Зураачид

Monday, October 27, 2014

1. С.Төрбурам

ЧиглэлЗураач, хайчилбарын мастер, барималч. Дэлгэрэнгүй
Компани: Хувиараа
Холбоо барих 
Хаяг:
Утас: 
Мэйл хаяг:  sturburam@yahoo.com

Цахим хуудас: 

2. С.Марта

ЧиглэлЧөлөөт, авто машин дээрх зураг.. Дэлгэрэнгүй
Компани: Хувиараа
Холбоо барих 
Хаяг:
Утас: 
Мэйл хаяг:

Цахим хуудас:
Сошиал сайт: https://www.facebook.com/SmMaraa

3. В.Ундармаа

ЧиглэлЧөлөөт, Гэр бүл , үндэсний хэв маяг. Дэлгэрэнгүй
Компани: Хувиараа
Холбоо барих 
Хаяг:
Утас: 
Мэйл хаяг:

Цахим хуудас:
Сошиал сайт:

Монгол бичгээ мэддэг үү?

Tuesday, October 21, 2014

 Та хэр сайн монгол бичгээ мэдэх вэ? Үнэндээ би өөрөө сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ их сургуулийн анги дотроо бас гайгүйд нь орж байгаадаа гайхсан бас жоохон онгирмоор сэтгэл төрөөд л авсан. Ууг нь би гэдэг хүн чинь бэлтгэл ангиасаа эхлээд монгол бичиг сурч бага ангийн 4-р ангиасаа л энэ крилл үсгийг чинь анх сурч эхэлсэн ууган монгол бичигтэнгүүдийн нэг юм шүү дээ тэгээд л криллээр ийм алдаа ихтэй бичдэг байх / буруугаа сайхан бусадруу чихчиж байгаа биздээ кк/. Бид нар чинь бас түүхэн үеийнхэн шүү. Монгол бичгийн цагаан толгойгоор үсэглэлийн баяраа хийсэн үеийнхэн, дахиж ингэж нэгдүргээр ангиас нь монгол бичиг үздэг болооч уу үгүйч үү. Бага ангидаа ангийнхан дундаа монгол бичгийн хичээл дээрээ муу хүүхдүүдийн тоонд ордог байсаан (ганц монгол бичигтээ ч биш бүх хичээлдээ муу хүүхэд байсан юмаа. Хүмүүс бага ангидаа онц сурдаг байхад би дунд ангиасаа л онц сурч эхэлсэн юм даа). Долдугаар анги хүртлээ үзсэн болов ч нэг ч удаа онц гарч үзээгүй юмдаг. Гэхдээ л би монгол бичигт хайртай, хүндэтгэлтэй хандаж явдаг шүү.
Монгол бичиг гээд л бодсон чинь нэг юм гэнт бодогдоод,  монгол бичгийг бас Уйгаржин бичиг гээд нэрлээд байдаг санагдлаа. Тэгээд яагад ингэж Уйгаржин гэж нэрлээд байдаг юм бол доо гэсэн юм бодогдоод явцан. Та нараас мэдэх хүн байна уу. Уйгар үндэстэний бичиг байсан юм болов уу. Ер нь би лав үнэндээ монгол бичгийнхээ үүх түүх, хэдий үеэс зохиогдон өдийг хүрэхдээ ямар зам туулж ирсэн тухай мэдлэггүй л хүн юм.
Монгол бичгийн тухай интернэтээс хайж үзэхэд нилээн судалгаан дээр үндэслэн бичсэн болов уу гэмээр бичлэгүүдтэй блог олдлоо. Та бүхэн ч гэсэн орж сонирхож үзээрэй - http://www.munkho.de/wp/ маш дэлгэрэнгүй, сонирхолтойн байна лээ.
Одоо 10н жилд монгол бичгийг хэддүгээр ангиас хэдэн жил заадаг тухай мэдэх юм алга. Ямар ч л байсан заадаг байлгүй дээ. Хувийн сургууль болон гадаадад багаасаа сурсан хүүхдүүд харин яадаг юм бол. Монгол бичгээр бичихгүй юмаа гэхэд уншиж чаддаг байвал зүгээр л байх.
Нээрээ уншина гэснээс монгол бичгийг унших нь ч бага юм даа бид нар. Монгол бичгээр бичигдсэн сонин, сэтгүүл, нэвтрүүлэг гардаг нь гардаг л байх олж уншдаггүй нь л тэр зэрэг байх даа. Монгол бичиг гэж хайж яваад монгол бичгээр бичсэн ном бичвэрүүдийг нийтэлдэг сайт мэдэж авлаа. Ороод бичвэрүүдээс уншиж үзээд байсан сонирхолтой, гоё санагдаад явцан. Хэдий монгол бичгээр бичсэн ном сонин зорин авч уншаад байдаггүй ч гэсэн өдөр тутмын хэрэглээ болсон цахим сүлжээгээр цаг заваараа ороод сонирхоод унших чадвараа сэргээгээд байхад гэмгүй санагдсан шүү - энд дарна уу.

За тэгээд би хувьдаа дээрх блогчин, энэ сайтынхан шиг монгол бичгээ сурталчиллаад таниулаад явдаггүй ч гэсэн өөрийн хэмжээндээ ядаж гарын үсгээ монгол бичгээрээ бичдэг байя гээд монгол бичгээр гарын үсэгтэй болсон. Мөн компаныхаа нэрийг уран бичлэгээр бичүүлээд жаазанд хийн ханандаа өлгөсөн бас тамган дээрээ гаргасан. Их л гоё тамгатай компани л байгаад байдаг даа / үйл ажиллагаа л нээх явуулдгүй болхоос биш хэ хэ/. Гоё харагдаж байгааг нь гайхаад ойр орчмын хүмүүс их дуурайсан шүү дээ. Гарын үсгийн хувьд нэг давуу тал нь гоё харагддагаас гадна хэн ч миний гарын үсгийг дуурайх гээд чаддагүйн кк. Би яг ч цэвэр бичигтэн шиг бичдэггүй л дээ. Тэгээд л дуурайж бичхэд хэцүү байдаг байх.
Гарын үсгийн тухайд олон хүн монгол бичгээр бичдэггүй ч бас цөөн бус хүн байдаг байх гэж бодож байна.
Тиймээс монгол бичгээр бичсэн гарын үсгүүдээр нэг сэдэв болгон байнга нэмж, шинэчиллэж байхаар шийдлээ. Манай блог нийтийн блог учраас та бүхэн өөрийн монгол бичгэн гарын үсэг, монгол бичиг ашигласан тамга тэмдэг, дурсгалын зүйлс зэргээсээ бусаддаа сонирхуулаарай. Энэ нь таны монгол хүн монгол бичгээ дээдлэх үзэлийг сурталчиллахад оруулж буй хувь нэмэр байх болно.
Монгол бичиг, уран бичлэгийн талаар мэдээ, мэдээлэл цуглуулдаг, судалгаа хийдэг бол өөрийнхөө блог, сайтуудыг мэдэгдээрэй. Мөн та уран бичлэгээр дагнасан уран бүтээлч бол өөрийгөө болон өөрийн уран бүтээлүүдээс бусадтайгаа, сонирхогч, дэмжигчидтэй хуваалцана уу гэж урьж байна. Жич: Уншигчдаас уран бичлэгээр үг бичүүлэх сонирхолтой хүмүүс их ханддаг тул уран бүтээлчдийг таилцуулгаа явуулахыг хүсье.


Монгол уран бичлэгээр гоёх ину

Sunday, October 19, 2014

Монголчууд бидэнд өвөг дээдэс маань бахархах олон зүйл уламжиллаж үлдээсний нэг нь яах аргагүй дэлхийд ганц босоо монгол бичиг билээ. Тэр дундаа монгол бичгийн уран бичлэг нь эрт дээр үеэс буюу 800 орчим жилийн тэртээх байдаг байна. Олдсон олдвор, судлагдахуун нь 800 жилиийн тэртээх хэдий ч тэдгээр бичгүүд аль эртнээс нэгэнт дэг жаяг, үгийн бүтэц, өгүүлбэрийн тогтсон дүрэм бүрдсэн бичвэрүүд байсанаас үзэхэд ойролцоогоор 2000 жилийн тэртээгээс анх үүсэлтэй гэж үзэхэд хүргэдэг байна. Эртний уламжлалт бичгийн уран сайхны онцлог, бичгийн олон янзын хэв маяг, дармал, бичмэл, эвхмэл хэлбэрүүдэд хулсан үзэг бийр бэхсийг түгээмэл хэрэглэдэг. Орчин үед уран бичлэгийн судалгаа нь урлагийн судлал төдийгүй ахуйн хэрэглээ, үндэсний өвөрмөц уламжлалт дизайн загваруудад хэрэглэгддэг. Уран бичлэг нь дорно дахины гүн ухаантай хослон сэтгэл санааг догдлуулсан хөгжим, яруу найраг, уран зургийн урлагтай нягт уялдаатай хөгжиж байна.
 Илүү ихийг мэдэхийг хүсвэл : http://www.mongoliancalligraphy.com
 http://www.munkho.de/wp
Каллиграф гэдэг үг нь грекийн гоё бичиг гэсэн 2 үгнээс үүсэлтэй байна. Бид дэлхийд ганц монгол уран бичлэгээрээ гоёж, гангараж яагад болохгүй гэж. Би хувьдаа гэртээ нилээн хэдэн монгол бичгээр бичсэн ном авч цуглуулга болгон тавих санаатай байгаа. Уншаад шалихгүй юмаа гэхэд ядаж л монгол бичгээ дээдлэх сэтгэлээр хоймортой залах нь зөв болов уу. Гадаадаас хүмүүс, танилууд ирэхэд ч бас гайхуулах харуулах юмтай сайхан биш гэж үү. 
Сүүлийн үед монгол уран бичлэгийн уран бүтээлчид нилээн нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Уран бүтээлч бүр өөрийн гэсэн онцлогтой, уран сэтгэмжээрээ ялгардаг байх. 

Миний ойлгосоноор монголын уран бичлэгийн загалмайлсан эцэг гэгдэх Д.Баттөмөр гэгч хүнийг орчин үеийн монгол уран бичлэгийн эх суурийг тавьж олон уран бүтээлчдийг энэ урлагт татан оруулсан юм байна. Тэрээр уран бичлэгийн олон төрөл (сэлэм тэтэмт үсэг, дуулалт үсэг, мөрөн голын усан үсэг г) , өөрийнх нь хэлсэнээр уран бичлэгийн тэг зохиомжын орчин үеийн онолыг гаргасан хүн юм. 
Түүний зохиомжит уран бичлэгүүд нь одоогоор дэлхийн 56н орны төрийн тэргүүн, ерөнхийлгчдийн ордон өргөөнд байрлаж буйгаас заримыг нь дурдвал: 
- Далай лам
- Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд В.Путин, М.Медведев
- Америкийн экс ерөнхийлөгч Ж.Буш 
- Кувэйт болон Саудын Арабын хаадууд
- Дайн болон Монакогийн ханхүү нар
- Японы эзэн хаан болон ханхүү
- Солонгос, Япон, Хятадын сайдууд
- НҮБ-н элч төлөөлөгчдийн өрөөнүүдийн хойморт заларсан байдаг юм байна. 
 
Ийм олон оронд хүндэтгэгдэн заларсан монгол бичгээ бид чухамдаа гэрийнхээ хойморт залах ёстой бус уу. 
Уран бичлэгээр захиалан бичүүлж болох санаанууд 
    Улаанбаатар
  • Хүссэн өөрийн дуртай үгээ, сургааль үг, ишлэлээ зохиомжлон болон хичээнгүй бичгээр бичүүлэх:
Тэнгэр
  •  Өрийн болон гэр бүлийнхнийхээ нэрийг бичүүлэх Гол нэрнийхээ хажуугаар өөрийн дуртай шүлэг, сургааль үгс зэрэг хүссэн ишлэлээ бичүүлвэл зүгээр санагдсан:  
 Жишээ: нь энэ 2 бичвэр Долгор гэдэг нэрийг нэг нь хичээнгүй бичгээр нөгөөх нь зохиомжит уран бичгээр бичсэн байна. 


  • Өөрийн нэрийн тамга болон компаныхаа нэрийг тамган дээрээ уран бичлэгээр зохиомжлон оруулж өгч болох юм:  Доор эхний нь урам сэтгэмжээр, дараагийнх нь эвхмэл бичгээр, сүүлийнх нь энгийн гаргацтай бичлэгээр бичсэн юм байна. Ямар байдлаар хийлгэх нь таны сонголт.
      



 Ингэхдээ мэдээж хүн бүр уран бичлэгээр бичдэггүй тул уран бүтээлчидэд хандах хэрэгтэй болно. Дараа дараагийнхаа бичлэгт уран бүтээлчдийг түлхүү танилцуулах, уран бүтээлчийн бусдаас ялгарах онцлогийнх нь талаар мэдээллүүдийг хүргэхийг зорих болно. Иймээс уран бүтээлчид бидэнд хандах бүрэн боломжтой юм шүү.
 

МОНГОЛ ЗУРГИЙНХАА ТАЛААР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

Friday, October 17, 2014

Монгол зургийн түүх, өвөрмөц хэв маяг дэлхийн аль ч соёлынхоос дутахгүй гэдэгтэй шүүмжлэгчид санал нийлдэг. Ялангуяа дорно дахинд Хятад, Японыхоос ч дутахгүй өв уламжлал бидэнд бий.
Тэгвэл бид монгол зургийнхаа талаар юу мэдэх билээ. Миний мэдэх юм гэвэл монгол зурагт алслал гэж байдаггүй гэж сонсож байсан. Ажиглаж байхад нээрээ ч тээр цаана байгаа нь ч наана байгаа нь ч нэг нэгнийгээ халхлахгүй, цаана байгаа нь жижигрэхгүйгээр нэгэн ижил хэмжээтэй бүгд тод томруун түрслэгдсэн байдаг юм шиг санагдсан. Зөв бодож байгаа юм уу гүй юм уу мэдэхгүй.

MS: За ямартай ч Монгол зургийн нийгэмлэгийн блог дээр бичсэнчлэн Монгол зургийн үүх түүхийн талаарх мэдээллийг өөртөө болон та бүхэнд хүргэж байна. Мэдэхэд мэдээж илүүдэхгүй. Дэлхийн олон зургийн ийм тийм урсгалыг тэр болгон мэдэхгүй ч ядаж монгол зургийнхаа тухай мэддэг байх ёстой болов уу. Ядаж л гадаад оронд явж байхад мань мэтээс илүү монголын тухай мэддэг хүмүүс таараад байдаг даа. Тэр үед хэлэх үггүй болчихгүй, мэтгэлцэхэд амар юм байгаан.


Монгол зургийн үүсэл хөгжил

Нэг. Монгол зургийн онцлог
1. Монголчуудын сэтгэлгээ, соёл, зан заншил үндэсний зураг урлалд хэрхэн туссан, түүний дотор монгол зураг дахь илэрхийлэл
Төв Азийн өндөрлөг хэсэгт тал нутгаар нүүдэллэн амьдарч ирсэн Монголчууд эрт дээр үеэс оршин буй газар орон, цаг агаарыг сэтгэлгээндээ тусгахын хамт хөрш зэргэлдээ улс орнуудтай эдийн засаг, соёлын өргөн харилцааг буй болгож өнөөг хүрсэн билээ. Энэ харилцааныхаа хүрээнд өөр улс үндэстэний соёл урлагаас суралцаж бие биендээ нөлөөлж байсан нь зураг урлалыг ч тойроогүй юм. Иймээс монгол зурагт эртний улс гүрнүүдийн зураг урлах арга нөлөөлж байсанчлан монголчуудын урлах арга барил ч бусад улс ард түмэнд нөлөөлсөн нь дамжиггүй.
Түүнчлэн монгол зургийн хөгжиж ирсэн байдлыг харахад бусад азийн улс гүрний зураг урлалын нийтлэг төрх, арга барилаас ихээхэн ялгаатай бөгөөд өвөрмөц, өөр шинжтэй байдаг.
Чулуун зэвсгийн үеэс эхлэн балар эртний зураачдын үлдээсэн хадны зургуудыг үзэхэд орчин тойрныхоо амьдрал, аж байдал, ан амьтдыг бодит үнэнээр нь дүрслэх, ертөнцийн тогтоц, хүн, байгалийн үүсэх, төрөх мөхөх, мөнх бусын хууль, нууц  хүчийг тайлах гэсэн оролдлого харагдана.
Тэр ч бүү хэл, байгаль юмс үзэгдлийг үнэн байдлаар дүрсэлж түүнийгээ баяжуулан боловсруулахын зэрэгцээгээр мөн бодит байдлаас шууд тусган авдаг хүний хийсвэр сэтгэлгээг зөвхөн бэлэгдэл, хийсвэр дүрсээр илэрхийлж хүний оюуны ертөнцийг илэрхийлнэ гэсэн урлагийн гүн ухааны төвөгтэй нарийн асуудлуудыг дэвшүүлсэн байх нь хойших хөгжлийн үеүдэд ч үргэлжилсээр иржээ.
Монголчууд хэдийгээр эдийн засгийн хувьд азийн ард түмнүүдтэй харилцан хамааралтай байсан ч зураг урлал дахь сэтгэлгээ нь өөрийн газар орон, цаг агаар, амьдрал ахуйдаа тохирсон байх хийгээд өөр улс гүрний зургаас шилдэг санаа арга барилыг авахдаа ч тэр хэвээр нь хуулбарлахгүй, харин ч өөрийн болгож монгол хүний сэтгэлгээг шингээж өгдөг байснаараа эрс ялгаатай.
Энэ нь монгол зураг ерөнхий шинж төрх, дүр дүрслэл, өнгө, зохиомж, сэдэв агуулга зэргээрээ ихээхэн өвөрмөц байдалтай байдгаас харагдана.
Ингэж монголчуудын сэтгэлгээн дэх өвөрмөц онцлогийг монгол зураг хадгалсаар ирсэнээрээ өнөөдөр ч ихээхэн өвөрмөц шинж чанартай юм.
Монголчууд өөрсдийн нүүдлийн амьдралд бүрэн зохицсон, урт удаан хугацааны туршид шалгарсан орон сууц болох нь батлагдсан гэр хэмээх сууцийг шинэчлэн сайжруулж ирсэнтэй адил төв Азийн уран зургийн хүрээнд хөгжиж ирсэн монгол уран зураг нь XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн гэхэд маш өвөрмөц маягийн уран сайхны зураг урлалын дээд түвшинд хөгжиж ирснийг бид монгол зураг гэж нэрлэж болно. Үүнийг нэрт эрдэмтэн Н.Цүлтэмийн хэлснээр төв азийн монгол түрэг хэлтэй ард түмнүүдийн дотроос халх монголчуудын уртын дуу ялгарч сонгодог түвшинд хүрч үлдсэн лүгээ адилтган зүйрлэж болох юм.
Монгол зураг нь зохиомж, өнгө, хэлбэр дүрс, сэдэв агуулгын хувьд бусад улс үндэстэнгүүдээс эрс ялгаатай юм.
Зохиомжийн хувьд задгай юм шиг боловч орон зайн хувьд маш хийсвэр бөгөөд цаг хугацааны хувьд одоо өнгөрсөн ирээдүйг нэгтгэн нэг хавтгай дээр олон үйл явдлыг хүүрнэн багтааж бэлэгдэлт дүрсүүдээр гаргаж өгдөгөөрөө ихээхэн өвөрмөц байдаг бөгөөд сэтгэлгээ нь  чөлөөт орон зайд халих мэт байдаг.
Өнгөний хувьд монгол газар нутгийн байгаль дахь өнгөнүүд голлох бөгөөд голдуу дулаан тослог хурц өнгүүд ноёрхоно.
Дүрс хэлбэрийн хувьд бодит дүрслэлээс зайлхийж хийсвэрлэсэн дүрүүд байх бөгөөд тухайн дүрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх бэлэгдэлт дүрсүүд ашиглагддаг.
Сэдэв агуулгын хувьд ардын аман зохиол, язгуур урлагийн үр шимээр тэжээгдсэн монгол зураг бол шашин бурхны сэдэв, эгэл жирийн хүмүүсийн хэрэгцээнд бүрэн чиглэгдэж тэдний бодол санааг илэрхийлж байсны хувьд манай дүрслэх урлагийн төрлүүдээс хамгийн ардчилсан шинж чанарыг хадгалж байсан юмаа.

2. Монгол ёс заншил, монгол ахуй, амьдралын хэв маяг
Монголчууд цаг агаарын эрс тэс уур амьсгалд, төв Азийн өндөрлөг газар тал нутгаар нүүдэллэн байгалаас ихээхэн хамааралтай, газар оронтойгоо зохицож, амьдарч ирсэн нь монгол хүний сэтгэлгээнд /менталити/ байгаль бол хүний оршихуйн нэг чухал бүрэлдэхүүн хэмээн үзэж байгаль хүн хоёр нэгдэн нэг цогцос болох тухай үзэл баримтлал баттай тогтжээ.
Ийм үзэл баримтлалаас уул тахих, гол усыг хүндэтгэх, цайны дээж өргөх, тэнгэрт шүтэх, овоо босгох, босгосон овоонд өнгөрсөн ямар ч хүн чулуу өргөдөг заншил, ан амьтныг хамаагүй агнахгүй байх, амьтныг дээдлэх, шүтээн болгох, шинэ оны эхэнд овоо  уулс усандаа мөргөдөг  зэрэг ардын онцлог ёс заншлууд тогтжээ.
Мөн монголчууд өөрсдийн сууцыг дугуй хэлбэртэй болгосон нь ч зүгээр нэг тохиолдлын хэрэг биш юмаа. Гэр сууц нь дугуй байх нь орон зайг хуваарилах, байгалийн салхи шуурга бороо цас гэх мэтийн нөлөөлөлд бага өргтөх практик ач холбогдолтойгоос гадна хор нөлөө үзүүлэхгүй хурц өнцөгт  байхгүй зэрэг нь ирт мэсээс буюу дайсганасан санаагүй гэсэн далд утга бэлэгдлийг агуулсан байж болох юм.
Дээрх үзэл баримтлал нь монголчуудын босоо бичигт тод томруун харагддагийн адил монгол зурагт ч тодхон харагддаг. Өөрөөр хэлбэл, монгол зурагт  орон зайг босоо  байдлаар дүрсэлдгийг дурдахад л ойлгомжтой.
Мөн нүүдэлчин ард түмний сэтгэлгээ нь аливаа юмс, үзэгдлийн онцлог талыг илүүтэй авч үздэг байсантай холбоотойгоор монгол зурагт тухайн үзэгдлийн бусдаас ялгарах онцлогийг илүүтэйгээр товойлгон харуулж өнгө дүрсийн талаар  бодитой дүрслэхийн сацуу хийсвэрлэх, бэлэгдэх, ерөнхийлөх, тоочин хүүрнэх зэрэг олон арга барилуудыг оновчтой хэрэглэж өөрсдийн ёс зан үйл, өдөр дутмын амьдралын заншлыг гарган санаа бодлоо илэрхийлэхдээ тодорхой байдлаар харуулдаг.

3. Монгол зургийн хөгжлийн тойм
Монгол зургийн хөгжлийг товчлон дурдая.
Нэг. Монгол нутгаас олдсон эртний зураг дүрслэлээс Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуй дахь сүг зураг нь палеолитийн дээд үед хамаарагдах тухай 1967 Монгол - Оросын  эрдэмтэд нээн судлаж тодорхойлон бичсэн байдаг.
Хоёр. Хүрлийн үеийн гар урлал ба гоёл чимэглэлийн эд зүйлсээс үзэхэд энэ үед монголчуудын сэтгэлгээ нь маш хийсвэр дүрслэлтэй байдгаараа онцлогтой. Энэ үед голдуу амьтны дүр дүрслэлийг гаргасан байдаг. Энэ тэр үед амьтдыг тахин шүтдэгийг харуулж байна. Хүрлийн үеийн хадны зургууд нь төв азид ихэд дэлгэрсэн уран зургийн нэг гол сэдэв бол морин тэрэгтэн бөгөөд гурвалсан хослол, дөрвөлсөн морь хөллөсөн хоёр болон дөрвөн дугуйтай жуузтай гэрлүг маягийн зураг Баянхонгор аймгийн билигтийн ам, Говь-Алтайн Цагаан гол, Бигэр сум, Өвөрхангайн Тэшийн хад зэрэг газраас манай оронд 50 гаруй   бүртгэгдсэний 22 нь Монгол Алтай болон Говь-Алтайн нутагт 20 нь Чулуутын эрэг дагуу  байна.
Гурав.  Хүннү, Сүмбэ, Жужан, Түрэг, Уйгар, Хитан зэрэг эртний улсуудын хот суурин, хаадын орд харш, шашин мөргөлийн сүм, туурь балгас, монгол нутгийн төв Орхон, Туулын сав хөндийгөөр нэлээд байдаг. Тэдгээр орд харш, сүм дуган нь дотроо хосгүй хана туурганы зураг чимэглэлтэй байсан нь мэдээж бөгөөд гагцхүү эртний судлаачид тэднийг энэ хэрдээ хараахан малтаж гаргаагүй байна. Гэвч Ноён уулын булшнаас олдсон туурганы хивс, эсгий ширдэг зэрэгт дүрсэлсэн зураг дүрслэлүүд дээрх санааг баталж өгдөг.
Дөрөв. Эзэнт гүрний үед Монголчууд түүхийн тавцанаа ноёрхож бусад олон улс гүрнүүдийг нэгтгэн том эзэнт улсыг байгуулснаар энэ улсад багтан орсон үндэстэнүүдийн бүтээн цогцлуулсан соёл, урлагийн зүйлүүдийг монголын эзэнт гүрэнд хамааруулж болно. Үүнд Монгол улсын нийслэл Хар Хорум ямар хот байсныг дурдахад л хангалттай. Мөн одоо Тайван улсад хадгалагдаж байгаа эзэнт гүрний зургаас Юань гүрний хаад, хатдын хөрөг, Хубилай хааны ав зэрэг зураг нь монголчуудын зураг урлалын хөгжлийн тэр үеийн түвшний байдлыг харуулдаг.
Тав. XVI-XVII  зууны уран бүтээлч Занабазарын уран бүтээлээс дурдаж болно.  Энэ үе нь Монголд шарын шашин дэлгэрч монгол зураг урлалд шашны дүр дүрслэл, сэтгэлгээ нэлээд гүнзгий орж ирсэн байдаг. Гэхдээ шашны дүрслэлд ч монголчуудын унаган сэтгэлгээ хадгалагдсан байдаг.
Зургаа. XIX ба ХХ зууны эхэн үед монголчуудын зураг урлалд шарын шашны дүр дүрслэлээс гадна хөрөг, аж байдлын сэдэвт дүр дүрслэлүүд жирийн ард олны өдөр дутмын амьдрал, ёс заншил, цаг агаар, газар орон, байгаль зэргийг харуулсан бүтээлүүд голлох болжээ.

4. Монгол зургийн сэдэв ба агуулга, илэрхийллийн онцлог
Монгол зураг нь тодорхой нэг цаг хугацаанд хоосон газар гэнэт гарч ирсэн үзэгдэл бус, түүхэн хөгжлийн урт замыг туулсан уран сайхны өвөрмөц тогтолцоо бүхий бие даасан үндэсний уран зургийн төрөл юм. Монгол зураг бол эртний хадны сүг зурагаас эх авч аажмаар хөгжиж ирсэн монголын уран зураг бол манай үндэсний хэл бичиг, соёлын бусад салбарын нэгэн адилаар хятад, япон, солонгос мэт дорно дахины нийтлэг соёлын хүрэнээс хэзээд гадуур оршиж Төв Азийн уран зургийн салшгүй хэсэг байсаар иржээ.
Монгол зургийн хөгжлийн байдлаас авч үзэхэд монгол зураг нь сэдэв ба агуулгын хувьд өөрийн гэсэн түүхэн онцлогтойгоор хөгжиж ирсэн байна. Үүнд
а/ Монгол зураг нь хөгжлийнхээ явцад уран сайхны сэдэв агуулгын илэрхийллийн өөрийн гэсэн  концепци бүрэлдэн тогтсон байна.
б/ Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль нийгмийн тухай ойлголт бол монгол зургийн сэдэв агуулгын илэрхийллийн гол шинж болдог.
в/ Монгол зургийн хэлбэр нь байгаль, амьдралын бодит байдлыг дүрслэх үнэмлэхүй чанар бэлэгдэлт дүрслэлээр илэрхийлдэг монголжсон өвөрмөц хэлбэр болно.
г/ Монгол зургийн сэдэв агуулгын илэрхийллийн өөр нэг онцлог бол хүмүүний оюун ухаан, хийсвэр сэтгэлгээг илэрхийлэх онцлог хэлбэр болох бэлэгдэлт тэмдэг буюу хийсвэр дүрслэл нь реалист урлагтай салшгүй холбоотой.
д/ Монгол зураг нь сэдэв агуулга, илэрхийллэрээ орчин үеийн монголын дүрслэх урлагт бие даасан байр суурь эзлэх хандлагатай болжээ.

Хоёр.Өнөөгийн монгол зургийн хөгжлийн түвшин,
цаашдын хөгжлийн чиг хандлага
1. ХХ зууны эхэн үеийн монгол зургийн онцлог ба гол төлөөлөгчид
ХХ зууны эхэн үеийн Монгол зургийн онцлог нь нэгд, тодорхой ухаан санаа сэтгэл зүрх бүхий бие хүний ухаан бодол, бие махбод нь өөрөө үнэт зүйл мөн гэсэн санаатай байдгаар онцлогтой бөгөөд үүний жишээ нь , Богд хааны хөрөг, Хатан Дондогдуламын хөрөг, Түшээт хаан Насантогтох, мөн хатан Ичинхорлоо нарын хөрөг зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно.
Хоёрд, энэ үеийн өөр нэг онцлог бол хүн ба байгалийн салшгүй холбоог илэрхийлсэн агуулга бүхий бүтээлүүд голлох бөгөөд тухайлбал, ХХ зууны эхэн  үеийн хүмүүний аж байдлын дүр төрхийг яруу тод илэрхийлэн харуулсан “Үрс гаргах”, “Монголын нэг өдөр зэрэг зургуудыг жишээ болгон дурдаж болно.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл ХХ зууны эхэн үеийн монгол зураг нь нэлээд ардчилсан шинж бүхий байдгаараа ихээхэн онцлогтой байдаг.
ХХ зууны монгол зургийн гол төлөөлөгчид бол марзан хэмээх Шарав , Цагаанжамба, Жүгдэр, Агвааншарав нарыг нэрлэж болно..
2. ХХ зууны 50-иад он
Монгол зураг нь цаашид хөгжсөөр ХХ зууны 50-иад оноос улам бүр шинэ агуулга сэдвийг хамрах болсон юм. Монголын ард түмэн хөгжлийн өөр замаар хөгжих болсонтой холбоотойгоор монгол зураг дүрслэлд европ уран зургийн арга барилууд хүчтэй нөлөөлж байсан ч уламжлалт арга барилаа хадгалан шинэ агуулга сэдвүүд болох малчин ардын дүр төрх, гол үйлдвэрлэл болох мал ахуй, улс төр, нийгмийн сэдэвт бүтээлүүд гарах болжээ.
Монголчуудын боловсрол өндөрсөж, сэхээтний шинэ давхаргад сэтгэлгээний хувьсал гарсантай холбоотойгоор хүн төрөлхтөний соёлд өөрийн гэсэн байр суурьтай, өгөөмөр баян урлагийн өвтэй монголчууд эцэг өвгөдийнхөө эрдэнэсийн сангийн баялагийг улам хөгжүүлэх шаардлага 50-иад онд хурцаар тавигдаж эхэлсэн байна. 1950-иад оны сүүлчээс аливаа сайн сайхан бүхнийг дэмжих үндэсний сэтгэлгээнийхээ зарчмаа хадгалан монгол зургийг улам хөгжүүлэх сэтгэлгээ давалгайлж эхэлсэн аж.
Нөгөө талаас европын уран зургийг судлаж сурч ирсэн мэргэжилтнүүд дүрслэх урлагийн бүхэл бүтэн салбарыг төлөөлж, бүхэл бүтэн үеийг эзлэх болсон  нь үндэсний зураг урлагийг өөрөөр харж хөгжүүлэх шинэ нөхцөл болсон юм. Энэ талаар эрдэмтэн зураач Н.Цүлтэм хэлэхдээ” …. Бид зөвхөн орос болон өрнө дахины сонгодог урлагтай танилцаад зогсохгүй, өөрийн үндэсний соёлын өв уламжлалыг хүндэтгэн сэргээж хөгжүүлэх ухааныг суралцсан билээ…” гэжээ.
Энэ үед амьдарч ажиллаж байсан, гол төлөөлөгчид бол нэрт зураачид Ү.Ядамсүрэн, А.Сэнгэцохио, Д.Дамдинсүрэн, Н.Цүлтэм, Э.Пүрэвжав, М.Хайдав  Д.Даваахүү, Л.Минжүүр, Б.Авирзэд, Ц.Жамсран, Б.Гомбосүрэн, Уртнасан, Чинтогтох нарын авьяаслаг бүтээлчид болно. Энэ үеийн гол бүтээлүүдээс жишээ болговол Ү.Ядамсүрэн, “Өвгөн хуурч”, Сэнгэцохиогийн “Хар буур”, гэх мэт бүтээлүүдийг нэрлэхэд хангалттай.
Монгол зураг хөгжлийнхөө шинэ шатанд дэвшиж эхэлсэн тухайн үед энэ чиглэлээр ажилладаг манай зураачдын хараа тэлэгдэж урлах эрдэм соёлын хүрээн өргөн болсон нь орчин үеийн монгол зургийг улам баялаг болгох төлөв нээгджээ.
Иймээс монголын дүрслэх урлагийн боловсролын шинэ чиг хандлага үүсэн тусгай сургалтууд явагдаж эхэлсэн байна. Монголд дүрслэх урлагийн боловсрол олгох сургалтын байгууллага Дүрслэх урлагийн сургууль 1945 онд нэгдсэнээр монгол зургийн цаашдын хөгжилд ч чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

3. Өнөөгийн байдал, монгол зургийн сургалт
1971 онд Дүрслэх урлагийн сургуульд монгол зургийн шинэ анги нээснээр уламжлалт зургийг түүхийн хувьд эргэн авч үзэх, цэгцлэх, тодорхойлох, өөрөөр хэлбэл: онолын түвшинд судлах, практикт хэрэглэх, цаашид хөгжүүлж шинэ шатанд гаргах үйл ажиллагаа улам хурдассан юм.
Өнөөдөр монгол зураг нь манай орны урлахуйн ухааны салбарт өөрийн гэсэн баттай байр суурь эзэлж  онол практикийн мэргэжилтэн бүхий бие даасан салбар болсон бөгөөд дүрслэх урлагийн сургалтаар 257 зураач монгол зургийн нарийн мэргэжлээр мэргэшиж ажиллаж амьдарч байна.
Сургалт, судалгааны түвшинд үндэсний сэтгэлгээт монгол зургийг шашны хэмт зургаас ялгах, монголын гэсэн өвөрмөц онцлогийг нь хадгалах, шинэ агуулга хэлбэрээ баяжуулах ажил хийгдсээр байна.
Монголын уламжлалт зураг урлалыг боловсролын байгууллагаар хөгжүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан үүсгэн санаачлагч нэрт зураач хөдөлмөрийн баатар Н.Цүлтэм, Төмөрбаатар, Чинтогтох, болон үе үеийн зураачдыг дурдах хэрэгтэй.
Өнөөдөр монгол зургийн сургалтанд 1987 оноос хойш Монгол зургийг хөгжүүлэх мөн хойч үеийн залуу уран бүтээлч багш нарийг бэлтгэн ажиллаж буй багш Ц.Нармандахын  хувь нэмрийг өндрөөр үнэлэн тэмдэглэж  байна.

4. Цаашдын хөгжлийн чиг хандлагууд
Төв Азийн өндөрлөг хэсэгт тал нутгаар нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудыг зураг урлагийг дэлхийд  огт судлагдаагүй  шинэ  зүйл  гэж  хэлж  болно.
Цаашид монгол зураг нь зөвхөн монголчуудын зураг урлал биш, гадаадын урлаг судлаач эрдэмтэд ихээхэн сонирхох болсон бөгөөд энэ чиглэлээр англи, франц, бразил, япон, швейцарь, зэрэг өрнөдийн орнуудын оюутнууд, судлаачид, орос хятад зэрэг хөрш орнуудын оюутнууд суралцах боллоо.
.Энэ нь монгол зураг нь дэлхийн урлагийн хэмжээнд хүрэх төлөв байдал ажиглагдаж эхлэж байна.
Мөн өнөөг хүртэл түүхийн урт замыг туулан ирсэн монгол зургийн уламжлалыг таслахгүй уран бүтээлээ хийж буй зураач урчууд, урлаг судлаачид. эрдэмтэд, монгол зургийг хөгжүүлэхийн тулд  байгуулагдан ажилж буй “Монгол зураг” нийгэмлэгийн үүл ажиллагаа монгол зургийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэг хүчин зүйл  болно гэдэгт  итгэж байна.
Дүгнэлт
Бид үндэсний хэл, бичиг соёлын бусад салбарын нэгэн адилаар Монгол зургийн талаар судалгааны ажлууд өндөр түвшинд судалж  хойч үедээ өвлүүлэн үлдээх шаардлага хурцаар тавигдаж байна.
Монгол зургийн онол, практикийн ойлголтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан  цэгцлэх.
Өөрийн үндэсний урлагийн өв уламжлалыг бусад улс үндэстний соёлоор баяжуулан  өөриймсүүлж хөгжүүлэх.
Магсарын Чинбат ДУДэСургуулын багш, “МОНГОЛ ЗУРАГ” нийгэмлэгийн тэргүүн

Эх сурвалж: http://mongol-zurag-niigemleg.blogspot.com



Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman