ХАМГИЙН ДУРТАЙ МОНГОЛ КИНОГОО НЭРЛЭЭРЭЙ

Friday, August 15, 2014








Найз маань надаас дуртай Монгол киногоо нэрлэхийг хүслээ л дээ.. Тэгсэн шууд санаанд орж ирдэггүй ээ. Тэгээд нилээн бодлоо. За дээр үеийн киноноос чинь “ Зэрэг нэмэхийн өмнө” , “ Сэрэлт “, “ Би чамд хайртай “, " Гарын таван хуруу", " Мартагдашгүй намар " гээд , сүүлийн үеийнхээс нь “ Татар ажиллагаа”, “ Гоёлын даашинз” гээд хэдхэн л кино бүтээлд дуртай юм болов уу да...санаанд орж ирдэггүй ээ.

За би ч яахав..бүгдээрээ өөрсдийн дуртай Монголын бүх цаг үеийн кино бүтээлүүдээс үзэх дуртай, давгүй сайн болсон гэж боддог кинонуудаа бичээд үзэх үү.

Дийлэнхийн саналаар хэдэн сайн кино бүтээл нь ялгараад ирэх байх. Мөн 2013 онд гарсан “үзэгчдийн үнэлэлт” гэсэн тодотголтой гарчигтай кинонуудад 1-10 гэсэн тоогоор үнэлгээ өгөөрэй. Жилийн эцэст 2013 оны шилдэг киног онооны дунджаар шалгаруулах юм.




Админ BA: Ер нь Монголын кино урлагийн шилдэгүүд гэхээр ямар ямар киног кино шүүмжлэгчид, гадна дотныхон тодорхойлсон юм бол доо гээд интернэтээс хайгаад үзсэн юмаа.
Яг албан ёсоор ч гэх юм уу, Монголын тэр тэр киноог шилдэг бүтээлүүд гэж үзнээ гэсэн үнэлэлт өгдөг газар байгууллага байхгүй болохоор бас тийм амар биш юм байнаа. Тэхдээ хэд гурван жагсаалт, бичлэг олсоноо оруулчихлаа..

- www.mongolkino.mn гээд Монголын кино урлагийн бүтээлүүдийг тэр дундаа алтан үеийн гэгдэх кино бүтээлүүдийг үзэгчдэд таниулдаг мэдээллэлийн агууламж сайтай цахим хуудсан дахь шилдэг 10н кино гэж гарчигласан 9н бүтээлийн жагсаалт:

1. Нүгэл буян (1963он Монгол кино үйлдвэр)

2. Сэрэлт (1957он Монгол кино үйлдвэр)

3. Анхны алхам (1970он Монгол кино үйлдвэр)

4. Цогт тайж (1945он Монгол кино үйлдвэр)

5. Зэрэг нэмэхийн өмнө (1965он Монгол кино үйлдвэр)

6. Хүний сайхан сэтгэл (1980он Монгол кино үйлдвэр)

7. Тунгалаг тамир (Монгол кино үйлдвэр)

8. Нийслэл хүү (Монгол кино үйлдвэр)

9. Морьтой ч болоосой (Монгол кино үйлдвэр)

Тус сайтын ТОП КИНО жагсаалтад:

1. Алтан булгийнхан

2. Хонины найр

3. Тууврийн замд

4. Тус биш ус

5. Төөрсөөр төрөлдөө

6. Намар нахиалсан мод

7. Морьтой ч болоосой

8. Ацаг шүдний зөрөө

9. Алтан өргөө

10. Анхны алхам

- http://mubi.com сайтад бичсэнээр: Монголын шилдэг 10 кино нь

1. Цогт тайж (Prince Tsogt, 1945) – M. Luvsanjamts, M. Bold, Yu. K. Tarich
2. Нохой орон (State of Dogs, 1998) Peter Brosens, Dorjkhandyn Turmunkh
3. Ингэн нулимс (The Story of the Weeping Camel, 2003) Byambasuren Davaa, Luigi Falorni (Academy Award nominated film)
4. Хүргэн хүү (Son-in-Law, 1971) D. Jigjid
5. Хадаг (Khadak, 2006) Peter Brosens, Jessica Woodworth
6. Сэрэлт (Awakening, 1957) S. Genden
7. Түмний нэг (One of the People, 1962) D. Jigjid
8. Мандухай Цэцэн хатан (Mandukhai the Wise Queen, 1988) B. Baljinnyam
9. Шар нохойн там (The Cave of the Yellow Dog, 2005) – Byambasuren Davaa
10. Бүлээн нурам (Warm Ashes, 1993) G. Jigjidsuren

Шилдэг кино бүтээлийг кино урлаг өндөр хөгжсөн орнуудад бол кино шүүмжчлэгчдийн үнэлгээ, ашиг орлогын хэмжээ, кино наадмуудад нэр дэвшсэн болон шагнал авсанаар нь гээр дүгнэх боломж бололцоо ихтэй байдаг байх. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд зарим нэг кино маань олон улсын зах зээлд гарах болж, кино наадмуудад бас ч чамлалтгүй амжилт гаргаад байгаа билээ (дэлхийн түвшинд өрсөлдсөн шилдэг Монгол кинонуудын тухай нийтлэлийг эндээс уншина уу).

Тэгэхээр шагнал авсан, олонд танигдсанаараа бол сүүлийн үеийн буюу 21-р зуун гарсанаас хойших кинонуудын тоо давамгай байгаа.

Ингээд бодохоор Монголын кино урлагийг түүхэн хугацааны хувьд 2 хувааж үзэхэдэд болохоор юм шиг.. Урлагийнхний яридаг урлаггүй үе болох 1990-аад оноос өмнөх болон хойших гэж. 1990 оны үед зарим жил нэг ч кино хийхгүй үе байсан бөгөөд 1994 оноос кино урлаг сэргэж нэг үгээр дахин шинээр эхэлсэнтэй адил гэж яридаг юм билээ( Монголын кино урлагийн талаар мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, бодлыг нэгтгэсэн нийтлэлийг эндээс уншаарай).

Тэгэхээр би юу гэх гээд байна вэ гэхээр дээрх mubi.com цахим хуудсаны жагсаалтан дахь шиг сүүлд хийгдсэн, эрт цагт хийгдсэн бүтээлүүдийг холилгүйгээр 20-р зууны шилдэг кино, 20-р зуунаас хойших шилдэг кино гэж ангилах нь зүгээр байх.

Тиймээс та бүгдээс өөрийн дуртай киногоо хугацааных нь хувьд 2000 оноос өмнөх болон хойших аль алинаас нь нэрлэхийг хүсье.

Админ BA:
За тэгээд дуртай киногоо санал болгоод, шилдэг киноны жагсаалтанд саналаа хэлээд байгаарай. Жагсаагаад бичээд байя.
Бидэнтэй хамт байгаарай.

20-р зууны шилдэг Монгол кино:

2000онд өнөөдөр сониноос 20-р зууны шилдэг арван Монгол киног нэрлэсэн юм билээ. Гурвыг нь л мэдэж байна. Та бүхэн гүйцээгээд өгнө биз дээ.

Уран сайхны кино:

1. Цогт тайж

2. Ардын элч

3. Тод магнай

Баримтат кино:

1.

2.

Богино хэмжээний кино:

1.

2.

3.

20-р зуунаас хойших шилдэг Монгол кино:

Уран сайхны кино

1.

2.

Баримтат кино:

1.Ингэн нулимс (The Story of the Weeping Camel, 2003) Byambasuren Davaa, Luigi Falorni (Academy Award nominated film) 2. Шар нохойн там (The Cave of the Yellow Dog, 2005) – Byambasuren Davaa

3.

Богино хэмжээний кино:

1.

2.

3.

1 comments:

Anonymous said...

20-р зууныхд Зэрэг нэмэхийн өмнө, Морьтой ч болоосой, Алтан өргөө, би чамд хайртай. Хойшихд нь Татар ажиллагаа л юм уу даа. Өөр ч нээх санаанд орохгүй л байна шүү

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman