
Байхгүй зүйлст, ямар нэгэн гайхамшигт
гэнэтийн учралд итгэх итгэл нь өөрөө хүн төрөлхтний зүрхийг гэрэл
гэгээгээр дүүргэдэг гэлтэй. Ор байхгүй үлгэр домгийн баатар, хайр
сэтгэлд чин сэтгэлээсээ итгэх, хайрлах нь өөрөө гэгээлэг зүйлс рүү
тэмүүлэх бидний чин хүслийн бас нэгэн хэлбэр юм. Зарим нэгэн гайхамшигт
суутнуудын хийж бүтээсэн, өнгөрүүлсэн амьдрал нь байгалиас улам холдсоор
буй өнөө нийгмийн хүмүүст дэндүү харь хол санагддаг болохоор бид
тэднийг домог, үлгэрийн баатар шигээр дурсах...