CHIG брэнд

Tuesday, June 25, 2013

 Байгууллагын түүх:
1990-ээд он. . .  Дотоодын гэхээсээ гадны орны барааг илүүд үздэг байсан үе. Яагаад Mонгол хүн эх орондоо тэр сайн бараа бүтээгдэхүүнийг хийж болохгүй гэж. Энэ л үед /1993 он/ бид үйлдвэрлэлийнхээ анхны гарааг эхэлж, монгол хүний хөлний онцлогийг судалсаар өнөөдөр захиалагчдынхаа хөлд тохирсон зохион бүтээлтийг хийж, дээд зэргийн боловсруулагдсан арьс ширэн материалаар хамгийн чанартай хөлд эвтэйхэн, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
            Энэ хугацаанд “Монголд үйлдвэрлэв” анхны үзэсгэлэн худалдаа болон жил бүрийн хавар, намар МХАҮТанхимаас зохион байгуулдаг үзэсгэлэнгүүд МХЭАХНийгэмлэгээс ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохиогдсон “Улаанбаатар-Шилийн гол түншлэл-2007”, МАШБҮХ-Намар-2007, 2008 гэх мэт бусад үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байснаар үйчлүүлэгч хэрэглэгчдийн хүрээ өргөжин тэлсээр байна.       

Эрхэм зорилго: Бидний эрхэм зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ таашаалд бүхий л талаар нийцсэн, тэдний байнгын хэрэгцээ болсон Монголдоо танигдсан үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах явдал юм.

CHIG үйлдвэр дэх AGP загварын товчоо

            AGP загварын товчоо нь сүүлийн үеийн загварын чиг хандлагыг судалсны үндсэн дээр зөвхөн залуучуудад зориулсан өнгө материалын өвөрмөц шийдэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлдгээрээ онцлог юм.
            Тус товчоонд УЭДС-ийн гутал арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээлтийн ангийг төгссөн мэргэжлийн өндөр ур чадвартай дизайнерууд ажиллаж байна.
            -Дизайнер- загвар зохион бүтээгч Золзаяа нь залуу дизайнер зохион бүтээгчдийг шалгаруулдаг “Хаврын гоёл-2006” наадамд “Туйлсын алхаа” үндэсний стилийн гутал цүнхний коллекцоор, “Хаврын гоёл-2007”-д өдөр тутмын гутлын  коллекцоор оролцож “Гутал, арьсан эдлэлийн шилдэг дизайнер”  өргөмжлөлөөр шалгарч, “Хаврын гоёл-2008”-д “Орших чанар” авангард стилийн ансамбль коллекцоор амжилттай оролцсон юм.

            AGP загварын товчоо нь УЭДС-тай хамтран UBFW-2008-д өнгө материалын өвөрмөц шийдэл, содон хуваалт бүхий гутал, цүнхний бүрэн хэмжээний коллекцоо танилцуулсан. 

 Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд:

- Тухайн цаг үеийн загварын чиг хандлага
- Үйлдвэрлэлд оруулах гэж буй загвартаа бүх төрлийн материалын өнгө, чанар биетбайдлын зөв сонголтыг хийх
- Хэрэглээний бодит байдлыг харгалзан үзэх
- Гол үзүүлэлт болох гутлын хэв, хэлбэрийг сонгох
- Ул, өсгийний зөв сонголтыг хийх
- Сонгосон материалуудаар үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн /гутал/ маань чанар, эрүүл  ахуйн шаардлага хангасан тухайн цаг улиралд зохицсон байх.
Захиалагч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн хөлний хэлбэрт зохицсон таарамж сайтай  байх  гэх мэтийн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр үйлдвэрлэлийн шат дамжлагууд болох
- Загвар зохион бүтээлт
- Эсгүүр
- Бэлтгэл боловсруулалт

- Оёдол
- Татлага
- Уллагаа болон  бүх төрлийн бүтээгдэхүүний эцсийн дамжлага ордог. 

 Бүтээгдэхүүний танилцуулга:  
Эмэгтэй загвар














Эрэгтэй загвар:














MS: Өөсрсдийн үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулгыг явуулсанд баярллаа. Би хувьдаа Монголд гутал хийдэг хийхдээ үнэхээр дажгүй дизайнтай хийдэг юм байна гэж анх танай дэлгүүрийг цэцэг төвд байхад гутлуудыг чинь хараад л мэдэж байлаа. Тэгээд удалгүй танайхаар гутал захиалж хийлгэх гэж очоод яг миний сонирхож байгаа үстэй материал нь байгаагүйн. Бараг 7н жилийн өмнө юм байна. Танайхыг дизайны хувьд бусад үйлдвэрлэгчдээсээ нилээн дээгүүрт орно гэж хувьдаа бодож явдаг шүү. Улам гоё дизайнтай, чанартай бүтээгдэхүүн гаргаарай..

Уншигч та дээрх үйлдвэрлэгчийн болон бусад үндэснийхээ гутал үйлдвэрлэгчдийн холбоо барих болон бүтээгдэхүүний худалдаалах цэгүүдийн мэдээллийн дэлгэрэнгүйг Холбоо барих мэдээллүүд> Гутал  хэсгээс авна уу.

Жич: Та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой. 
Бидэнтэй хамт байгаарай.

2 comments:

zveri said...

Zahialgaar gutal hiideg yum bolwu? Hiideg bol vne hansh n yamarshu yum bol

Unknown said...

Захиалгаар хийдэг. Үйлдвэрлэгчтэй холбоо барих мэдээллүүд> Гутал хэсгээс авна уу гээд ууг нь дээр бичцэн байгаа юмсан. Блогийн баруун баганд байрлах холбоо барих мэдээллүүд хэсэгт гутал гэж байгаа биз. Тэндээс авчихаарай.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman