Mongol-style admin Маагий: Би хувьдаа зохиолч Г.Аюурзаны зохиолуудаас унших дуртай. Тэгсэн шүүмж бас бичсэн байдаг юм байна. Сонирхоорой..миний хувьд дажгүй л санагдлаа ..Яг мэрэгжлийн утга зохиол судлаач биш юм шиг байна лээ..
Эргээд хархад тэр үгүй. Урагш алхахад тэр замхарна. Гэвч цохилох зүрх, ухаан бодолд мөнхөрсөн хэвээр л цаг хугацаа. Өнөөдрийг өчигдөрөөс ялгах мэт яг энэ агшинд чаг чаг дуу гарган эргэлдэнэ. Цагны чаг чаг чимээ биднийг хурдал, хурдал гэх шиг яаруулан захирангуй цохилно. Тэр өчигдрийнхтэй авь адил дуугарах авч өнгөрсөнд ойлгогдоогүй, ойлгож чадаагүй оршихуйн учгийг тайлах мэт. Өнгөрснөөс одоод ирээд ирээдүйд биднийг аваачих хурдан галт тэрэг шиг. Тэр хэзээ ч үл зогсох огторгуйн тойрон замаар мөнхөд эргэлдэх нь жигтэй. Цаг хугацаа нэг л тойрогт эргэлддэг болохоор үргэлж урьдах замаа даран урагшилдаг. Ийн туучихдаа өнгөрсөн бүхнийг бидний оюун ухаан, сэтгэлд баяр, гуниг, бахдал, бахархал сүлэлдсэн өнгийн алаглал бүхий дурсамж болгон шингээдэг. Тэр огторгуйн тойргоос хазайж, эргэж буцалгүй ямагт урагш тэмүүлдэг нь гайхалтай. Цаг хугацааны жинхэнэ үнэ цэнэ, мөн чанар энэ юм. Миний ертөнцөд тунгаагдсан орчилд багтах олноос зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана авхайг онцолмуй. Энх цагт баатар үл төрнө гэдэг авч эгэл миний дотор олон олон баатар амилмой. Тэдний дундаас юмсын цөмд хөрвөөж, цаг хугацаатай уралдан хийсвэр ертөнцөд “хөвөн дүүлэгч” нэгэн бол Тэр. Аюурзана авхайн уг чанар түүний шүлэг бүрт шиврээ бороо лугаа нэвт шингэж ээ. Үүнийг

“Борооны
үнэр сэтгэлд анхилавч
Зун
дууссан байна
Бодолгүй
уншсан амьдралын хуудас
Тэртээ
үед өнгөрсөн байна
Амтыг нь
мартсан уруул ямархан амттайг
Эргээд
нэг санъя гэтэл зүүд дууссан байна
Арван
жилийн өмнөх дуугүйхэн үнсэлт минь
Нээрээ арван жил өнгөрчихсөн юм гэж үү... гэсэн шүлгийн санаашрангуй эхний хэдэн мөрөөс
таниж болно.
Тэртээх
арван хавар, зун, намар, өвлийн учрал, чимээгүйхэн үнсэлт, хайр амьдралыг
төсөөлж явсан гэнэн томоогүй дэврүүн үе, буцаая гэвч хүсэл хясах цаг хугацаа,
ахиж хэзээ ч ирэхгүй он жилүүд. Түүний сэтгэлд дурсамж болон уягдсан мэт. Ийм
дүр зураг ганц түүний сэтгэлд бус алдуурсан хайрыг туучсан зүрх бүрийн
дурсамжинд байдгийг баатар маань чанд ажиглаж, нягт нямбай өгүүлжээ.
Шүлгийн өрнөл
хэсэгт Аюурзана амьдралын тухай
... Амьдралын буухиа дэндүү хурдан
Аймшигтай өршөөлгүй юм гэж үү
Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цусыг
Тэнгэрт хийссэн он жилүүд юүлээд
Оронд нь бусдын цус сэлбэсэн юм шиг
Ондоо хүн болжээ, Би... гэж бичсэн байна.
“Хөөрхий, хүн дэндүү хэврэг амьтан юм.
Хүчтэй урсах голын давалгаанд элэгдэн мөлийх чулуу адил цагийн аясаар хувирч
өөрчлөгдөөд хайрлаж явсан хархүү, бүсгүйгээ ч умартчихдаг”. Ийм нэгэн
эрэгцүүллийг дээрх бадаг бодолд ургуулна.
Аюурзана
урьдын хайр дурлалаа зүгээр нэг хайр гээд өнгөрчихсөнгүй. “Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цус” хэмээн бичиж ээ. Зүрх рүү
юүлэгдэх цусны эд эс бүр бидний огт танихгүй бүсгүйг хайрлаж байсан мэт гүн
сэтгэгдэл төрүүлж байна.
Зохиолч
бас өнгөрсөн хугацааг улирсан, өмнөх гэж огт хэлсэнгүй. Тэрбээр “Тэнгэрт хийссэн он жилүүд” гэж ээ. Тэнгэрт
хийссэн он жилүүд. Эргэцүүлж бодоход Аюурзанад өвгөрсөнийг ардаа бус тэнгэр өөд
салхи хөлөглөн хөөргөөд түүнийгээ бодолоор аргамжиж, дурсамжаар чөдөрлөх аугаа
их бодрол, уярал, ухаан оршидог гэлтэй.
Шүлгийн төгсгөлийн хэдэн мөрд
...Ондоо бүсгүй эхнэр минь болж
Алсад үлдсэн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсож ээ
Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад хэн нэгнийг минь дайраад алж ээ”.
“Хүсэл
дагаж хясал ирдэг” гэдэг үнэн аж. Гэгэлгэн насандаа, ханилнаа гээд бодож явсан
бүсгүй одоо түүнд үгүй. Ондоо бүсгүй энэ насных нь өмөг түшиг болж амин холбоог
залгуулж өгчээ. Сэтгэлд бүдэгхэн сааралтах дурсамжаа тэрбээр нэхэн нэхэн
уярахдаа
...Алсад өртсөн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсож ээ...
гэсэн нь
харамсангуй, бодлогоширсон атлаа ухаарсан гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Алсад
үлдсэн бяцхан өртөө бол тэнгэрт хийссэн он жилүүдийн гүн дэхь дурлал. Тэнд
гуниг огт үгүй, ариун нандин учрал байсан гэдгийг тодотгох шиг “Цэлмэг” гэж
шигтгэж өгсөн байна.
...Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад хэн нэгнийг минь дайраад алж ээ”.
Хэмээсэн
нь ухаарал, гуниг харуусал басхүү гомдол тээсэн төгсгөлийн бадаг. Энэ хоёр мөр
учрал хүсэвч учралын болзоо тохиогоогүйг хэлж байна. Тэрбээр санаагаа урьдах мөрүүдийн
адил шууд хэлсэнгүй. Чинадад өгүүлжээ. Зөрлөг бол галт тэрэгний замын уулзвар.
Харин тус шүлгэнд зохиолч дурлалт хосыг зөрлөгтэй зүйрлэсэн аж. Зөрлөгт хоёр
галт тэрэг таарвал тэнд аймшигтай осол гарах нь дамжиггүй. Осол гаргахгүй
гэсэндээ хосын хэн нэгнийг галт тэрэг дайрчихаж. Иймд тэд хорвоод учирсангүй.
Дайран алж ээ хэмээсэн нь хэн нэгэн тэнгэрт халисан гэж хэлсэн бус. Цаг хугацаа,
амьдрал тэднийг зөрлөг замаар зөрүүлж тус тусын хувь тавиланг заяаж ээ гэсэн
санаа бололтой.
Аюурзана
авхай ганц өөрийн амьдралыг бус цаг хугацааны хөврөх аяс, өнгөрсөн ахуй дурсамж
болон үлддэгийг, хайр дурлал, гэнэн хонгор нас, хал үзэж хашир суусан үе, хүний
мөс чанар хувирч өөрчлөгддөг, хагацал гуниг, баяр жаргал гээд хүний амьдралд
тохиож болох бүхийл үйл хэргийг эл шүлгийн арван есөн шадад багтааж ээ.
Бодолын гүнд бодолтой золгохуй
Бодол дотор бодол бүрэлдмой
Шүүмжийг- Давааням
2012.02.27Шүүмжийг- Давааням
Эх сухвалж:
http://davaa_nyam.blog.gogo.mn
Мongol-style: Бидэнтэй хамт байгаарай.
2 comments:
Taalagdlaaa...
Taalagdlaaa...
Post a Comment