Энх-Эсэн ХХК-хиймэл чулуун эдлэл, тавилга

Saturday, December 27, 2014

Бид зөвхөн монголдоо чанартайг сэтгэнэ, бүтээнэ, хийнэ. Уриатай ажилладаг "Энх-Эсэн” ХХКомпани нь хиймэл чулуун тавцангийн үйлдвэрлэлийг монголд анх удаагаа нэвтрүүлж, хиймэл чулуугаар хэрэглэгчдийн сэтгэлд нийцэх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2003 онд хиймэл чулуун тавцангийн үйлдвэрлэлээр үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьж байжээ. 2004 онд монгол түмнийхээ өрх гэр, албан байгууллагын өнгө үзэмжинд өөрсдийн хувь нэмрийг оруулж мебель тавилгын үйлдвэрлэлээр үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэн өргөжүүлсэн ба одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

БоржинУсан болор , Холимог яакөлиЦэвэр яакөли  зэрэг хиймэл чулуугаар айл гэр, албан байгууллага, баар рестораны ханын чимэглэл, гал тогоо, цонх, текний тавцан зэрэг бүх төрлийн чулуун тавцанг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргахаас гадна чулуун ширээ, чулуун тавиур зэрэг бүх төрлийн ахуйн хэрэгцээний эд зүйлийг урлан бүтээх боломжтой юм. 
Мөн цаашид дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн монгол улсад бренд болохуйц сувинер, бэлэг дурсгалын нарийн ажиллагаатай эд зүйлийг хийж бүтээн зах зээлд гаргаж богино хугацаанд хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байгаа юм байна.

“Энх-Эсэн” компанийн “Зөвхөн Монголдоо” мебель тавилгын үйлдвэр нь таны хүссэн өнгө загвар, хийцийн дагуу модлог Дсп хавтан, Uv хавтан, метафон хавтангаар 
Гал тогооны тавилга, Тек 
Ханын стенк 

Оффис тавилга 
Компьютерийн ширээ 
Номын тавиур 
Ширээ, сандал 
Унтлагын өрөөний тавилга 
Хүүхдийн өрөөний тавилга 
Үүдний өрөө, өлгүүр, гутлын тавиур 
Ванны өрөөний тавилга 
Гоо сайхны ширээ зэрэг оффис, гэр ахуйн бүх төрлийн тавилгыг хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг төдийгүй үнэгүй хүргэж, угсарч, зөвлөгөө өгч үйлчилдэг юм байна.
Mongol- Style admin Бобо: Орчин үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон төдийгүй мэргэжлийн ур чадвар сайтай мужаан, дизайнер, жолооч, угсрагч, захиалга хүлээн авагч, менежер зэрэг 20 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй чадварлаг хамт олондоо амжилт хүсье. 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Модон сийлбэр

Thursday, December 25, 2014

Мод болон ясаар төрөл бүрийн шатар, төрийн сүлд, тамга бусад модон эдлэлүүдийг сийлж уралдаг залууг 2013 оны Улаанбаатар түншлэлээр бүтээлийг нь өндрөөр үнэлж "Бүтээлч Монгол" өргөмжлөл, Улаанбаатар түншлэл-2013 цомоор урамжшуулаж байжээ.
Наамал хээтэй авдар

Даллаганы уут нь аяга, шанага, бүлүүр зэрэг эд зүйлсийн хамт цогцоор хийгдсэн бөгөөд тэдгээрийг хуш модоор сийлбэрлэн бүтээжээ. Даллаганы уутыг хананд өлгөх зориулалттайгаар тусгайлан жаазалж, давхиж буй морь зэргээр чимэглэсэн.
Мод болон ясаар төрөл бүрийн шатар, төрийн сүлд, тамга бусад модон эдлэлүүдийг сийлж урладаг залуугийн бүтээлийн талаар эндээс илүү ихийг сонирхоорой.  Mongol- Style admin Бобо:  Бүтээлч иргэдийнхээ ажлыг үргэлж дэмжин урам өгч бүтээлийг нь авч, олон төрлийн захиалга өгч хөрөнгө оруулдаг хүмүүстэй үнэхээр их талархаж буйгаа хэлэхэд таатай байна.Авьяастай чадвартай хүмүүсдээ амжилт хүсье. 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

SRB ХХК: MR арьсан цүнх, аксесуар.

Tuesday, December 23, 2014

SRB ХХКомпани монгол арьсаар дэлхийд танигдсан брэндийг бий болгох зорилготойгоор 2012 онд үүсгэн байгуулагдсан. Тэдний гол зорилго бол монгол улсын төдийгүй гадаад улсын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон төрлийн арьс, ширэн бүтээгдэхүүнийг онцгой чанарын өндөр түвшинд нийлүүлж “MR” брэндийг олонд таниулах явдал юм. Тэдний Монгол улсын адил төрлийн үйлдвэрлэл эрхлэгч компаниудаас дараах зүйлсээр ялгарах онцлогтой бөгөөд цаашид гадаадруу чиглэсэн борлуулалтаараа салбартаа тэргүүлэгч компани болохыг зорин ажиллаж байгаа юм байна.

Зөвхөн монголд төдийгүй Япон, Солонгос, Тайван улсуудад нийлүүлж тэдний таашаалыг хүртээд байгаа гэнэ шүү.






Тус үйлдвэрийн давуу тал нь өөрсдийн дүгнэснээр:
  • Арьс, ширэн эдлэл хийх үндсэн түүхий эд нь жинхэнэ монгол арьс
  • Бүтээгдэхүүний тоног хэрэгслүүд нь техник, технологиор дэлхийд тэргүүлж буй БНСУ-аас нийлүүлэгддэг
  • Бүтээгдэхүүний загвар, дизайн нь сонирхолтой, өнгөний өвөрмөц сонголттой
  • Чанарын өндөр түвшинд мэргэжлийн ажилчдаар багаа бүрдүүлсэн бөгөөд монголдоо хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад компаниудтай хамтран ажилладаг.

Бүтээгдэхүүнийхээ давуу талыг:  хэрэглэгчийн хүссэн загвараар бүтээгдэхүүнийг өндөр чанартайгаар үйлдвэрлэхээс гадна арьсны өнгийг захиалагчийн хүссэн өнгөөр гаргаж өгөх боломжтой монголын хамгийн том арьс боловсруулах үйлдвэртэй хамтран ажилладгаараа гэсэн байна.
SRB ХХК-тай болон бусад арьсан цүнх үйлдвэрлэгчидтэй холбоо барих мэдээлэлийг эндээс  орж авах боломжтой.
Mongol-style admin Ганган эмээ: Хийц лав сайтай санагдсан. Дизайны хувьд боломжийн. Үнэ бага зэрэг өндөр гэж би хувьдаа дүгнэсэн билээ. Ямар ч л байсан Монголын үйлдвэрлэгчдийн орхигдуулаад байдаг худалдан авалтын дараах сэтгэл ханамж, хэрэглээний талаас нь сайн бодолцож хийдэг байж магадгүй гэж ажиглагдсан. Би өөрөө яг энэ брэндээс худалдан авч хэрэглээгүй болохоор тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна. Тэгэхээр аль хэдийнээ хэрэглээд явж байгаа хэрэглэгчид санал бодлоо хуваалцана бизээ. 
Танай хамт олонд амжилт хүсье..
МS: Бидэнтэй хамт байгаарай.

Энгийн нэг шагай

Sunday, December 21, 2014

Шагайгаар зөвхөн тоглох биш өөр зүйл хийж болдог гэдгийг Ч.Зоригт гэдэг энэ настангийн хүүтэйгээ хийсэн бүтээлүүдээс харж болох юм. Ч.Зоригт гуай 2007 оноос шагайгаар бүтээгдэхүүн хийж эхэлсэн байна.
Энэ бол цэвэр гэрийн нөхцөлд гараар бүх шат дамжлага бүрийг нь хийдэг урлал юм. Ямар нэгэн үйлдвэрийн тоног төхөөрөмж гээд байх зүйлгүй. Монголчууд эрт үеэс л шагайг аливаа ахуйн хэрэглээнд хэрэглэж мөн янз бүрээр наадаж, тоглож ирсэн шүү дээ. Тиймээс л монгол хүний бие организмд тохирсон эд юм.

Шагайнуудаа захаас мах зардаг хүмүүсээс бөөнөөр нь авдаг. Авчраад угаагаад чанана. Нийтдээ зөөлөн галаар 4-6 цаг чанана. Олон цаг чанахаар бүлх болон хальснаасаа салдаг. Чанаад дууссаныхаа дараа дахин угаана. Тэгэхээр ямар ч өө сэвгүй болдог юм байна. Түүнийхээ дараа нь 1-2 өдөр хатаадаг. Хатсан шагайгаа бүгдийг нь өрөмдөнө дөө. Өрөмдөхдөө баруун зүүнээр ялгаж өрөмдөнө. Баруун тийшээ харсан шагай нэг эгнээнд, харин зүүн тийш харсан шагай нь бас нэг эгнээнд хийгдэг. Тэгэхгүй бол жигд биш замбараагүй болдог. Ялгаж савласан шагайг эхнэр нь сатууркан утсаар сүвлэж эцсийн бүтээгдэхүүн болгодог юм байна.
Нэг олбогт дунджаар 700-800 шагай орно. Жижиг шагай бол 22 эгнээ өрөгддөг. Харин том шагай бол 20 эгнээ болдог.
Оффист удаан хугацаагаар байнга суудаг хүмүүс жижиг сандалны хэмжээтэйг захиалдаг. Харин хөдөө орон нутаг ч юмуу байнга машинтай явдаг хүн бол томыг хийлгэдэг. Хэт их даралттай хүн дэрлэдэг юм билээ.
Шагайгаар хийсэн дэрийг худалдаж авсан нэг настай хүнээс юунд хэрэглэх гэж буйг нь асуухад : “Өглөө нь гишгээд, орой нь дэрлээд унтдаг” гэсэн. Тэгэхлээр хуян хөөрөхгүй, даралт хөдлөхгүй их сайн унтдаг гэж байсан. Цагаан мах иргэдэг хүмүүст олбогоор, дээр нь гишгэн уландаа массаж хийх, дэрлэн хуян хөөрөхөөс сэргийлэх гээд олон талын ач холбогдолтой.. 
Нэг ширхэг шагай дунджаар 100 төгрөгөөр худалдаж авдаг. Зарим айлаас ирсэн шагайнууд их хуучин үжирсэн байдаг болохоор тэр болгон ашиглах боломжгүй. Хамгийн наад зах нь өнгө үзэмж муутай болдог. Бас шагай бүр чинь янз янзын хэлбэртэй. Ч.Зоиргт гуай Зээл авья гэхээр тэтгэвэрийн хүнд зээл өгөхгүй гэдэг юм байна.
-Та олбогоо хэдэн төгрөгөөр зардаг вэ? Гэсэн асуултанд
-Өндрөөр үнэлж чадахгүй л байна. Их дэлгүүрт нэг суудлын олбог хоосоороо 800 мянган төгрөг байдаг юм билээ. Харин бид хоёр 250 мянгаар зардаг. Шагай айл болгонд байдаг болохоор ийм зүйл хийж болдогийг мэдэхгүй юм билээ. Монголчууд шагай хаядаггүй цуглуулдаг шүү дээ. Нэг удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн үзэсгэлэн худалдаанд оролцоод телевизээр гарсан юм. Тэгсэн таньдаг хүмүүс утасдаад баяр хүргээд зарим нь гэртээ байсан шагайнуудаа авчирч өгч их дэмжиж байсан.

 Mongol-Style admin Бобо: Хүн юм хийж бүтээхэд нас хамаарахгүй гэдэгийн жишээ. Мундаг гэхээс өөр юу хэлхэв дээ. Зариманд нь хог болж байдаг зүйлийг хэрэгцээтэй зүйл болгож байгаа хүмүүсээ дэмжицгээе. Зоригт гуайтай холбогдож бүтээгдэхүүнээс нь худалдан авахыг хүсвэл 99205226 дугаараар холобгдож болох юм байна лээ 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Цэцэг урлал

Friday, December 19, 2014

Mongol-style admin Bobo:  Цэцэг гэдэг хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх шидтэй байдаг. Цэцэг тарих дуртай хүмүүс ч олон байдаг. Тэгвэл цэцэг урлах дуртай хүмүүс ч түүнээс дутахгүй олон гэдэгт итгэж байна. Учир нь гараар хийсэн цэцэг хэзээ ч гандаж үхэхгүй, үргэлж шинээрээ байхаас гадна хэзээ ч таниас арчилгаа, тордлогоо шаарддаггүйгээрээ давуу талтай.


Та түүнд сэтгэлээ шингээж, гараа гаргаж хийсэн болохоор үргэлж тарьсан цэцэг шиг сайхан мэдрэмж төрүүлэх болно. Дэгээ зүүгээр нэхмэл цэцэг хийж хүссэн зүйлээ чимэглэж болохоор энгийн аргыг та  Энд дараад youtube -ээс орж сонирхоорой.
Мөн урлалын эсгийгээр хийх цэцэгийн зааварыг орууллаа. Гоё л болдог юм байна.

 Цэцгээрээ мэргэшээд явчихвал бяцхан бизнесс ч хийчихэж болмоор л юм. Баруунд хуримын цэцгийн доорхтой адил баглаа 120$-290$ хооронд худалдаалагддаг юм байна.


 Үхэж гандахгүй хадгалахаад байх боломжтой зүгээр л юм.

Mongol-style админ Бобо: Таалагдаж байвал шэйр, лайк хийгээрэй.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman