Тэгээд хугацаа ч болж хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдийг авчрах үед харахад үнэхээр хүүхдүүдийн хийсэн гэхээргүй зохиомжтой, нүд булаамаар урлагийн бүтээлүүд болсон байсан. Төсөөлөөгүй л юм л даа. Яг ямар самрын ясаар яаж хийдэг байнаа гэж бодоод өнгөрсөн болохоор тэдгээр зургуудыг хараад үнэхээр сайхан, бахархмаар санагдсан.
Эдгээр бүтээлүүдийг та хэдэн насны хүүхдүүд хийдэг гэж бодож байна. Ердөө л 4,5-тай хүүхдүүд л хийдэг. Том хүүхдүүд нь хичээл ном гээд, бас насанд хүрэхээрээ тусдаа гардаг болохоор ихэвчлэн жоохон хүүхдүүд тус төвд байдаг юм билээ.
Эдгээр зургуудыг хийх явц нь хүүхдүүдэд урлагаар дамжуулан гоо сайхны мэдрэмжийг тэр дундаа өнгөний мэдрэмж, гарын ур дүй, тэсвэр тэмчээрийн чадварыг олгож буй хэрэг юм байна гэж бодогдож байлаа.
Хүүхдийн бүтээлийн орлогыг тус төвийн хүүхдүүдийн оюуны мэдлэгт нэмэр болох ном, оньсон тоглоом, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэхэд нэмэр болох зүйлсийг авахад зарцуулах юм.
Самрын яс нь өсөж үржихийн бэлэг тэмдэг болдог. Мөн самрын яснаас гадна цагаан, шар, гурвалжин будааг оруулсан. Үр жимс, будаа зэрэг нь Фэнг шүйгээр авч хэлбэл орлого ашиг, аз жаргал, үр хүүхэдээр баян байж үргэлж өсөн үржиж байхын бэлэгдэл болдог байна. Бүтээлүүдэд ихэвчлэн цэцэг жимс дүрслэгдсэнээс гадна арга билэг, яст мэлхий, тариан түрүү гэх мэт айлд аз жаргал, амар амгалан, эв байдлыг бэлэгддэг дүрслэлүүдийг ч мөн тусгасан байгаа. Бүтээлүүдийг бүгдийг нь л байлгаад ажлын байраа, гэрээ чимээд өдөр бүр хараад байж баймаар санагдаад байдагийн үнэндээ. Харахаар л хийж байгаа хүүхдүүдийн хөөрхөн гар, бүтээлч сэтгэлгээ, урам зориг мэдрэгдээд нэг л баясал төрөөд явчихдаг юм.
Тиймээс ч хүүхдүүдийн цэвэр ариун сэтгэлээр бүтсэн урлагийн бүтээлийг мөнгөөр үнэлэх бидэнд хэцүү байсан тул зургийнхаа үнийг тавиагүй байгаад байгаа бөгөөд худалдан авах хүн цор ганц хувь хийгдсэн эдгээр бүтээлүүдээс сонголтоо хийгээд худалдан авахдаа өөрөө үнээ хэлээд авч хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийхэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.
Тус бүтээлүүд нь айлын гал тогоо, хүүхдийн өрөө, унтлагын өрөө, амралтын өрөөнүүдэд илүүтэй байрлуулахад зохимжтой юм. Мөн албан байгууллагын хүлээлгийн танхим, хөлийн өрөө, хурлын танхим, кафе, цайны газар, бусад олон нийтийн газруудад бэлэгдэлээрээ ч тэр, өнгө үзэмжээрээ ч тэр тухайн өрөөний гол чимэгийн нэг байж чадна.
Та бүхэн тус бүтээлүүдийн www.mongoll-style.mn сайтын Тавилга тохижилт》Ханын чимэглэл хэсгээс үзэж сонирхох боломжтой.
Mongol-style хамт олоноос: Тус төвийн зураг, хөдөлмөр урлалын багш нарт баярлснаа илэрхийлж байна. Та бүхний хүүхдийн төлөө үйлс үргэлж дэлгэрч, амьдрал хөдөлмөрт тань эерэг бүхнийг хүсье.
Бидэнтэй хамт байгаарай.
1 comments:
Huurhun huuhduud ve.bagaasaa iim avyaastai bgaam chin neg duulgana bh shuu.
Post a Comment