Гипсэн блок - Блюстарлит ХХК

Tuesday, July 15, 2014

ГИПСЭН БЛОК - MNS 5925:2008                 Герман технологи - Эко бүтээгдэхүүн
 
Зориулалт: Иргэний болон үйлдвэрийн, энгийнээс дээд зэрэглэлийн барилгын дотор, хамар хана өрөх.
Онцлог: Гадаргуу нь жигд тэгш, гөлгөр, угсрахад хялбарчлагдсан ховилтой

БНбД-ийн хүрээнд орон сууц, олон нийтийн зориулалттай 5-с дээш давхар барилгуудын дотор, хамар ханыг хөнгөн блокоор өрөх шаардлага зүй ёсоор тавигддаг бөгөөд одоогоор манай улсад дотор, хамар ханын зориулалттай, “Дуу тусгаарлалт“ сайтай, хөнгөн блокны үйлдвэрүүд цөөн байгаагаас өсөн дэвжиж байгаа барилгын салбарын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Барилгын “Хамар хана“ -ын хамгийн гол үзүүлэлт нь түүний   “Дуу чимээ тусгаарлах чадвар” байдаг.
“Орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн товч лавлах” номонд /Эмхэтгэсэн А. Бат-Од, 2005 он, УБ хот/ барилгын дуу шуугианы талаар дараахь мэдээллийг тусгажээ. Үүнд:
Барилга байгууламж, хот төлөвлөлтөнд “Дуу шуугиан“ -ыг бууруулах 4 төрлийн арга байдаг.
1.      Архитектур төлөвлөлт
2.      Хийцийн төлөвлөлт
3.      Технологийн төлөвлөлт
4.      Ашиглалтын төлөвлөлт
Эдийн засгийн хувьд хамгийн ашигтай, нэмэгдэл зардал багатай арга нь                   “Архитектур төлөвлөлтийн арга“ байдаг. Энэ аргаар барилга байгууламжид хэрэглэгдэж байгаа материал бүтээцүүд нь дууны энерги шингээх онцлогоосоо хамаарч, дараахь төрлүүдэд хуваагдана.
1.      Сүвэрхэг /өндөр давтамжтай дууг идэвхтэй шингээдэг/
2.      Нам долгионы давтамжийг шингээх хэлбэлзэгч
3.      Тусгай зориулалтын үетэй нүхэлсэн гипсэн материалууд /энэ нь дууны долгионы давтамжаас хамаарна/ гэж тэмдэглэжээ.
Энд дурьдагдсан “Тусгай зориулалтын үетэй нүхэлсэн гипсэн материалууд”гэдэг
ангилалд хамаарагдах бүх төрлийн барилгын дотор, хамар ханын зориулалттай “Гипсэн блок”-ийг манай компани эх орондоо анх удаа Герман технологиор нь үйлдвэрлэж, барилгын салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 
 “Гипсэн блок“ нь анх одоогоос 100 жилийн өмнө Герман улсын барилгын материалын салбарт үүсэн, үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хоргүй, байгалийн бохирдолгүй, эрчим хүчний хэмнэлттэй, дуу ба дулаан тусгаарлалт өндөр, хямд үнэтэй гэж үнэлэгдэн, тэргүүний дэвшилтэт технологиор шалгарч, өнөөг хүртэл Герман улсад болон Европ, Азийн улс орнуудад хэрэглэгдэж байгаа барилгын “Шилдэг материал“ болно.

Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн болох “Гипсэн блок“нь олон давхар орон сууцны барилгууд, үйлдвэрийн барилга, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, үйлчилгээний газар, танхим зэрэг олон нийтийн барилгууд, гэр хороолол дахь амины сууцны барилгууд, агуулах, гараж зэрэг бүхий л төрлийн энгийнээс дээд зэрэглэлийн барилгуудын дотор, хамар ханын зориулалттай бөгөөд Барилгын “Хамар хана“ -ын хамгийн гол үзүүлэлт болох “Хүний эрүүл мэндэд хоргүй”, ба  “Дуу чимээний тусгаарлалт“ өндөртэй байх, өөрөөр хэлбэл хажуу өрөө, хажуу айлынхаа чимээ шуугианыг мэдрэхээргүй орчинг бүрдүүлэх нөхцлийг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.
“Гипсэн блок“ нь энэ үзүүлэлтээ найдвартай хангасан бүтээгдэхүүн болохоо онолын тооцоолол ба лабороторийн туршилт шинжилгээ, мөн бодит амьдрал дээрх туршилт болох “Натур туршилт“-ын үр дүнгээр баталсан бүтээгдэхүүн болно.

“Натур туршилт“-ын дүн

Хамар ханын төрөл
Ханын зузаан
/мм/
Дуу тусгаарлалт     /dB/
Гипсэн блок
150
42.5
Дам нуруу  /төмөр бетонон,
2 талдаа шавардлагатай/
500+40
35.5
Хөнгөн блок    /шохойн,   
2 талдаа шавардлагатай/
240+40
41
Тоосго 
/2 талдаа шавардлагатай/
120+40
31



Хэмжээ /мм/ Зориулалт 1м2 талбайн өрлөгт ноогдох тоо /ш/ 1м2 талбайн өрлөгт шаардагдах зуурмаг
/кг/
Блокны үнэ /₮/ш/ Зуурмагийн үнэ /₮/кг/
100x500x666
Өрөө хоорондын, ариун цэврийн өрөөний , салхивчний өрлөгт 3 2 9000 600
150x500x400
Айл ба өрөө хоорондын, коридорын, шатны хажуугийн өрлөгт 5 4 9000 600
200x500x333
Айл хоорондын, коридорын, шатны хажуугийн өрлөгт 6 6 9000 600

Блокны физик-механик шинж чанарын үзүүлэлт:

Д/д

Үзүүлэлтийн нэр          

Хэмжих 
нэгж
Үзүүлэлтийн утга
Стандартаар Шинжилгээний дүнгээр
δ=10см δ=15см δ=20см
1
Гулдмайн нягт кг/м3 700-аас илүүгүй
600
600
600
2
Гулдмайн жин кг/ш 23-аас илүүгүй
20
20
20
3
Гулдмайн даац KN 1.5-аас илүүгүй
1.5
2
2
4
Дуу тусгаарлалт        dB 30-аас илүүгүй
41
42
45
5
Дулаан тусгаарлалт Ro (м2oС/Вт) -
0.59
0.88
1.18
6
Шахалтын бат бэх кгх/см2 -
17
17
17
7
Хувийн цацраг идэвхи Бк/кг 370-аас илүүгүй
212.1
8
Гал тэсвэрлэлт минут 180-аас илүүгүй
180<

Давуу талууд
Гадаргуу тэгш учир өрөх хугацаа богино, шавардах шаардлагагүй.
Хөнгөн, жин<700кг/м3,      хөдөлмөрийн бүтээмж өндөр,
1хүн өдөрт 30-40м2 хана өрөх боломжтой
Заслын ажил хялбар, ан цав, цууралтгүй. Эвдлэх хүч >2КН


Дуу тусгаарлалт өндөр. >41 dB.

Дулаан тусгаарлалт сайн. 0.109w/mk
Ахуйн цахилгаан хэрэгслийн долгионыг шингээнэ

Гал тэсвэрлэлт >3цаг
Ус тэсвэрлэлт>0.60 
/ 24 цагт /

Байгалийн материалаас бүтсэн учир амьсгалах чадвартай



Хөнгөн учир барилгын даацын хийцүүдийн ачааллыг багасгана. Газар хөдлөлтөнд тэсвэртэй. Шавардах, цахилгааны шугамын ховил  татах шаардлагагүй. Иймээс цалин, материал, тээвэр, цаг хугацааг хэмнэж, барилгын өртгийг дор хаяж 15%-р, хог хаягдлыг 5%-р бууруулна
 Өрөөний агаарын температур,
чийглэгийг тэнцвэржүүлнэ.
хүссэн хэмжээгээрээ
тайрч хэрэглэх боломжтой.

Гипсэн блокийг барилгад хэрэглэсэн байдал




 MS: Дээрх барилгын материал үйлдвэрлэгчийн холбогдох хаяг, байршлыг эндээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman