Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг
үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж,
төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг
гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох уралдаант
шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл
мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсан.
Төсөл сонгон шалгаруулалтын
материалыг зарласан хугацаанаас хойш 14 хоногийн дараа буюу 2013 оны
гуравдугаар сарын 4-18-ны 10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар авсан.
Энэхүү ажиллагаанд Нийслэлийн Засаг
даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болон шалгаруулалтад
оролцогчдын төлөөллийг байлцууллаа. Төсөл нээснээс хойш 10 хоногийн
хугацаанд хүчинтэй байхаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл
ажиллагааны журам”-д заасан байна.
Төсөлд оролцогчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
· Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
·
Аж ахуйн нэгж байгууллагын чадавхийг харуулах сүүлийн 3 жилд хийж
гүйцэтгэсэн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр,
хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
· Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
· Төслийг хэрэгжүүлж чадах техник, технологийн чадавхийг илэрхийлэх мэдээлэл
· Техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө
·
Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор оршин суугчдыг
нүүлгэн шилжүүлж түр суурьшуулах байртай байх (шаардлагатай тохиолдолд)
гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.
Жич: Дахин төлөвлөлтөд орсон байршлуудыг болон төсөл хэрэгжүүлэхээр материалаа ирүүлсэн компаниудыг хүснэгтээр танилцуулая
Компаниудын санал өгсөн 12багцын байршлын байдал :
Эх сурвалж: www.times.mn
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан “Гэр хорооллын дахин
төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Гэр хорооллын дахин
төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг нийт аж
ахуйн нэгжид нээлттэйгээр хүргүүлсэн билээ.
Сонгон шалгаруулалтаар шалгарсан компаниуд цаашид төслөө хэрхэн
хэрэгжүүлэх талаар Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягаас
тодрууллаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудыг ямар шалгуураар шалгаруулсан бэ?
-Урилгын дагуу заасан хугацаанд 32 аж ахуйн нэгжийн 52 саналыг хүлээн
авч, 10 хоногийн хугацаанд эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг хийж 18
компанийн 30 саналыг шалгаруулсан юм. Төсөл хэрэгжүүлэгч компаниудыг
шалгаруулахдаа нэн түрүүнд тухайн компанийн ажлын туршлага, санхүүгийн
чадамж, тухайн төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гол шалгуур болгосон.
Эхний ээлжинд энэ шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүд шалгараад байна.
-Эцсийн сонгон шалгаруулалт хэзээ, хэрхэн хийгдэх вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэдийн
оролцоог чухалчлан үзэж байгаа учраас эцсийн шалгаруулалтыг дахин
төлөвлөлтөд орсон нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд хийх юм. Тухайлбал,
төсөл хэрэгжүүлэхээр шалгараад байгаа 18 компани, тухайн бүсийн оршин
суугчдад мэдээлэл, танилцуулга хийнэ.
Үүний дараа тухайн компаниудаас иргэд сонголтоо хийж, саналаа өгнө.
Ерөнхийдөө жижиг хэмжээний сонгууль болно гэсэн үг. Ингээд тодорхой
хугацаанд санал авч, эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрс
тодорно.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэзээ эхлэх боломжтой вэ. Иргэдийн хүлээх үүрэг бас бий болов уу?
-Иргэдийн ихэнх саналыг авсан компани 30 хоногийн дотор тухайн нутаг
дэвсгэрт амьдарч буй өмчлөгч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжтэй гурвалсан
гэрээг байгуулах ёстой. Энэ гурвалсан гэрээг нийслэлийн Засаг даргыг
төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, иргэн, төсөл хэрэгжүүлэгч компани
хамтарч байгуулна. Гэрээний дагуу иргэн төсөл хэрэгжих ажлыг
цалгардуулахгүйн тулд дахин төлөвлөлтийн талаар маш сайн мэдээлэлтэй
байх хэрэгтэй. Гэрээнээсээ эргэж буцахгүй байх нь ажлын том дэмжлэг
болох юм.
-Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид нийслэлээс ямар дэмжлэг
үзүүлж байгаа вэ. Нэг аж ахуйн нэгжид ойролцоогоор хэчнээн га газар
ногдож байна вэ?
-Төсөл хэрэгжүүлэх газар нутгийн хувьд өөрсдийн сонгосон багцийг 130 га,
235 га-аар хэд хэдэн блок болгон хуваасан байгаа. Үүнийг дахин хувааж
нэг аж ахуйн нэгжид 10-20 га ногдож байна. Нийслэлийн зүгээс журмын
дагуу тухайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид дэд бүтэц, нийгмийн
байгууламж барих асуудлыг шийдвэрлэж өгнө.
Ж.Отгон
MS: ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМ-ыг эндээс уншаарай. Гол нь дүрэм журам шүү дээ.
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment