МОДОН ТАВИЛГА, ЦОНХ, ХААЛГА - ХАШ МӨНХ ХХК

Sunday, September 7, 2014

"Хаш Мөнх" ХХК нь 2006 онд байгуулагдсанаас эхлэн технологийн дагуу хатаагдсан нарс, шинэс модоор Nature Wood барааны тэмдэг бүхий тавилга, хаалга, цонх, гадаа зориулалттай ширээ сандал, сүүдрэвч зэрэг цэвэр модон бүтээгдхүүнийг чанарын өндөр түвшинд дизайн үзэмжийн гоёмсог хийцтэйгээр үйлдвэрлэн гаргадаг гэж байна.
Тус компани нь ХХААХҮЯ-аас зохион явуулж буй " Намрын ногоон өдрүүд ", " Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн яармагт 3-н жил дараалан оролцож модон эдлэлийн үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнээ дэлгэн 2010 оны "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн яармагаас 2010 оны шилдэг бүтээгдэхүүнээр " Гадна вакум хаалга " шалгарч амжилт үзүүлсэн компани юм байна.
























































MS: Загвар дизайн муугүй санагдлаа. Таалагдсанаа түүгээд зургийг нь оруулсан бөгөөд бусад бүтээгдэхүүнийг нь тус компаний вэб сайтаас сонирхоорой. Үнийн хувьд бас боломжийн юм шиг. Гэхдээ энэ компанитай адил хатаалгын мод, зиг заг наамал хавтангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага хувь хүн нилээн олон болсон байгаа тул бусадтай нь харьцуулаад сонголтоо хийнэ биз ээ. 
Хаш мөнх компаний холбоо барих, хаяг байршлын талаарх мэдээллийг эндээс авна уу.
Манайхан чанар, дизайн дээрээ илүү их анхаарч ажиллах нь чухал санагддаг юм ямар ч салбарт. Сүүлийн үед харьцангуй дизайн сайтай хийгддэг болж ирж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар зарим нэг тухайлбал арьс ширэн эдлэлд дизайн сайжирсан ч дуураймал арьс ашиглан хийдэг болсон нь чанар эсрэгээрээ муудаад байгаан биш байгаа даа гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.
Хэрэв та, танай байгууллага үйлдвэрлэл явуулдаг бол бидэнд хандан өөрсдийн бүтээгдэхүүнээ бусдад танилцуулан өрсөлдөөний чадвараа дээшлүүлээд авахад шаардлагатай санал, шүүмж сонсоорой.
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman