Д.Сүхээ: “Уянга”-ын гэх хийц нь цуулбар модоор унь болон ханаа хийдэгт л байгаа юм

Wednesday, December 17, 2014

Монгол соёлын нэг хэсэг болсон Монгол Үндэсний гэрийн давуу талыг дэлхийд таниулах зорилго тавин ажиллаж байгаа "Уянга Хийцийн гэр" ххк - ийн  хамт олныг дуридахыг хүслээ. Захирал Д.Сүхээ:  “Уянга”-ын гэх хийц нь цуулбар модоор унь болон ханаа хийдэгт л байгаа юм.


Энэ компани Монгол үндэсний гэрийн үйлдвэрлэл, иж бүрдүүлэлт, худалдаа үйлчилгээний чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 1994 онд зөвхөн гэр бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо Монгол гэрийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг цогцоор нь эрхэлдэг болон өргөжлөө. Мөн  “Уянга” хэмээх нэртэй хийцээр гэрээ үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Монголд хамгийн алдартай, чанар, загварын хувьд олноо танигдсан хийц юм байна. Энэ хийц нь Өвөрхангай аймгийн Уянга сумаас гаралтай бөгөөд Монгол үндэсний гэрийн өлгий нутаг билээ.

Өнгөрсан хугацаанд гадаад, дотоодын зах зээл дээр багагүй туршлага хуримтлуулсан хамт олон. Дурьдвал: Франц, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Солонгос, Япон зэрэг олон улсад гэр экспортолж байна. Газар нутаг, цаг уурын байдал манай Монголоос эрс ялгаатай тул дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх гэр харилцан адилгүй байхыг зайлшгүй шаарддаг. Үүнтэй холбогдуулан тэд гэрийг хэрхэн өөрчилж тохируулах талаар багагүй мэдлэг, туршлага хуримтлуулаад байгаа гэнэ.
Тэдний үйл ажиллагааны зарчим нь:
Монгол соёлын нэг хэсэг болсон Монгол Үндэсний гэрийн давуу талыг дэлхийд таниулах зорилго тавин ажиллаж байна.
Тиймээс үндэсний хэв маягаа хадгалан Монгол гэрийг урлан бүтээдэг. Орчин үед тоног төхөөрөмж улам боловсронгуй болж хөгжиж байгаа боломжийг ч бас алдалгүй ашиглахыг зорьж байна. Монгол гэрийн уг суурь, чанар хийцийг хадгалахын тулд гар хийцийн уламжлалыг үрэгэлжлүүлж Жишээлбэл: нарийн сийлбэртэй гэрийг мэргэжсэн сийлбэрчид өөрсдийн гарын дүйгээр урлан бүтээдэг юм.

Mongol-style admin Бобо:  Чадварлаг хамт олон маань Олон улсын тусламжийн байгууллагуудтай  хамтран ажилладаг. Мөн ядуу орон гэргүй хүмүүст гэр олгох тендерүүдэд байнга оролцдог. Түүгээр зогсохгүй тэд  ашгийн тодорхой хувиар эдгээр хүмүүст тусалж байна. Дурьдвал, 2000 оноос хойш  Хүүхдийг Ивээх Сан, Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэг, Дэлхийн Зөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа мундаг хамт олон байна.
MS:Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman