ШИЛМЭЛ ЗАГВАР хувцас загварын ордон

Wednesday, May 7, 2014


“Шилмэл Загвар” ХХК –ийн
Танилцуулга
Монголын хувцас загварын ууган байгууллага болох “Шилмэл загвар” ХХК  нь 1972 онд анх байгуулагдаж , Монголын хувцас загварын чиг хандлагыг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин, үндэсний өв уламжлалаа тусгасан орчин үеийн төрөл бүрийн дизайн, стильтэй загваруудыг зохион бүтээж, ажил үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд олон нийтэд хүргэсээр байна.
Байгуулагдсанаас хойш 40 жилийн нүүрийг үзэж байгаа арвин их туршлагатай энэ ууган байгууллага маань хэрэглэгчиддээ чанарын өндөр түвшинд , гүйцэтгэл өндөртэй бүтээгдэхүүн хүргэх  зорилготой ажилладгаараа бусдаас ялгарч чаддаг .
“Шилмэл Загвар” ХХК нь хувцас загварын чиглэлээр цогц үйлчилгээг явуулдаг , тэр ч утгаараа нийгмийн бүхий л салбарт  хувь нэмрээ оруулсаар байгаа юм .
Европын орнуудад болон Монголдоо мэрэгжлээрээ төгссөн чадварлаг мэрэгжлийн баг ажиллан шинэ загвар, бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд сурталчилсан үйл ажиллагааг тогтмол явуулдаг .
Тухайлбал:
Англи, Итали, Австри, Герман, Ливан, Турк, Солонгос, Япон, ОХУ, Хятад зэрэг орнуудад загвар үзүүлэлт, үзэсгэлэн гаргаж эх орноо сурталчилдаг.
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт жилээс жилд өсөн үйлчлүүлэгчдийн хүрээ тэлж, “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Хэрэглэгчдийн итгэмжлэгдсэн байгууллага”-аар өргөмжлөгдөж , Олон улсын “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ”-нд олгодог дээд шагналаар 2006 онд Мадридаас шагнагдсан. 2010 оны 05 сарын 27 нд Үндэсний бүтээмжийн 2009 оны шагналыг-Алтан цом батламж бичгийн хамт Монгол улсын ерөнхийлөгчөөс  гардан авсан.


“Шилмэл Загвар”  ХХК нь энэ удаагийн Гоёл 2013 наадамд  үндэсний, өдөр тутмын, гоёлын коллекциороо оролцож  Дизайнер Х.Батзаяа Үндэсний хувцасны төрөлд  “Шилдэг дизайнер” – аар шалгарч ,  Дизайнер Д. Батжаргал , тайзны алхааны багш Х. Энхмаа нар “Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр   тус тус  шагнагдлаа. Мөн“Шилмэл Модель”  агентлагийн  Загвар өмсөгч Азийн топ модель Т.Туяамаа “Гоёл 2013” наадамын шилдэг загвар өмсөгчийн дэд байрын, Азийн топ модель Ц.Алтантуяа  Кerasys-ийн нэрэмжит шагналын эздээр тус тус тодорлоо.

 MS: Тус хувцас загварын салоны урласан өдөр тутмын хувцаснуудаас..












Эмэгтэй 2-3н хос хослолууд, плать болон пальтоонууд нь дунджаар 250-500н долларын үнэтэй. Бүтээгдэхүүнийх нь дэлгэрэнгүйг тус салоны цахим хуудасны дэлгүүрээс аваарай.








Mongol-style: ШИЛМЭЛ ЗАГВАР салон болон бусад хувцас дизайнер, загварын урлангуудын холбогдох хаяг, холбоо барих мэдээллүүдийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Хувцас дизайн хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman