Дизайнер Д.Даваадорж - CNC машин дээр ажиллах сургалт, үйлчилгээ.

Monday, April 7, 2014

Mongol-style: Д.Даваадорж ахын бүтээл, үйлчилгээнийхээ талаар явуулсан танилцуулгыг хүргэж байгаадаа баяртай байна. Манай блогийн төрөл чиглэлээр нь хариуцаж авсан админууд маань 7 хоногт 2 удаа тогтсон өдөртөө тухайн чиглэлээрх мэдээллүүдээ нийтлэж байхаар тогтсон байсан тул таныг мужаан дархны чиглэл гээд хувиарлачихсан маргааш нийтлэхээр байсан юм байна л даа тэгээд хэд хоног хүлээгдсэн байжээ. 


Даваадорж ах гоёл чимэглэлийн дархан, дизайнер мэргэжлээрээ хувиараа ажилладаг бөгөөд мод, металл, чулуу, ясан материалаар хийгдэх төрөл бүрийн бүтээгдэхүүний загварыг гарган түүнийгээ гурван хэмжээст зургийн программ ашиглан дүрслэн үзүүлдэг байна. Тухайн загвар нь захиалагч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцвэл СNC машин дээр төмөр, чулуу, мод, яс, гууль, bock /wax/ зэрэг материал дээр сийлэн гаргаж өгдөг байна.

Mongol-style: СNC машины талаар манайхан сүүлийн үед нилээн мэдэх болсон байх гэж бодож байна. Би бараг 10аад жилийн өмнө л тайваны сэтгүүл дээрээс нэг дархан залуугийн тухай нийтлэлийг уншиж байсан юм. Бүтээлүүд нь үнэхээр содон, яг л миний стилийн л гоёл чимэглэлийн зүйлс харагдаж байгаам чинь хэ  хэ. Тэр залуу эхлээд дизайнаа программ дээр 3н хэмжээстээр зураад түүнийгээ зориулалтын машинаар эх загвар болгож гаргаад тэр загвараараа цутгуурын хэв билддэг юм шиг байгаан. Тэгээд л тэр хэвээрээ цутгах аргаар их цэвэрхэн яг үйлдвэрийнх шиг л гоёл чимэглэлийн зүйлс хийдэг юм билээ л дээ. Их л сүрхий сүүлийн үеийн техник ашиглаж л хийдэг юм байна даа..манайд ингэж хийдэг болов уу..Байдаг бол захиалж хийлгэх юмсан л гэж бодоод өнгөрсөн. Одоо тэр эх загварыг гаргаж хийдэг машин нь энэ CNC машин болж таарж байна. 

Доорх зургуудаас ойлгомжтой болох байх

Хөөргөн дээрх хээний загвар

 Хөөргөн дээрх хээний загварыг гарган мөнгөөр цутгах зорилготой хэв гаргаж авах эсвэл ясан хөөрөг бол дээр нь хээг шууд сийлэх боломжтой гэж бодож байна. Жишээ нь доорх зааны соёогоор хийгдсэн дээлийн товч, шонхор зэргийг эх загварыг нь 3н хэмжээст зургаар гарган түүнийхээ дагуу машинаар сийлсэн байна. 




 Дээлийн товч /ArtCam модел/



  Дээлийн товч-зааны соёо

Шонхор- зааны соёо
 Гоёл чимэглэлийн зүйлс болон ямар ч металл эдлэлийг тэр дундаа олон тоогоор үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүний загвар, хэвийг гаргаж авахад тохиромжтой гэж бодогдож байна. Манайхан урдаас хэв авчраад цутгаад байдаг даа. Урт цагаанаар л нэг Мэн-тээ хэвээр цутгана, хэв бөөндөнө энэ тэр гээд байж байдаг. Яагаад Хятад дизайнерийн гаргасан загварын хэвээр бид гоёл чимэглэл хийлгүүлэх ёстой гэж..Манай дизайнерүүд өөрсдөө дизайныг нь гаргаад тэр хэвээрээ каталог хийгээд, тэрүүгээр нь бидний хэсэг Монголчууд яагаад гангарч болохгүй гэж..Энэ аргаар манай блогт танилцуулга нь нийтлэгдсэн Монголдоо л томоохонд тооцогдох үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс үйлдвэрлэгч Lozvo GLC ХХК-ийн НАНДИН ГОЁО брэнд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгддэг. Орж танилцахыг хүсье. 

 Гууны ган хэв

 Ган хэвээр хийсэн мөнгөн гуу

 Хөөрөгний нуух /ArtCam модел/

Хөөрөгний нуухны хэв /материал Bock/



  Бүтээгдэхүүний хэв  


Мөнгөн аягны суурын хээний загвар /ArtCam модел/

 Мөнгөн аягны суурь /материал мод Bock/


Манайд үйлдвэрлэлийн дизайн, модон эдлэлийн дизайнераар төгсөж байгаа оюутан залуус, хийж бүтээе гэсэн хэн бүхэнд шинэ санаа сэдэл өгөх зорилготой шинэ санаа хэсэгт нийтлэгдсэн модоор хийж болох өдөр тутмын хэрэглээний модон эд зүйлс, модон тоглоом, модон тавилга, гэрийн тохижилтын бүтээгдэхүүнүүд зэргийг энэ CNC машиныг ашиглан олон тоогоор үйлдвэрлэх боломжтой юм. Модон эдлэлийн дизайнераар суралцдаг залуучуудын үнэхээр сэтгэмж, дизайн сайтай санагдсан. Бүтээлээ бүтээгдэхүүн болгон зах зээл дээр гаргахад бэрхшээл их тулгардаг л байх л даа. Гэхдээ олуулаа нийлээд шаардагдах тоног төхөөрөмжүүдээ оруулж ирэн үйлдвэрлэл явуулбал болохгүй юм байхгүй санагдсан шүү. Тэдгээр тоног төхөөрөмжүүдийн нэг нь энэ машин байх. Үзэсгэлэн дээр гарсан айхтар хээ хуар болсон гүнгэрвааны захиалгын хугацаа нь их л богинохон байхаар нь гайхаад байсан ийм машинаар сийлбэрийг нь гаргадаг байх л даа. Гараар бол үнэндээ тэгж хурдан хийх боломжгүй санагдсан...Ямар ч байсан үйлдвэрлэл эрхлэхэд тун хэрэгтэй машин байх.



 Итали тавилга дээрх хээ



Морины хусуур
Mongol-style: Ингээд бичээд байсан чинь нэг л CNC машины сурталчилгаа шиг л болчихвуу даа хэ хэ..Даваадорж ах болон блогийн админ миний зүгээс машин тоног төхөөрөмж нийлүүлэх гээгүй бөгөөд Даваадорж ахын танилцуулгаас гол таалагдсан нь гэвэл энэ CNC машин  дээр ажиллах программуудыг болон тухайн машин дээр хэрхэн ажиллаж болох талаар залуучуудад, үйлдвэрлэл эрхлэгчдэд, оюутан залуус, сонирхсон хүмүүст зааж сургая гэж байгаа явдал юм. Үнэхээр бид сонирхогч, жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс томоохон үйлдвэрлэл эрхлэгч болоход зайлшгүй дэлхийн нийтийн стандарт, техник технологоос хоцролгүй зэрэгцэн явах, гүйцэж түрүүлэх шаардлагатай. 
Миний мэдхийн л 10аад жилийн өмнөх төхөөрөмж манайд одоо л танигдаж эхлэж байна гэхээр сонин л санагдах юм. Гэхдээ сурахад, хийж бүтээхэд хэзээ ч оройтохгүй насны хязгаар байхгүйг блогийн олон нийтлэлээс харж болохоор байдаг. 
За тэгээд гар урлал, мод, яс, метал, бэлэг дурсгал, тавилгын гээд бүх л төрлийн загвар дизайн гаргадаг хүмүүс, үйлдвэрлэгчид, дизайнеруудыг Даваадорж ахын сургалтанд урьж байна. Дээрх CNC машин нь нэг үеэ бодоход урдаас гайгүй орж ирдэг болсон шүү.. 6-10н саяд ороод ирнэ гээд л яриж байгаа Даваадорж ахын сурсан мэдсэнээ хүмүүст түгээх сэтгэл нь өнөөгийн зарим нэг би л болж байвал, би л мөнгө олж байвал гэх сэтгэлгээтэй хүмүүст эерэг үлгэр дуурайлал болохоор сайхан санагдсан ( Өөрийн олдог талхны мөнгнөөсөө хугаслан бизнессээ бусадтай хуваалцан, зааж сургаж байна гэдэг бас....)
Сургалтанд доорх программууд орох юм байна:  
Solid Works
Art Cam 2010
Rhinoceros 5.0
3D Max
CorelDraw X6 
Мөн дээрх порграммууд дээр ажиллаж CNC машин дээр төмөр, чулуу, мод, яс, гууль, Wax / Bock/ зэрэг материалаар хийсэн загвар эдлэлүүд захиалга аван хийж өгдөг байна. Бас арьсан эдлэл дээр дарж лого, хээ зэргийг гаргах зориулалттай ган клише / дардас / захиалгаар хийлгэж болох юм байна лээ шүү..Манай нэг найз л урдаас захиулж хийлгээд байсийн. Эндээ хийлгэж болох боломжтой юм байна. Арьсан эдлэлээр үйлдвэрлэл явуулдаг хүмүүст хэрэгтэй мэдээлэл болох байх.

Solid Works дээр хийгдсэн суврага

CorelDraw X6 дээр зурсан суврага






Нэг ч гэсэн Монгол иргэнийг бүтээлч байж, хийж бүтээх сэдлийг төрүүлэх нь манай блогийн нэг үндсэн зорилго байдаг тул Даваадорж ахын энэ сургалтыг аль болох олон залууст хүргэхийг хичээх болно. Даваадорж ахын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.


Mongol-style: Даваадорж ахтай холбоо барих мэдээллийг блогийн Холбоо барих мэдээлэл хэсгээс авна уу.
Монголчууд бид байгалийн баялагаа ухагчид биш дор бүрнээ үйлдвэрлэгчид, бүтээлчид байхыг хүсдэг бол нийтлэлийг LIke, tweet & Share. 
Бидэнтэй хамт байгаарай. 

19 comments:

Болдооо said...

Сайхан нийтлэл байна. Сонирхдог энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст их хэрэгтэй мэдээлэл байна дааа..

Хишгээ said...

Танай блогоос нээрээ л тийм юм байна шүү гэж бодох юм их байх юмаа..Мэн тээ гээд хээгээр л цутгаад байдагшт дархан гээд урт цагаанд сууж байгаа хүмүүс..Тэр хэвийг нь өөрсдөө ингээд хийчихэж болох юм байна шүү дээ.Мэддэг чаддаг хүмүүс нь санаа аваад хийгээсэй.

Тунгаа said...

Huuyee enend chin suuyaa.bi goyol chimegleliin design aygui sonirhdiin uug ni.zuraad l bjiidagaas bish hiiy uzeegui l dee.medmeer yum bna.goy medeelel oruuulj bdag tanai bogiin hamt olon bayrldag shuu.

Тулгаа said...

Klishe-g gangaar hiij ugch bgaamuu.end hungun tsagaanaar l hiideg gej bsn tegeed bas nileen zahialgatai geed minii jijighen yumiig avch heleltsehgui bh shig bna leesht.uragshaa zahij gangaar hiilgedeg gsen bhaa.her unetei bh bol bi neg jijighen mongol bichgeer klishe hiilgeh geed bgaamaa.

Anonymous said...

Darhan Dawaadorjiig yaj olj uulzah we? Sankhvvgiin awlagatai ymaa. Todorhoi hayg baikhgvi utas ni ajillahgvi bnaa. Yaj holbogdoj boloh we?

Anonymous said...

Darhan Dawaadorjiig yaj olj uulzah we? Sankhvvgiin awlagatai ymaa. Todorhoi hayg baikhgvi utas ni ajillahgvi bnaa. Yaj holbogdoj boloh we?

Anonymous said...

Darhan Dawaadorjiig yaj olj uulzah we? Sankhvvgiin awlagatai ymaa. Todorhoi hayg baikhgvi utas ni ajillahgvi bnaa. Yaj holbogdoj boloh we?

Anonymous said...

Darhan Dawaadorjiig yaj olj uulzah we? Sankhvvgiin awlagatai ymaa. Todorhoi hayg baikhgvi utas ni ajillahgvi bnaa. Yaj holbogdoj boloh we?

Anonymous said...

Darhan Dawaadorjiig yaj olj uulzah we? Sankhvvgiin awlagatai ymaa. Todorhoi hayg baikhgvi utas ni ajillahgvi bnaa. Yaj holbogdoj boloh we?

Anonymous said...

Darhan Dawaadorjiig yaj olj uulzah we? Sankhvvgiin awlagatai ymaa. Todorhoi hayg baikhgvi utas ni ajillahgvi bnaa. Yaj holbogdoj boloh we?

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Anonymous said...

Darhan Tomoog [davaadorj[ haanaas oloh ve zaaj surgana geed baahan or tavichaad suraggyi

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman