Гутал үйлдвэрлэл, Худалдаа: БАЯНЦАГААН НУУР ХХК

Thursday, May 29, 2014

 
Байгууллагын түүх
“Баянцагаан нуур” ХХК
Манай “Баянцагааннуур” ХХК нь 2005 онд анх гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компаний урлаж хийсэн ажлын болон гоёлын 100-гаад нэр төрлийн гутал нь олон түмний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан./авсан шагнал урамшуулал зураг/
Манай компаний гол зорилго нь бүх төрлийн аюулгүй ажиллагааны ажлын гутал болон гоёлын гутлуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн давуу талыг гар ажиллагаатай уялдуулан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, захиалагчид хямд үнээр хурдан шуурхай нийлүүлэхэд оршино.
Бид гутлын гол түүхий эд болох арьс ширийг дотоодын шаардлага хангасан цех, үйлдвэрүүдээс нийлүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна.
Мөн бид бусад дотоодоос хангах боломжгүй арьс,шир, уллагааны материалыг дэлхий даяар гутлын материал экспортлодог ОХУ-ын зарим хотуудаас болон БНХАУ-ын Гуанжу хотоос шууд үйлдвэртээ нийлүүлдэг болохоор манай үйлдвэрлэсэн гутал олон улсын стандартын шаардлага хангасан бат бөх чанартай, эдэлгээ удаантай, ус чийг татахгүй зэрэг чанарын давуу талуудтайгаас гадна үнэ хямд болохыг баталж байна.
Хүндэтгэсэн:
Ерөнхий захирал .............................. /Д.Магсаржав/

Бүтээгдэхүүний танилцуулга:
цэвэр үхрийн боловсруулсан арьс, дотуур ул орос шир, Дотор чийг татдаггүй даавуун материал.



















MS: Өөсрсдийн үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулгыг явуулсанд баярллаа. Одоо бодоход түрүү жил хавар намрын гутал хорооллын Алтан төгрөгөөс авч байсан нь танай гутал байсан юм байна. Загвар дажгүй санагдсан, үнэ бас нилээн боломжийн байсан шүү. 
Уншигч та дээрх үйлдвэрлэгчийн болон бусад үндэснтийхээ гутал үйлдвэрлэгчдийн холбоо барих болон бүтээгдэхүүний худалдаалах цэгүүдийн мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс авна уу.

Жич: Та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой. 
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman