Showing posts with label Movie and Clips. Show all posts
Showing posts with label Movie and Clips. Show all posts

ХАМГИЙН ДУРТАЙ МОНГОЛ КИНОГОО НЭРЛЭЭРЭЙ

Friday, August 15, 2014








Найз маань надаас дуртай Монгол киногоо нэрлэхийг хүслээ л дээ.. Тэгсэн шууд санаанд орж ирдэггүй ээ. Тэгээд нилээн бодлоо. За дээр үеийн киноноос чинь “ Зэрэг нэмэхийн өмнө” , “ Сэрэлт “, “ Би чамд хайртай “, " Гарын таван хуруу", " Мартагдашгүй намар " гээд , сүүлийн үеийнхээс нь “ Татар ажиллагаа”, “ Гоёлын даашинз” гээд хэдхэн л кино бүтээлд дуртай юм болов уу да...санаанд орж ирдэггүй ээ.

За би ч яахав..бүгдээрээ өөрсдийн дуртай Монголын бүх цаг үеийн кино бүтээлүүдээс үзэх дуртай, давгүй сайн болсон гэж боддог кинонуудаа бичээд үзэх үү.

Дийлэнхийн саналаар хэдэн сайн кино бүтээл нь ялгараад ирэх байх. Мөн 2013 онд гарсан “үзэгчдийн үнэлэлт” гэсэн тодотголтой гарчигтай кинонуудад 1-10 гэсэн тоогоор үнэлгээ өгөөрэй. Жилийн эцэст 2013 оны шилдэг киног онооны дунджаар шалгаруулах юм.




Админ BA: Ер нь Монголын кино урлагийн шилдэгүүд гэхээр ямар ямар киног кино шүүмжлэгчид, гадна дотныхон тодорхойлсон юм бол доо гээд интернэтээс хайгаад үзсэн юмаа.
Яг албан ёсоор ч гэх юм уу, Монголын тэр тэр киноог шилдэг бүтээлүүд гэж үзнээ гэсэн үнэлэлт өгдөг газар байгууллага байхгүй болохоор бас тийм амар биш юм байнаа. Тэхдээ хэд гурван жагсаалт, бичлэг олсоноо оруулчихлаа..

- www.mongolkino.mn гээд Монголын кино урлагийн бүтээлүүдийг тэр дундаа алтан үеийн гэгдэх кино бүтээлүүдийг үзэгчдэд таниулдаг мэдээллэлийн агууламж сайтай цахим хуудсан дахь шилдэг 10н кино гэж гарчигласан 9н бүтээлийн жагсаалт:

1. Нүгэл буян (1963он Монгол кино үйлдвэр)

2. Сэрэлт (1957он Монгол кино үйлдвэр)

3. Анхны алхам (1970он Монгол кино үйлдвэр)

4. Цогт тайж (1945он Монгол кино үйлдвэр)

5. Зэрэг нэмэхийн өмнө (1965он Монгол кино үйлдвэр)

6. Хүний сайхан сэтгэл (1980он Монгол кино үйлдвэр)

7. Тунгалаг тамир (Монгол кино үйлдвэр)

8. Нийслэл хүү (Монгол кино үйлдвэр)

9. Морьтой ч болоосой (Монгол кино үйлдвэр)

Тус сайтын ТОП КИНО жагсаалтад:

1. Алтан булгийнхан

2. Хонины найр

3. Тууврийн замд

4. Тус биш ус

5. Төөрсөөр төрөлдөө

6. Намар нахиалсан мод

7. Морьтой ч болоосой

8. Ацаг шүдний зөрөө

9. Алтан өргөө

10. Анхны алхам

- http://mubi.com сайтад бичсэнээр: Монголын шилдэг 10 кино нь

1. Цогт тайж (Prince Tsogt, 1945) – M. Luvsanjamts, M. Bold, Yu. K. Tarich
2. Нохой орон (State of Dogs, 1998) Peter Brosens, Dorjkhandyn Turmunkh
3. Ингэн нулимс (The Story of the Weeping Camel, 2003) Byambasuren Davaa, Luigi Falorni (Academy Award nominated film)
4. Хүргэн хүү (Son-in-Law, 1971) D. Jigjid
5. Хадаг (Khadak, 2006) Peter Brosens, Jessica Woodworth
6. Сэрэлт (Awakening, 1957) S. Genden
7. Түмний нэг (One of the People, 1962) D. Jigjid
8. Мандухай Цэцэн хатан (Mandukhai the Wise Queen, 1988) B. Baljinnyam
9. Шар нохойн там (The Cave of the Yellow Dog, 2005) – Byambasuren Davaa
10. Бүлээн нурам (Warm Ashes, 1993) G. Jigjidsuren

Шилдэг кино бүтээлийг кино урлаг өндөр хөгжсөн орнуудад бол кино шүүмжчлэгчдийн үнэлгээ, ашиг орлогын хэмжээ, кино наадмуудад нэр дэвшсэн болон шагнал авсанаар нь гээр дүгнэх боломж бололцоо ихтэй байдаг байх. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд зарим нэг кино маань олон улсын зах зээлд гарах болж, кино наадмуудад бас ч чамлалтгүй амжилт гаргаад байгаа билээ (дэлхийн түвшинд өрсөлдсөн шилдэг Монгол кинонуудын тухай нийтлэлийг эндээс уншина уу).

Тэгэхээр шагнал авсан, олонд танигдсанаараа бол сүүлийн үеийн буюу 21-р зуун гарсанаас хойших кинонуудын тоо давамгай байгаа.

Ингээд бодохоор Монголын кино урлагийг түүхэн хугацааны хувьд 2 хувааж үзэхэдэд болохоор юм шиг.. Урлагийнхний яридаг урлаггүй үе болох 1990-аад оноос өмнөх болон хойших гэж. 1990 оны үед зарим жил нэг ч кино хийхгүй үе байсан бөгөөд 1994 оноос кино урлаг сэргэж нэг үгээр дахин шинээр эхэлсэнтэй адил гэж яридаг юм билээ( Монголын кино урлагийн талаар мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, бодлыг нэгтгэсэн нийтлэлийг эндээс уншаарай).

Тэгэхээр би юу гэх гээд байна вэ гэхээр дээрх mubi.com цахим хуудсаны жагсаалтан дахь шиг сүүлд хийгдсэн, эрт цагт хийгдсэн бүтээлүүдийг холилгүйгээр 20-р зууны шилдэг кино, 20-р зуунаас хойших шилдэг кино гэж ангилах нь зүгээр байх.

Тиймээс та бүгдээс өөрийн дуртай киногоо хугацааных нь хувьд 2000 оноос өмнөх болон хойших аль алинаас нь нэрлэхийг хүсье.

Админ BA:
За тэгээд дуртай киногоо санал болгоод, шилдэг киноны жагсаалтанд саналаа хэлээд байгаарай. Жагсаагаад бичээд байя.
Бидэнтэй хамт байгаарай.

20-р зууны шилдэг Монгол кино:

2000онд өнөөдөр сониноос 20-р зууны шилдэг арван Монгол киног нэрлэсэн юм билээ. Гурвыг нь л мэдэж байна. Та бүхэн гүйцээгээд өгнө биз дээ.

Уран сайхны кино:

1. Цогт тайж

2. Ардын элч

3. Тод магнай

Баримтат кино:

1.

2.

Богино хэмжээний кино:

1.

2.

3.

20-р зуунаас хойших шилдэг Монгол кино:

Уран сайхны кино

1.

2.

Баримтат кино:

1.Ингэн нулимс (The Story of the Weeping Camel, 2003) Byambasuren Davaa, Luigi Falorni (Academy Award nominated film) 2. Шар нохойн там (The Cave of the Yellow Dog, 2005) – Byambasuren Davaa

3.

Богино хэмжээний кино:

1.

2.

3.

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ КИНО УРЛАГ

Sunday, August 10, 2014



Дэлхийд өрсөлдсөн Монгол кинонуудаас

“Монголд кино урлаг байна уу” гэсэн асуултаар киноны уран бүтээлчдийн амыг тагладаг байсан цаг саяхан. Монголын кино урлаг нэгэн үе уналтад орж, мөхлийн ирмэгт хүрээд байсныг мэргэжлийнхэн ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч хэдхэн жилийн өмнөөс сэргэсэн монгол кино өдгөө олон улсын алдартай наадмуудын шилдгээр шалгарч, дэлхий даяар гайхагдаж байна.
2005 оны Оскарын шагнал гардуулах ёслолд анх удаа монгол кино нэр дэвшиж, мөхөл рүүгээ зам нь шулуудаад байсан Монголын кино урлаг эргэн сэргэж байгааг дэлхий нийтэд дуул­гасан. Найруулагч Д.Бям­ба­сүрэнгийн “Ингэн нулимс” хэмээх энэхүү кино 2004 оны дөрөвдүгээр сараас Вашингтоны кинотеатруудад гарч эхэлсэн билээ. Мөн оны сүүлчээр Будапешт хотын театруудад гарч хэлэхэд Унгарын сонинд “Бодит байдал, драмыг гайхалтай сүлжин, нэг нэгэнд нь уусгасан бөгөөд уламжлал, ид шид, гэр бүлийн нэгдмэл байдал, өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон, алсын нэгэн өвөрмөц соёлд аваачив” хэмээн бичиж байв.
2005 оны гуравдугаар сард Германы “Толь” сэтгүүлийнхэн тус киноны уран бүтээлчдийг дугаарын зочноороо урьсан юм. “Хүмүүс яагаад танай киног үзэх дуртай байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэд “Тайвшралыг олдог юм” хэмээн хариулжээ.
Оскарын шагнал гар­дуулах ёслолын Баримтат киноны төрөлд өрсөлдөж буй киноны нэрсийг танилцуулах мөчийг монголчууд тэсэн ядан хүлээж байлаа. Хүлээсэн мөч ирэхэд “Цогт тайж”, “Ардын элч”, “Сэрэлт”, “Өглөө” Тунгалаг Тамир”, “Мандухай цэцэн хатан” зэрэг алдарт бүтээлийг өлгийдөн аваад өдгөө 70 насны босгыг даваад яваа Монголын кино урлаг, найруулагч Д.Бямбасүрэнгийн хамтаар Оскарын тайзнаа анх удаа заларсан билээ.

“Ингэн нулимс” хэдий­­гээр Оскар хүртээгүй ч Евро­пын зах зээлээс 40 сая еврог хоромхон зуур “шүүрсэн” юм. Бүр Америкийн зах зээлд нэвтэрч Зүүн өмнөд Азийнхныг шуугиулаад амжсан. Найруулагч бүсгүйн хэлснээр “Монгол ахуй, монгол зан заншил, нүүдэлчдийн сэтгэлгээ дэлхий даяар “моод”-нд орж, Америк, Европыг дурлуулж чаджээ”.

Дараа жил нь мөн л най­руулагч Д.Бямбасүрэн­гийн “Шар нохойн там” кино Европ даяар шуугиулж, АНУ-ын “Наmpton”-ы олон улсын кино наадмын шилдгээр шалгарсан. Энэ “Шар нохойн там” кино наадамд шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг хөгжим гэсэн гурван төрлөөр тэргүүлэв. Ийнхүү Монгол кино дахин дэлхий дахиныг шагшруулав.

Өнгөрсөн онд Франц-Германы дөрөвдүгээр кино наадмыг Монголд зохион байгуулсан юм. Уг наадмыг найруулагч Д.Бямбасүрэнгийн “Эзэн Богдын эр хоёр загал” киногоор нээв. Монголын кинотеатруудад ердөө дөрөвхөн хоног гарсан уг киног удалгүй National Geographic Вашингтонд гаргаж, кино урлагийн өндөр мэд­рэмж, том шалгууртай Америкийн үзэгчдэд танил­цуулжээ.
Д.Бямбасүрэнгийн Евро­пын зах зээл рүү татсан эх­ний шан ийнхүү амжилттай болж, араасаа олон монгол киног дагууллаа.

“Хадаг” бүрэн хэмжээний уран сайхны кино Венецийн олон улсын 63 дахь кино наадмаас “Ирээдүйн алтан арслан” шагнал хүртлээ. Хэдийгээр монгол кино биш ч Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дамчаа, МУСТА Д.Цэрэндарьзав, нэвтрүүлэгч Б.Цэцгээ нарын монгол жүжигчид тоглосон, Монголын тухай өгүүлсэн учир монголчууд энэхүү мэдээг сэтгэл догдлон хүлээж авсан юм. Ийнхүү гараагаа амжилттай эхэлсэн “Хадаг” улмаар Торонтогийн олон улсын кино наадамд оролцож, дэлхийд алдартай найруулагч, зураглаач, жүжигчдийн гайхширлыг төрүүлсэн билээ.

Хонконгийн Урлагийн төвөөс зохион байгуулдаг “ifva” буюу Бие даасан богино хэмжээний киноны наадмаас Монголын баримтат кино шагнал хүртлээ. “Азийн шинэ хүч” хэмээх номинацид Ази тивийн 500 гаруй найруулагч өрсөлдсөнөөс Монголын “Зуд. Хүйтэн симфони” баримтат кино шүүгчдээс тусгай байрын шагнал гардав. Уг киноны зохиогч, найруулагчаар М.Буянбадрах, зураглаачаар З.Мөнхзол нар ажиллажээ.

“Зуд. Хүйтэн симфони” өмнө нь Германы Лейпци­гийн олон улсын баримтат ки­ноны наадам, АНУ-ын “Hot springs” наадмын албан ёсны хөтөлбөрт шалгарч байсан, дэлхий даяар гайхагдсан бүтээл юм.


Өнгөрсөн онд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон адал явдалт кино болон хууль сахиулах сэдэвт нэвтрүүлгийн “Детек­тивФест” олон улсын 13 дахь наадамд монгол кино мөн л дээгүүр давхисан. Уг наадмын үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан ангилал нь бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөл байв. Энэхүү төрөлд АНУ-ын “Оргосон гурван өдөр” уран сайхны кино шилдгээр шалгарсан бол Монголын “Татар ажиллагаа” тусгай байрын шагнал хүртсэн юм.
Өнгөрсөн онд АНУ-ын Хавай хотноо болсон “48 цаг” олон улсын кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зүүд” кино “Монголын шилдэг кино” номинацийн эзэн болж, шилдгийн цомыг эх орондоо авч ирсэн юм. Богино хэмжээний киноны энэхүү наадамд 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлч өрсөлджээ.

Мөн 2011 оны сүүлчээр АНУ-ын Нью-Йоркийн Олон улсын кино наадамд Монгол Улсаас анх удаа оролцсон “Тайгын дууч” “2011 оны Олон улсын шилдэг баримтат кино”-гоор шалгарав. Уг кино удалгүй Нью-Йоркийн “Куад” кинотеатрт гарч эхэлснээр америкчуудыг шуугиулж чадсан юм. “Тайгын дууч”-ын уран бүтээлчид өнгөрсөн зургаадугаар сард болсон Каннын кино наадмын тайзнаас дээрх шагналаа гардсан билээ.

Удалгүй “Doz” интер­таймэнтийн бүтээсэн “Хөх толбот хүмүүс” киноны нээлт Францад болж, урлагийн асар өндөр мэдрэмжтэй тэндхийн үзэгчдийг алмайруулсан. Улмаар Каннын дэлгэцнээ заларсан анхны монгол кино болж, Хонконгод болсон олон улсын кино фестиваль, “Фильм маркет” олон улсын бага хуралд амжилттай оролцов.

Хамгийн сүүлд Египе­тийн нийслэл Каир хотноо “Formula Mundi-12” олон улсын кино фестивальд найруулагч Б.Баяр эх орноо төлөөлөн, “Би монгол хүн” баримтат киногоороо 45 орны 208 кинотой өрсөлдөж, дэд байрын шагнал хүртлээ. Наадмын шүүгчид “Би монгол хүн”-ийг “Дэлхий нийтээрээ байгалиасаа хол­дон, төмөрлөгийн нийгэм рүү өөрийн эрхгүй хөл тавьж байгаа энэ цаг үед зөв шийдэлтэй, сайн уран бүтээл болжээ” хэмээн үнэлсэн байна.

Ийнхүү монгол кино, Монголын уран бүтээлчдийн сэтгэхүй дэлхий дахинд үнэлэгдэж эхэллээ. Монголчууд кино хийж чаддагийг, Монголын кино урлаг хөгжлийн шат руугаа явж байгааг дэлхий дахин хүлээн зөвшөөрөв.

 “Монголын кино урлаг хөгжиж байна уу” хэмээх асуултад ам бардам хариулах бодит хариулттай ч болов.

Эх сурвалж: Өглөөний мэдээ сонин
MS: Монголын кино урлаг уламж хөгжсөөр л байна. Алдаа оноотой, амжилт ололттойгоо урагшилсаар өөрийн гэсэн өнгө төрхтэй харваас Монгол кино байна л даа гэж хэлэгдэхээр тийм онцлогийг хадгалан дэлхийн түвшинд хүрэх болтугай..
Бидэнтэй хамт байгаарай.

Mongol style reclam

Thursday, August 7, 2014

 
Бойтогтой Монгол
 
Сосa Соla


Түмэн хишигтэн, Tumen khishigten


ГАЙХАЛТАЙ БҮТЭЭЛ , ГОЁ КЛИП

Friday, August 1, 2014

Ширээ нуур:
Traditional Mongolian Long Song with modern twist "Schurankhai" by Mongolian Honoured singer Uuriintoya.

Халуун элгэн нутаг:
Traditional Mongolian Music & Dance Ensemble. One of Mongolia's best known songs "My Beloved Country" song. Played by artists of the 'Mongolian National Song & Dance Academic Ensemble'.


Шанзны гурвал: Элсэн махан.
 Traditional Mongolian Musical Instrument Shanz with Modern Twist Mongolian Tune - "Sandy Desert". Have you been before the "Gobi Desert"?

We are organising Gobi Desert off road KTM motorbike tours in Mongolia. Visit: http://www.mongolia.co.uk/group_motor...

The instrument "Shanz" is a long-necked spiked lute with an oval wooden frame with snake skin covering stretched over both faces. The three strings are fixed to a bar, which is inserted in the body. The instrument is struck or plucked with a plectrum made of horn or with the fingers. As the tones do not echo, every note is struck several times.

MS: Яасан ч сайхан уламжлал, өв соёл  ихтэй оронд төрөө вэ бид...
Бидэнтэй хамт байгаарай.

Alternative, Piano rock and The A SOUND

Sunday, March 9, 2014

Mongol-style admin Reko:   

Альтернатив рок: Альтернатив рок (англ. Alternative rock, Alt rock, Alternative) нь Rock хөгжмийн урсгалд багтах бөгөөд 1980-аад оны үеэс дэлгэрэн 1990-ээд оноос Англи, Америкт ихээхэн түгсэн. Бөмбөр, гитар, даралтат хөгжмийн зэмсгийг голчилдог. Уг урсгалын томоохон төлөөлөгчдийн тоонд R.E.M., Нирвана,Soundgarden, Pearl Jam, Red Hot Chili Peppers, The Smashing Pumpkins, Foo Fighters, Oasis, Green Day, Radiohead, Coldplay зэрэг хамтлагууд ордог байна. Википедиа дээр дурдсанаар алтернатив урсгалыг анхандаа (70-аад онд) тодорхойлоход төвөгтэй байсан бөгөөд ерөнхийдөө underground уран бүтээлчдийн бүтээлүүд болон new wave, pop, post punk зэрэг урсгалаас улбаатай рокын ямар урсгал чиглэлд хамаарагдах нь тодорхойгүй бүтээлүүдийг алтернатив ургсал гэж тодорхойлдог байсан байна. Өөрөөр хэлбэл нилээн өргөн хүрээг хамарч энэ урсгалын тодорхойлдог байжээ. Харин Dave Thompson өөрийн Alternative Rock  номондоо Sex Pistols хамтлагийн HorsesMetal Machine Music   гэх цомгууд гарснаар Алтернатив урсгал жинхэнээрээ мэндэлсэн гэж бичсэн байдаг байна. Инди рок болон Алтернатив рок урсгал нь хоорондоо ойролцоо урсгал тул солиж холигдон хэрэглэгдсээр ирсэн ч Инди рок нь илүү British талдаа, Алтернатив нь илүү Америк талдаа хэв маяг, шинжийг агуулсан гэж ойлгож болох юм. За Алтернатив урсгалыг манайхан нилээн сайн мэддэг байх гээд товчхондоо нэг ийм мэдээлэл орууллаа. Харин
Пиано рок урсгалын талаар: Энэ урсгалын мэдээлэл тун бага олдлоо. Ерөнхийдөө төгөлдөр хууртай тоглолт гэсэн үг л дээ. Төгөлдөр хууран дээр суурилсан Рок хөгжим бөгөөд бусад ритм өгөх хөгжмийн зэмсгүүдтэй хамт тоглогддог байна. Пиано рок нь төдийлөн дэлгэрээгүй ч орчин үеийн хамтлагууд болох Keane, Coldplay, The Fray, Jack's Mannequin, Muse, Ben Folds Five,[1] The Dresden Dolls зэрэг хамтлагууд болон уран бүтээлчид болох  Elton John, Tori Amos, Vanessa Carlton, Billy Joel болон Kate Bush Fiona Apple, Rufus Wainwright, Jeff Reinholds, Aqualung
 зэрэг уран бүтээлчид тус ургалын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Миний сонссоноор А Sound хамтлагийнхан Мuse-г нилээн сонсдог гэсэн ( сонссон билүү өөрөө тэгээд бодчихлуу сайн сандгүй ээ. Худлаа хэлж байгаа бол засч залруулуулаарай хүмүүсээ). За тэгээд дээрх 2 урсгалын томоохон төлөөлөгч болох хамтлагийнхаа танилцуулгыг сонирхоорой.

А Sound хамтлаг


2001 онд Батпүрэв, Пүрэвсүх нар хамтран тоглодог байсан ба дараа нь Батпүрэв, Алтангэрэл, Мөнхболд нар 1060 хамтлагийг байгуулсан. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл , Батпүрэв Black & White хамтлагт орсон. Тэмүүлэн 1060 хамтлагт орж бие биеэ таньдаг болсноор 2006 оны 8 сард хамтлаг байгуулах санаа гарсан бөгөөд мөн оны 8 сарын 22-нд анхны бэлтгэл хийснээр тус aльтернатив рок ,пиано рок  урсгалын хамтлаг байгуулагдсан юм.  "A sound" гэдэг нэрнийх нь утга нь А /эй/ буюу "жинхэнэ сайн аялгуу" гэсэн утгатай.Гэхдээ миний бодлоор "A"  гэдэг нь lia note 
байх ихэнхдээ Lia note дээр альтернатив дуунууд тоглогддог болохоор A sound гэж нэрлэсэн гэж бодож байна. "Hi-Fi Label"-с гарсан олонд танигдсан хамтлагуудын нэг нь бөгөөд жинхэнэ мэргэжлийн хөгжимчидөөс бүрдсэн тус хамтлаг нь  хөгжмийн дуугаралт болоод энгийн үг, содон аялгуугаараа сонсогчддоо хүрч өөрсдийнхөө хэлэх гээд байгаа санаа болон эрх чөлөө,үзэл бодлыг илэрхийлж тайвширлыг өгч чаддаг юм.

Анхны цомог: "Release" 2008 оны 7-н сарын 1-нээс Хай Фай Мега Сторе-д худалдаанд худалдаанд гарч эхэлсэн ба 7-9-нд нээлтээ хийсэн. "Release" цомог нь дотроо 10-н дуунаас бүрдсэн. Эдгээр нь: 1. Cryin' 2. Шал дэмий - Хай Фай Радиогийн 2007 оны шилдэг 70 монгол дууны нэгд дуу орсон 3. Уянга 4. Hey there 5. Бvжигчин 6. Гучин жил хамт байхсан 7. Forever 8. Shine on 9. Хувь хvн 10. Шал дэмий /Дагшаа хувилбар/ болой. 


Ээлжит цомог: “Зуун наст” -2012 он



Тоглолтууд: Playtime 2007 -Hi Fi radio 3 years anniversary -Keane night - 2008 оны 6-н сарын 28-нд Ривер Саундс клубт Keane хамтлагийн бүх дууг дуулсан Keane night тоглолт нь болсон. Мөн тэд Сүнжин Гранд, Детройт зэрэг газрууд болон Ривер Саундс-д тоглож байсан.

Хатлагийн бүрэлдэхүүн:

Дуучин Тэмүүлэн,
товч мэдээлэл:  Эмч мэргэжилтэй 2007 онд ЭМШУИС-г төгссөн. Англи, Орос, Герман хэлтэй/Германд гэрийнхэнтэйгээ хамт байсан гэсэн/, сонсогчид нь Radiohead-н "Thom Yorke" болон Симбагийн "Соривт" гэх зэргээр хочилж ярьдаг. Тэрээр өмнө нь 1060 хамтлагт дуулдаг байсан.Тэмүүлэн мөн "Happy zoo" гэдэг хамтлагтmай байсан байна.


Соло гитарчин Алтангэрэл,
товч мэдээлэл: Соло гитарчин Алтангэрэл Хилийн цэргийн дээд сургуулийн хөгжмийн ангийг төгссөн. Өмнө "Чингис хаан" хамтлагт тоглодог байсан. Найзууд нь Атка гэж дууддаг.

Төгөлдөр хуурч,Пүрэвсүх
товч мэдээлэл: Төгөлдөр хуурч Пүрэвсүх 7 настайгаасаа эхэлж хаан хуурыг тоголж эхэлсэн. Хөгжим бүжгийн коллеж, залгуулаад ОХУ-д Консерватурыг мэргэжлийн төгөлдөр хуурч төгссөн. Сонгодог болон Жааз хөгжимд дуртай. Сонгодогуудаас Импрессионизм, Симболизмыг түлхүү сонсдог. Дуртай хөгжмийн зохиолч нь Игорь Стравинский. Найзууд нь түүнийг Пүүжээ гэж дууддаг.  

Басс гитарчин Мөнхболд,
товч мэдээлэл:  Басс гитарчин Мөнхболд Тэмүүлэнтэй хамт 1060 хамтлагт тоглож байсан. Олон жил гитар тоглосон.  "Шал дэмий" хэмээх анхны хит болсон дууг зохиосон.  

Бөмбөрчин Батпүрэв
 товч мэдээлэл:  Бөмбөрчин Батпүрэв Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн бөмбөрчнөөр төгссөн. Олон жил бөмбөр тоглож байгаа. Өмнө нь 1060, black&white хамтлагт тоглож байсан.

Хамтлагийн зургаас:



















Хамтлагийн уран бүтээлээс:








Эх сурвалж:
Mongol-style admin Reko: Бид хөгжмийн урсгал, төрлүүдийн талаар танилцуулга болон тэдгээрийн төлөөлөгч Монгол уран бүтээлчдийн танилцуулгыг нийтлэж байгаа билээ.
Бидэнтэй хамт байгаарай.



UFO хамтлаг (Indie rock, Electro rock, Synth pop)

Sunday, February 23, 2014

Mongol-style admin Reko:
- Рок хөгжим анх үүсэхээсээ л бүхнийг үгүйсгэдэг, тэрсүүд хөгжим. Сүүл рүүгээ алтернатив болсон. Алтернатив хөгжим олон салаалж хөгжиж байна. Харин одоо дэлхийд хамгийн түгээмэл, газар авсан Indi pop, British Rock гэсэн хоёр урсгал бий болоод байгаа юм. Бидний баримтлаад байгаа гол урсгал бол маань Independent rock alternative тэр дундаа British pop. Travis, Keane, Maroon Five зэрэг алдартай хамтлагууд энэ стилээр дуулдаг. Үүнээс цааш дахин ямар урсгал гарахыг бид хэлж мэдэхгүй. Гарахгүй ч байж болно. Хүн төрөлхтөн анх хөгжим гэдэг эгшгийг бий болгохдоо замбараагүй, яаж ч хамаагүй дуугаргаж байсан. Хөгжих тусам олон ангилж тэдгээрээ эмхлээд аялгуу гаргаж байгаа бол одоо буцаад тэр замбараагүй үйлдэл рүүгээ явж байна гэж хэлж болох юм.  Рок, панк урсгал дуу шүлгээрээ өөрсдийгөө зарлаж, зарим зүйлийг шүүмжилсэн байдаг. Харин British pop ямар нэгэн хэлбэрт баригддаггүй. Дууны шүлгүүд ч гэсэн маш энгийн. Зүгээр л кетнийхээ үдээсний тухай дуулах жишээтэй. Миний баруун кетний үдээс гэж эхлээд нэг үдээснийхээ тухай дуулсаар байгаад л дуулдаг. Асар чөлөөтэй. Хөгжим ч гэсэн. Бөмбөрийг заавал дөрөвний дөрөвөөс эхлэх албагүй, дуртайгаасаа эхлэж болно. Басс гитарчин зүгээр л өөрийнхөө мэдрэмжээр юу ч хамаагүй тоглож байхад бөмбөрчин нь чи ийм ая гаргаж байгаа бол би үүн дээр чинь ийм бөмбөр нэммээр байна. Тэр хүн юу бодож тоглож байгааг мэдэхгүй ч миний санаа энэ дээр чинь ийм байна гээд л гурав дахь дөрөв дэх нь тоглоод явах жишээтэй. Иймэрхүү маягаар уран бүтээл гарч болох жишээтэй. Зоргоороо дуугаргаж байгаа хөгжмөө л ритмтэй болгоод тэднийгээ нийлүүлэд тоглодог.(UFO хамтлагийн  ахлагч Х.Мөнхбаатарын ярианаас)
  
   UFO хамтлаг:
      Тус хамтлаг нь 2007 оны намар одоогийн бүрэлдэхүүн буюу таван гишүүн нэгдэж, "UFO" хамтлаг байгуулагдсан. Түүний дараа 2009 онд "Emsblant night" тоглолтоо хийж байлаа.  Indie rock, Electro rock, Synth pop урсгалаар уран бүтээлээ хийдэг бөгөөд нийт 11 дуутай, мэргэжлийн бус амьд хөгжим сонирхогч залуусаас бүрдсэн хамтлаг юм. “Asian beat-2012” наадамд U.F.O хамтлаг “Бороо” нэртэй дуугаар амжилттай оролцож 3-р байр эзэлсэн. Энэ дашрамд "Asian beat" наадмын тухай мэдээлэл хүргэе гэж бодлоо.
“Asian Beat” наадам нь жил бүр Азийн өөр өөр орнуудад зохион байгуулагддаг бөгөөд 2011 онд Өмнөд Солонгос, 2010 онд Тайланд улс, 2009 Япон улс, 2008 онд Хонг-Конг гэх мэт аялан зохион байгуулагддаг юм. “Asian Beat” наадамд жил бүр Азийн улс орнуудаас шилдэг хамтлаг дуучид, хөгжимчид хүрэлцэн ирж оролцдог бөгөөд шилдэг хамтлаг, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин гэх мэт номинацуудыг шалгаруулдаг юм.

Хамтлагийн ги­шүү­­­дийг танилцуулахад :
дуу­­чин: Д.Содбаяр
басс гитар­­чин: Г.Ариунболд 
соло гитарчин: Л.Баа­сан­жар­гал 
бөмбөрчин: Э.Тул­­гаа  даралтат хөг­жим­чин: Н.Мөнхбаатар 

"UFO" гэдэг хамтлагийн нэрний тухайд:
-Монголоор шууд ор­чуу­лах юм бол нисдэг таваг гэсэн үг (ер нь UFOгэдэг үл мэдэгдэх биет гэсэн утгатай). Хамтлагийн нэрний санааг  басс гитарчин Г.Ариун­болд санаачилсан ба түүнийг нь бусад гишүүд  дэмжсэнээр  өнөөд­рийг хүртэл тус хамтлаг уг нэрээрээ уран бүтээлээ туурвиж байна.

Хамтлагийн зурагнаас:














Хамтлагийн уран бүтээлээс:


                                                       UFO-ЕРДӨӨ Л....



UFO-УХААРАЛ (УСНЫ ГУДАМЖ OST)
UFO-БОРООНД 
UFO-ХАЙСААР ХҮЛЭЭСЭЭР
                                                                     UFO- МААГИЙ

   UFO- ДОРГИО 7 ЭР ost

Эх сурвалж: youtube.com, google.com
Mongol-style admin Reko: Бид хөгжмийн урсгал, төрлүүдийн талаар танилцуулга болон тэдгээрийн төлөөлөгч Монгол уран бүтээлчдийн танилцуулгыг нийтлэж байгаа билээ.

Бидэнтэй хамт байгаарай.

Кино шүүмж хэрхэн бичих вэ. Зөвлөмж

Saturday, February 15, 2014

Киноны шүүмж хэрхэн бичих вэ зөвлөмж /орчуулга/

Киноны шүүмж бичнэ гэдэг маш их мэдээллийг эргэцүүлж боловсруулах амаргүй ажил юм. Хэрвээ шүүмж эсвэл тойм бичиж байгаа бол таны бичвэр уншигчдад чухал, мэдээлэл сайтай, сонирхолтой, шимтэм байх учиртай. Энэхүү бичлэгийг уншсанаар та мэдээлэл яаж цуглуулах, яаж хянуур шүүмжлэх, мөн нямбай бичиж дуусгах, сонирхолтой байлгах болон сэтгэл хөдөлгөм бичих аргуудыг сурах болно.



АЛХАМУУД:

Кино үзэхийн өмнө тэмдэглэл бичих дэвтэрээ бэлд.

Кино гэдэг урт хугацаатай учраас та тэр хооронд сайхан хэсгүүдийг нь амархан мартаж болно. Тэмдэглэл хөтөлснөөр та чухал гэж үзсэн хэсгүүдээ дахин олж харж тоймдоо эсвэл шүүмждээ оруулахад маш их дөхөм болж өгнө. Энэ нь та бүх анхаарлаа тэмдэглэл хөтлөхөд хандуул гэсэн үг биш. Зөвхөн та киноны үед таалагдсан болон эс таалагдсан чухал моментуудыг түргэхэн шиг тэмдэглэж авахад л болно. (Жишээ нь: Онцгүй хөгжмийн аяз, жүжигчний ядмагхан нүүр хувиргалт, огт зохицоогүй гэрэл өгөлт гэх мэтчилэн).

Киногоо үз, жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуул.

Үзэж байгаагийнхаа хувьд та жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Юм мэдэхгүй байлаа гээд түүнээсээ ичих шаардлагагүй. Энэ тухай жаахан судлаад үзэхэд л та маш их мэдээллийг шүүмжээрээ дамжуулан өгч болно. Гэхдээ үзэж байхдаа ганц хоёр шүүмжлэл бичээд авах хэрэгтэй.
Киноны нэр
Алдартай жүжигчид
Киноны төрөл, жанр
Бүтээц. /Хаана зураг авсан, үйлдвэрлэсэн он гэх мэт мэдээллүүд/
Ерөнхий утга санааны тойм
Хэрвээ найруулагчийнх нь бусад киног үзсэн бол тэдэнтэй ижил төстэй ба ялгаатай байдлуудын талаар авч үзэх
Найруулга. Найруулагч киноны багц үйл явдлуудыг яаж илэрхийлж, тайлбарласан байдлыг анзаарч, киног үзэгчдэд хэрхэн хүргэх гэж оролдож байгааг ажиглах хэрэгтэй. Хэрвээ кино удаан, эсвэл таны хэрэгтэй гэж бодож байсан зүйлсийг багтаагаагүй бол энэ нь найруулагчийн хариуцлагын асуудал юм. 

Эвлүүлэг. Кино хэтэрхий огцом өөрчлөлттэй байна уу? Мөн ямар нэгэн тусгай эффект оруулж уу? /мэдээж тусгай эффекттэй бол шүү дээ/
Хувцасны загвар. Кинонд зориулсан хувцаснууд нь кинондоо наалдацтай байж чадаж уу? 

Тайз засалт. Киноны дэвсгэр хэсэг үнэмшилтэй болж чадсан уу? Хэрвээ киног бодит байдал дээр /натур гэх мэт/ зураг авалт хийсэн бол газрын сонголт сайн болж чадаж уу? 

Хөгжим. Үйл явцыг тодотгож өгч байна уу? Үйл явдалдаа ахадсан хөгжим байна уу эсвэл сулдсан байна уу? Сонсоход тааламжтай эсвэл дур гутмаар алин болох?

Киногоо дуусаад энд ир.
Кино үзэж байхдаа хурдхан татлаад эсвэл өгүүлбэрээ дуусгаагүй хаячихсан бол дуусга. Киноны үзэнгээ тэмдэглэл хөтөлнө гэдэг хэцүү байж магадгүй л дээ. Гэхдээ дууссан бол анзаарсан бүхнээ дахин нягталж сайтар бичих хэрэгтэй. Хэрвээ өөр хэсгүүдийг санавал нэмээд бич.

Тоймоо бичиж эхэл.
Одоо танд ерөнхийдөө тойм болон чухал хэрэгтэй мэдээллүүд бүгдээрээ байна. Тиймээс бичиж эхлэх хэрэгтэй. Хүн болгоны өргөн хэрэглэдэг форматаар бичих нь хамгийн зөв санаа юм. Бичлэгээ ойлгомжтой, аль болох тодорхой хийх хэрэгтэй. Таны тоймыг уншсан хүн киног үзээгүй байж болох тул та киноны гол дүрийн тухай уншигчид мэдэхийг хүснэ гэж бодож байвал огт үгүй шүү. Түүгээр ч үл барам таны бичлэгийг үнэлэхгүй болох вий. Юмсыг маш сайн тайлбарласан байдлаар бичих нь зөв бөгөөд чухамхүү энгийн байхыг л эрхэм болгох ёстойг санаарай.

Гол мэдээллээ эхэл.
Үүнд киноны нэр, гол дүрүүд, найруулагч, төрөл жанр, бүтээц ба дүгнэлт байх учиртай. Бүгдийг нь нэг дор шуудхан дурсах гээд хэрэггүй. Аль болох сонирхолтой байдлаар уншигчиддаа хүргэх аргыг бодож ол. Энэ бүгдийг шуудхан жагсаалт хэлбэрээр өгөх албагүй шүү дээ.

Киногоо шүүмжил.
Та киноны тухай ерөнхий мэдээллүүдийг өгчихсөн учраас таны уншигч нилээд ойлголттой болчихсон байгаа. Энэ нь таны шүүмжүүдээ оруулж өгөх суурь болж байгаа юм.
Мэдээлэл болон өөрийнхөө байр суурийг зэрэг илэрхийлж явах нь шүүмжлэх маш сайн арга байдаг. Жишээлбэл: “Хөгжмийн хувьд 18-р зууны үеийн хөгжимтэй маш сайн микслэж найруулсан байлаа.” Эндээс таны уншигч “юуг”, “яаж” гэдэг тавиагүй асуултынхаа хариултыг авч /сайн эсвэл муу болох талаар ойлголттой болох юм/. Энэ нь “Хөгжим нь үнэхээр сайн бөгөөд кинотойгоо зохицсон байлаа” гэдэг өгүүлбэрээс хавигүй илүү бөгөөд мэдээлэл сайтай болж байгаа юм.
Шүүмжилж байгаа бүх шалтгаануудаа дурьдаж тэр болгондоо жишээ тат. Жишээ нь: Танд гол дүрийн жүжигчин таалагдаагүй байлаа гэж бодъё. Тэгвэл яг юу нь таалагдаагүй болон яаж муу жүжиглэсэн талаар нь жишээ тат. Энэ “нотолгоо” нь таны уншигчид таны өнцгөөс харж ойлгоход туслах болно.

Ямар нэгэн дурсамжтай зүйлээр төгсгөлөө хий.
Та киноны тухай хамгийн чухал зүйлээ сүүлийн өгүүлбэрээрээ илэрхийлэхийг хүсэх байх. Энэ нь кино танд таалагдсан эсвэл үгүй талаар гол мэдээллээ өгөх тохиромжтой байрлал юм. (Жишээлбэл: Цөөхөн алдартай жүжигчин тоглосон боловч кино үнэхээр сонирхолтой, нүд татам байж чадлаа гэх мэт.)

Тоймоо гүйлгэж унш.
Алдаагүй, гүйцэд, сонирхолтой, гол зүйлсээ багтааж бичиж чадсан эсэхээ шалга. Баримт мэдээллийн болон үг үсэг дүрмийн алдаа байгаа эсэхээ шалга. Энэ нь танд тийм чухал биш санагдаж болох ч уншигчдын хувьд маш чухал зүйл юм шүү. Учир нь та граматикийн алдаа гаргаж баримт мэдээллүүдээ хольж хутгаад байвал таны уншигчид тоймд тань итгэл алдарч эхэлнэ гэсэн үг.
Эцэст нь товчхон бич.

Эх сурвалж: http://shaba0802.blogspot.com

Mongol-style админ БА: Үзсэн киноныхоо тухай сэтгэгдэлээ бичих, цаашлаад шүүмж бичих сонирхолтой, бичдэг хүмүүст дээрх зөвөлгөөнөөс авах юм байгаа байх гэж бодож байна. Би ч хувьдаа бас жоохон үзсэн Монгол киноныхоо талаар төрсөн сэтгэгдэлээсээ бичих санаатай байгаа хүн л дээ.. Дээрх орчуулгын зөвөлгөө нь 4 хэсэг байгаа бөгөөд бусад 3н хэсэг зөвөлгөөг доорх линкүүдээр орж аваарай.
Кино шүүмж хэрхэн бичих вэ-1

Кино шүүмж хэрхэн бичих вэ-2

Кино шүүмж хэрхэн бичих вэ-4

ҮЗЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭНД ӨГСӨН ШҮҮГЧДИЙН ҮНЭЛГЭЭ

Monday, January 27, 2014


Хүмүүсээ та нар киноог юугаар нь сайн муу гэж үнэлдэг вэ.. Интернэтэд үзэгчид өөрсдийн блогтоо үзсэн кинонууддаа үнэлэлт өгөн нилээдгүй бичсэн байдаг. 
За тэгээд доорх сэтгэгдэлүүдийг нь уншхад зарим нь илт сайшааж байхад, зарим нь муу кино болсоныг нь гайхаад байдаг. Мэдээж хүн бүрд өөрийн гэсэн үзэмж, таашаал, үнэлэлтийн цэнзүүр байдаг нь ойлгомжтой.

За минйи хувьд киноог  1-10 гэсэн үнэлгээ өгье гэж үзвэл (өмнө нь яаг нэг ингэж тэд эд гэж оноо өгье гэж бодож байгаагүй болохоор нилээн бодлоо, өөрийнхөө кино сонголтыг бодлоо, үзсэний дараах сэтгэгдлээ бодлоо):

1. Хамгийн бага оноо: За олон киноноос хүн сонголт хийх бол эхлээд нэрийг нь уншдаг байх, тэгээд триллерийг нь үзэх үү..үгүй юу гэдгээ шийддэг. Миний хувьд лав ийм л байдаг юм байна. Тэгэхээр нэрнээс нь болоод үзэх нь байтугай триллерийг үзэх сонирхол төрөөгүй киноонд 1 оноо ноогдож байна(ер нь үзэгчдийн киноны сонголтонд киноны нэр нилээн чухал үүрэгтэй байдаг байх шүү). За иймэрхүү киноны тоонд: Франц үнсэлт, оюутны нууц амраг, баасан гариг, хоёулаа унтах уу зэрэг орж байна. Яагаад надад энэ нэрнүүд таалагдахгүй байгааг нээх сайн тайлбарлаж чадахгүйн байна өө. Магадгүй өнөөгийн залуучуудын дундах зарим нэг инээхэд ч хэцүү, уурлахад ч хэцүү тийм нэг дүр зураг л байна байх гэж бодсон юм шиг байгаан. Яг үзвэл ямар юм байгаан мэдэхгүй л дээ.. Миний л хувийн дур сонирхолд нийцээгүй байх...

2. Триллерийг нь үзээд таалагдаагүй кинонууд: Миний бодлоор муу кино хийж болно. Гэхдээ муу байлаа ч ядаж тэр кинонд түүвэрлээд авахад триллер хйичихээр сонирхолтой хэсгүүдтэй байвал дор хаяж үзэгчидээ татаад, ашигаа нэмчихнэ шүү дээ. Триллер ч хийчих юмгүй кино бас байнаа байна..Зохиолондоо байдаг уу, найруулагчдаа байдаг уу бүү мэд...

3.  За энэ оноог триллерийг нь үзээд яахав үзвэл үзэх л юм гэсэн маркийн сэтгэгдэл төрсөн киноонд өгч байна кк. Гэхдээ л үзээгүй гэсэн үг.. Зорьж үзэх хүсэл эрмэлзлэлийг хангаллтай татаж чадаагүй..
Ингээд харахад хэрвээ би тухайн кино бүтээлийг үзсэн л бол 4-с дээш оноо өгнө гэсэн үг болж байна. Хэрвээ 1-3н хооронд бол үзэхийг ч хүсээгүй, сонирхол татаагүй буюу үзсэн хүмүүсийн дунд орж олон юм ярихгүй дуугай байж байна гэсэн үг л дээ. 

4. За энэ нь үзсэн кинонуудынхаа дунд хамгийн муу үнэлгээ гэсэн үг: Зарим хүн үзсэн кинондоо 1, 2 оноо өгч болох л юм. Миний хувьд үзсэн киноондоо хамгийн доод тал нь 4 оноо өгнөө..Намайг цаг заваа, мөнгө төгрөгөө зарцуулахад хүргэсэн байна шүү дээ. Нэр нь таалагдсан уу, триллер нь таалагдсан уу, хүмүүс үзье гээд байсан уу яасан..ямар ч л байсан үзэхэд хүргэж чадсан байна..ямар нэг давуу тал байгаад байнаа бас.
Гэхдээ үзээд юу нь таалагдахгүй болоод хамгийн бага оноог өгөв гэхээр: Кино  театрт бол удахгүй дуусаасай гэж бодогдохоор.. за гэрт бол хэсэг харж байгаад болих жишээтэй..Манай кинонуудаас зарим нь нэг жүжиглэлт худлаа, сонин найруулгатай, сонирхол татахааргүй, бүр зарим нь уур хүргээд.. тэгээд кино хийсэн хүмүүс, жүжигчдийнх нь өмнөөс ичээд байдаг даа..тийм кинонуудыг л энэ оноонд оруулна даа...

5.  Айхтар дур татагдаагүй ч дуустал нь үзэж болж байвал: Яахав оргүйд орвол охинтой нь гээд..цаг зав ихтэй байвал нэг үзээд өнгөрдөг. Нээх ичээгээд, санаа зовоохоор муу хийгдчихээгүй ч удалгүй мартагдчихдаг..дурсагддаггүй..богино настай л кино гэх юм уу даа..

6. Ямар нэг талаараа сэтгэлд үлдсэн: Би нэг найзаасаа чиний Монгол дуртай кино чинь, тэгээд яагад гэж асуухад " Ядуугийн зовлон.. яагад гэхээр айгаад байдаг юм....." гэж тоглоом шоглоомоор хэлж байсан..Магадгүй "Ядуугийн зовлон" хэдий нээх сүйдтэй аймшгийн юм гардаггүй ч  тухайн хүнийг бас нилээн айлгаж чадсан сэтгэлд нь үлдсэн кино байжээ. Иймээс аймар талаараа сэтгэлд үлдсэн бол энэ нь бүх талаараа биш ч өөрийн гэсэн оцлог давуу талтай л байна гэсэн үг байх..Тухайн үедээ ч бас хөөрхөн айлгахаар л кино байсан л даа. Сайн байсаан..Бас нөгөө алт амилах цагаар гээд кино байна. Нэг л аймар санагдаад байсан санагдаж байна. Яг юуны тухай гардгийг нь санахгүй байгаа ч эвгүй л кино байсан..

7.   Ямар нэг байдлаар таашаал өгч чадсан бол: Энэ бол ойлгомжтой..Муу биш бүтээл.

8.   Үзсэний дараа тухайн бүтээлтэй холбоотой бодол эргэлддэг бол: Тухайн бүтээлийг үзээд нэг бодол эргэлдээд л..нэг юм ухаарах ч юм уу...аан энэ чинь ингэсэн үг юм байна шүү дээ..нээрээ л ийм байдаг байх энэ тэр гээд л бодогддог доо..Ер нь бол мартагдахгүй кинонуудын нэг..Сайн бүтээлүүд.

9.   Дахин үзэхэд бэлэн, гүн сэтгэгдэл үлдээсэн бол: Би ууг нь ямар нэг кино, үзвэрийг дахин дахин үзээд байхыг хүсдэггүй хүн л дээ. Гэхдээ суваг солиход таарчихвал үзсэн байсан ч үзээд байдаг, сэтгэгдэл үлдээсэн, таашаал өгдөг, үзэж дуусгахаас өөр аргагүйд хүрдэг бүтээлүүд орох юм байна л даа..Маш сайн бүтээлүүд.

10. Дахин үзэхийг хүсдэг, уйддаггүй бол: Энэ бол мэдээж шилдэгийн шилдэг..Энд багтах кинонуудын ихэнх нь олон улсад нэртэй. Домог болсон, кино уран бүтээлчдийн заавал үзэх ёстой кинонууд багтаж байна. Олон орны өнцөг булан бүрийн шилдэг, үзүүштэй гэсэн тодотголтой кинонууд..

За да миний үнэлэлт нэг иймэрхүү л байна. Энэ бол зөвхөн миний өөрийн бодлоор байгаам шүү. Кино урлагийн талаар үнэндээ тийм ч сайн мэдлэггүй мунхаг миний бие л үзэгчийн суудлаас өөрийн үзсэн кино бүтээлээ тоогоор үнэлгээ өгвөл ингэж л үнэлэж байгаа царай нь кк. Зарим хүмүүст инээдтэй санагдах байх л даа.. За яадийн тэ...

          Та бүхэн ч гэсэн өөрийн кино бүтээлд өгөх үнэлэлт, ямар төрөл жаанрын кино Монголд түлхүү хийгдээсэй гэж хүсдэг тухайгаа. Монголын кино урлагийн талаарх бодлоо дэлгэрэнгүй хуваалцаж байхыг хүсье. 

Манай бүхий л урлагийн салбарт шүүмжлэгчид маш бага, идэвхгүй заримд нь бараг байдаггүйгээс одоо яая гэхэв үзэгчид бид л шүүмжиллэж байхаас... Гэхдээ үнэхээр кино урлагийн талаар мэдлэг өндөртэй үзэгчид, мэрэгжлийн хүмүүс нь үзэгчдийн сэтгэгдэлүүдээс Монголын өнөөгийн үзэгчдийн кино урлагийн талаарх бодол, мэдлэгийн түвшинг тодорхойлон үзэгчдийн үнэлгээнд өгөх шүүгчдийн үнэлгээг өгөх бизээ.

MS: Бүгдээрээ өөрсдийн кино урлагт өгөх үнэнэлт, цэнзүүрийн түвшингээсээ доорх сэтгэгдэлд үлдээхээс гадна, нилээн урт хэмжээний тэкст болохоор байгаа бол админы цахим шуудангаар илгээн тус бичлэгт нэмж оруулах боломжтой шүү.

Бидэнтэй хамт байгаарай. 

Эх сурвалж: 
Mongol style-н админ Маагий.
www.mongol-style.blogspot.com

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman