Махлаг охид бүсгүйчүүддээ өгөх зөвлөмж

Friday, June 20, 2014

Бүтээлч иргэдийг дэмжих Монгол стайл төслийн гишүүн, блогийн админ Ганган эмээ нь: 

За хаврын урин дулаан цаг ирж охид бүсгүйчүүдийн хувцсаа нимгэлэх үе хэдийнээ болжээ. Өнгөрсөн намрын хувцаснуудаасаа нэг сонголт хийж, сэтгэлд нийцэхгүй бол дэлгүүр хэсээд л ямартай ч эмэгтэйчүүд маань урин хаврын гоёлоо зэхэж суугаа биз ээ. Харин нуулгүй хэлэхэд багахан зэргийн мяраатай, эсвэл нэлээдгүй илүүдэл жинтэй хүүхнүүд бидний хувьд хувцасны сонголт болон хувцас хоорондын зохицол гэдэг зүйл их асуудал болоод байгаа. Дэлхий нийтээрээ талаас илүү хувь нь жингийн илүүдэлтэй болсон өнөө үед махлаг бүсгүйчүүдийн дэгжин чамин загварууд гадааддаа ч, дотоодод ч үйлдвэрлэгдэж байгаа. Мяраатай гэхээрээ л хар, эсвэл сунадаг, сул хэлбэрийн чөлөөт маягаар хувцаслана гэсэн үг биш юм. Тэр үе хэдийнэ ард хоцорчээ. Ингээд хөөрхөн мяраалаг болон махлаг бүсгүйчүүддээ зориулаад доорх хэдэн зөвлөгөөг бэлтгэлээ.

  • Цээжээ хэт ил гаргасан хувцас өмсөхгүй байх. Учир нь хүнд нүүр дүүрэн цээж харагдахаар биеийг улам том талбайтай харагдуулдаг байна. Ил гарлаа ч доорх зурган дээрх шиг хар бараан торон материалаар далдалсан байвал зохимжтой.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 35 000₮
Өмд: 30 000₮
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Хүрэм: 65 000₮
Даашинз: 65 000₮

  • Цээж хувцасны тухайд V хэлбэрээр ухсан хоолойн ухлаадастай цамц эсвэл платье тохиромжтой юм. Энэ нь таны хүзүүг нарийн, урт харагдуулна. Ерөнхийдөө ийм төрлийн захтай платье нь махлаг эмэгтэйн үнэнч найз нь л гэсэн үг. Их зохимжтой.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 35 000₮

  • Болж өгвөл урт ханцуйтай цамц өмсөх. Ялангуяа тохойн хэсгээр татсан урттай ханцуй нь яг таныг бэлхүүс хэсэг рүү сумлан заасан байдаг бөгөөд энэ нь таны хэвлийн хэсгийг илүү их нийтэд ил тод харагдуулах болно. Тиймээс уртыг нь сонговол дээр. Цэгцтэй ч харагдана.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 30 000₮

Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Даашинз: 70 000₮
  • Их дор суудалтай өмд юбка зохимжгүй. Болж өгвөл энгийн загвартайг нь сонгох нь зүйтэй. Юбканы уртын тухайд өвдөг бага зэрэг давсан байвал зүгээр. Ийм урттай юбка нь хөлийг гоолиг сайхан харагдуулдаг.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Даашинз: 75 000₮

Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 30 000₮
Банзал: 30 000₮

Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 20 000₮
Өмд: 30 000₮
  • Материалын хувьд ноосон эсвэл хэт нимгэн, барзгар товгор гадаргуутай хувцаснаас зайлсхийвэл зүгээр. Энэ нь таныг улам оворлог болгож харагдуулна.
  • Хөндлөн суудалтай хувцаснаас шууд татгалзах хэрэгтэй. Улам л өргөн харагдуулдаг муу талтай. Харин эсрэгээрээ босоо судалтай хувцас илүү тохиромжтой.
  • Өсгийний тухайд гэвэл хэт өндөр биш хэт намхан биш байвал зохимжтой.
  • Аль болох үсээ янзлан, нүүрээ аятайхан будаад явах нь чухал. Хүмүүс таны гэдэс эсвэл өгзөг рүү харахын оронд гэрэлтсэн хөөрхөн царай, нүд унагам сайхан үс рүү чинь харна шүү дээ.
  • Болж л өгвөл хар бараан хувцас өмсдөгөө болих хэрэгтэй. Махлаг хүн загварлаг хувцаслаж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Загварын ертөнцөд өөртөө зохисон тод өнгөнүүдээр хувцаслах үзэгдэл чухал шүү. /Гэхдээ час улаан болчихсон явна гэсэн үг биш шүү/
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 30 000₮
Өмд: 30 000₮
  • Хамгийн эцсийн зөвлөгөө бол дэлгүүр хэсэхдээ хэтэрхий олон хувцас нэг дор авж алдахвий. Учир нь та одоо байгаа жингээсээ хасч л таарна. Тэгэхээр тэр олон сайхан том хувцаснуудаас салахыг хүсэхгүй биздээ? Хэрэггүй зүйлс л болон хувирна гэсэн үг. 
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Хүрэм: 58 000₮
Даашинз: 68 000₮
Хувцас: Бүтээлч иргэд, дизайнер болон үйлдвэрлэгчдийн албан ёсны цахим түгээгч
 www.mongol-style.mn-с бэлдэв.
Үйлдвэрлэгч: Гээ гээ
Фото: London фото студи
Модель: А.Гантуяа
Өндөр: 165см
Жин: 82кг
Цээжний тойрог: 104см
Бүсэлхийний тойрог: 84см
Өгзөгний тойрог: 113см
Мөрний өргөн: 48см
Мөрнөөс бугуй - 56см

Админ Ганган эмээ:

Манай бүтээлч иргэдийг нэмэгдүүлэх, дэмжих зорилготой төслийн хүрээнд нээгдэж байгаа Монголын бүтээлч иргэд, залуу үйлдвэрлэгч, дизайнеруудын бүтээгдэхүүнийг олонд таниулах сурталчиллан борлуулах зорилготой төслийн нэрээр нэрлэгдсэн mongol-style.mn цахим дэлгүүр маань олны дэмжлэг цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэлийн хүчинд нээгдэж эхлээд явж байна. Ажиллаж эхлээд удаагүй байгаа тул засвар, нэмэлт сайжруулах зүйлс нилээдгүй байгаа тул ямар нэг алдаа дутагдал байвал бидэнд мэдэгдэж хамтарч хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
Жич: Гээгээ брэнд нь ихэвчлэн том размерийн бүтээгдэхүүнээр дагнан үйлдвэрлэл явуулдаг Монгол үйлдвэрлэгч юм. Тэдний бүтээгдэхүүнээс өмсөн моделоор ажиллаж  тусласан 
А. Гантуяа, С.Гантуяа  найзууддаа болон бусад загвар өмсөн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олонд хүргэхэд туслаж байгаа бүх хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлж байна. 

Манай төслийг дэмжиж байвал уншигч та ч бас өөрийн чадах зүйлээрээ хамтран, дэмжиж ажиллахыг урьж байна.

Бидэнтэй хамт байгаарай.

2 comments:

Хишгээ said...

Сайн байцгаана уу Монгол стайлын хамт олонд энэ өдрийн мэнд. Сайхан ажил санаачилсан байнаа. Бүр баярлаад байх юм. Нээрээ л бид л бие биенээ дэмжихгүй бол гадныхан тэр бүр биднийг ойлгож дэмжихгүй. Ялангуяа эмэгтэйчүүд бид нэг нэгнээ дэмжих хэрэгтэй. Энэ үййлдвэрлэгчийг мэдэх юм байна. Манай гэрийн хажууханд оёдлын цех нь байдаг. Эзэн нь гээд нэг эгч байж байдаг юм байна лээ: Бүтээгдэхүүнүүдийг нь гэрээсээ ингээд үзээд авч болдог болсон нь манай гэрийн тэр хавийн хүн л үйлчлүүлж мэдэхээс бусдаар хүн мэдэхгүй энэ мэт үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцах таатай боломжыг олгож байгаа нь хамгийн том баярлууштай зүйл шүү. Та бүхнийг дэмжиж байгаа шүү. Би үсчин мэргэжилтэй танай зурганд орж байгаа хүмүүсийн үс засалтыг боломжоороо хийж өгч байж болно шүү.

Buynaa said...

Bi tuslay l da.demjmeeer bnaa.nadad ontsgoi avyaas chadvar bhgui l dee..gehdee tanai ajliig demjmeer bna.yaaj yuugaar tuslaj bolhoor bna.neg goy jishee maygiin yum bichij niitlevel yaasiin.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman