“Бранжелина
үүрд” нэртэй энэ барималыг АНУ-ын Оклахома хотын иргэн, зураач Даниел
Эдвардс бүтээжээ. Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын нэг жилийн ойн
өдрөөрөө ууж байсан шилэн аяганы хэлтэрхий уг барималд орсон тул тэдний
ДНК шингэсэн бүтээл хэмээн бахархдаг аж.
Өмнөд Солонгосын Жэжүгийн нисэх буудлаас 10 км-ийн зайд
байдаг “Loveland” эротик за бараг порнограф гэх үү барималуудтай тус цэцэрлэгт хүрээлэнгийн барималуудаас хүмүүсийн хамгийн их татдаг секс байрлалуудыг, урлагийн бүтээлийг харах боломжтой юм байна...
Энэ дугуй бас айн..Зүгээр л эд байн хи хи...
Миний хувьд хамгийн таалагдсан нь энэ доорх 2 хөшөө, ялангуяа тэр дээш харсан бүсгүйн уран баримал маш их таалагдлаа сайхан зохиомжтой, гоо сайхныг гоё харуулжээ.
“Мөнхийн шүтээн” нэртэй энэ барималыг 1889 онд хийсэн, 123 настай.
Бельгийн уран бүтээлчийн "Бугын хурьцал" бүтээл. Wim Delvoye
Барселоны олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн цэцэрлэгт байрлах бүтээл
Хаагдмал, боогдмол гэгдэх урд хөршийнхан маань бас тийм ч хаагдмал хүмүүс биш бололтой. Хятад оулсын хот мужуудад эротик сэдэв бүхий хөшөө, уран баримал бараг хаа сайгүй байдаг юм гэнэ шүү...Манайх жоохон хоцроод байна уу даа гэсэн кк. За ямар ч л байсан Хятадад ийм эротик төрлийн уран баримал нэмэгдсээр байгаа нь аялал жуулчлалыг татах, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийг татах, гоо сайхны мэдрэмжийг дэмжих зэрэг олон талын ашиг тусаа өгдөгөөс болсон гэж тайлбарлаж байна.
Бээжингийн " Уран барималын цэцэрлэгт хүрээлэн" Шанхай хот дахь "Сэкс" музейн хашаа
Жэн Жөү хотын нэгэн барилгын өмнөх талбайд байрлах баримал. Энэ баримлыг хүмүүс хэтэрхий садар самуун шинжтэй гэж шүүмжилдэг ч тус баримлын уран бүтээлч нь тайлбарлахдаа ээжийнхээ нурууг бариж өгч байгаа торой юм байгаан гэдэг байна.
Хө Бэй мужын Юн ши хот дахь уран барималТиэнжин хотын Хай голын эрэг дээрх баримал
Шанхай хотын Пудонг зочид буудалд байрлах "А" буюу Аdult гэсэн тодотголтой уран баримал. Ер нь Хятадын томоохон ресторан, зочид буудлуудад энэ мэт эротик болон нүцгэн барималууд нилээн байдаг гэнэ.
Эх сурвалж: http://www.news.sohu.com www.google.com
Бэлтгэсэн: Mongol style-н админ ВА
Бэлтгэсэн: Mongol style-н админ ВА
MS-ВА: Манайхан
ч бас юугаараа дутах билээ.. аялал жуулчлалыг бол сайн татаж чадахаар л юм
байна нэг ийм томчуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулчихвал. Үйлчилгээний
байгууллагууд Монгол уран бүтээлчиддээ ямар ч төрлөөр бай уран баримал
захиалан хийлгэж орчин тойрноо чимэн, үйлчлүүлэгчид биднийхээ нүд,
сэтгэлийг хужирлаж баймаар юм даа тэ...Би лав баян байсан бол кк.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment