ур хийцээр гойд сайхан билээ. Занабазар болон бусад монгол урчууд хүний биеийн сонгодог харьцаа дүрслэхийн гоо сайхан ухааныг заасан эртний Энэтхэгийн “Читралакшаныг” төрөлх хэлээрээ уншиж, сайн мэддэг байсан нь тэдний бүтээлээс илэрхий. Занабазар төвдийн бурханы тэгийг амь оруулж, хүнийг дүрслэх 32 шинж, 80 тэмдэгийг бүрэн илэрхийлж, сэтгэлээ төвлөрүүлэн гүн бясалгалд орсон бурханлиг дүрийг тодруулж чадсан байдаг. Ийнхүү монгол баримал нь хүний биеийн цогцос харьцааг зөв сайхан илтгэж, энгийн төв, уян зөөлөн хөдөлгөөнтэй, үндэсний цутгавар хөөмлийн ур чадварыг дээд хэмжээгээр ашиглаж чадсанараа онцлогтой.
Уран барималын олон төрөл арга хэлбэрээр бүтээгчид нь цөм Занабазарын тогтоосон монгол сургуулиа баримтлахыг эрмэлздэг байсан бөгөөд өнгөрсөн зууны сүүлчээр цамын шуумал багийн урлаг ихээхэн дэлгэрсэн байна.
Өнөө үед уран баримал нь :
Орчин үед уран барималын төрөлд олон чадалтай уран бүтээлчид өөр өөрийн гэсэн өнгө төрх, сэтгэхүйн цар хүрээгээрээ өрсөлдөхүйц урлагийн үнэт бүтээл туурвисаар байна тэдгээрийн зарим бүтээлээс дурдвал:
А.Даваацэрэнгийн 1989 онд бүтээсэн “Эцгийн гэрээс”, С.Дамдинжавын 1959 онд бүтээсэн “Аавын малгай”, Монгол Улсын Төрийн шагналт, УГЗүтгэлтэн барималч Л.Болдын 2002 онд бүтээсэн “Бага хатан”, Монгол Улсын Төрийн шагналт Ц.Амгалангийн 2000 онд бүтээсэн “Заг” зэрэг бүтээлүүдийг онцлон дурдвал зохилтой. Дээрх бүтээлүүүд нь Монголын уран зургийн галерейн баримлын сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт бүтээлүүд юм.
Та бүхэн эдгээр уран бүтээлчидийн болон бусад олон бүтээлчдийн бүтээлүүдийг үзэж сонрхохыг хүсвэл Монголын уран зургийн галлерейгаар зочлоорой.
http://www.art-gallery.mn/баримал
Уран барималын өнөөгийн байдал, чиг хандлага:
MD: Монголчууд хєгжим, бvжиг, тайзны урлагийн талаар мэдлэг сайтай байдаг ч уран барилга, баримал, дvрслэх урлагийн талаар тєдийлєн сайн мэдлэгтэй байдаггүй. Гэж “Дvрслэх урлагийн талаар ярилцах уу” сэдэвт сэтгvvлч уран бvтээлчдийн чєлєєт ярилцлаган дээр дурдагдаж байжээ. Үнэхээр ч монголчууд бид сүүлийн үеээс л жүжиг үзэж, театраар үйлчлүүлдэг болж эхэлсэнийг урлагийнхан ярицгаадаг. Энэ нь амьдралын түвшин сайжирч, монголын эдийн засгийн хөгжил хурдасч буйтай бас холбодог юм билээ.
Тэгвэл дүрслэх урлаг, уран зураг, уран барималын талаарх ойлголт, мэдлэг хэр түвшинд байгаа гэсэн үг вэ.
Миний хувьд уран баримал нь өөрөө харьцангүй цаг хугацаа, чимэхлүүр ажиллагаа, материаллаг бааз илүүтэйгээр шаардагддаг дүрслэх урлагийн төрөл гэж би бодож явдаг болохоор хүндэтгэлтэй ханддаг. Даан ч яг мэрэгжлийн хүмүүсийн монголын өнөөгийн уран барималын хөгжил, чиг хандлагын талаар бичсэн зүйлс олж чадсангүй. Уран бүтээлчдийн хэлж байгаагаар өнөөдөр Монголд урлагийн шvvмжлэгчид нь байтугай судлаачид нь ч алга гэсэн нь үнэн л юм даа.
Ер нь Монголд яагаад судлаач, шүүмжлэгчид ховор байдаг юм бол доо. Олон байсан бол уран бүтээлчидэд ч, жирийн игэд, сонирхогч бидэнд ч хэрэгтэй л байхсан.
За тэгээд миний дуусгаагүйг уншигч та бүхэн санаа зовотгүй мэддэг, боддогоосоо хуваалцан гүйцээх байх гэж бодож байна. Магадгүй бидний дундаас ирээдүйн нэрт урлаг судлаач, шүүмжлэгчид гарах ч юм бил үү хэ хэ. Мэргэжилийн хүмүүс нь өнөөгийн монголын уран барималын дүрслэх урлагийн тухай өөрийн бодож явдаг бодол, мэдлэг мэдээллээсээ хуваалцана бизээ.
Жич: дээр дурдагдсан “Дvрслэх урлагийн талаар ярилцах уу” сэдэвт сэтгvvлч уран бvтээлчдийн чєлєєт ярилцлагын тухай сонирхож байвал энд дарж уншаарай.
Мөн манай бусад уран барималтай холбоотой бичлэгүүдийг сонирхоорой. Тухайлбал керамик урлалын сургалт хаана явагдаж байгаа тухай, албан байгууллага болон айл өрхийн цэцэрлэгт хүрээлэн, гаднах орчины тохижилтонд уран баримал ямар үүрэгтэй тухай, Монголд үйлдэрлэж байсан шаазан эдлэлүүдээс өөрийн гэрт үлдсэнийг танилцуулдаг булан, уран бүтээлчдийн танилцуулгууд гэх мэт.
0 comments:
Post a Comment