Г.Аюурзаны " Амьдралд сүлэлдсэн арван есөн шад" шүлгэнд бичсэн (шүүмж)

Wednesday, July 24, 2013

Mongol-style admin Маагий: Би хувьдаа зохиолч Г.Аюурзаны зохиолуудаас унших дуртай. Тэгсэн шүүмж бас бичсэн байдаг юм байна. Сонирхоорой..миний хувьд дажгүй л санагдлаа ..Яг мэрэгжлийн утга зохиол судлаач биш юм шиг байна лээ..
Эргээд хархад тэр үгүй. Урагш алхахад тэр замхарна. Гэвч цохилох зүрх, ухаан бодолд мөнхөрсөн хэвээр л цаг хугацаа. Өнөөдрийг өчигдөрөөс ялгах мэт яг энэ агшинд чаг чаг дуу гарган эргэлдэнэ. Цагны чаг чаг чимээ биднийг хурдал, хурдал гэх шиг яаруулан захирангуй цохилно. Тэр өчигдрийнхтэй авь адил дуугарах авч өнгөрсөнд ойлгогдоогүй, ойлгож чадаагүй оршихуйн учгийг тайлах мэт. Өнгөрснөөс одоод ирээд ирээдүйд биднийг аваачих хурдан галт тэрэг шиг. Тэр хэзээ ч үл зогсох огторгуйн тойрон замаар мөнхөд эргэлдэх нь жигтэй. Цаг хугацаа нэг л тойрогт эргэлддэг болохоор үргэлж урьдах замаа даран урагшилдаг. Ийн туучихдаа өнгөрсөн бүхнийг бидний оюун ухаан, сэтгэлд баяр, гуниг, бахдал, бахархал сүлэлдсэн өнгийн алаглал бүхий дурсамж болгон шингээдэг. Тэр огторгуйн тойргоос хазайж, эргэж буцалгүй ямагт урагш тэмүүлдэг нь гайхалтай. Цаг хугацааны жинхэнэ үнэ цэнэ, мөн чанар энэ юм. Миний ертөнцөд тунгаагдсан орчилд багтах олноос зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана авхайг онцолмуй. Энх цагт баатар үл төрнө гэдэг авч эгэл миний дотор олон олон баатар амилмой. Тэдний дундаас юмсын цөмд хөрвөөж, цаг хугацаатай уралдан хийсвэр ертөнцөд “хөвөн дүүлэгч” нэгэн бол Тэр. Аюурзана авхайн уг чанар түүний шүлэг бүрт шиврээ бороо лугаа нэвт шингэж ээ. Үүнийг
“Борооны үнэр сэтгэлд анхилавч
Зун дууссан байна
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ үед өнгөрсөн байна
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг санъя гэтэл зүүд дууссан байна
Арван жилийн өмнөх дуугүйхэн үнсэлт минь
Нээрээ арван жил өнгөрчихсөн юм гэж үү... гэсэн шүлгийн санаашрангуй эхний хэдэн мөрөөс таниж болно.
Тэртээх арван хавар, зун, намар, өвлийн учрал, чимээгүйхэн үнсэлт, хайр амьдралыг төсөөлж явсан гэнэн томоогүй дэврүүн үе, буцаая гэвч хүсэл хясах цаг хугацаа, ахиж хэзээ ч ирэхгүй он жилүүд. Түүний сэтгэлд дурсамж болон уягдсан мэт. Ийм дүр зураг ганц түүний сэтгэлд бус алдуурсан хайрыг туучсан зүрх бүрийн дурсамжинд байдгийг баатар маань чанд ажиглаж, нягт нямбай өгүүлжээ.
Шүлгийн өрнөл хэсэгт Аюурзана амьдралын тухай
... Амьдралын буухиа дэндүү хурдан
Аймшигтай өршөөлгүй юм гэж үү
Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цусыг
Тэнгэрт хийссэн он жилүүд юүлээд
Оронд нь бусдын цус сэлбэсэн юм шиг
Ондоо хүн болжээ, Би... гэж бичсэн байна. “Хөөрхий, хүн дэндүү хэврэг амьтан юм. Хүчтэй урсах голын давалгаанд элэгдэн мөлийх чулуу адил цагийн аясаар хувирч өөрчлөгдөөд хайрлаж явсан хархүү, бүсгүйгээ ч умартчихдаг”. Ийм нэгэн эрэгцүүллийг дээрх бадаг бодолд ургуулна.
Аюурзана урьдын хайр дурлалаа зүгээр нэг хайр гээд өнгөрчихсөнгүй. “Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цус” хэмээн бичиж ээ. Зүрх рүү юүлэгдэх цусны эд эс бүр бидний огт танихгүй бүсгүйг хайрлаж байсан мэт гүн сэтгэгдэл төрүүлж байна.
Зохиолч бас өнгөрсөн хугацааг улирсан, өмнөх гэж огт хэлсэнгүй. Тэрбээр “Тэнгэрт хийссэн он жилүүд” гэж ээ. Тэнгэрт хийссэн он жилүүд. Эргэцүүлж бодоход Аюурзанад өвгөрсөнийг ардаа бус тэнгэр өөд салхи хөлөглөн хөөргөөд түүнийгээ бодолоор аргамжиж, дурсамжаар чөдөрлөх аугаа их бодрол, уярал, ухаан оршидог гэлтэй.
Шүлгийн төгсгөлийн хэдэн мөрд
...Ондоо бүсгүй эхнэр минь болж
Алсад үлдсэн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсож ээ
Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад хэн нэгнийг минь дайраад алж ээ”.
“Хүсэл дагаж хясал ирдэг” гэдэг үнэн аж. Гэгэлгэн насандаа, ханилнаа гээд бодож явсан бүсгүй одоо түүнд үгүй. Ондоо бүсгүй энэ насных нь өмөг түшиг болж амин холбоог залгуулж өгчээ. Сэтгэлд бүдэгхэн сааралтах дурсамжаа тэрбээр нэхэн нэхэн уярахдаа
...Алсад өртсөн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсож ээ...
гэсэн нь харамсангуй, бодлогоширсон атлаа ухаарсан гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Алсад үлдсэн бяцхан өртөө бол тэнгэрт хийссэн он жилүүдийн гүн дэхь дурлал. Тэнд гуниг огт үгүй, ариун нандин учрал байсан гэдгийг тодотгох шиг “Цэлмэг” гэж шигтгэж өгсөн байна.
...Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад хэн нэгнийг минь дайраад алж ээ”.
Хэмээсэн нь ухаарал, гуниг харуусал басхүү гомдол тээсэн төгсгөлийн бадаг. Энэ хоёр мөр учрал хүсэвч учралын болзоо тохиогоогүйг хэлж байна. Тэрбээр санаагаа урьдах мөрүүдийн адил шууд хэлсэнгүй. Чинадад өгүүлжээ. Зөрлөг бол галт тэрэгний замын уулзвар. Харин тус шүлгэнд зохиолч дурлалт хосыг зөрлөгтэй зүйрлэсэн аж. Зөрлөгт хоёр галт тэрэг таарвал тэнд аймшигтай осол гарах нь дамжиггүй. Осол гаргахгүй гэсэндээ хосын хэн нэгнийг галт тэрэг дайрчихаж. Иймд тэд хорвоод учирсангүй. Дайран алж ээ хэмээсэн нь хэн нэгэн тэнгэрт халисан гэж хэлсэн бус. Цаг хугацаа, амьдрал тэднийг зөрлөг замаар зөрүүлж тус тусын хувь тавиланг заяаж ээ гэсэн санаа бололтой.
Аюурзана авхай ганц өөрийн амьдралыг бус цаг хугацааны хөврөх аяс, өнгөрсөн ахуй дурсамж болон үлддэгийг, хайр дурлал, гэнэн хонгор нас, хал үзэж хашир суусан үе, хүний мөс чанар хувирч өөрчлөгддөг, хагацал гуниг, баяр жаргал гээд хүний амьдралд тохиож болох бүхийл үйл хэргийг эл шүлгийн арван есөн шадад багтааж ээ.
Бодолын гүнд бодолтой золгохуй
Бодол дотор бодол бүрэлдмой 
Шүүмжийг- Давааням
2012.02.27
Эх сухвалж: 
http://davaa_nyam.blog.gogo.mn 

Мongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

Гэрт юу байх ёстой вэ..

Wednesday, July 17, 2013


Бидний амьдардаг өрөө, орон сууц ахуйн хэрэгцээнээс гоёл чимэглэл хүртэл янз бүрийн эд зүйлсээр дүүрэн байдаг билээ. Гэхдээ энэ бүгд зарим үед бидэнд сөрөг муу нөлөө үзүүлэх нь бий. Тиймээс бид танд байр сууцаа цэвэрхэн байлгаж, хэрэггүй зүйлээсээ хагацах эртний "шидэт” зөвлөгөөгөө хүргэх гэж байна.
Гэр, дэлгүүр, оффист элдсэн арьс байх нь амжилттай худалдаа хийх, хөрөнгө мөнгөө өсгөх, гарлага гаргахгүй байхад тустай. Гэхдээ арьсыг сайтар арчилж, анхаарах ёстой.
Ваартай хатаасан цэцэг баяр баясал, эд баялаг, эрүүл мэнд, тохь тухыг бэлэглэдэг. Энэ нь муу энергийг саармагжуулдаг сайн талтай. Мөн түүнчлэн тусгай газар болон өөр байранд багцаар нь өлгөсөн цэцэг, өвс гэрийн эрч хүчийг сэргээдэг. Гэрт хадгалсан хатаасан цэцэг нь эрүүл мэндийн эрч хүчийг ялгаруулж, халдварт өвчний үед гэрийг хамгаалдаг байна. Амьтны хэлбэртэй зүйл нь гэрийг азгүйдлээс хамгаалдгаас гадна мөнгийг хүрэлцээтэй байлгахад тустай. Нохой, баавгай, бар, луу нь таныг хамгаална. Цэрэг, дайчин эрсийн хэлбэртэй тоглоом, матрёшка нь орон гэрийг цэвэрлэдэг. Бие биеийнхээ араас цуварсан заанууд ч цэвэрлэх зүйл болдог.
Дэр нь эхнэр нөхрийн хайр дурлалын хамгаалагч болдог. Хэрвээ дэр хээ хуартай, хатгамалтай, хурц өнгөтэй байвал хайртай хүмүүсийг хагацлаас хамгаалж, түүндээ анхаарлаа төвлөрүүлэхэд тус болдог байна. Хэрвээ дэр цэцэгсийн зурагтай бол эрүүл мэндийг хамгаалагч, хүн, амьтны дүрстэй бол аюулаас хамгаалагч, байгалийн зурагтай бол эхлэл бүхэнд амжилт авчирдаг гэнэ.
Гэрт юу байж болохгүй вэ?
Элэгдэж хуучирсан шаахайг гэрт хадгалж болохгүй. Энэ нь муу энергийг түгээдэг байна. Хэрвээ шаахай тань урагдсан бол өрөөнөөсөө даруй зайлуулах хэрэгтэй. Мөн гэрт уранхай, муу хувцас байлгадаггүй. Тиймээс хуучин хувцас, гутлаа өмсөх үгүйгээ байнга хянаж бай. Хэрвээ өмсөхгүй бол шууд л хаячих.
Цуурсан, эмтэрсэн, үйлдвэрийн өө сэвтэй сав суулга хоол хүнсний эрчим хүчийг үгүй хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэсэн үг юм. Аяга, таваг нь гэр бүлийг бэлгэддэг. Тиймээс өө сэвтэй аяга сав нь гэр бүлд асуудал байгааг гэрчилдэг байна.
Гэртээ зэгс хадгалах нь аюултай. Хатаасан зэгс нь аз жаргалыг хааж, өвчин, үхлийг зөгнөдөг байна. Ийм таагүй зүйл гэрээ чимэглэхээр тавьсан хялганад ч бас хамааралтай. Хялгана нь гэрт бэлэвсрэлийг зөгнөдөг гэнэ. 
 Эх сурвалж: /Өглөөний сонин/ 
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

Хөшиг сайхан бол өрөө сайхан

Tuesday, July 16, 2013



Mongol-style admin БА: Өрөөний өнгө үзэмжийг дээшлүүлэх үү дордуулах уу гэдэгт цонх их чухал үүрэгтэй байдаг. Цонхны гол чухал хэсэг нь хөшиг гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Гадна фасадны үзэмж, дотор интерьерийн өнгө үзэмжинд цонх болон хөшиг чухал үүрэгтэй. Тэгвэл хичнээн гоё рамтай цонх байлаа ч, дизайн сайтай дотор засалтай байлаа ч хөшиг нь тааруу, өрөөний стильдээ тохирохгүй бол тэгээд л...Хичнээн царайлаг хүүхэн байлаа ч үс нь арзгар, нэг л царайндаа зохихгүй засалттай бол ямар л олиг байхав..тэрэн шиг л..
За тэгэхээр сүүлийн үед интерьерт их олон төрлийн хөшиг ашигладаг болсон байна. Техник технологийн хөгжлийг дагаад бүх юм өргөн сонголттой болж ирсэн тул бид ч бас цаг үеэсээ юугаараа хоцрох вэ дээ тэ..Өрөөнийхөө өнгө төрхийг ганц хөшиг солисноор л өөрчиллөх боломжтой тул ямар, хөшигний ямар сонголтууд байгаа талаар мэдээлэл бэлдлээ..Мөн манайд тэр болгон нь байна уу, үйлдвэрлэдэг бол хаана ямар компани гээд л..За доорх мэдээлэлд анхаарлаа хандуулцгаая..

Туузан хөшиг буюу босоо жалюзан хөшиг ( Vertical Shade ):

Туузан хөшиг бол дээрээс доош унжих олон тооны туузнаас бүрдэх хөшиг. Бидний нилээн сайн мэдэх хөшигний төрөл гэж бодож байна. Сүүлийн үед өнгийн мөн нилээн өргөн хэмжээтэй туузнуудыг ашиглах болсон. Материалын хувьд ч гэрэллтэг, тунгалаг, хулсан гээд өргөн сонголттой хийгддэг болж байгаа юм байна. Хэрэв та томоохон хэмжээтэй цонхонд хөшиг сонгох гэж байгаа бол хамгийн зөв сонголт бол  ТУУЗАН ХӨШИГ гэж мэрэгжлийнхан зөвлөж байна. 

Хуйлдаг хөшиг (Roller): 

 


Хуйлдаг хөшиг бол дээрээс доош буух зарчмаар ажилладаг. Бас бидний нилээн сайн мэдэх хөшигний төрөл байгаа. Ийм төрлийн хөшигөнд өөрийн хүссэн зургаа буулгуулж авах боломж байдагийг мэдэж байгаа байх. Материалын сонголт манайд бас илбэг болсон санагдсан. Өрөөнийхөө өнгө дизайнд тохируулж өнгөө сонгоорой, сүүлийн үед интерьерт тод өнгийн деталь хэсэг их ашигладаг болсон тул тод өнгийн сонголт хийхийг зөвлөж байна.
Ажиллагааны 3 янзын сонголттой:
  1. Гараар дээш доош болгох / 3 төрлийн тоног/
  2. Гараар доош болгож, автоматаар дээш хураах /3 төрлийн пүрш/
  3. Алсын удирлагаар ажиллуулах бүрэн автомат

Dual Roller Shade


Металл хөндлөн жалюзан хөшиг (Aluminum Horizontal Blinds): Энэ төрлийн хөшигний үндсэн материал нь хөнгөн цагаан бөгөөд овор хэмжээ багатай, өвөрмөц загвартай.
Жалюзан хөшиг нарны гэрлийн шууд тусгалыг хаах боловч үзэгдэх орчныг хаадаггүй ажиллагаатай.
Энэ хөшигний бүтэц бол хөндлөн байрлалтай олон тооны металл туузнаас бүрдэнэ. Жалюзан хөшгөөр өрөөнд орох гэрлийг тусгалыг хүссэнээр өөрчлөх бүрэн боломжтой. Хөнгөн цагаан нь гялтганаж харагдахаас гадна өнгөний сонголттой тул өрөөнд өвөрмөц өнгө төрхийг нэмдэг. Ялангуяа өрөө хоорондын тусгаарлах шилэн хананд хийж өгвөл тохиромжтой. 




vene3
vene

Хулсан хөшиг (Woven Wood Blinds) :

Хулсан хөшигний мод нь цэвэр хулсан мод бөгөөд ажиллагааны хувьд маш хөнгөн. Өрөөнд дулаан, тохилог уур амьсгалыг бүрдүүлнэ. Етник болон Эклектик стилээр тохижуулж буй өрөө тасалгаанд илүү тохиромжтой.

dominica02


tobagowalnut01

Модон хөшиг (Wood horizontal blind) :

Модон хөшгийг хулсан болон халуун орны модоор гэсэн 2 төрлийн материалаар үйлдвэрлэдэг.
Модон хөшиг нь өрөөний интерьертэй зохицож чадвал хамгийн тансаг хөшиг болж чадна.  Цэвэрхэн, сонгодог, дулаан харагдуулдаг мөн бараан өнгөний сонголт давамгай байдаг тул ихэвчлэн сонгодог засалтай өрөөнд ашиглах нь бий..

snowberry01



wood1 wood 

  Honey and honey combi blind) :

Энэ төрлийн хөшиг нь хөндлөн хээтэй даавуун хөшиг гэж надад ойлгогдлоо..Мөн зам нь цонхны 2 ханаар байрладаг тул дээшээ доошоо шахах боломжтой болдог бололтой. Хөшигний бүтцийг доороох зурагнаас. Доорх зураг нь Honey Combi буюу Honey загварын давхарласан гэсэн утгатай тул дан Honey нь энэ зурган дээрхээс нэг дан байдгаараа ялгаатай юм байна л даа. Манайд бол Honey загварыг үйлдвэрлэдэг гэсэн Honey Combi-г нь ч бас хийдэг л байх.

Combi буюу Zebra shade) : Комби мөн Зебра буюу тахь гэж нэрлэдэг хөшиг.

Энэ төрлийн хөшгийг манайхан бас нилээн мэддэг болсон байх гэж бодож байна гадуур их зарагддаг болсон хөшигний нэг. Давхар эргэгддэг тул хөшиг чулны үүргийг нэг дор гүйцэтгэдэг.

Nuette буюу Shangri la blind) : Nuette - манайд Шангрила гэж ихэвчлэн хэлдэг бололтой байсан.

Зурган дээрээс хараад ойлгогдох болов уу. Манайд мөн үйлдвэрлэж байгаа хөшигнүүдийн нэг. Гэрлийн шууд ирэх тусгалыг нилээн сайн хааж өгөхөөр харагдаж байна. Өрөө хоорондын болон тасалгаа маягаар тусгаарлалт хийж ашиглахад бас боломжийн санагдлаа.


Pleated Shade : Манайд зиг заг гэж нэрлэгддэг.

Бидний жоохон байхдаа дэвүүр гээд л цаас нугаладаг шиг л байгаа биз. Бас их өвөрмөц өнгө төрөх оруулахаар харагдаж байна. Гэрлийг төдийлөн их хаахгүй буюу чулний үүрэг гүйцэтгэнэ. Наагуур нь хөшиг татах боломжтой. 






Mongol-style admin БА: Хөшигний төрөл маш олон байдгаас Монголдоо үйлдвэрлэж байгаа төрлүүдээс нь  түүж авч танилцуулсан билээ. Манай үйлдвэрлэгчид үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ онцлог, энэ нь ийм тийм байдаг гэсэн мэдээлэл тун бага байх юмаа. Энэ мэдээллийг бэлдэх гэж интернэтээс л баахан өөрөө хайж ухаж байж л..Гэхдээ л бас харьцангуй товчхон мэдээлэл боллоо. Хэрэв хөшиг үйлдвэрлэгчид нь уншиж байгаа бол дээрх хөшигнүүдийн материалын онцлог, угааж цэвэрлэхдээ юуг анхаарах талаар, материалуудынх нь сонголт, үнэ ханшны мэдээллээсээ явуулбал сайн байна шүү нэмээд нийтлэчих болохоор.
Хөшиг үйлдвэрлэгчидийн холбоо барих болон бүтээгдэхүүний талаар мэдээллийг Блогийн Холбоо барих мэдээллүүд > Интерьер тохижилт, чимэглэл хэсгээс авна уу.
Доор хөшиг захиалахдаа хэмжээ яаж авах зааврыг Солонго орд ХХК-ний сайт дээрээс авч оруулсан байгаа. Солонго орд компаны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
За тэгээд мэдээлэл таалагдсан бол LIke & Share шүү дээ ;)

ХЭМЖЭЭ АВАХ ЗААВАР

Цонхны хөшигний хэмжээг авахдаа эхлээд гадна талд эсвэл дотор талын алинд нь хөшиг сонгохоо шийдэх хэрэгтэй.
Хэрэв шийдсэн бол дараахи зааврыг даган мөрдөж хөшигний хэмжээг аваарай. Дотор талд суулгах хөшигний хэмжээг авахдаа хөшиг суулгасны дараа цонхны салхивчны онгойлтод саад болох эсэхийг сайтар нягтлах шаардлагатай.

d0b7d0b0d0b0d0b2d0b0d180

Харин гадна талд суулгах хөшигний хэмжээг авахдаа зааврыг мөрдөх ба хэрэв та хүсвэл өрөөнийхөө тохижилтод тохирохоор хөшигний хэмжээг хүссэнээрээ авч болно.

d0b7d0b0d0b0d0b2d0b0d1801

 Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman