БМА буюу “Бид Монгол Агуулга” нь Үндэсний соёл, уламжлалыг орчин үеийн дизайны чиг хандлагад хослуулан хөгжүүлэх зорилгоор нэгэн санаа, зорилгын хүрээнд нэгдсэн мэргэжлийн дизайнер, уран бүтээлчдийн бүлгэм юм. 2010.10.27-нд олон нийтийн сүлжээний Facebook сайтад суурилж, 2011 оны 07 сард албан ёсоор үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн.
Монгол агуулгыг бий болгох, хөгжүүлэх, түүнийг олон нийтэд түгээн танилцуулах, дэлхийн дизайны урлагийн нэгэн чиг хандлага болгох зорилготой яваа бүтээлч залуусын нэгдэл.
Монгол агуулгыг бий болгох гэсэн үгийг тодотгох нь зөв байх. Дэлхийн дизайнд Монгол маягийн, Монгол загварын гэж хэлэгдэхээр дизайны урсгалыг гаргаж ирэх гэж байгаа зүтгэж яваа гэж ойлгогдож байна. Олон жилийн түүхтэй үндэстэнийхээ хувьд ийм бодолтой явдаг нь их зөв санагдаж юм.
MS: Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment