ХАЙЧИЛБАР

Thursday, February 27, 2014

Mongol-style admin Reko:
      За та бүхэндээ дахин нэг авьяастныхаа бүтээлийг тавилаа харамсалтай нь хэн болох хувийн мэдээлэлийг тавьж чадсангүй харин холбоо барих утас мөн facebook page-ийг үзэх link тависан байгаа тул та бүхэн орж сонирхохоос гадна утсаар нь холбогдон захиалгаар хийлгээрэй!

























Эх сурвалж:
холбоо барих утас:86515152
https://www.facebook.com/hajcilbar
https://www.facebook.com/haichilbar
  
Mongol-style admin Reko: Бидэнтэй нэгдээрэй

Бидэнтэй хамт байгаарай.

UFO хамтлаг (Indie rock, Electro rock, Synth pop)

Sunday, February 23, 2014

Mongol-style admin Reko:
- Рок хөгжим анх үүсэхээсээ л бүхнийг үгүйсгэдэг, тэрсүүд хөгжим. Сүүл рүүгээ алтернатив болсон. Алтернатив хөгжим олон салаалж хөгжиж байна. Харин одоо дэлхийд хамгийн түгээмэл, газар авсан Indi pop, British Rock гэсэн хоёр урсгал бий болоод байгаа юм. Бидний баримтлаад байгаа гол урсгал бол маань Independent rock alternative тэр дундаа British pop. Travis, Keane, Maroon Five зэрэг алдартай хамтлагууд энэ стилээр дуулдаг. Үүнээс цааш дахин ямар урсгал гарахыг бид хэлж мэдэхгүй. Гарахгүй ч байж болно. Хүн төрөлхтөн анх хөгжим гэдэг эгшгийг бий болгохдоо замбараагүй, яаж ч хамаагүй дуугаргаж байсан. Хөгжих тусам олон ангилж тэдгээрээ эмхлээд аялгуу гаргаж байгаа бол одоо буцаад тэр замбараагүй үйлдэл рүүгээ явж байна гэж хэлж болох юм.  Рок, панк урсгал дуу шүлгээрээ өөрсдийгөө зарлаж, зарим зүйлийг шүүмжилсэн байдаг. Харин British pop ямар нэгэн хэлбэрт баригддаггүй. Дууны шүлгүүд ч гэсэн маш энгийн. Зүгээр л кетнийхээ үдээсний тухай дуулах жишээтэй. Миний баруун кетний үдээс гэж эхлээд нэг үдээснийхээ тухай дуулсаар байгаад л дуулдаг. Асар чөлөөтэй. Хөгжим ч гэсэн. Бөмбөрийг заавал дөрөвний дөрөвөөс эхлэх албагүй, дуртайгаасаа эхлэж болно. Басс гитарчин зүгээр л өөрийнхөө мэдрэмжээр юу ч хамаагүй тоглож байхад бөмбөрчин нь чи ийм ая гаргаж байгаа бол би үүн дээр чинь ийм бөмбөр нэммээр байна. Тэр хүн юу бодож тоглож байгааг мэдэхгүй ч миний санаа энэ дээр чинь ийм байна гээд л гурав дахь дөрөв дэх нь тоглоод явах жишээтэй. Иймэрхүү маягаар уран бүтээл гарч болох жишээтэй. Зоргоороо дуугаргаж байгаа хөгжмөө л ритмтэй болгоод тэднийгээ нийлүүлэд тоглодог.(UFO хамтлагийн  ахлагч Х.Мөнхбаатарын ярианаас)
  
   UFO хамтлаг:
      Тус хамтлаг нь 2007 оны намар одоогийн бүрэлдэхүүн буюу таван гишүүн нэгдэж, "UFO" хамтлаг байгуулагдсан. Түүний дараа 2009 онд "Emsblant night" тоглолтоо хийж байлаа.  Indie rock, Electro rock, Synth pop урсгалаар уран бүтээлээ хийдэг бөгөөд нийт 11 дуутай, мэргэжлийн бус амьд хөгжим сонирхогч залуусаас бүрдсэн хамтлаг юм. “Asian beat-2012” наадамд U.F.O хамтлаг “Бороо” нэртэй дуугаар амжилттай оролцож 3-р байр эзэлсэн. Энэ дашрамд "Asian beat" наадмын тухай мэдээлэл хүргэе гэж бодлоо.
“Asian Beat” наадам нь жил бүр Азийн өөр өөр орнуудад зохион байгуулагддаг бөгөөд 2011 онд Өмнөд Солонгос, 2010 онд Тайланд улс, 2009 Япон улс, 2008 онд Хонг-Конг гэх мэт аялан зохион байгуулагддаг юм. “Asian Beat” наадамд жил бүр Азийн улс орнуудаас шилдэг хамтлаг дуучид, хөгжимчид хүрэлцэн ирж оролцдог бөгөөд шилдэг хамтлаг, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин гэх мэт номинацуудыг шалгаруулдаг юм.

Хамтлагийн ги­шүү­­­дийг танилцуулахад :
дуу­­чин: Д.Содбаяр
басс гитар­­чин: Г.Ариунболд 
соло гитарчин: Л.Баа­сан­жар­гал 
бөмбөрчин: Э.Тул­­гаа  даралтат хөг­жим­чин: Н.Мөнхбаатар 

"UFO" гэдэг хамтлагийн нэрний тухайд:
-Монголоор шууд ор­чуу­лах юм бол нисдэг таваг гэсэн үг (ер нь UFOгэдэг үл мэдэгдэх биет гэсэн утгатай). Хамтлагийн нэрний санааг  басс гитарчин Г.Ариун­болд санаачилсан ба түүнийг нь бусад гишүүд  дэмжсэнээр  өнөөд­рийг хүртэл тус хамтлаг уг нэрээрээ уран бүтээлээ туурвиж байна.

Хамтлагийн зурагнаас:














Хамтлагийн уран бүтээлээс:


                                                       UFO-ЕРДӨӨ Л....



UFO-УХААРАЛ (УСНЫ ГУДАМЖ OST)
UFO-БОРООНД 
UFO-ХАЙСААР ХҮЛЭЭСЭЭР
                                                                     UFO- МААГИЙ

   UFO- ДОРГИО 7 ЭР ost

Эх сурвалж: youtube.com, google.com
Mongol-style admin Reko: Бид хөгжмийн урсгал, төрлүүдийн талаар танилцуулга болон тэдгээрийн төлөөлөгч Монгол уран бүтээлчдийн танилцуулгыг нийтлэж байгаа билээ.

Бидэнтэй хамт байгаарай.

Хаягдал арьсаар Аксесуар хийцгээе

Friday, February 21, 2014

Mongol-style admin Ганган эмээ: Бидний эргэн тойронд ашиглагддаггүй арьсан бүс, загвар нь хуучирсан цүнх, савхин хүрэм, арьсан элдлэлүүд байдаг даа. Мөн арьсан эдлэл үйлдвэрлэгчдийн хаягдал өөдөсүүдийг ашиглан өөрт болон бусдад хэрэгтэй зүйлс хийж, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрөөхийг Ганган эмээгийнх нь зүгээс хүсч байна. Магадгүй энэ хаягдал арьсан аксесуар, чимэг зүүлт хийх санаа таны ирээдүйн бизнесс, орлогын гол их үүсвэр ч болж болох юм шүү.
Моод нь хуучран хэрэггүй болсон арьсан цүнх, хүрэм зэргээр бүс, хүзүүний зүүлт, үсний кист зэргийг хийх боломжтой юм байна.
Өргөн бүс нь аль ч цаг үед хувцасыг чимэж өнгө үзэмж оруулж өгдөг аксесуарын нэг. Тэгвэл томхон хэмжээтэй арьсны өөдсөөр өргөн бүс хийж болох юм.



 Хэрэв арьсаа илүү биетэй болгоё гэвэл доорх зураг шиг нэг талд нь давхар даавуу наан өгч дээрээс нь чимэглээрэй.

 Мөн хаягдал арьс ашиглан энгийн, ажил хэрэгч, готик гээд ямар ч стилийн хувцсан дээр тохирох ташааны богино гоёлыг хийгээрэй.




 Бүр жижиг өөдсүүдийг ашиглан хүзүүний зүүлт, үсний чимэг, кист, бугуйвч хийж болох санаануудаас:

 Хөзүүний зүүлт-1






  Хөзүүний зүүлт-2

















Сүүлийн жилүүдэд хиппи стилийн хувцаслалт моодонд ороод байгааг дагаад цүнх, илдэв аксесуаруудад саглагар чимэглэл ашиглагдаад байгаа харагдсан. Одоо байгаа цүнхэндээ хаягдал арьс ашиглан саглагар арьсан чимэглэл хийн өөр хэв маягт оруулж бас болох л юм. 

 Энэ мэтчилэн жижиг арьсны өөдсөөр түлхүүрний оосор, түлхүүрийн гэр, гар утасны сав, түрүйвч, ээмэг зүүлт, оффис хэрэглээний жижиг зүйлс, ширээний чимэг гээд төрөл бүрийн аксесуар хийх бүрэн боломжтой. Хэрэв та бүтээлч байж амьдралаа илүү сонирхолтой, илүү үр бүтээлтэй, зугаатай, орлоготой байлгахыг хүсэж байвал бидэнтэй хамт байгаарай. Илүү их шинэ санааг таньд хүргэж байх болно.



Mongol-style админ Ганган эмээ: Ингээд нийтлэл бэлтгэж байгаад сувенир хаусаас худалдаж авсан бугуйвч Хятдад хийгдсэн эд байсныг олж мэдлээ. Доор зураг нь байна л даа. Голын төмөр нь бол арай өөр, өөр байна лээ. Янз бүрээрээ ширхэг нь 5000₮ гэсэн.
Хийцийн хувьд маш хялбархан, материалын хувьд 00-н бүдүүвтэр утас, шир гээд манай зах дээр, арьс ширний үйлдвэрийн хаягдал дээр хогоороо байгаа л материал. За голын төмөрийг нь  мод, шүр, яс зэргээр хялбархан орлуулж болно. Ингээд бодоход манайхан иймхэн юмыг л өөрсдөө хийчихгүй урдаас оруулж ирээд байх гэж. Манайхны хуьд дизайны тал дээр хятдаас дутуу сэтгэнэ гэж бодохгүй байна. Зүгээр хэт залхуу, бэлэнчлэх сэтгэл нь дийлцэн хүмүүс. Бэлэн мөнгө авна, бэлэн сургуульд явна, бэлэн хоол иднэ, бэлэн бүтээгдэхүүн авна, бэлэн мэст хүснэ, бэлэн бэлэн бэлэн бас дахиад бэлэн...Ам нээхээр уушиг нээ гэж. Бодож явдаг юмаа нэг жоохон биччихэж болно биздээ ккк.. Манайхан нээх их лаг хүмүүс шиг бүгд нэг гээд л босс болчих санаатай. Хүн хөдөлмөрлөж байж, бага гэлтгүй бүтээж, хичээж байж дэвшиж дээшилдэг дээ. Нэг л их гудамж митерлэсэн, зовлонгоо бусдад нялзаасан дифлом өвөртлөгчид.  Хятдуудыг байдгаараа л муулна. Яс юман дээрээ дэлхийг бүтээгдэхүүнээрээ хангаж байдаг улсаас хөдөлмөрч, төр засгаасаа бэлэн юм хараад суудаггүй, дор бүрнээ жижигхэн ч гэсэн юм хийж, өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа тэр хөдөлмөрч, бүтээлч зангаас нь суралцаасай. Бид мэдээж бүх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй нь тодорхой. Гэхдээ ядаж л дотооддоо хийж болох тэр дундаа мал аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолууран түүхий эдээр хийгдэж болох бүхий л төрлийн бүтээгдэхүүнээр дэлхийг хангах нь байж ядаж Монголынхоо хэрэгцээг хангаж Хятад мятдаас авч байхаа болимоор байна. Заавал нээх хөрөнгө зарж том үйлдвэрлэл явуул гээгүй ээ. Хувь хүн ч бай, албан байгууллага ч бай жижиг  гэлтгүй л үйлдвэрлэл, гар урлал эрхлэж байж гэмээн Монголын зах зээлээ хангаж цаашлаад дэлхийн зах зээлийг эзлэх боломжтой, бүр тэгэх ч ёстой санагддаг юм. 
Дээрх бугуйвчыг ажлын, хөдөлмөрийнхөө хажуугаар, жирэмсний амралт, хүүхдээ харан гэртээ суухдаа өдөрт 10 ширхэгийг хийж худалдаалдаг бол сард 50.000₮ х 30 өдөр гээд нийт 1.500.000₮ болно. Материалын зардалд 250.000₮ гээд 10н дэлгүүрт заруулахаар тавиад нэг дэлгүүрт нь өнжөөд 1ш зарагдах боломжтой гэж үзвэл өдөрт 5н ширхэг буюу сард 500.000₮ ашигтай ажиллана гэсэн үг. Ялангуяа залуу гэр бүлүүд орон сууцны лизингэндээ сарынхаа цалингийн ихэнхийг өгчихдөг тул сарынхаа цалингын хажуугаар орлоготой байх нь амьдралд их дэм болох нь ойлгомжтой. Ер нь сарын 100.000 ч гэсэн хаа юм бэ. Цалингийнхаа хажуугаар нэмэлт орлого олж болох боломж хөгжиж буй Монголын нөхцөлд хангалттай их байгаа. 
Бид зориглон хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй зүйлгүй бөгөөд, хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээ, сэтгэлийн чин зориг мэднээ. Амжилт
Бидэнтэй хамт байгаарай. 

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman