Наран шигтгээ- Хувцас дизайны салон, үйлдвэрлэл, сургалт.

Friday, July 4, 2014

Анх 2007 онд хувцас захиалгын оёдлын цехийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээн ажиллуулсан.
2009 онд Наран Шигтгээ ХХК болон өргөжин тэлж, өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Эрхэм зорилго: Бид үндэсний болоод, орчин үеийн хувцасны шинэ хандлагыг бий болгоход өөрсдийн зүгээс бодит хувь нэмэр оруулах явдал болно.

Манай салон бэлэн хувцасны худалдаа, захиалгат хувцасны чиглэлээр голчлон үйл ажиллагаагаа явуулж байна.
“Чингис Хаан” ОУНБ, “Таван Богд” ХХК-ийн (XEROX), (FUJIFILM), “Төв Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар”, “Оточ Одь” эмнэлэг, “Авенью Хигаши” ХХК, “Кокоро” десерт, “Gold Center”, "Тайгам Алтай" ХХК, "Өргөө" кино театр гэх мэт.

Наран Шигтгээ салон нь таны санал болгосон материалаар зөвхөн таны биеийн хэмжээнд таарсан, цорын ганц давтагдашгүй загвар хийцтэй Монгол үндэсний болон загварын дээл, Гоёлын болон өдөр тутмын даашинз, хослол, бүх төрлийн ажлын хувцасыг захиалгаар оёж vйлчилдэг.
Mongol-Style: НАРАН ШИГТГЭЭ болон бусад хувцас дизайнер, загварын урлангуудын холбогдох хаяг,холбоо барих мэдээллүүдийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Хувцас дизайн хэсгээс авна уу.

MS:  Ур чадвар, дизайн сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Наран шигтгээгийнхээ хамт олон цаашдын ажилд нь ажилт хүсье. Манай блогийг дэмждэгт баярлснаа илэрхийлж байна. 
Бидэнтэй хамт байгаарай. 

1 comments:

Anonymous said...

Танай салон дизайныг нь өөрсдөө гаргаж өгдиймүү..

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman