"Chic fashion" салоны захирал Б.Лхамцэрэн:
- Үндэсний хувцасны уламжлалт загварыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн шинэчлэж байгааг та юу гэж үздэг вэ?
- Ямар нэг хувцаслалтанд ерөнхий зохицол, донж гэж бий. Харин тэр
этикээ янз бүрээр чимээд, хэтэрхий нүсэрдүүлчихээр эсрэгээрээ марзан
харагдуулдаг тал бий. Манай чимэглэх урлаг, гар урлалын хэзээ ч
дундаршгүй соёл уламжпал бидэнд бий. Гоё ганган хувцас нь өмсөж байгаа
эзнээсээ түрүүлж харагдах биш, эзнийгээ гэрэлтүүлж байдаг гэж би хэлэх
дуртай. Гэтэл бид нар угаасаа төгс хувцасыг өөрчлөх гээд элдэв чимэг
нэмээд байгаа учраас хэв маяггүй харагддаг. Монгол дээл дэлхий дээрх
хамгийн сайн зохицолгоотой хувцас. Аж ахуйдаа зохицсон, биеийн өөтэй
хэсгийг дарж хэрнээ хэнийг ч сайхан харагдуулдаг. Мода гял цал, ганган
төрх рүү явж байгаа ч гол донжийг алдуулахгүйгээр хийх хэрэгтэй. Манай
салон үндэсний хувцасийг өдөр тутмын хэрэглээнд тохирсон онцгой содон
төрхийг тэр дундаа эгэл ард талдаа хувцас урладаг. Өдөр тутам өмсөж
болохуйц хэрнээ онцгой харагдахаар. Нүүдлийн соёл иргэншилтэй хүмүус
ихэвчлэн нар сапхинд гандсан дулаан өнгийн хувцастай байдаг. Монголжуу
өнгө төрхийг бид эгэл ард маягаар энгийн хирнээ содон хувцас урлахын
эрмэлздэг. Манайхаар хийлгэсэн хувцаснууд сайн чанартай, дизайнер,
оёдолчцд маань сайн ажилдаг. Манайхаар нэг үйлчлүүлсэн хүмүүс дахин
дахин ирдэг. Мөн монгол үндэсний хувцас сайхан зохицолтой, монгол төвд
хувцаснууд моданд орж байгаа болохоор манайд салонтой гадаадын загварын
хотуудын дизайнерууд ирээд хамтран ажиллах санал тавидаг.
Эх сурвалж: tsagtur.mnMongol-style: Тус хувцас загварын урлан нь анх 2001 оноос Австри, Италийн Cenonica, Vitalica Barbaries фирмийн ноосон, фленель, лён зэрэг байгалийн гаралтай тансаг хэрэглээний даавуу худалдаалах, хувцас захиалга, имиж бүрдүүлэлт, зөвөлгөө өгөх үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлэн цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөн интерьер дизайн, гэрийн тохижилт, албан байгууллагуудын дүрэмт хувцас, үндэсний хувцасыг өдөр тутмын, гоёлын хэлбэрээр захиалгаар хийж үйлчиллэж байгаа юм байна.
2007.6.6нд “Метрополис” клубд зохион байгуулсан “CHIC FASHION SHOW” фото суравлжлага . Уг загварын үзүүлбэрт салоны загвар зохион бүтээгчдийн бүтээсэн өдөр тутмын хэв маягт оруулсан үндэсний хувцасны загваруудыг толилуулсан.
Нийтдээ 2 цаг хэртээ явагдсан энэхүү шоуны фотонууд.
Auto Show 2009
Mongol-style: CHIC FASHION болон бусад хувцас дизайнер, загварын урлангуудын холбогдох хаяг, холбоо барих мэдээллүүдийг Холбоо барих мэдээллүүд> Хувцас дизайн хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment