Mongol-style админ БА:
Сийлбэрийг мод, чулуу, яс зэрэг дээр хийж ирсэн байдаг. Тэгвэл ясан сийлбэр тэр дундаа далны ясан сийлбэр манайд хэдийнээс үүсэн юм, одоогоор ямар түвшинд явдаг тухай сонирхлоо. Эрт дээр үеэс нүүдэлчид мал аж ахуйн түүхий эдээ төрөл бүрээр ашигласаар ирсэн. Тиймээс далны ясан дээр сийлбэр хийж байсан байж болох юм гээд судлаж үзэхэд далны ясаар багаж хэрэгсэл хийж ашиглаж байснаас дээр нь сийлбэр хийж байсан тухай мэдээлэл олдсонгүй. За тэгвэл гадаад орнуудад далны ясан дээрх сийлбэр хэр хөгжсөн байдаг талаар өөрийнхөө хэмжээнд хайж үзлээ. Бас юм олдсонгүй. Тэгвэл хэн, хэзээ энэ сийлбэрийн төрлийг үүсгэн, хөгжүүлсэн байхав гээд үзэхээр яалт ч үгүй дуучин, сийлбэрч Т.Баттогтох дээр л бууж таараад байх юмаа. Миний мэдэхийн л далны ясан сийлбэрээр үзэсгэлэн гаргасан тухай гээд мэдээллийн хэрэгсэлээр сонсож байсан ч яг энэ хүн анх санаачлаад өргөжүүлээд дэлхийд таниулаад явж байгаа гэж үнэндээ мэдээгүй л явлаа л даа.
Далны ясман сийлбэр хийхэд өөрийн гэсэн багаж зэвсэг байдаггvй бөгөөд тvvнийгээ хvртэл өөрөө зохион бvтээх хэрэг гардаг байна. Аливаа амьтны далны яс маш тослогтой байдаг тул тvvнийг боловсруулж, сийлбэр хийхэд бэлэн болгоход маш их дамжлагыг дамждаг гэнэ. Хєдєє орон нутгаас тvvнд олон тєрлийн амьтны далны яс ирдэг бєгєєд заримдаа єєрєє худалдаж авдаг гэсэн. Маш ховор цаазтай амьтдын дал ч ирдэг гэнэ. Тухайлбал, хамгийн сvvлд тахийн 6 ширхэг дал Хустайн нурууны ойн хамгаалагчидаас хvлээн авсан байна. Тvvнийг далны ясан сийлбэр хийдгийг монгол орны єнцєг булан бvрт мэддэг болохоор ард тvмнээс далны яс олноороо ирдэгт баяртай байдгаа илэрхийлэсэн байдаг байна.
Сийлбэрч, зураач Т.Баттогтохтой дав дахь удаагийн үзсэгэлэн дээрээс нь хийсэн ярилцлагаас:
-Монголчууд эрт дэр үеэс далны ясыг хүндэтгэн үздэг байсан. Анх яагаад далны ясан дээр сийлбэр хийх болсон юм бэ?
-Дал бол эртнээсээ монголчуудын интернетийн эх үүсвэр шүү дээ. Далыг сэтэлдэг байсан нь мэдээллийг сарниулж байна гэдэг утгаар хийдэг зан үйл байсан. Дал дөрвөн өндрийг хамгийн хүндтэй хүндээ барьдаг. Аав, нагацынхаа дэргэд хэзээ ч далыг барьдаггүй шүү дээ. Дал бол хамгийн хүндтэй эд. Тиймээс далны ясан сийлбэрээрээ дамжуулан далны ёс заншил, соёлыг залуу үе , үр хүүхдүүддээ сурталчлах үүднээс сонгож хийж байгаа юм.
Доктор профессор Лодонгийн Түдэв гуай надад хэлсэн л дээ, “Далаар хүмүүс мэргэлж байсан болохоос биш урлагийн бүтээл хийж байгаагүй ээ. Чи анхдагч нь боллоо, үүнийгээ битгий орхиорой, улам хөгжүүлээрэй” гэж... Тэр сайхан урмын үгээр анх 1995 онд далны ясан сийлбэрээ хийж байсан. Энэ удаагийн үзэсгэлэн урьд гарч байсан миний үзэсгэлэнгүүдээс бүтээл зохиомжийн хувьд шинэ дэвшилтэт санаатай, ур чадвар ч бас өссөн болов уу гэж бодож байна. Миний анхны үзэсгэлэнг үзэж байсан хүмүүс одоо энэ үзэсгэлэнг хараад ойлгох байх. Мөн далны ясан сийлбэр маань өнөөгийн төвшинд ямар хэмжээнд хүрч хөгжсөн байна вэ гэдгийг харуулж байгаа бүтээлүүд байгаа.
-Гадаадын хичнээн оронд далны ясан сйлбэрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?
-Англи, Ирланд, Тайвань, Солонгос, Бельги гээд орнуудад үзэсгэлэнгээ гаргаж байсан. Миний далны ясан сийлбэрүүд урлагийн бүтээл сонирхож хадгалдаг дэлхийн 40 гаруй орны хүмүүсийн цуглуулгад байгаа. Монгол амьсгал, монгол зүрх сэтгэлээр хийж байгаа учраас аль ч улс гүрэнд очсон монгол дүр төрхөө хадгалж байх ёстой гэдэг бодлоор уран бүтээлүүдээ хийдэг.
-Гадныхан таны бүтээлийг хэр хүлээж авдаг вэ?
-Гадныхан урлаг соёлын бүтээлийг өндрөөр хүлээж авдаг хүмүүс. Энэ бол таван хошуу малын түүхий эдээр хийдэг, цоо шинэ төрлийн Монголын урлаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
-
-Далны ясан сийлбэрийн хөгжилийг яаж төсөөлж байна вэ?
Аливаа урлаг хөгжих гол үндэс нь тухайн ард түмэн тойрон хүрээлж дэмжиж, тэрэндээ ая холбогдол өгч байх явдал юм. Одоо манай хүмүүс сайхан болж дээ. Урлагийн бүтээлд гар татахаа байсан байна. Урлагийн бүтээл яагаад үнэтэй байдаг вэ гэхээр бодитой амьд, сүнслэг өөрөө он улиран хуучрах тусмаа үнэ цэнэтэй болж байдаг. Тиймээс үнэлгээний дээд хязгаар гэж үгүй. Миний ихэнх бүтээлүүд Монголд байхаасаа илүү гадагшаа их зарагдсан. Энэхүү далны сийлбэрт дан ганц миний санаа орохоос гадна өөр олон хүний оюун санаа нэмэгдвэл илүү хөгжинө. Жишээ нь, компьютер гэхэд анх байшин шиг том зүйл байсан ч олон хүний ур ухаан орсоор өнөөдрийн бидний гарт баригдах тийм жижиг хэмжээний болтлоо хөгжсөн. Монголын урлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.
-Энэ чиглэлээр сургалт явуулдаг уу?
-Сургалт явуулдаггүй ээ. Харин гарын шавь бэлдэж байгаа.
-За, баярлалаа, танд. Амжилт хүсье.
Г.Даша
Эх сурвалж: www.art.news.mn
Тvvний уран бvтээлийг гадаад дотоодын олон хvн сонирходог бєгєєд хамгийн vнэтэйгээр зарагдсан нь 3800 доллараар Солонгосын нэгэн иргэнд зарагдсан байна. Мєн Английн нэгэн иргэн 1800 фунтээр худалдан авч байжээ.
Монголд 2 аваргын сийлбэр маш vнэтэйгээр зарагдаж байсаныг та бvхэн санаж байгаа бизээ. Єсєхєє аваргыг тэмээний ясан дээр сийлсэн нь 3.5 саяар, vхрийн далан дээр сийлсэн Сvхбат аваргын сийлбэр 2.5 сая хvрч байжээ. Тvvний сийлбэрvvд Герман, Бельги, Швед, АНУ, Тайланд, Бээжин, Япон зэрэг улсуудад энэ тєрлийн vзмэр сонирходог хvмvvст хадгалагдаж байна гэсэн. Мєн сvvлийн vед орчин vеийн тхенологийг ашиглан интернэтээр гадаадын иргэд сийлбэрийг нь худалддан авах санал ирvvлдэг болоод байгаа гэнэ.
Тэрээр анх 1995 онд далны ясан сийлбэр хийж эхэлсэн бєгєєд тvvний тэр сийлбэр нь тєв музейн тэмээний галерейд байдаг байна.
Тэрээр одоо єєр олон амьтдын далан дээр стйлбэр хийхийг хvсч байгаа ба халуун орны амьтдын далны яасыг хvнд захиад байгаа гэнэ.
Mongol-style админ БА: Баттогтох ахын хэлсэнчлэн үнэхээр Монголоос үүсэлтэй, Монголын гэсэн тодотголтой урлагийн энэ шинэ төрлийг дэмжин, өргөжүүлж, хөгжүүлэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд Монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Нэг нь бэлээхэн санаачлаад, дэлхийн урлаг сонирхогчдод таниулаад эх суурийг нь тавьцан байгаа юмыг цаашид нь хөгжүүлээд явахад дэлхийд Монголын бас нэг таних тэмдэг болох бүрэн боломжтой нь харагдаж байна. Жинхэн л Монгол стайлтай урлагийн шинэ төрөл.
Удахгүй нээгдэх онлайн дэлгүүрээрээ дамжуулан далны ясан болон бусад сийлбэрийн төрлийн гар урлалын бүтээлүүдийг олонд таниулах, худалдаалах үйл ажиллагааг явуулахаар зориж байна.
Жич: Хэрэв та болон таны ойр орчинд олонд хүргэх таниулах хэрэгтэй гар урлалын давтагдашгүй, бахархам бүтээлүүд байдаг бол бидэнд хандан олон нийтэд таниулан түүнчлэн үнэлгээ өгч худалдаалах бүрэн боломжтой байгаа.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment