Ханын чулуут өнгөлгөөний материал - ПИРАМИД ИМПЕКС ХХК

Tuesday, April 30, 2013

Зориулалт:
Чулуун өнгөлгөөний материалыг бохирдолгүй усан суурьтай химийн бодис болон байгалийн чулууны холимогоор хийдэг ба барилгын дотор, гадна ханыг өнгөлхөд ашиглана. Чулуут өнгөлгөөг дулаан тусгаарлагч хөөсөнцөр, шавар тор, грунт явсны дараагаар гүйцэтгэнэ.
Онцлог:
Хүссэн өнгөөр үйлдвэрлэх боломжтой, өнгөө алдахгүй, удаан эдэлгээтэй, гадаргуй цуурахгүй, цаг болон  зардалд хэмнэлттэй, ус нэвтрэхгүй, хөлддөггүй, мөөгөнцөр хөгцрөл зэрэгт тэсвэртэй ханыг гадна нөлөөллөөс хамгаалах гоёмсог хамгаалалтын өнгөлгөө.

ПИРАМИД ИМПЕКС ХХК: 
Манай  компани Солонгосын барилгын материалын тэргүүлэгч үйлдвэр болох DAEBO HOUSING компаний албан ёсны патентын эрхтэйгээр, тус компаны технологи, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Монголын анхны чулуут өнгөлгөөний материалын үйлдвэрийг ашиглалтанд оруулан зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байна.
Орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан тус үйлдвэр нь ашиглалтанд орсоноор эх орныхоо бүтээн байгуулалтын ажлуудыг үндэсний үйлдвэрийн барилгын материалаар хангаад зогсохгүй, энэ төрлийн бүтээгдэхүүний импортыг орлох, үнийг тогтвортой барих, нийлүүлэлтийн тасалдал үүйгэхгүй байх бололцоог олгож байгаагаараа ач холбогдолтой юм.





Чулуут өнгөлгөөний материалын Солонгос технологийн давуу тал нь дулаалгын системийг боловсронгуй болгохын тулд хананы гадаргууд EPS хавтан, хуурай шохойн уусмалаар бэхжүүлдэг болно.

MS: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ мэдээллийг явуулсанд баярллаа. Танай компаны ажилд амжилт хүсье.
Пирамид импекс компанитай холбогдох хаяг, худалдаалах цэгүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид хэсгээс авна уу.

 Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman