Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. Эдгээр зан үйлийг бөө мөргөлийн ёс жаягтай холбон тайлбарлах нь бий. Орчин цагт Монголчууд бид тоотой хэдхэн баяраар үндэсний хувцасаараа гоёдог. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох. Тиймээс үндэсний хувцасны талаарх мэдээлэл хүргэе.
Мандах төрийн малгай
Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж.
Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.
малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно.
Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.
Тэгш төрийн дээл
Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна.
Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.
Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожимоо халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэн тул эмэгтэйчүүд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ.
Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчилэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билгэдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм.
Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчилэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билгэдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм.
Бүтэх төрийн бүс
Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.
Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүслэдэг нь гурвын тоон билгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ.
Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ.
Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг "бүсгүйчүүд" гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлний бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ.
Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.
Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзснийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ.
Түших төрийн гутал
Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.
Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.
Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад Монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчуул хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг байв.
Эх сурвалж: “Ганзам”
Mongol-Style admin Бобо: Монголчууд бидний үүх түүх соёл үнэхээр гайхалтай бүх зүйл утга учиртай, байгаль дэлхийгээ гэсэн нинжин сэтгэлийн илэрхийлэл байдаг ажээ.
MS: Бидэнтэй хамт байгаарай.
MS: Бидэнтэй хамт байгаарай.
1 comments:
Мандах төрийн малгай
Post a Comment