Гэхдээ өнгөрөгч 4н сарын барилгын үзэсгэлэн дээр нэг компани туулаас биш гүний чулууг ухан гаргаж ирж дайрга үйлдвэрлэдэг тухайгаа надад сүрхий сурталчиллаж, бусдаас эко гэж хэлж болохоор үйлдвэрлэл явуулдаг шүү гээд блогоороо дамжуулан сурталчилж өгөхийг хүсч байсан нь санагдаад явчлаа..Юу билээ гээд танилцуулгыг нь олоод бүтээгдэхүүнтэй танилцлаа..
Уул уурхайн гүний олборлолтоос гарсан чулуугаар дайрга үйлдвэрлэдэг тухай, мөн 1970-д онд илрүүлсэн элс, хайрганы орд газраас олборлолтоо хийн олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг тухай мэдээлэл байлаа..Танилцуулгыг нь нийтлэнэ гэж бодож байсан ч өдий хүрчихжээ..Одоо шууд биччихеээ..Үнэхээр туул голдоо санаа тавидаг бол туулаас бэлтгэсэн хайргыг өөрийн барилгын ажилдаа хэрэглэхгүй байх нь таны туул голд санаа тавьж буйн том илрэл, хувь нэмэр байх болно..Карьер ХХК-н хамт олонд барилгад хэрэглэх элс, хайрга дайрганы сонголтыг буй болгож буйд нь талархал илэрхийлье..Амжилт..
Доор Карьер ХХК-н үйлдвэрийн товч танилцуулга болон бүтээгдэхүүн үнийн санал байгааг сонирхоно уу..
Товч танилцуулга:
“Карьер” ХХК-ийн элс, хайрганы орд газрыг анх 1970-1972 онд ОХУ-ын Геологи хайгуулын экспедицийн геологичид геологи хайгуулын судалгааны үр дүнд одоогийн Дархан-Уул аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт 1км-ийн өргөнтэй, 7км-ын урттай, 80м-ийн паластын зузаантай элс, хайрганы орд газрыг нээн илрүүлсэн. Геологийн лабораторийн дүгнэлтээр барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бетон зуурмагийн үйлдвэрт, дүүргэгч материалаар ашиглахаар тухайн үеийн комиссын дүгнэлт гарч, 1977 онд “СОТ-1”-ийн барилга тресстийн төвлөрсөн бетон зуурмагийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинатуудад земснарядаар олзворлон бүтээгдэхүүнээ нийлүүлж, 1980 онд ЗХУ-ын техник туслалцааны хөрөнгөөр өргөтгөн шинэчилж жилд 600.000м3 ПГС, 0.1мм-100мм-ийн хэмжээтэй 1.500.000м3 элс, хайргыг олон төрлөөр паракцлан ангилах 2 ширхэг жимснарядыг ашиглалтанд оруулж одоогийн Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Багануур дүүрэг, Хөтөл тосгон, Улаанбаатар хотын 3, 4-р хорооллуудын угсармал орон сууцны барилга байгууламжийг барьж гүйцэтгэхэд бүтээгдэхүүнээ 100% нийлүүлж ирсэн билээ.
1990 оноос хойш Улаанбаатар хотод баригдсан барилгуудаас “Оюу Толгойн баяжуулах үйлдвэр”, “Нарны зам”, Централ таур, Худалдаа хөгжлийн банк, Номин констракшны ‘’Өнөр хороолол’’, Тедмент констракшн ”Американ дэнж хотхон”, Мобиком корпорацийн барилга, , Чингис зочид буудал, Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлын буух хөөрөх зурвасын өргөтгөл, Замын-Үүдийн ачих буулгах төхөөрөмж, Дархан, Эрдэнэт хотыг холбосон авто зам зэрэг томоохон төслүүдэд элс, хайрга, дайргаа нийлүүлж ирсэн.
Бүтээгэдхүүний танилцуулга:
Сэлэнгэ аймгийн Баруун-Хараагийн вокзалын баруун талд байрлах уулын чулууг бутлан ангилах завод нь 2008 онд ашиглалтанд орж улмаар өөрийн хөрөнгөөр 2км-ийн урттай салбар замыг байгуулж “Бороо-Гоулд” ХХК-ийн уулын ажлын явцад хадан хөрс хуулалтаас гарсан уулын гүнийн чулууг худалдах, худалдан авах тухай гэрээ хийж үйлдвэрлэлийн гол түүхий эдээ болгон ажиллаж байна.
Алтны уурхайн гүний чулууны хатуулагийн марк нь 1200-аас дээш SiO2 нь 90%-иас дээш учраас 200-600 маркийн бетоны дүүргэгч материалын ОУ-ын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болно.
Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын бетон зуурмагийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд Улаанбаатар төмөр замын зам засварын ажлын замын чигжээсний дайргад 25мм-65мм-ийн хэмжээтэй үйлдвэрлэж жил бүр 20.000м3-ыг нийлүүлж байна.
Дархан-Уул аймгийн Хараагийн хөндийд байрлах Гидро Карьерын элс, хайрганы үйлдвэрлэл, Баруун-Хараа тосгоны чулуун заводын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 2013 оноос эхлэн өргөтгөн шинэчлэх бөгөөд Евро стандартын шаардлагыг хангасан ISO9001, ISO14000 зэрэг стандартуудад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлтгэл ажлуудыг сайтар ханган ажиллаж байна.
Бүтээгдэхүүний үнийн санал: 2013 оны 5н сар.
1. Угаасан элс 0.1-0.8 /м3/ Үнэ: 28.000
2. Угаасан элс 0.5мм ПГС /м3/ Үнэ: 26.500
3. Уулын буталсан дайрга /м3/ Үнэ: 22.000
4. Бетон зуурмаг
Марк Үнэ
БМ100 135.000
БМ150 142.000
БМ200 150.000
БМ250 158.000
БМ300 168.000
БМ350 185.000
БМ400 200.000
БМ450 215.000
Хаяг: СХД 20-р хороо, Хүнс Трейдийн урд КАРТЬЕР ХХК.
Утас: 88018628, 99007385, 99770189
Цахим хуудас: www.carier.mn
MS: Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой. Өөрсдийн байгууллага болон бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд илгээгээрэй..
Дээрх үйлдвэрлэгч болон бусад барилгын материалын үндэсний үйлдвэрлэгчдийн мэдээллийг Барилга&Архитектур>Б.Материал үйлдвэрлэл болон Үйлдвэрлэгчид&Дизайнер>Барилгын материал хэсгүүдээс авна уу..
Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан.
Бидэнтэй хамт байгаарай.
Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment