Зориулалт: Хөөсжүүлсэн бетон гэдэг нь элс цементийн зуурмагт хөөс
хольж , бетоны
бүтэцийг хөнгөн , тусгаарлах ваакум чанартай болгосон орчин үеийн
барилгын хана дүүргэлтийн материал юм. Пенобетоныг өрлөгийн гулдмай
/блок/ байдлаар хийхээс гадна хана , дээвэр
, замын суурь , шугам хоолойн дулаалгын зориулалтаар цутгаж болдог олон
талын ашигтай барилгын материал юм. Орчин үеийн барилга угсралтын
хэрэгцээ, шаардлагыг даган гарч ирсэн хөнгөн бетоны нэг төрөл.
Онцлог: Байгалийн цэвэр түүхий эдээр хийгддэг тул байгаль орчинд
нөлөөгүй эко бүтээгдэхүүн, хөнгөхөн хэдий ч нягтрал сайн, хөнгөн хэмжээ
том тул тээвэрлэлт, хөдөлмөр, хугацаа хэмнэнэ, тэгш гадрагатай тул
барилгын өнгөлгөөний шавардлагын зузааныг бууруулна, хөөсөнцрийн зардлыг
хэмнэнэ, барилгын суурьт өгөх ачааллыг бууруулснаар суурын материалын
орц хэмнэгдэнэ, өрлөгөөр хийгдсэн ханаас цутгалтын хана нь 30% өртөг
хэмнэж, дулаан алдагдлын магадлалыг 95%-р бууруулдаг.
Компаний танилцуулга:
Манай
компани 2008 оны 2-р улиралд байгуулагдсан бөгөөд бид нэг жилийн
хугацаанд хоногт 24м3 пенобетон /бага хүчин чадлаар/ үйлдвэрлэх
туршилтын үйлдвэрлэл явуулж, хагас жилд 49 сая төгрөгийн борлуулалт
хийсэн. Энэхүү туршлага дээрээ үндэслэн венчур хөрөнгө оруулалтын “Эн
Ви Си” ХХК-тай хамтран үйлдвэрлэлээ өргөтгөх, компанийн сайн засаглалыг
хэрэгжүүлэх зорилгоор төсөл санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
Дотоодын
түүхий эдийг ашиглан чанарын өндөр төвшинд үйлдвэрлэсэн, дулааны
хэмнэлттэй, өртөг багатай барилгын материалаар үндэсний барилгын
компаниудыг хангах.
Зорилго:
Барилгын
ханын хөнгөн дүүргэгч материалын нэг болох дулаан тусгаарлалтын
зориулалтаар ашиглах автоклавын бус хөнгөн бетон (хөөсөн бетон буюу
пенобетон) үйлдвэрлэн барилгын зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг
хангах, ажлын байрыг нэмэгдүүлж зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн
нийлүүлэн, хувь нийлүүлэгчдийн ашиг орлого болон компанийн үнэ цэнийг
нэмэгдүүлэхэд оршино.
MS: Үйлдвэртэй хобоо барих, хобогдох мэдээллийг эндээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment