МОНГОЛ ХҮНИЙ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ҮЗЭСГЭЛЭН: Монголын эзэнт гүрний дурсгалууд

Tuesday, March 12, 2013

Тархан суурьшсан монголчууд ТББ-ын хэрэгжүүлж байгаа “Хаан түүхтэй монголчууд” монгол судлалын хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд ивээлдээ авсан бөгөөд тус хөтөлбөрийн эхний бүтээл нь энэхүү “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн юм. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Хаан түүхтэй монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Тархан суурьшсан монголчууд ТББ, Монголын архитекторуудын эвлэл хамтран зохион байгуулж буй “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 18-ны хооронд Монголын Уран зургийн галерейд олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.
Эх түүхийнхээ бахархалт үнэнийг олон нийтэд таниулан хүргэх ариун үйлсийн анхны шанг татан эзэнт гүрний өнцөг булан бүрт, тэр тусмаа өнөөдөр  дотоодын мөргөлдөөнтэй байгаа улс орнуудад судалгаа, зураг авалт хийсэн арав гаруй жилийн аян замын үүцээ задлан буй ТАСАМ хөтөлбөрийнхөн маань энэхүү үзэсгэлэнг олон түмэнд өргөн барьж байгаа нь монгол соёлын үнэнийг баримтаар харуулсан түүхэн үйл явдал болж байна. 

Монгол хаадын мэргэн ухаан, бодлого, айлдварууд удирдан захирч байсан улс орныхоо төр, нийгэм, соёл шинжлэх ухаан, хот байгуулалт, гар урлал, уран барилгын урлагт эргэлт шинэчлэл хийсэн бүтээн байгуулалтын баримтыг та бид энд дэлгэн тавьсан бүтээлүүдээс тольдон харж байна. 
Энэ өргөөнд өнөөдөр Монгол хаад хатдын орд өргөө, одон орны оргил төвүүд сүндэрлэж, энэ өргөөнд дэлхийн энгээр тамгалагдсан Монгол соёлын гал буухиалж байгаад таатай байна. Эзэнт гүрний Монголчууд болон эзэнт гүрний түүх соёлын дурсгалуудын төлөө TASAM-ын залуусын хичээл зүтгэлийн үр дүнд бүтээгдэж буй энэ үйлс бүтээлүүд шинжлэх ухаан эрдэм судлалын оргилд хүрч даян дэлхийд цуурайтна гэдэгт итгэлтэй байна.
Үзэсгэлэнд Тархан суурьшсан монголчууд ТББ–аас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсад судалгаа хийн гэрэл зургийн хальсанд буулгасан Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан одон орны төвийн туурь, Хубилай хааны одон орны төвийн туурь, Захирагч Үлэгбэхийн байгуулсан одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн эзэнт гүрний үеийн 50 ш зоос, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх ухааны академи, Их сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургийг дэлгэн тавиад байна.




 



МS: Монголын архитектурын эвлэл хамтран зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн үеэр буюу гуравдугаар сарын 6нд МАЭ-с эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрийг тохиолдуулан эмэгтэй архитекторуудыгаа хүлээн авсан билээ. Энэ хүлээн авалтанд дээр эмэгтэй ахмад үе, залуу үеийн архитектторууд болон багш оюутнууд гээд 50 орчим эмэгтэй архитекторуудын төлөөллүүд ирсэн байсан. Үзэсгэлэн дээр дарсан хүлээн авалтын зурагнаас орууллаа. Гэхдээ яаж ч бодсон өөрийн биеэр очин тайлбартай нь үзэж сонирхох нь илүү гэдэг нь ойлгомжтой. Нөгөө их кинон дээр гардаг ордон харш, гадаадын гэж л хэлэгддэг барилга байгууламжууд нь Монгол угсааны хаадуудынх гэхээр үнэхээр бахархмаар, онгирмоор санагдаад л явчиж байгаан. Тэр газар нь очоод энэ чинь манайханы байриулсан барилга, манай тэр хааны ордон юм шүү дээ гэж онгирмоор.... Ингээд бодохоор манай Монголчууд хэдий нүүдэлчин, суурин бус байсан ч дэлхийн талд өөрсдийн онцлогтой архитектурын үнэт бүтээлүүдийг бүтээн байгуулсан, дэлхийн архитектурын түүхэнд ул мөрөө өргөн хүрээнд үлдээсэн бахархмаар ард түмэн юмаа. Монголын архитекторууд, оюутан залуусыг заавал очиж үзэх хэрэгтэй гэж бодогдож байлаа. 
Бэлтгэсэн: 
Mongol style админ ВА
www.mongol-style.blogspot.com

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman