Mongol-style админ БА: Хүйтний улиралтай уралдан барилга, орон сууцаа дулаалах, засах сайжруулах, дулаан алдагдалыг нь бууруулахаар зориж байгаа бол дотооддоо үйлдвэрлэгддэг 3н төрлийн дулаалгын бүтээгдэхүүний чанар, үнэ ханшын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Барилгын дулаалгын ноосон материалыг бусад материалтай харьцуулсан үзүүлэлт
Ноосон ширхэгт уян хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн дулаалгын материал хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар, хэлбэрээ сайн хадгалдаг тул барилгын аль ч хэсэгт байрлуулах боломжтой, хөндий хоосон зайг дүүргэж чигжихэд хамгийн тохиромжтой.
Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байршуулахад бэрхшээлгүй, хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй.
Тус хүрээлэн энэхүү бүтээлээрээ 2010 онд “Хонины ноосоор барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх арга ба төхөөрөмж” шинэ бүтээлийн 3470 тоот патент авсан болно.
Бидний байгуулсан энэхүү үйлдвэр болон барилгын дулаалгын хонины ноосон материал нь Монголдоо анхных бөгөөд хонины ноосны ашиглалтыг сайжруулах, уг бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргаж хонины ноосны үнэлэмжийг эрс дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог, шинэлэг юм.
Бид хэрэглэгчдэд эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс тусгаарлах байгальд ээлтэй, хүнд хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгож байна.
Үнийн хувьд Ц.Дэнсмаа эгчээс асуухад одоогоор 4см зузаантай үйлдвэрлэж байгаа нь 1м2 нь 6000₮ үнээр борлуулагдаж байгаа бөгөөд одоогоор техник технологоо шинэчлэн 10н сараас эхлэн 10см зузаантайгаар үйлдвэрлэдэг болох гэж байгаан байна. Худалдаалах үнэ нь одоогоор тогтоогдоогүй байгаа ч ойролцоогоор 11000 орчим төгрөгт гарах байх гэсэн нь хөөсөнцөр хавтангаас арай үнэтэй, Rock wool-тэй харьцуулбал нилээн хямд тусч байна.
Манайд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнэ ийм байдаг бол гаднаас орж ирж буй чулуун болон шилэн хөвөнгийн үнэ ханшыг сонирхож үзлээ. Манайд АНУ-с Guardin, Солонгос улсаас Owens corning зэрэг шилэн хөвөн орж ирдэг байна. Үнийн хувьд гадна хананд ашиглагддаг R-13, R-19 зэрэг дулааны эсэргүүцэлтэй нь доорх хүснэгтээс харахад 1м2 нь ойролцоогоор 11130₮ болж байна.
Харин Росторг ХХК оруулж ирдэг Германы KNAUF фирмийн эрдэс хөвөн нь 5 ба 10см байдаг бөгөөд 10см зузаантайнх нь 1м2-ын үнэ 11000-12000₮ байна.
1. Хөөсөн полистрол хавтан
Манайд хамгийн их хэрэглэгдэж байгаа дулаалгын материал. Барилгын гадна хананд хийгдэж байгаа дулаалгын хөөсөнцөрийн зузаан нь 10-12см гэж зурагт тусгадаг ч зарим барилгад хямд үнийг нь бодож нягт багатай, чанар муутайг нь сонгох нь дулаан алдагдлыг нэмдэг. Тиймээс барилгын хөөсөнцөрийн чанар стандарт болон нягтыг харж авч байх нь чухал. Полистрол хавтангийн нягтаас хамаарч м2-ын үнэ нь 4000₮- 18000₮ байдаг байна. Дунджаар бол барилгад 25-27кг/м3 нягттайг сонгож авч хэрэглэх боломжтой. Үнийн хувьд 10см зузаантай 25-27кг/м3 нягттай хөөсөнцөр хавтан нь barilga.mn дээр 1мх2м хэмжээтэй нь 19800 буюу 1м2 нь 9900₮ байна.
Хэмжээ /1м2/ | нягт 25-27 кг | 9900₮ |
Давуу тал: Үнэ хямд, чулуун хөвөн болон ноосон дулаалгын материал шиг өнгөлгөөний хавтан, тоосго зэргийг хэрэглэх шаардлагагүй.
Сул тал: Шатамхай, бусад 2 дулаалгын материалтайгаа харьцуулбал химийн гаралтай тул эрүүл мэндийн талд сөрөг талтай. Барилгад ашиглаж байсан хөөсөнцөр хавтанг дахин ашиглах боломж багатай. Учир нь ашиглалтын хугацаанд сийрэгжиж, зузаан нь багассан байдаг.
2. Чулуун хөвөн хавтан / Rock wool /
Манайд Базалт вүүл компани эх орны чулуулгаас чулуун хөвөн гарган авч үйлдвэрлэдэгийг бид мэдэх билээ. Тэгвэл чулуун хөвөнгийн давуу тал болон үнэ ханшын талаар сонирхоцгооё. Доорх хүснэгтэд зузааныг 0.05м байхыг алдаж оруулсан бололтой.
Чулуун хөвөн болон ноосон дулаалгын материалыг гадна хананд тухайн ханын үндсэн бүтцээс хамаарч 10-20см хүртэл зузаантайгаар хэрэглэдэг. Дээрх үнийн хүснэгтээс үзэхэд 10см зузаантай чулуун хөвөн нь 1м2 нь 17325₮ гэсэн нь хөөсөнцөр дулаалгаас бараг дахин үнэтэй нь харагдаж байна.
Давуу талууд: Шатдаггүй, хүн болон байгальд сөрөг нөлөөгүй, илдэв шавьж мэрэгч үйрлэхгүй. Барилгад ашиглаж байсан чулуун хөвөнг дахин ашиглах боломжтой.
Сул тал: Арам зангидан өнгөлгөөний хавтангаар далдлах болон тоосгоор өнгөлөх шаардлагатай. Бусад 2 материалаасаа нилээдгүй үнэтэй.
3. Монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал:
Мал аж ахуйн орны хувьд манайд малын гаралтай түүхий эдийг ашиглан дулаалгын материал хийх боломжтой байгааг судлан ноосон дулаалгын материал үйлдвэрлэж байна.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дэнсмаа :
Монгол хонины ноосны ширхгийн бүдүүн, голын хөндий зэрэг онцлог нь дулаан хадгалах чадварт илүү нөлөөтэй байдгийг харгалзан барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх туршилт, судалгааны ажлыг явуулж улмаар өөрийн орны нөхцөл байдал, түүхий эдийн онцлогт тохирсон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр” нэртэй инновацийн төсөл хэрэгжүүлэхээр БСШУ, ХХААХҮ яамтай “Инновацийн төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ”, “Технологи дамжуулах үйл ажиллагааг жсанхүүжүүлэх гэрээ” байгуулж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн техник, технологийн сонголтыг хийж уг үйлдвэрийг 2011 оны 9-р сард байгуулан туршилтаар ажиллуулж байна.
Дулаалгын хонины ноосон материалын гол шинж чанарууд нь:
Дулаан тусгаарлах өндөр чадвар
Ноосон ширхэгтийн олон давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой байдаг. Үсний гол буюу хөндий нь хөөс шиг сийрэг сүвэрхэг эсээс тогтох ба зайнд нь агаар дүүрсэн байдаг. Үсний голд агаар дүүрсэн байдаг учир дулаан муу дамжуулдаг биологийн нэг онцлог юм.
Монгол хонины бүдүүн ноосны бүтцийн гол онцлог нь хөндий голтой үсний ширхгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг гадагш муу дамжуулдаг.
Гаднах агаарын чийг их үед ноос өөрийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноос 960 килоджоул дулаан ялгаруулдаг.
Ноосон материал нь єрєєний дулааныг хадгалж, чийгийг шингээн, єрєє тасалгааны бичил уур амьcгалыг тогтмол байлгадаг.
Галд тэсвэртэй чанар
Ноосон ширхэгтийн шатах температур 5600 С байдаг учраас амархан шатдаггүй. Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 %-иас илүү байвал галд тэсвэртэй материалын группд багтдаг байна. Ноосон ширхэгтийн гадна үеийг бүрдүүлдэг кератин нь нүүрстөрөгч 50.65 %, агуулсан байдаг байна.
Дуу, чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанар
Ноосоор хийсэн дулаалгын материал дуу чимээг 21 дицбаллаар бууруулдаг. Эрдэс хөвөн дулаалгын материалтай харьцуулахад дуу чимээг 20 хувиар илүү бууруулдаг.
Ноосон дулаалгын материал формальдегид мэтийн хорт хийг шингээж сарниулдаг. Формальдегид ихтэй байранд 7 цагийн дотор хорт хийний 96%-ийг шингээдэг.
Бусад давуу чанарууд
Ноосны ширхэгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагдах ба ширхгүүдийг зүүгээр шивж орооцолдуулсан байх тул тодорхой хэмжээгээр биежсэн, хэв гажилтад хялбар орохгүй, механик үйлчлэлд эсэргүүцэлтэй байх чадвартай байна.
Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нєєц. Тvvнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бvрэн задарч байгальд шингэдэг.
Модон хийцтэй барилгад хэрэглэх нь илүү тохиромжтой ба хорхой шавьж, галд тэсвэртэй чанарыг сайжруулах тусгай боловсруулалт хийсэн.

Үзүүлэлт
|
х/н
|
Ноосон материал
|
Эрдэс хөвөн
|
Хөөсөн полистрол хавтан
|
Зузаан
|
мм
|
30
|
30-120
|
20-140
|
Нягт
|
кг/м3
|
30-40
|
75-125
|
20-35
|
Дулаан дамжуу-лалтын итгэлцүүр
|
Вт/м0С
|
0,035- 0,037
|
0,038-0,042
|
0,038-0,05
|
Ус шингээлт
|
%
|
35
|
30
|
2-3
|
Шатах хугацаа
|
сек
|
21
|
12
|
8
|
Ноосон ширхэгт уян хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн дулаалгын материал хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар, хэлбэрээ сайн хадгалдаг тул барилгын аль ч хэсэгт байрлуулах боломжтой, хөндий хоосон зайг дүүргэж чигжихэд хамгийн тохиромжтой.
Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байршуулахад бэрхшээлгүй, хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй.
Тус хүрээлэн энэхүү бүтээлээрээ 2010 онд “Хонины ноосоор барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх арга ба төхөөрөмж” шинэ бүтээлийн 3470 тоот патент авсан болно.
Бидний байгуулсан энэхүү үйлдвэр болон барилгын дулаалгын хонины ноосон материал нь Монголдоо анхных бөгөөд хонины ноосны ашиглалтыг сайжруулах, уг бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргаж хонины ноосны үнэлэмжийг эрс дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог, шинэлэг юм.
Бид хэрэглэгчдэд эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг хангах болон дуу чимээнээс тусгаарлах байгальд ээлтэй, хүнд хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгож байна.
Үнийн хувьд Ц.Дэнсмаа эгчээс асуухад одоогоор 4см зузаантай үйлдвэрлэж байгаа нь 1м2 нь 6000₮ үнээр борлуулагдаж байгаа бөгөөд одоогоор техник технологоо шинэчлэн 10н сараас эхлэн 10см зузаантайгаар үйлдвэрлэдэг болох гэж байгаан байна. Худалдаалах үнэ нь одоогоор тогтоогдоогүй байгаа ч ойролцоогоор 11000 орчим төгрөгт гарах байх гэсэн нь хөөсөнцөр хавтангаас арай үнэтэй, Rock wool-тэй харьцуулбал нилээн хямд тусч байна.
Манайд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнэ ийм байдаг бол гаднаас орж ирж буй чулуун болон шилэн хөвөнгийн үнэ ханшыг сонирхож үзлээ. Манайд АНУ-с Guardin, Солонгос улсаас Owens corning зэрэг шилэн хөвөн орж ирдэг байна. Үнийн хувьд гадна хананд ашиглагддаг R-13, R-19 зэрэг дулааны эсэргүүцэлтэй нь доорх хүснэгтээс харахад 1м2 нь ойролцоогоор 11130₮ болж байна.
төрөл
|
марк
|
хэмжээ
|
Хэмжих нэгж
|
үзүүлэлт
|
үнэ
|
зориулалт
| |
M2/pack
|
M2/40HC
| ||||||
Owens corning
Glaas Wool
|
R19
|
15см/зузаан/ 61см/өргөн/
244см/урт/
|
ш
|
11,9
|
3.617
|
16690 төг
|
Дотор болон гадна
хананд
|
R30
|
240мм/зузаан
610мм/өргөн/
1219мм/урт/
|
ш
|
7.4
|
2.261
|
14490 төг
|
Тааз, давхар хооронд
|
Харин Росторг ХХК оруулж ирдэг Германы KNAUF фирмийн эрдэс хөвөн нь 5 ба 10см байдаг бөгөөд 10см зузаантайнх нь 1м2-ын үнэ 11000-12000₮ байна.
Mongol-style админ БА: За дээрх үзүүлэлтүүдээс дүгнэхэд манайд үнэхээр ноосон дулаалгын материалаа сайн үйлдвэрлэж чадвал хөөсөнцөр болон чулуун хөвөнгөөс илүү давуу талтай нь харагдаж байна. Миний хувьд хөөсөнцөрийг дэмждэггүй. Ялангуяа барилгын нэг давхарт хэрэглэх нь механик гэмтэлд амархан өртдөг мөн хамгийн асуудалтай нь амархан шатдаг асуудалтай. Манайд ч нилээдгүй барилгын хөөсөнцөр өнгөлгөө шатсан тохиолдол гарч байсаныг санж байгаа байх. Шилэн хөвөн давуу тал ихтэй ч нилээн өндөр үнэтэй байгаа. Гаднаас орж ирж буй шилэн болон эрдэс хөвөнгүүдийн үнэ нь 1м2 нь 11000 орчим байгаа тул шинээр үйлдвэрлэгдэн гарах хонины ноосон дулаалга маань ойролцоо үнэтэй гарах магадлалтай байгаа тул дулаалгын материалын сонголтонд хүчтэй өрсөлдөгч болж гарч ирэхнээ. За ямар материал сонгох нь таны хэрэг. Гэхдээ үндэснийхээ үйлдвэрлэлээс эхлээд сонирхоод судлаж үзэж байж сонголтоо хийж байхыг хүсье. Хонины ноосон дулаалгын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарахад нь бид дахин мэдээллээ боловсруулан хүргэх болно. Мэдээлэл таалагдаж байвал биднийг дагаарай.
Бидэнтэй хамт байгаарай.
Бидэнтэй хамт байгаарай.