Mongol-style admin Reko: Та бүхэнд клип хэсэгт Монголын хамтлаг дуучдын дэлгэрэнгүй танилцуулга мөн тэдгээр хамтлагийн дуулдаг стиль, урсгал чиглэлийн талаарх тайлбар мэдээллийг хүргэж байх болно. Энэ удаад The Lemons хамтлагийг болон Инди рок урсгалын талаар мэдээлэл хүргэж байна.
Инди рок урсгал, стилийн талаар:
Инди рок
гэдэг нь “Independent rock “ гэдэг үгийн товчлол юм. 1980-аад оны эхээр
Англид анхны инди урсгалын “The Smiths”, “The Stone Roses”, “The
Jesus”, “Mary Chain” хамтлагууд байгуулагдаж, радиогаар “Инди рок”
чарт явж эхэлсэн ба ерөнхийдөө гитарыг гол болгон гарч ирсэн нь
альтернатив рок хөгжимтэй өрсөлдөж эхэлсэн байна. Баримтаас дурьдахад
тэр үеийн ихэнх альтернатив гэгдэх хамтлагууд инди урсгал руу татагдсан
байна. Харин Америкт 1970-1980 онд альтернатив рок урсгалын өөрчлөлт
шинэчлэлтийн үе эхэлж, инди урсгал үүссэн гэж үздэг. 1980-аад онд “Инди
рок” хэмээх хэллэг тэр үеийн хардкор панк хамтлагууд болох “Dinosaur
Jr”, “Sonic Youth”, “Big Black” зэрэг хамтлагуудаас үүссэн гэж үздэг.
1990-ээд оны дундуур альтернатив хөгжмийн төрөл болох гранж рок тэр
дундаа гранж хамтлагууд болох “Alice in Chains”, “Nirvana”,
“Soundgarden”, “Pearl Jam” хамтлагууд өөрийн үндсэн урсгалаа өөрчилсөн
нь амжилт гаргах гол түлхэц болсон байна.
Улам хүчээ авсан энэ урсгал мөн хувцас загварын ертөнцөд хүртэл нөлөөлж эхэлсэн байна.
1990-ээд онд Англид залуучууд инди стилиэр хувцаслаж эхэлсэн нь инди хөгжим, инди стилийн хувцаслалт тухайн үеийн залуучуудын дунд улам ихээр хүчээ авч эхэлжээ. Инди стиль нь өөрийнхөөрөө чөлөөтэй хувцасладгаараа онцлог юм. Ерөнхийдөө уранхай кет, бариу өмд, шоотой цамц зэрэг нь инди стилийг тодотгох гол хувцас юм. Инди стилийг 1960, 1970, 1980- аад оны үед Англид ид хүчээ авч байсан “Хиппи” стилиэс үүсэлтэй гэж үздэг бөгөөд эрх чөлөөг эрхэмлэгч хүүхэд залуусын дунд хүчтэй дэлгэрчээ. Харин 2000 оны эхэн үед залуусын дунд цэргийн хүрэм моодонд орж залуучууд болгон цэргийн ногоон хүрэм өмсөх болжээ. Эрх чөлөөг мэдрэхийг хүссэн хэн болгонд зориулагдсан гэж хэлж болох энэхүү стиль нь улам хүчээ авсаар л байна. 2008 оны эхэн үеээс залуучуудын дунд мөн л шинэ хүрэм болох даавуун хүрэм моодонд орж эхэлжээ. Хэрэв та инди стилиэр хувцасласан хүүхэд залуусыг харахыг хүсвэл зун, дулаан улиралд тэд өөрсдийн эрх чөлөөг тунхаглахаар гудамж талбайгаар олуулаа алхах нь элбэг. Инди стилийг амьд хөгжмөөс салгаж ойлгож болохгүй бөгөөд энэ хоёр хоёулаа нийлж байж төгс болдог. Инди стилийн орчин үеийн гол төлөөлөгчид болох “One night only”, “Arctic monkeys”, “The Kooks” зэрэг хамтлагуудаас та инди стилийн өнөөгийн өнгө төрхийг харж болох юм. Энэ стиль нь хэзээ ч дахин давтагдашгүй эрх чөлөөг эрхэмлэгч залуусын илэрхийлэл юм.

The Lemons:
Lemons хамтлаг нь альтернатив, инди, пост панк гэх зэргийн урсгалаар тоглодог.
The Lemons хамтлаг нь 2004 оны 7 сарын 9 нд албан ёсоор байгуулагдсан ба анх тэд Хайртай ,Шєнє дунд цас орж байна гэх 2 дуугаа єєрсдийн бэлтгэлийн байрандаа приставкний VHS хальсан дээр бичvvлж "FM"-ээр цацуулж байсан юм. The Lemons хамтлагийнханий хувьд "Post Punk","Independent буюу Indie Rock" чиглэлээр дуугаа зохиодог юм байна. 2006 оны 8 сард тэд "Hi-Fi" records-тай гэрээ байгуулснаар 440Hz студид "Red album" цомгийнхоо бичлэгэнд орсноор тухайн оны 10 сард бичлэг нь дуусаад 12 сард худалдаанд гарсан юм. Тус цомог нь худалдаанд гарснаар маш амжилттай борлогдож байсан ба дотроо 10 дуутай юм. "Red album" нь "Hi-Fi" records ийн шилдэг 10 борлуулалттай цомгийн 2-т явж байсан юм.
The Lemons хамтлаг хоёр дахь "Залуу Ленингийн ойролцоо 3н давхарт" цомогоо 2009 онд амжилттай гаргаж байсан. Гарсан цагаасаа эхлэн Hi-Fi Records-н борлуулалтаараа тэргүүлж буй 10н цомогт орж байсан бөгөөд 1-р байранд орж байсан юм. Мөн шинэ цомгийнхоо хэд хэдэн дуундаа клип хийлгэсэн бөгөөд "Залуу Ленингийн ойролцоо 3н давхарт" цомогт орсон "Байсан дуу" Hi-Fi радиогийн топ 10 дууны 1-р байранд орж, Hi-Fi chart шилдэг 30н дууг тэргүүлж байсан.
Хамтлагийн гишvvдийн хувьд:
Дуучин, ритм гитарчин Одноо 1985.4.11 тєрсєн
Соло гитарчин Тулга 1983.11.23 тєрсєн
Басс гитарчин Д.Анар 1985.1.1 нд тєрсєн
Бємбєрчин Єєжгий 1986.1.13 нд тєрсєн
Дуучин, ритм гитарчин Одноо 1985.4.11 тєрсєн
Соло гитарчин Тулга 1983.11.23 тєрсєн
Басс гитарчин Д.Анар 1985.1.1 нд тєрсєн
Бємбєрчин Єєжгий 1986.1.13 нд тєрсєн
2007 оны пентатоник наадамаас 3н шагнал авсан.
"ШИЛДЭГ РОК ТОГЛОЛТ" - "Red life"
"ШИЛДЭГ АЛТЕРНАТИВ ДУУ" - Хайртай
"ШИЛДЭГ БИЧЛЭГ" - red album
ОДБАЯР - ритм гитарчин, гоцлол дуучин
АНАР - басс гитарчин
ТУЛГАА - гитарчин
ӨӨЖГИЙ - бөмбрчин
ДУГАРАА - тонмистер
Дууны жагсаалт
01. Зүүд нойрондоо
02. Цэнхэр нүд
03. Будыг хараад төрсөн сэтгэгдэл
04. Элэг бөөр
05. Хайртай
06. Мэлхий гүнж
07. Си си ма
08. Гэрэлт гудамж
09. Харах дуртай
10. Улаанбаатарын үдэш
Дууны жагсаалт
1. 1983...86 (5:05)
2. Мишээлт (3:27)
3. Earth (4:27)
4. Цаг агаар (4:49)
5. Ядаргаа (1:47)
6. Секс, Рок &... (3:28)
7. ...байсан (6:03)
8. Алдагдсан аялгуу (3:58)
9. The Hoofa (3:13)
10. Өөр ертөнц (5:57)
11. Шөнө дунд цас орж байна (4:33)
Хамтлагийн зурагнаас:
Хамтлагийн уран бүтээлээс:
Mongol-style admin Reko: Бид цаашдаа бусад Монгол зөвхөн хамтлаг ч бус бүхий л чадварлаг, авьяастануудынхаа бүтээлүүдээс танилцуулаж байх болно.
Бидэнтэй хамт байгаарай.
2 comments:
Гоё хамтлаг.Монголд Инди урсгалыг анх л мэдрүүлсэн хамтлаг байх шүү. Нээрээ танай блог таалагдаад байгаа.Хэрэгтэй мэдээлэл, илдэв хов живгүй амар
Индичүүддээ мэнд.Play time удахгүй болохнээ.Бэлтгэлээ базаанаа кк.Майхан ямар ч байсан авч очноо..бас...
Post a Comment