Нийлмэл модон материалын төрөлүүд
Барилгачид, загвар зохион бүтээгчид, экологчид бүгд нийлмэл модон материалд дуртай байдаг. Өнөө үед нийлмэл модон материалуудын бүх төрлийг бичих боломжгүй юм. Материалын орц, үйлдвэрлэлийн горимоороо ялгаатай нийлмэл модон материалуудын нэр төрөл нэмэгдсээр л байна. Эдгээр нийлмэл модон материалууд нь олон давуу талтай байдгаас хаягдал, үртсэн мод ашигладагаараа байгальд ээлтэй том давуу талтай юм. Эдгээр нийлмэл модон материалуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг гол төрлүүдээс товч:
Цул модон материалтай харьцуулвал техникийн болон хэрэглээний тал дээр олон давуу талтай байдаг:
Энэ мод орлох материалууд болон бусад шинэ материалуудын талаар мэдээллийг дараа дараагийн бичлэгүүдээс сонирхоорой. Ямар материалын талаарх мэдээлэл авах сонирхолтой байгаагаа хэлж, санаа бодлоо хуваалцаарай.
Бэлтгэсэн: Mongol style admin БА.
www.mongol-style.blogspot.com
Бидэнтэй хамт байгаарай.
-
Наамал модон хавтан (Plywood) – Энэ төрөлд бидний
мэдэх фанер, наамал модон материалууд орно. Фанер нь модны маш нимгэн
хавтасуудыг даралтаар хооронд нь нааснаар бий болдог байна. Харин наамал
банз, наамал модон материалууд нь төрөл бүрийн зузаантай модны
давхаргаас бүрэлддэг. Бүрэлдэхүүн модныхоо давхаргын зузаанаас
шалтгаалан наамал модон материал нь шалны паркет, хана, таазны засал
чимэглэл, гэрийн тавилга, жижиг эдлэл, зөөвөрлөх хайрцаг сав хийхэд гээд
олон төрлийн зорилгоор ашиглагддаг байна. Манайд зиг заг хэлбэрээр хооронд нь холбон наасан зүймэл модон хавтангийн үйлдвэрүүд цөөнгүй бий.
-
Цуултсан модон хавтан (Particle board) – Энэ төрлийн модон материал нь модны нарийн цуултсан хэсэг, зомгол гээд жижиг хэсгүүдийг цавуулаг материалаар даралтаар нэгтгэн наасны үр дүнд бий болдог байна. Манайхны хэлж жаншсанаар OSB (Oriented strand board ) хавтан нь энэ төрөлд хамаарагдана. Нарийн хавтгай модны холтосуудаас бүрдсэн учраас бусад модон материалуудаасаа уян хатан чанраараа илүү. OSB хавтангаар ихэвчлэн канад технологийн модон карказан барилгад ашиглаж байна. Гэхдээ манайд сүүлийн үед тавилга, дотор гадар засалд өөр материалуудтай хослуулах, тухайн хавтангаа өнгөлөх, уян чанрыг нь ашиглан хэлбэрт оруулан хэрэглэх болсон харагдаж байна. Одоогоор манай оронд ийм төрлийн нийлмэл модон материал үйлдвэрлэж эхлээгүй байна.
-
Шахмал модон хавтан (Medium Density Fiberboard) – MDF хавтан нь модны үртэс буюу модны нунтагыг цавуулаг бодистой холин өндөр даралтаар шахан гаргаж авдаг нийлмэл модон материал юм. Нягт өндөртэй, жижиг ширхэгээс бүрддэг тул ус чийгэнд тэсвэртэй, дүрс гаргахад эвдрэл гэмтэл гарахгүй гээд олон давуу талтай. Энэ материалаар барилгын дотор засал, тавилгын гол түүхий эд болоод байгаа билээ. Шахмал модон хавтангийн бас нэг түүхий эд нь сүрэл болдог байна. Одоогийн байдлаар манайд энэ төрлийн модон хавтангийн аль ч төрлийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй ч сүрлэн MDF хавтан үйлдвэрлэх төсөлөө танилцуулан төр засгаас хөрөнгө оруулалт, хөнгөлттэй зээл авах талаар хөөцөлдөж яваа эрдэмтэн судлаачдын талаар 2012 онд сонсож байсан санагдлаа. Тэдэнд үйлдвэрлэлээ эхлүүлэхэд 1сая ам.доллар шаардлагатай байгаа юм билээ. Манайд тавилгын үйлдвэрлэл сүүлийн хэдэн жил эрчимтэй хөгжсөн нь сайшаалтай. Үйлдвэрлэлээ дагаад түүхий эдийн эрэлт ихссэн нь ойлгомжтой. Үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа гал тогоо, зочны өрөө, оффис, ширээ сандал, шкаф, гүйдэг хаалга зэрэгт бүгдэнд нь төрөл бүрийн өнгөлгөөтэй MDF хавтанг хэрэглэдэг байна. Хэрэв дотооддоо энэ хавтангийн үйлдвэрийг байгуулж чадвал ашиглагдах нь ховор сүрэл болон модны үртэс, хожуул, мод боловсруулах үйлдвэрүүдийн бүхий л хаягдлыг ашиглан мод хэмнэсэн, хямд түүхий эдээр өөрсдийн тавилга үйлдвэрлэгчдээ хангах сайхан боломж бүрдэх юм даа. Тэр цаг удахгүй байх гэж бодож байна.
Цул модон материалтай харьцуулвал техникийн болон хэрэглээний тал дээр олон давуу талтай байдаг:
-
Нэгэнт л үйлдвэрээс зориулалтын төрөл, чиглэлээрээ боловсруулагдаад гараад ирсэн билэн бүтээгдэхүүн тул зүлгэх, хатаах, хамгаалалтын шингэн түрхэх зэрэг ажиллагаа орохгүй.
-
Энгийн модон бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй байж болох ч энгийн модноос илүү чанартай, удаан эдэлгээтэй байдаг.
-
Ашиглалтын явцын арчилгаа харьцангуй бага.
-
Үйлдвэрлэлийн хаягдал мод, үртэс, сүрэл зэрэг түүхий эдээр хийгддэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн.
-
Нийлмэл модон материал нь гажих, өнгө хувирах, хөгцрөх, хагарах болон зурагдахаас хамгаалагдсан.
-
Хөнгөн and эсгэж бүтээгдэхүүн болгоход хялбар.
Энэ мод орлох материалууд болон бусад шинэ материалуудын талаар мэдээллийг дараа дараагийн бичлэгүүдээс сонирхоорой. Ямар материалын талаарх мэдээлэл авах сонирхолтой байгаагаа хэлж, санаа бодлоо хуваалцаарай.
Бэлтгэсэн: Mongol style admin БА.
www.mongol-style.blogspot.com
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment