Mongol-style: Амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй, зохистой өнгөрүүлэхэд хэрэгтэй үйлчилгээний газруудын мэдээлэлүүдээс Коктейл>Cocktail Lounge хэсэгт хүргэдэг байгаа. Энэ удаад Рашаан сувилалуудын мэдээлэл, хаяг байршилын талаар.
Урин дулааны өдрүүдэд ахмад настнууд болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хүсэлтэй хэн бүхэн сувиллын газрыг зорьдог. Учир нь байгалийн болон уламжлалт арга буюу зүү төөнүүр, шавар, бариа заслаар ямар ч өвчнийг анагааж болно гэж эрт үеэс энэ эмчилгээний арга барилыг үнэлсээр ирсэн билээ. Одоогоор Монгол Улсад тогтоогоод байгаа 250 орчим ангаах увидастай нуур, рашаан төст булаг байдаг ажээ. Тэгвэл улсын хэмжээнд 16 рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний хоёр нь элсний сувилал, 14 нь рашаан, шаварт түшиглэсэн сувилал гэнэ. “Оргил”, “Шаргалжуут”, “Хужирт”, “Жанчивлан”, “Аварга тосон” гээд томоохон зургаан сувиллаар жилдээ 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг байна. Сувилалд хэвтэн эмчлүүлж буй хүмүүст төрөөс ямар хөнгөлөлт үзүүлдэг тухай албаны хүнээс тодруулахад, Нийгмийн халамжаас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн олгодог ажээ. Ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө авах юм байна.
Рашаан сувилал
Утас: 99198078, 70153033, 70153034
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир
Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна. Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг.
Утас: 70153034, 91914077
Утас: 341152, 342093, 342096, 342092
Бүтэн люкс өрөөний багц 32800₮
Хагас люкс өрөөний багц 24800-28800₮
Энгийн өрөөний багц 18800-22800₮
Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.
· Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан
· “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ
· Синосат сансрын интернэт болон телевизийн үйлчилгээг үзүүлнэ
Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.
Холбоо барих утас: 98007314, 98003212
Утас: 99041639, 99889891, 88119252
Холбоо барих утас: 99378342, 01562-26524
Холбоо барих утас: 93032805, 99837210, 99111307
Утас: 99065023, 99065032
Харилцах утас: 01462-21620, 99059022, 99468182
Утас: 88001511, 322075
Холбоо барих утас: 342539, 343013, 342553
Утас: 01322-26507, 91913860, 99093324
Утас: 99092120
Утас: 93027745
Утас: 99798029
Рашаан сувилал
Аварга тосон сувилал
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 километр зайтай байдаг. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээг хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаараарай. 6 дугаар сарын 14-нөөс 9 дүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг. Нэг ээлчинд 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хоногийн төлбөр 18800-22500 төгрөг. Долоо хоногт 2 удаа автобусаар үйлчилдэг.Утас: 99198078, 70153033, 70153034
Шаргалжуут
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм. Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ. Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй. Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ. Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилд нийт сувилуулсан хүний 40.5% буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. 470-600 хүн нь Баянхонгор аймгийн харъяат хүмүүс байдаг байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.“Шаргалжуут” хэмээх нэрийн учир
Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна. Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг.
Утас: 70153034, 91914077
Оргил рашаан сувилал
Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг. Хоногийн төлбөр Эрүүл мэндийн даатгалтай бол 13500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй, хаяг зөрсөн бол 18000 төгрөг бөгөөд илгээмж бичигт заасан өдөр ирэх ёстой.Утас: 341152, 342093, 342096, 342092
“Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор
“Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүдээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP room, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, таь тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй.Бүтэн люкс өрөөний багц 32800₮
Хагас люкс өрөөний багц 24800-28800₮
Энгийн өрөөний багц 18800-22800₮
Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана.
· Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан
· “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ
· Синосат сансрын интернэт болон телевизийн үйлчилгээг үзүүлнэ
Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.
Холбоо барих утас: 98007314, 98003212
Ар жанчивлангийн рашаан
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт, Улаанбаатараас 70 километрийн зайтай байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 10900, даатгалгүй бол 15900 төгрөгийн төлбөртэй. Долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт “Тэнгис” кинотеатрын урдаас 11 цагт автобус явдаг. Нэг талын зардал 3000 төгрөг.Утас: 99041639, 99889891, 88119252
Гурваннуурын рашаан сувилал
Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 1300 метрт, Улаанбаатараас 540 километрт байдаг. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Энэ рашаан нь 4 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн авах хүчин чадалтай. Рашаан сувиллын үнэ хоногийн 8500 төгрөг. Өдрийн 3 удаагийн хоолтой бол 12000 – 17000 төгрөг. Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой. Хотоос хөдлөхдөө холбоо барьвал рашаан сувиллаас тосохоор очих боломжтой.Холбоо барих утас: 99378342, 01562-26524
Зартын рашаан сувилал
Завхан аймгийн Их-уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газарт Улаанбаатар хотоос 760 километр зайд байрладаг. Нийт 15 рашаантай бөгөөд үүний 2 нь халуун рашаан юм. Үе мөч, ядаргаа өвчинд тустай. Ходоод, таван цул, сав, хий шар, бөөр, зүрх, шүд, мэдрэл, элэг цөс, нойр булчирхайны өвчинд сайн рашаанууд бий. Алаг нуурын шавраар янз бүрийн харшлын өвчинг анагаана.Холбоо барих утас: 93032805, 99837210, 99111307
Могойт рашаан сувилал
Хаяг: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3-р баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээий 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг.Утас: 99065023, 99065032
Отгонтэнгэрийн рашаан сувилал
Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Отгонтэнгэр уулнаас 20 гаруй километр зайтай өндөр уулс, ой мод бүхий газарт байрлах Отгонтэнгэрийн рашаан нь далайн төвшнөөс дээш 2500 метрт байдаг. Натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд дотор нь орох хэлбэрээр ашигладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үе, зүрхний хүнд хэлбэрийн илрэлийн үед зохимжгүй буюу эсрэг заалттай байдаг. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт 1 удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг.Харилцах утас: 01462-21620, 99059022, 99468182
Өвөр Жанчивлангийн рашаан сувилал
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 78 километрийн зайтай байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, уух зориулалттай хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энгийн өрөө хоногийн 12000 төгрөг, люкс өрөө 14000 төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 16000 төгрөг. Долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт Улаанбаатар хотын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн байрнаас 8 цагт автобус явдаг.Утас: 88001511, 322075
Улаанбаатар - Уламжлалт анагаах ухааны корпораци
Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Богд уулын ар хормойд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Өвчний онош болон эмчилгээний байдлаас шалтгаалан ор хоногийн үнийн тариф харилцан адилгүй байдаг учраас утсаар холбоо барьж лавлана уу.Холбоо барих утас: 342539, 343013, 342553
Хужиртын халуун рашаан
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 290 км-т оршдог. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчийн зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчний үед хэрэглэнэ. Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар зохион байгуулдаг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай өөрөөр хэлбэл, кардиогены шок, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин IIБ түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тус сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авна. Энгийн өрөөнүүд хоногийн 13000 – 17000 төгрөгийн төлбөртэй, хагас люкс 25000 төгрөг, люкс өрөө 30000 төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 5000 төгрөгний нэмэлттэй. Хужирт рашаан руу Даваа, Лхагва, Баасан гаригуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний 8 цагт автобус явна.Утас: 01322-26507, 91913860, 99093324
Хүрэмт сувилал
Хаяг: Өвөрхангай аймгийн Тараг сумаас урагш 4 км-т байрлах ба 80-100 ортой рашаан, шавар эмчилгээтэй сувилал. Хоногийн 10000 төгрөг. Утас: 99028101Эльма хужирт
Хаяг: Хужирт сумын төвд байрладаг бөгөөд рашаан, шавар эмчилгээтэй сувилал. нийт 50 ортой бөгөөд хоногийн 20,000-25,000 төгрөг.Утас: 99092120
Хүрэн хад рашаан сувилал
Хаяг: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум Зүүн богдын Ханхын аманд байрлах ба 18-20 ортой рашаан сувилал. Хоногийн 2500-5000 төгрөг.Утас: 93027745
Хуст рашаан сувилал
Хаяг: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р баг Хустын аманд байроах ба рашаан эмчилгээний 40 ортой, хоногийн 8000-10000 төргөг.Утас: 99798029
Mongol-styel: Төлбөр тооцоо гэх мэт зарим мэдээлэлд нь өөрчлөлт орсон байх магадлалтай тул та сонгосон сувилалынхаа утсаар нь холбогдон дахин лавлахыг зөвлөж байна. Танд дээрх мэдээлэл хэрэг болж чадсан бол, бусдад хэрэгтэй гэж үзэж байвал Like, Share and tweet.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment