Нийтлэлээ байршуулах

Monday, April 15, 2013

Хэрэв танд Манай үндсэн мэдээллийн төрлүүдэд нийцэхээр нийтлэл байгаа бол бидэнд илгээгээрэй. Бид тохирох мэдээллийн төрлүүдэд нь хувиарлан нийтлэх болно. 

Нийтлэлүүд нь:

- Танай болон аль нэг байгууллага хувь хүний үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний тухай манай Гар урлал, Фэйшн, Аксесуар, Барилга Архитектур гэсэн төрлүүдэд багтаж байвал нийтлэлээ явуулаарай.
- Уран бүтээлчийн намтар, Урлагийн бүтээлүүдийн тухай, хамтлаг дуучдын клип, хөгжим болон дүрслэх урлагийн сургалт дамжаа, төрөл бүрийн уран зохиолын номын танилцуулга зэрэг манай мэдээллийн сэтгүүл, урлаг, дизайн, кино, клик зэрэг төрлүүдэд багтаж байгаа бол нийтлэлээ илгээх боломжтой.
- Монголдоо үйлдвэрлэх боломжтой шинэ санаа, энэ бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголд яагаад хийж болохгүй гэж гэсэн бодол танд байдаг бол тэр санаа бодлоосоо хуваалцаарай. Таны нийтлэл блогийн мэдээллийн цэснүүдийн шинэ санаа буланд нийтлэгдэж байх болно. 
- Мөн манай Коктейль цэсэнд тохирох эрүүл амьдралын хэв маяг, зөв үзэл санаанд уриалан дуудсан, гадаад болон дотоодод амьдарч ажиллаж буй Монголчууддаа хэрэгтэй мэдээлэл түгээх, ажил үйлс, амьдралд нь хэрэг болохоор аливаа зөв гэсэн мэдээ мэдээллээ хуваалцаарай.

Таны нийтлэл блогт байршсанаар дараах давуу талтай: 

- Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олонд хүргэх, сурталчилах үнэгүй боломж.
- Өөрийн дэмждэг, байнгын үйлчлүүлдэг газар, албан байгууллага, хувиараа үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэгч, уран бүтээлч, зохиолч, дизайнер, хамтлаг дуучин, сургалтын төвүүдийг олонд сурталчлах, таниулах.
-Таны нийтлэл манай блогийн байнгын уншигчдад хүрэхээс гадна блогийг дагагч Facebook,Twitter, Google, Pinterest, Biznetwork зэрэг олон нийтийн сайтын хэрэглэгчдэд зэрэг түгээгдэх боломжтой.
- Өөрийн интернэт, сошиал сайт дахь хандалтыг нэмэгдүүлнэ.
- Интернэт дахь хувийн блог, профайлыг олонд таниулах боломжтой.
- Тухайн чиглэлээрх өөрийн хөтлөдөг блог, вэб хуудас, сошиал хуудсан дахь хандалтаа нэмэх.

Ямар тохиолдолд нийтлэл блогт байршигдах боломжгүй вэ: 

- Хэтэрхий нийтлэг болон энгийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг сурталчилсан байх тохиолдолд - жишээ нь: бусдаас ямар нэг ялгагдах онцлоггүй вакум цонх, хаалганы үйлдвэрлэл, цементэн зуурмагны үйлдвэр гэх мэт.
- Блогийн үндсэн мэдээллийн төрлүүдэд нийцэхгүй тохиолдолд - жишээ нь хүнсний үйлдвэр, уул уурхайн байгууллагууд гэх мэт.
- Нийтлэл явуулсан хүний тодорхой мэдээлэл нэр ус байхгүй эсвэл мэдээлэл буруу ташаа нь мэдэгдвэл.

Нийтлэлээ илгээх: 

Та нийтлэлээ word дээр бэлтгэж манай блогийн mongolstyle1@gmail.com ( МОНГОЛ СТАЙЛ НЭГ эт ЖИМЭЙЛ цэг ком) гэсэн хаягаар  ирүүлээрэй.
Та нийтлэлдээ өөрийн цахим хуудас, сошиал медиа хаяг, блог, тухайн нийтлэлтэй ямар холбоотой болох тухайгаа бичиж болно. Илгээсэн цахим хаяг нийтэд харагдахгүй байна (илгээгчийн хүсэлтээр олонд харагдуулах боломжтой).
Өөрийн бүтээгдэхүүн, байгууллагынхаа лого болон бараа бүтээгдэхүүнийхээ зургийг тод, пиксель сайтай байхаар бодож явуулна уу. Шаардлага хангахгүй зурагтай бол нийтлэх боломжгүй. Үйлчлүүлэгч, уншигчдад тодорхой байхаар тухайн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч, уран бүтээлч, сургалтын төв, үйлдвэрүүдийн тухай товч танилцуулга, холбогдох хаяг, харилцах утас, цахим хуудас, цахим шуудангийн хаяг, блог, сошиал хуудас, худалдаалах дэлгүүрүүдийн хаяг зэргээс оруулсан байх шаардлагатай.
Таны явуулсан нийтлэлийг нийтлэсэн даруйдаа танд мэдэгдэх болно.

Бидэнтэй хамт байгаад баярллаа.
Хүндэтгэсэн: Блогийн хамт олон.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman