Мод МоД МОд гоё Мод

Sunday, March 31, 2013

Технологийн тэвшилтэд мод Өнөөдрийн санаа маргаашын бүтээл....
 
 
 
 
 Kouji Iwasaki-н дизайн :  “Лед модон цаг” нимгэн модон фанеран дэлгэц, эх бие нь цагийг өвөрмөц болгож өгч байна. Энэ бүтээгдэхүүний тухай илүү ихийг: suck.uk.com

Байгальд ээлтэй дизайн буюу модон өсгөгч. Зургийн эх сурвалж - gadgetvenue.com
Мод нь зөвхөн гэрийн тавилгад хэрэглэгддэг гэж бодож байна уу. Тахиад бодоод үздээ.  Дээр зарим нэг гэрийн тохижилтонд зориулагдсан модон дизайнууд байсан бол...Энд гоёл, гангарааны цуглуулгуудыг тань чимэхүйц модон аксесуарууд байна....



Өөрийн харах өнцөгөө бага зэрэг байгалируу чиглүүлээд үздээ. Тиймээ энэ бол модон нүдний шилний арам. Энэ шинэ загварын Proof - с сонирхоод үзээрэй. Манайд ч ийм модон арамыг хийгээд байх боломжтой гэж бодогдож байна. Хэдий пластик, төмөр гээд нүдний шилний арамыг монголдоо үйлдвэрлэдэггүй ч уран гарт сийлбэрчид маань санаа авч хийж үзэж болохоор л юм байна....Хэрвээ хийж чадвал худалдан авагч нь бэлэн байцгааж байгаа бөлгөө...


Илүү ихийг мэдэхийг хүсвэл: iwantproof.com


Модоор орчин үеийн залуусын байнгын хэрэглээ болсон электорн хэрэгслийн туслах эд ангийг загвар дизайн сайтайгаар хийж чадвал мөн л дээрх нүдний шилний адилаар сонирхон авч хэрэглэх хүмүүс олон байгаа нь ойлгомжтой.
 Модон USB flash-н тухай мэдээллийг: coolbuzz.org


 Jano Bike-тай танилцаарай. Дугуйн модон эх бие. Энэ нь дугуйнг багасгаж илүү хөнгөн болгох зорилготой зохиогдсон байна. Зургийн эх сурвалж coolest-gadgets.com



Модон түрүйвч Maison Martin Margiela-н загвар. Модон түрүйвч болон бусад дизайныг  trendhunter.com



Модон гар цүнх.  Гадна модон хавтас нь хар мод болон судалт модоор хийгдсэн юм байна. Дотор нь зөөлөн арьсан материалтай ба хар, цагаан, цайвар ногоон өнгний сонголттой. Энэ дизайны талаар дэлгэрэнгүй мэдээллийг  “lushlee-с.
MS: Дээрх дизайнууд бүгд монголд хийгдэх боломжтой, бүр илүү ч дизайнтай байх боломжтойг монгол дизайнерууд нотлох байх. Өөрсдийн хийсэн шинэ дизайн, санаагаа олонд таниулан, сурталчлахыг хүсэхгүй шинийг санаачлагч гэж үгүй байх. Хийсэн бүтээснээсээ бидэнтэй хуваалцаж, магадгүй худалдан авагч, хөрөнгө оруулагчаа манай блогоос олж болох юм. Дараа дараагийн гар урлалын бичлэгээрээ монголд хийгдэж байгаа шинэлэг дизайнууд болон хийгдэх боломжтой олон орны дизайн санаануудаас оруулж байх болно. Бидэнтэй хамт байгаарай.
Бэлтгэсэн:  Mongol style admin BA.
www.mongol-style.blogspot.com

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman