Б.Ундрам: 3н хэмжээст зураг

Saturday, July 19, 2014

Туркийн Анкара хотын Hacettepe их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг дүүргэсэн тэрбээр өдгөө интерьер буюу дотоод засал чимэглэлийн чиглэлээр Анкарад үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. Оюутан ахуйдаа Туркт бие даасан үзэсгэлэнгээ гаргаад амжсан залуу уран бүтээлч сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй 3D уран зургаар дагнан бүтээл туурвидаг юм байна. “Atlantis City” цогцолборын худалдааны төвийн үүдний хэсгийг чимэглэсэн байна. Төвийн гол гурван хаалганы дотор талд 22, 46, 28 кв.метр бүхий талбайд гурван өөр 3D зургийг ганцаараа зурсан нь үнэхээр гайхалтай болжээ.







 Туркийн Анкара хотын “Atlantis City” нэртэй орон сууц, оффисийн зориулалттай барилга, худалдааны төв гээд иж бүрэн цогцолборыг сүндэрлүүлж, зөвхөн тус цогцолборт зориулж Анкара хотын метроны сүлжээг хүртэл уртасгасан байна. “Atlantis City” цогцолборын худалдааны төв нь Анкара хотын хэмжээнд хамгийн томд тооцогдох бөгөөд тус төвийн үүдний танхимыг Туркт суралцаж буй залуу зураач Б.Ундрам “гоёжээ”.



 Италид мөн л уран зургийн чиглэлээр суралцаж буй найз Ц.Уугантуяагийн хамт Турины төв талбайд орших “Centro Piazza Castello”-н өмнө Street 3D зураг зурсан байна.

MS: Та бүгдийн ихийг хийж бүтээх зам чинь дардан байг. Монголчууд биднийхээ болон дэлхийн хүмүүсийн нүд, сэтгэлийг байнга баясгаж байгаарай.
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman