Showing posts with label Барилгын материал. Show all posts
Showing posts with label Барилгын материал. Show all posts

Ханын хавтан, бетон блокны төрөл, үйлдвэрүүд

Wednesday, July 30, 2014

ГИПСЭН БЛОК

Зориулалт: Иргэний болон үйлдвэрийн, энгийнээс дээд зэрэглэлийн барилгын дотор, хамар хана өрөх
Онцлог: Гадаргуу нь жигд тэгш, гөлгөр, угсрахад хялбарчлагдсан ховилтой, хөдөлмөрийн зардал хэмнэнэ. 

 Үйлдвэрлэгчид: 
1. Блюстарлит ХХК. Компани болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>Барилгын материал.
 Хаяг:  ХУД 3-р хороо, Монфрэш ХХК-ийн баруун талд,Гипсэн блокны үйлдвэр.
Утас: 99100559, 55252441, 99011324
Цахим шуудан: bluestarlet_co_ltd@yahoo.com
Цахим хуудас:
Сошиал медиа:

МАГНЕЗИТАН ХАВТАН

Зориулалт:
- Олон үе магнезитан хавтан /SIP/
Хүчил, шүлт, ус, чийг, галын өндөр тэсвэр шаардах аж үйлдвэрийн байгууламж, өндө дулаан тусгаарлалт бүхий агуулахын хөргөгч, хүлэмж, иргэний болон үйлчилгээний байгуулам, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, олон дахин угсардаг камп болон аялал жуулчлалын зориулалт бүхий сууцууд, түр сууц, гараж, дулаалгатай барилгын хэв хашмал, дулааны алдагдалтай хуучин барилгын гадна дотор дулаалгад, барилгын дотор өрөө тусгаарлах хамар хана зэрэг өргөн хүрээнд ашиглагдана.
- Хагас дулаалгатай өнгөлгөөний хавтан
Бүх төрлийн дотор, гадна өнгөлгөө, дуу дулаан тусгаарлах зориулалтаар ашигладаг, хананд юм тогтоох боломжтой.
Онцлог:  Насжилт удаан, бэхжилт өндөр, азбест агуулаагүй тул эрүүл ахуйд ээлтэй, дулаан дамжуулалт багатай тул эрчим хүчний хэмнэлттэй барилгад ашиглахад тохиромжтой, амьсгалдаг ус чийгийг тэнцвэржүүлдэг, галд тэсвэрлэх чадвар өндөр, дулаанэлгын зардлыг хэмнэнэ, нүүрстөрөгчийг задлан агаарыг цэвэршүүлдэг сайн талтай. Өрлөгөөр хийгдсэн ханаас цутгалтын хана нь 30% өртөг хэмнэж, дулаан алдагдлын магадлалыг 95%-р бууруулдаг.

 Үйлдвэрлэгчид: 
1. М Солид ХХК. Компани болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>Барилгын материал.
 Хаяг:  БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамж-12, Колорадо бизнес төв - 209тоот.
Утас: 7007-6543, 99056571
Цахим шуудан: info@mih.mn
Цахим хуудас: http://mon.mih.mn/
Сошиал медиа: 

ПЕНОБЕТОН БЛОК

Зориулалт: Хөөсжүүлсэн бетон гэдэг нь элс цементийн зуурмагт хөөс хольж , бетоны бүтэцийг хөнгөн , тусгаарлах ваакум чанартай болгосон орчин үеийн барилгын хана дүүргэлтийн материал юм. Пенобетоныг өрлөгийн гулдмай /блок/ байдлаар хийхээс гадна хана , дээвэр , замын суурь , шугам хоолойн дулаалгын зориулалтаар цутгаж болдог олон талын ашигтай барилгын материал юм. Орчин үеийн барилга угсралтын хэрэгцээ, шаардлагыг даган гарч ирсэн хөнгөн бетоны нэг төрөл. 
Онцлог: Байгалийн цэвэр түүхий эдээр хийгддэг тул байгаль орчинд нөлөөгүй эко бүтээгдэхүүн, хөнгөхөн хэдий ч нягтрал сайн, хөнгөн хэмжээ том тул тээвэрлэлт, хөдөлмөр, хугацаа хэмнэнэ, тэгш гадрагатай тул барилгын өнгөлгөөний шавардлагын зузааныг бууруулна, хөөсөнцрийн зардлыг хэмнэнэ, барилгын суурьт өгөх ачааллыг бууруулснаар суурын материалын орц хэмнэгдэнэ, өрлөгөөр хийгдсэн ханаас цутгалтын хана нь 30% өртөг хэмнэж, дулаан алдагдлын магадлалыг 95%-р бууруулдаг.

 Үйлдвэрлэгчид: 


1. Пенохийц ХХК. Компани болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>Барилгын материал.
 Хаяг:  
Төв оффис:
Баянгол дүүрэг, Амарсанаа гудамж
"Колорадо" бизнес төв 305 тоот
Үйлдвэр хаяг:
Сонгинохайрхан дүүрэг 20 хороо Xайрханы 10/220 .
Утас: 70100048
Цахим шуудан: penohiits@yahoo.com
Цахим хуудас:  http://www.penobeton.mn/
Сошиал медиа: 

СИЙРМЭГ ЦАРУУЦ БЕТОН

Зориулалт:
Сийрмэг царууц бетоноор барилгын ханын ширхэгийн материал болох гулдмай /блок/-оос эхлэн арматуртай угсармал элемент, хана, хучилт, цэвэр бохир усны хоолойн гэх мэт газар доорх дэд бүтцийн үндсэн дулаалга хүртэл үйлдвэрлэн хэрэглэдэг болжээ.
Онцлог:
   Энэхүү материал нь чулуу болон модны шинж чанарыг хослон агуулдаг, кологийн цэвэр түүхий эдийг нунтаглан хэрэглэж, сийрэгжүүлсэн, хөнгөн жинтэй, бат бөх чанартай, дулаан сайн тусгаарладаг, галд болон ус чийг хүйтэнд тэсвэртэй хиймэл чулуун материал.
Энэхүү материалын сүвэрхэгжилт нь эзэлхүүний нягтаас нь хамаарч 48%-аас 95% хүрдэг. Сүвэрхэгжилтээс хамааруулан түүний техникийн шинж чанарыг зохицуулж болдог. Сүвэрхэгжүүлсэн нүхний үүрийн хэмжээ нь 1-1,5мм орчим байдаг.
Дулаан сайн тусгаарладаг, харьцангуй өндөр бат бөх, хөнгөн чанар, ашиглалтын үеийн баталга, эдийн засгийн үр ашиг, хэмжээ барилт, механик боловсруулалтанд орох байдал, өрөг хийхэд хялбар,хүйтэнд тэсвэртэй, галд шатдаггүй, дуу тусгаарлалт сайтай, экологийн цэвэр байдал /амьсгалдаг/зэрэг шинж чанар нь царууц бетонон хөнгөн блокийг олон давхрын карказан болон бага давхрын хувийн сууц, таунхаус, коттежи, зуслангийн зэрэг барилгад түгээмэл хэрэглэх боломжийг олгож байна. Нягтаас нь хамаарч зөвхөн дүүргэгчээр бус даацын зориулалттай үйлдвэрлэгддэг онцлогтой.

 Үйлдвэрлэгчид: 
1. Чилагу ХХК. Компани болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>Барилгын материал.
 Хаяг:  
"AZMON CENTER" 205 тоот Сүхбаатар Дүүрэг,  1-р хороо, Энхтайвны гудамж-50
 Улаанбаатар-211238
Ш/Х - 48/12, МОНГОЛ Улс
Утас:  /976/ 7011-4003
Захиалгын утас: 9191-3037
Факс: /976/ 7011-4014
Цахим шуудан: info@chilagu.mn
Цахим хуудас: www.chilagu.mn
Сошиал медиа: 

ХӨНГӨН БЕТОН БЛОК

Зориулалт: Шохой, элс, цемент, хөнгөн цагааны исэл зэргээс бүрдсэн бетоны бүтэцийг хөнгөн , дулаан тусгаарлалт сайтай болгосон барилгын хана дүүргэлтийн материал юм.
Онцлог:
  1. Хүний биед хор нөлөөгүй.
  2. Суурийн болон карказан бүтээцийн жинг бууруулж барилгын өртөг зардлыг хямдруулдаг.
  3. Ашигтай талбайг нэмэгдүүлдэг.
  4. Бетоноос 4 дахин, тоосгоноос 3 дахин хөнгөн.
  5. Бетоноос 10 дахин, тоосгоноос 7 дахин илүү дулаан тусгаарладаг.
  6. Галд тэсвэртэй.
  7. Барьцалдуулагч материалд хэмнэлттэй.
  8. Хөрөөдөж, чавчиж, хадаж болдог.
 Үйлдвэрлэгчид: 
1. Женерал- Элатон ХХК.
 Хаяг: 
Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж
Утас:91020660, 91020440
Цахим шуудан: g_elaton@yahoo.com
Цахим хуудас:
Сошиал медиа:  

2. Улиастай ХХК.
 Хаяг: 
БЗД, 23-р хороо, Улиастайн гүүрний зүүн хойд талд
Утас:450372, 99098689, 99108745
Факс:976-450362
Цахим шуудан:
Цахим хуудас: http://uliastai-khungunblok.barilga.mn/
Сошиал медиа: 

КЕРАМЗИТАН  БЛОК

Зориулалт:
Керамзитан гулдмайн /блок/ үйлдвэрлэлд  экологийн цэвэр байгалийн түүхий эд  керамзит, цемент, элс, ус ашигладаг. Керамзитбетонон гулдмайг шинээр баригдаж буй барилга байгууламж, ашиглалтанд байгаа орон сууц, үйлдвэрийн барилгын өргөтгөл ба хашлага бүтээцийн барилгын материал байдлаар өргөн хүрээнд ашиглаж байна
Онцлог:
  1. Баригдсан хана  өрөө, тасалгаан дахь агаарын чийгшилийг зохицуулж байдаг учир амьсгалах таатай орчинг бүрдүүлдэг.
  2. Керамзитбетонон гулдмайн /блок/ хөнгөн жин нь барилгын сууринд ирэх даралтын хэмжээг  бууруулах ба улмаар барилга угсралтын өртөг зардлыг хэмнэнэ.
  3. Керамзитбетонон гулдмайгаар /блок/ баригдсан хана  өрөө, тасалгаан дахь агаарын чийгшилийг зохицуулж байдаг учир амьсгалах таатай орчинг бүрдүүлдэг. Энэ бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд  элдэв хортой зүйл ялгаруулдаггүй мөн ямар нэгэн гаж үнэргүй.
  4. Керамзитбетонон гулдмай /блок/ нь их хэмжээний сүвэрхэг агаарын бөмбөлөг агуулсан сийрэг бүтэцтэй учир  дуу чимээг хамгийн сайн тусгаарлагч болдог.
  5. Энэ бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд  элдэв хортой зүйл ялгаруулдаггүй мөн ямар нэгэн гаж үнэргүй.
  6. Энэ  гулдмайн /блок/ ханàíû дулаан тусгаарлах чадвар нь барилгын эрчим хүчний өндөр үр ашиг, экологийн цэвэр ба галд тэсвэрлэх үзүүлэлт өндөр.
  7. Нэг ширхэг керамзитан гулдмайн /блок/ эзлэхүүн нь 12 тоосготой тэнцдэг учир өрлөгийн ажлын хурдыг нэмээд зогсохгүй өргийн /өрлөгийн/ зуурмагийг хэд дахин хэмнэх боломжийг бий болгодог
  8. Тухайн барилгад бүхэлд нь  керамзитбетонон гулдмай /блок/ ашигласнаар барилгын өөрийн өртгийг 30-40 хувиар багасгаж, угсралтын ажлын хурдыг 4-5 дахин өсгөнө.
 Үйлдвэрлэгчид: 
1. Нью сервер ХХК. Компани болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>БМатериал үйлдвэрлэл хэсгээс.
 Хаяг: Үйлдвэр 1: БЗД 11-р хороо, Ногоон зоорь-55 (Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3км)
Үйлдвэр 2: БГД 20-р хороо, ТЭЦ-4ийн ард талд
Оффис: БЗД 4-р хороо, бридж группын байр 404тоот.
Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж
Утас: 7015-2688, 99013588, 88811122
Цахим шуудан: newsever23@yahoo.com
Цахим хуудас:  http://www.sever.mn
Сошиал медиа: 
 

ПЕРЛИТ КЕРАМЗИТБЕТОНОН БЛОК 

Зориулалт:
Уг гулдмай /блок/ нь перлит керамзитны бүх сайн шинж чанарыг өөртөө шингээсэн каркасан барилгын дүүргэгч матерал юм.
Хэмжээ: 240 мм х240 мм х 360 мм
Онцлог:
Перлит-керамзитбетонон гулдмайн /блок/ дулаан дамжуулалтын итгэлцүүр /коэффицент/  0,10 Вт/мос байгаа нь энэ гулдмайгаар / блок / баригдсан барилга нэмэгдэл дулаалга хийх шаардлагагүй болгодог.
Перлит-керамзитбетонон гулдмайг /блок/ хагас хуурай доригуулан шахах аргаар Европийн тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэж байна. Доригуулан хэвлэх буюу доригуулан цутгах аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад манай гулдмай /блок/ нь гадаргууны бат бэх байдал асар өндөр,  хүйтэнд тэсвэртэй ба ус чийг таталт багатай зэрэг давуу талаараа бусдаас онцлог бүтээгдэхүүн юм.
Нэг ширхэг керамзитбетонон гулдмай /блок/ эзлэхүүнээрээ 12 тоосготой тэнцэх ба энэ нь өрлөгийн /өрлөгийн/ ажлын хурдыг 4,5 дахин нэмэгдүүлэх ба өрлөгийн зуурмагийн зарцуулалтыг 3 дахин хорогдуулна.
Хүйтний гүүр /гадна өрлөгийн  зуурмаг/ хэмээгдэх гулдмайн / блок / заадасын тоог эрс цөөрүүлнэ.

 Үйлдвэрлэгчид: 
1. Нью сервер ХХК. Компани болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>БМатериал үйлдвэрлэл хэсгээс.
 Хаяг: Үйлдвэр 1: БЗД 11-р хороо, Ногоон зоорь-55 (Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3км)
Үйлдвэр 2: БГД 20-р хороо, ТЭЦ-4ийн ард талд
Оффис: БЗД 4-р хороо, бридж группын байр 404тоот.
Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж
Утас: 7015-2688, 99013588, 88811122
Цахим шуудан: newsever23@yahoo.com
Цахим хуудас:  http://www.sever.mn
Сошиал медиа:

ХАНЫН ХӨНГӨН ХАВТАН

 Үйлдвэрлэгчид: 
1. Комплант ХХК. Комплант полистрол бетон ханын хөнгөн хавтан.
Компани болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>БМатериал үйлдвэрлэл хэсгээс.
 Хаяг: Улаанбаатар хот-210351
Ш/х 149, БГД,6-р хороо,
Улаанбаатар палас.
Утас:  11367070, 97157070
Факс: (976) 11-688130
Цахим шуудан: И-мэйл: info@complant.mn
Цахим хуудас:  http://complant.mn
Сошиал медиа: 

Зориулалт: Иргэний болон үйлчилгээний барилгын даацын бус гадна хана, айлын хоорондын хана, өрөө хоорондын тусгаарлах ханаар ашиглана. Портланд цементийг полистрол дулаалгатай цуг тусгай органик бэхжүүлэгчээр бэхжүүлэн өндөр даралтад шахаж боловсруулснаар нийлмэл бүтэцтэй бат бөх материал гаргаж авсан.
Онцлог:
Гадна талаараа файбер цемент хавтан голдоо полистрол бетон агуулсан ханын хавтан нь хөнгөн жинтэй, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи юм.
  • Хавтангийн жин нь тоосгоноос 7 дахин хөнгөн бөгөөд барилгын суурийн ачааллыг багасгах
  • Үйлдвэрлэлийн өртөг нь тоосго, блокноос хямд
  • Гадны нөлөөллийн эвдрэлийг эсэргүүцэх чадал нь өөрийнх нь жингээс 2 дахин их
  • Галд тэсвэртэй, дулаан хадгалах чадвартай
  • Хөдөлмөр хөнгөвчилнө
  • Судал бүхий бэхжүүлсэн цементээр хийдэг учраас эмульсдэх, ханын цаас наах зэрэг заслын ажлуудыг шууд хийх боломжтой.
Хөнгөн жинтэй, эрчим хүч хэмнэсэн ханын хавтан
“Комплант” дулаан хадгалах чадвартай ханын хөнгөн хавтан нь АНУ, Европын болон Азийн орнуудад өргөн хэрэглэгддэг хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бөгөөд бид эх орондоо энэхүү хавтанг үйлдвэрлэж байна.
Ханын хавтангийн тодорхойлолт
Зузаан \мм\ Өргөн\мм\ Урт\мм\
60, 75, 90, 120, 150 600-610 2400-2980
 

ПОЛЕСТРОЛБЕТОН БЛОК 

Зориулалт:
Хана, шал, дээврийг цул цутгалтаар шийдсэн тохиолдолд нэмэлт арматурчлал хийнэ.Бетоны зузаан 25-30см .          Барилгын үйлдвэрлэлд  полистирол бетоныг хана,шал,дээврийн цул цутгалт,  шал, дээврийн хучилт, дулаалга хийхэд хэрэглэж байна.
Шалны полистролбетон тэгшилгээнь нэгж талбайн жин бетон тэгшилгээнээс 3 дахин хөнгөн, дулаанаас гадна давхар хооронд нэмэлт ус чийг,дуу чимээ тусгаарлагч болж өгдөг давуу чанартай.Шалны тэгшилгээ нь 8-10см зузаантай хийгдэх бөгөөд нэмэлт бетон стяжк хийх шаардлагагүй. Туршлагаас үзэхэд халаалтыг шалны халаалтаар сонгосон тохиолдолд шалны дулаалга болон цул цулгалтаар хийсэн шал нь маш сайн шийдэл болох нь нотлогдсон.
Дээврийн полистролбетон дулаалгань өргөн хэрэглэж байгаа технологи бөгөөд дулаан тусгаарлалт, ус  тусгаарлалт, нэгж талбайн жин зэргээрээ манай оронд ашиглаж байгаа уламжлалт арга технологиос давуу шалгарсан арга юм.Дээврийн дулаалгыг 20см зузаантай полистирол бетоноор хийнэ.Дээврийг арматурчлаж цул цутгаж хийхэд 25-30см байвал тохиромжтой.
Цутгамалкарказан араг бүтэцтэй олон давхар барилга-Төвлөрсөн халаалтаас алсмагдмал болон төвийн халаалтын шугаманд холбогдоогүй төвлөрсөн халаалтын системээс үл хамаарах өөрийн халаалтын системт  барилгын ханын дүүргэлт хийх, шал, дээвэр дулаалахад тун тохиромжтой.Мөн барилгад давхар нэмэх,мансардаар өргөтгөл хийхэд дулаан бөгөөд хөнгөн учир суурийн ачаалал маш бага өгдөг давуу талтай.
Амины орон сууц,Нийтийи байр, хаус -(Зуслангийн байр,Дулаан гарааж,Агуулах) Дулааны алдагдал багатай,эрчим хүч,түлшинд хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай орон сууц барихаар төлөвлөж байгаа бол та бүгдийн сонголт полистирол бетон.Та бүхэн эрчим хүч, түлш (Нүүрс болон бусад түлш) хэмнэснээр нийслэлийнхээ агаарын бохирдолтыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.
Хөдөө аж ахуйн барилгажилт- Фермийн аж ахуйн байр,Зоорь,Хүлэмж барихад ашигласнаар мал, ургамлын нэгжээс авах ашиг шим,ургацаа нэмэгдүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд боломж олгоно.

Хэмжээ: 
Онцлог:

Полистирол бетон-Polystyreneconcrete(Concrete with polystyrene aggregates,Styroporbeton)
          Полистирол бетоныг анх 1950 -иад оны эхээр Германы BASF компани үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Барууны орнуудад 60 гаруй,ОХУ-д 20 гаруй жил барилгын салбарт энэ технологийг ашиглаж байна. Тухайлвал (Скандинавийн орнууд, Итали, Франц,Испани, Япон, Энэтхэг, Тайвани, Хятад).
         Орчин үеийн цутгамал карказан барилгын ханын материалд тавьж байгаа дулаан хадгалалтын өндөр стандарт, нэгж талбайн жин, эрүүл ахуйн өндөр шаардлага нь энэ технологийг өргөн хэрэглэх шалтгаан болж байна. Барилгын ханын дүүргэгч материал полистирол бетон нь хана дүүргэлтийн уламжлалт материал болох тоосго, блок, мод зэрэг материалаас дулаан техникийн үзүүлэлт, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу чанараараа европын орнууд ялангуяа цаг агаар,барилга ашиглалтын нөхцөл ижил төстэй ОХУ-н хамгийн хүйтэн Хойд хэсэг, Алс дорнод, Урал, Сибирийн бүс нутагт өргөн хэрэглэгдэж байна

Материал
Нягткг/м3
Дулаан дамжуулалтВт/м0С
Чийгшил%
R0=3,15
байх
үеийн
ханын
зузаан, м
3ханын эзлэхүүн жин
Тоосго
1700
0,81
12
2,5
2842
Пено бетон
500-600
0,16-0,19
14
0,5-0,6
546
Хөнгөн бетон
500-1200
0,23-0,52
18
0,7-1,6
600
Мод
500
0,14-0,18
20
0,45
236
Полистиролбетон
250-400
0,075-0,105
4
0,24-0,32
300

 Үйлдвэрлэгчид: 
1. Ундрам ган ХХК. .Манай компани полистирол бетоныг  MNS 5771- 2007 стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлж байна.
            Дэлгэрэнгүйг WWW.ESTANDART.MNсайтнаас MNS 5771дугаараар харна уу.
          Полистиролбетон нь маш хөнгөн битүү сүвтэй бетоны төрөлд ордог (EPS)полистирол дүүргэгчтэй бетон. Бат бэх чанарыг нь хатаж бэхжсэн цементэн зуурмаг хангадаг.
Барилга&Архитектур>БМатериал үйлдвэрлэл хэсгээс.

Хаяг:

Утас: 9910-3306, 9910-8531
Цахим шуудан: 
Цахим хуудас:  www.undram-gan.barilga.mn
Сошиал медиа: www.facebook.com/undramgan

MS: Хэрэв та болон танай байгууллага Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр бол өөрсдийн бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг манай блогоор дамжуулан олон нийтэд сурталчилан таниулаарай. 

Бидэнтэй хамт байгаарай. 

Хана, таазны өнгөлгөөний материал, үйлдвэрлэгчид

Tuesday, May 13, 2014



ӨНГӨЛГӨӨНИЙ ХИЙМЭЛ ЧУЛУУ, ТООСГО

Зориулалт:
Бүх төрлийн барилга байшингийн гадна болон дотор ханын өнгөлгөө, шат, хашаа зэрэгийг өнгөлж болно.
Онцлог:
Байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй, байгалийн чулуунаас илүү хөнгөн бөгөөд хямд, сонголт өргөнтэй, өрхөд хялбар.

 Үйлдвэрлэгчид: 

1.  NEW ERA STONES ХХК.  Канад технологийн дагуу өнгөлгөөний чулуун хавтан үйлдвэрлэж буй анхны компани. Компаны болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>Барилгын материал хэсгээс үзнэ үү.

 Хаяг:  БЗД, 1-р хороо, Барилга Мега Стор төв 2-13.
Утас: 91914048, 99179148
 Цахим шуудан: ogi@neweratours.mn, hawk@neweratours.mn
Цахим хуудас: www.stone.neweratours.mn
 Сошиал медиа: http://www.facebook.com/NewEraStones

МАГНУМ ХАВТАН

Зориулалт:
Бүх төрлийн барилга байшингийн доторлогоо буюу хана тааз, цонхны тавцан, паркет шалны суурь, өрөө хоорондын хана, эмнэлэг, ясли, цэцэрлэг, оффисын дотор хана, тааз, галаас хамгаалах шаардлагатай обьектуудын хана, шал, тааз, дээврийн дулаалга, гадна өнгөлгөө гэх мэт төрөл бүрийн дотор болон гадна засалд өргөнөөр ашиглагдана.
Онцлог:
Байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй, эрчим хүчнтй хэмгэлттэй орон сууцанд доторлогоо хийхэд тохиромжтой, 1000градус хүртэл халуунд утаа, хорт хий ялгаруулахгүй, галд тэсвэртэй, хортон шавьж үйрлэхгүй, дуу чимэээ тусгаарлана, нумрах чадвар сайн, ус чийгэнд тэсвэртэй, барьцалдах чадвар сайн, хэргэлэхэд хялбар.

 Үйлдвэрлэгчид: 

1. Хатан эстэр ХХК.  Мэгэстэр брэндийн магнум хавтан үйлдвэрлэл.
 Хаяг:  100 айл шилэн дэлгүүр.
Утас: 99154286
Цахим шуудан: calebconcepts@gmail.com
Цахим хуудас: www.magesther.com
Сошиал медиа: www.facebook.com/magesthermagnum




2. AFS ХХК. Магнум хавтан үйлдвэрлэл.
 Хаяг:  100 айл шилэн дэлгүүр.
Утас: 88114747
Цахим шуудан:
Цахим хуудас:
Сошиал медиа: 

ДОТООД ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛИЙН ХИЙМЭЛ ЧУЛУУН ХАВТАН

Зориулалт:
Бүх төрлийн барилгын интерьер шийдэлд чухал ач холбогдолтой тэр дундаа классик, fusion стилийн интерьер дизайнд ашиглахад тохиромжтой. Орон сууц, амины орон сууц, оффис, үйлчилгээний байгууллагын дотор засалд өргөнөөр ашиглагдана.
Онцлог:
Байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй, хөнгөн, дулаан тусгаарлах чанар сайн, галд шатамхй бус бүтээгдэхүүн юм.

 Үйлдвэрлэгчид: 

1. РОЯЛ СТОУН ХХК.  Дотор засал чимэглэлийн хиймэл чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэл.
Солонгос улсын технологиор үйлдвэрлэдэг бөгөөд тусгайлан бэлтгэсэн хэвийг ашиглан үйлдвэрлэн гаргадаг учраас бүтээлч уран сайхны сэтгэлгээгээр гарниз, багана, гоёлын хүрээ, ордеруудыг захиалагчын хүссэн загвараар үйлдвэрлэх боломжтой. 
 Хаяг:  ХУД, 3-р хороо, Чингэсийн өргөн чөлөө 213-2.
Утас: 91911476, 96671203, 96675362
Цахим шуудан:
Цахим хуудас:
Сошиал медиа: 

ДОТОР, ГАДНА ХАНЫН ЧУЛУУТ ӨНГӨЛГӨӨНИЙ МАТЕРИАЛ

Зориулалт:
Чулуун өнгөлгөөний материалыг бохирдолгүй усан суурьтай химийн бодис болон байгалийн чулууны холимогоор хийдэг ба барилгын дотор, гадна ханыг өнгөлхөд ашиглана. Чулуут өнгөлгөөг дулаан тусгаарлагч хөөсөнцөр, шавар тор, грунт явсны дараагаар гүйцэтгэнэ.
Онцлог:
Хүссэн өнгөөр үйлдвэрлэх боломжтой, өнгөө алдахгүй, удаан эдэлгээтэй, гадаргуй цуурахгүй, цаг болон  зардалд хэмнэлттэй, ус нэвтрэхгүй, хөлддөггүй, мөөгөнцөр хөгцрөл зэрэгт тэсвэртэй ханыг гадна нөлөөллөөс хамгаалах гоёмсог хамгаалалтын өнгөлгөө.

 Үйлдвэрлэгчид: 

1. ПИРАМИД ИМПЕКС ХХК. чулуут өнгөлгөөний материал болон хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур>Барилгын материал хэсгээс.

 Хаяг:  Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, АШҮ-ийн хашаа, Үслэг эдлэлийн “Сор” компанийн урд “Пирамид индастри”ХХК-ийн байр
Утас: 976-11-341934, 98982121, 99082121, 91092121
Цахим шуудан:
Цахим хуудас:
Сошиал медиа: 


MS: Хэрэв та болон танай байгууллага Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр бол өөрсдийн бүтээгдэхүүнийхээ тухай мэдээллийг манай блогоор дамжуулан олон нийтэд сурталчилан таниулаарай.

Бидэнтэй хамт байгаарай. 

КАРЬЕР ХХК - Угаасан элс, хайрга, уулын буталсан дайрга

Monday, June 3, 2013

Mongol-style: Ажлаа хийнгээ хальт мэдээ сонсоод сууж байхад туул голын сав газрын хайрганы олборлолтын тухай мэдээлэл явж байнаа..Мэдээгээр голын эргийн хайргыг барилгад ашигладаг улс Монголоос өөр байдаггүй, энэ янзаар удахгүй уух усгүй болох нээ..Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод ойр хайрганы нийлүүлэлт, үйлдвэр байдаггүй..Тиймээс бараг аргагүй эрхэнд туулын хайргаас хэн дуртай нь очоод барилгад ашиглаад байна..Голын хайрга нь барицалдах чанар муу байдаг тул бат бөхийн чанар муу байдаг талаар... Гадаад орнуудад уулын чулууг бутлах аргаар хайрга үйлдвэрлэдэг байхад манайх ойр, бэлэн байдаг гээд нөгөө муу ганц ундны гол эх үүсвэрүүдийн нэг болох голоо таслах шахам хайргыг нь зөөсөөр..Энэ талаар холбогдох байгууллагууд нь анхаарч уулын хайргыг бэлдэх, орд газрыг олж илрүүлэх зэрэг ажлыг хийх хэрэгтэй тухай мэдээлэл гарлаа..Би мэрэгжлийн хүн биш л дээ..надад бол энэ мэдээллээс Монголд туулаас өөр хайрга, дайрга бэлдчих газар байдаггүй юм байна..Шинээр хайж олж нээн илрүүлэх, уулын чулууг тэслэн бэлдэх боломж юм байна, тэхгүйгээр бол туулаасаа л бэлдхээс өөр аргагүй, өөр эх үүсвэргүй л байгаад байгаам байна да гэж ойлгогдсон.


Гэхдээ өнгөрөгч 4н сарын барилгын үзэсгэлэн дээр нэг компани туулаас биш гүний чулууг ухан гаргаж ирж дайрга үйлдвэрлэдэг тухайгаа надад сүрхий сурталчиллаж, бусдаас эко гэж хэлж болохоор үйлдвэрлэл явуулдаг шүү гээд блогоороо дамжуулан сурталчилж өгөхийг хүсч байсан нь санагдаад явчлаа..Юу билээ гээд танилцуулгыг нь олоод бүтээгдэхүүнтэй танилцлаа..
Уул уурхайн гүний олборлолтоос гарсан чулуугаар дайрга үйлдвэрлэдэг тухай, мөн 1970-д онд илрүүлсэн элс, хайрганы орд газраас олборлолтоо хийн олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг тухай мэдээлэл байлаа..Танилцуулгыг нь нийтлэнэ гэж бодож байсан ч өдий хүрчихжээ..Одоо шууд биччихеээ..Үнэхээр туул голдоо санаа тавидаг бол туулаас бэлтгэсэн хайргыг өөрийн барилгын ажилдаа хэрэглэхгүй байх нь таны туул голд санаа тавьж буйн том илрэл, хувь нэмэр байх болно..Карьер ХХК-н хамт олонд барилгад хэрэглэх элс, хайрга дайрганы сонголтыг буй болгож буйд нь талархал илэрхийлье..Амжилт..

Доор Карьер ХХК-н үйлдвэрийн товч танилцуулга болон бүтээгдэхүүн үнийн санал байгааг сонирхоно уу..

Товч танилцуулга: 
“Карьер” ХХК-ийн элс, хайрганы орд газрыг анх 1970-1972 онд ОХУ-ын Геологи хайгуулын экспедицийн геологичид геологи хайгуулын судалгааны үр дүнд одоогийн Дархан-Уул  аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт 1км-ийн өргөнтэй, 7км-ын урттай, 80м-ийн паластын зузаантай элс, хайрганы орд газрыг нээн илрүүлсэн. Геологийн лабораторийн дүгнэлтээр барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бетон зуурмагийн үйлдвэрт, дүүргэгч материалаар ашиглахаар тухайн үеийн комиссын дүгнэлт гарч, 1977 онд “СОТ-1”-ийн барилга тресстийн төвлөрсөн бетон зуурмагийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинатуудад земснарядаар олзворлон бүтээгдэхүүнээ нийлүүлж, 1980 онд  ЗХУ-ын техник туслалцааны хөрөнгөөр өргөтгөн шинэчилж  жилд 600.000м3 ПГС, 0.1мм-100мм-ийн хэмжээтэй 1.500.000м3 элс, хайргыг олон төрлөөр паракцлан ангилах 2 ширхэг жимснарядыг ашиглалтанд оруулж одоогийн Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Багануур дүүрэг, Хөтөл тосгон, Улаанбаатар хотын 3, 4-р хорооллуудын угсармал орон сууцны барилга байгууламжийг барьж гүйцэтгэхэд бүтээгдэхүүнээ 100% нийлүүлж ирсэн билээ.
1990 оноос хойш Улаанбаатар хотод баригдсан барилгуудаас “Оюу Толгойн баяжуулах үйлдвэр”, “Нарны зам”, Централ таур, Худалдаа хөгжлийн банк, Номин констракшны ‘’Өнөр хороолол’’, Тедмент констракшн ”Американ дэнж хотхон”, Мобиком корпорацийн барилга, , Чингис  зочид буудал,  Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудлын буух хөөрөх зурвасын өргөтгөл, Замын-Үүдийн ачих буулгах төхөөрөмж,  Дархан, Эрдэнэт хотыг холбосон авто зам зэрэг томоохон төслүүдэд  элс, хайрга, дайргаа нийлүүлж ирсэн.
Бүтээгэдхүүний танилцуулга: 


Сэлэнгэ аймгийн Баруун-Хараагийн вокзалын баруун талд байрлах уулын чулууг бутлан ангилах завод нь 2008 онд ашиглалтанд орж улмаар өөрийн хөрөнгөөр 2км-ийн урттай салбар замыг байгуулж “Бороо-Гоулд” ХХК-ийн уулын ажлын явцад хадан хөрс хуулалтаас гарсан уулын гүнийн чулууг худалдах, худалдан авах тухай гэрээ хийж үйлдвэрлэлийн гол түүхий эдээ болгон ажиллаж байна.
Алтны уурхайн гүний чулууны хатуулагийн марк нь 1200-аас дээш SiO2 нь 90%-иас дээш учраас 200-600 маркийн бетоны дүүргэгч материалын ОУ-ын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болно.
Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын бетон зуурмагийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд Улаанбаатар төмөр замын зам засварын ажлын замын чигжээсний дайргад 25мм-65мм-ийн хэмжээтэй үйлдвэрлэж жил бүр 20.000м3-ыг нийлүүлж байна.

Дархан-Уул аймгийн Хараагийн хөндийд байрлах Гидро Карьерын элс, хайрганы үйлдвэрлэл, Баруун-Хараа тосгоны чулуун заводын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 2013 оноос эхлэн өргөтгөн шинэчлэх бөгөөд Евро стандартын шаардлагыг хангасан ISO9001, ISO14000 зэрэг стандартуудад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлтгэл ажлуудыг сайтар ханган ажиллаж байна.

Бүтээгдэхүүний үнийн санал: 2013 оны 5н сар.
1. Угаасан элс 0.1-0.8 /м3/       Үнэ: 28.000
2. Угаасан элс 0.5мм ПГС /м3/       Үнэ: 26.500
3. Уулын буталсан дайрга /м3/      Үнэ: 22.000
4. Бетон зуурмаг
 Марк          Үнэ
БМ100         135.000
БМ150         142.000
БМ200         150.000
БМ250         158.000
БМ300         168.000
БМ350         185.000
БМ400         200.000
БМ450         215.000

Хаяг: СХД 20-р хороо, Хүнс Трейдийн урд КАРТЬЕР ХХК.
Утас: 88018628, 99007385, 99770189
Цахим хуудас: www.carier.mn

MS: Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой. Өөрсдийн байгууллага болон бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд илгээгээрэй.. 
Дээрх үйлдвэрлэгч болон бусад барилгын материалын үндэсний үйлдвэрлэгчдийн мэдээллийг Барилга&Архитектур>Б.Материал үйлдвэрлэл болон Үйлдвэрлэгчид&Дизайнер>Барилгын материал хэсгүүдээс авна уу..

Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан.  
Бидэнтэй хамт байгаарай. 

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman