Сийрмэг царууц бетон гэж юу вэ?
......Экологийн цэвэр түүхий эдийг нунтаглан хэрэглэж, сийрэгжүүлсэн, хөнгөн жинтэй, бат бөх чанартай, дулаан сайн тусгаарладаг, галд болон ус чийг хүйтэнд тэсвэртэй хиймэл чулуун материал.
......Сийрмэг царууц бетоны үйлдвэрлэлийн технологийн болон ашиглалтын үеийн шинж чанаруудын зохилдлого нь барилгын ханын материалын зах зээлийг эзэгнэх түвшинд аль эрт хүргэсэн билээ.
......Энэхүү материалын сүвэрхэгжилт нь эзэлхүүний нягтаас нь хамаарч 48%-аас 95% хүрдэг. Сүвэрхэгжилтээс хамааруулан түүний техникийн шинж чанарыг зохицуулж болдог. Сүвэрхэгжүүлсэн нүхний үүрийн хэмжээ нь 1-1,5мм орчим байдаг.
......Сийрмэг царууц бетон нь анх 1924 онд Шведийн архитектор Иохан Эриксон санаачилсанаас хойш эдүгээ хүртэл улам боловсронгуй болж, хэрэглэх түүхий эдийн хүрээ тэлж үйлдвэрлэлийн технологи шинэ шатанд гарч түүнээс хойш одоо, ирээдүйн барилгын ханын үндсэн материал болсоор байна.
- Сийрмэг царууц бетон юунд хэрэглэгдэх вэ?
Энэхүү материал нь чулуу болон модны шинж чанарыг хослон агуулдаг
- Сийрмэг царууц бетоны онцлог давуу тал
......Дулаан тусгаарлагч: Нягт нь 200-500 кг/м3 . Төмөр бетон хучилт болон ердийн дулаалганд хэрэглэнэ. Зарим тохиолдолд дулааны тоног төхөөрөмж болон дулааны хоолойн дулаалгад хэрэглэж болно.
......Даац-Дулаан тусгаарлагч: Ийм зориулалттай бетоны нягт 500-1000 кг/м3 хооронд хэлбэлзэнэ. Бага нягттайг голдуу карказан барилгын ханын дүүргэлтэд, их нягттай бат бөх /харьцангуй/ өндөр бол 3-н давхар хүртлэх барилгын хананд хэрэглэдэг.
......Даацын зориулалттай: Нягт нь 1000-1200 кг/м3 энэ төрлийн бетоныг арматурчилж даацын эдлэхүүн үйлдвэрлэнэ. 700-1000 кг/м3 нягттай бетоныг бат бөхөөс нь хамааруулан арматурчилж угсармал хамар хана, том хэмжээтэй гадна хана үйлдвэрлэнэ.
..............................Чулууны шинж чанар | ..............................Модны шинж чанар |
|
|
|
|
|
|
|
|
- Санал болгож буй бүтээгдэхүүн
..................Нягт | ........Өндөр /зузаан/ (a) | ..................Өргөн (b) | ..................Урт (c) |
............D450-900 | ..................120+/-5 | ....... ...........240+/-5 | |
..................240+/-5 | ......... .........360+/-5 | ..................590+/-8 | |
..................360+/-5 | ......... .........480+/-5 | ..................490+/-7 | |
..................480+/-5 | ......... .........600+/-5 | ||
..................600+/-5 |
......Дулаан сайн тусгаарладаг, харьцангуй өндөр бат бөх, хөнгөн чанар, ашиглалтын үеийн баталга, эдийн засгийн үр ашиг, хэмжээ барилт, механик боловсруулалтанд орох байдал, өрөг хийхэд хялбар,хүйтэнд тэсвэртэй, галд шатдаггүй, дуу тусгаарлалт сайтай, экологийн цэвэр байдал /амьсгалдаг/зэрэг шинж чанар нь царууц бетонон хөнгөн блокийг олон давхрын карказан болон бага давхрын хувийн сууц, таунхаус, коттежи, зуслангийн зэрэг барилгад түгээмэл хэрэглэх боломжийг олгож байна.
......Үйлдвэрлэлд гулдмайг зүсэх орчин үеийн арга хэрэглэснээр шугаман хэжээсийн нарийвчлалыг +/-2мм хүргэж чадсанаар өрөгт “хүйтний мостик” үүсгэдэг зузаан үетэй элс-цементэн зуурмаг бус 3мм зузаан үүсгэдэг алтернатив цавуулаг хольц хэрэглэж болох юм.
......Ингэснээр барилгын зуурмагын зарцуулалт 8-12 дахин буурч болно. Сийрмэг царууц бетоны дээр дурдсан чанарууд нь экологийн цэвэр, хүн болон хүрээлэн буй орчинд аюулгүй материал болохыг батална.
Компаны танилцуулга:
“Чилагу ХХК” нь 2007 онд үүсгэн байгуулагдсан билээ. Монгол улсын засгийн газраас “40.000-н айлын орон сууцны хөтөлбөр”-г хэрэгжүүлэхээр анхлан зарласан бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдах асуудал нь гадаад улсаас импортоор орж ирэх барилгын материалыг худалдан авах зорилго бүхий мөнгөн урсгалыг багасгах үйл хэрэг байлаа. Дээрх зорилт нь эдүгээ “100.000-н айлын орон сууцны хөтөлбөр” болон өргөсөн өрнөж буйг та бид мэднэ.......Энэхүү зайлшгүй шаардлагын үүднээс дотоодод үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний тоо болон нэр төрлийг олшруулж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажлын байрыг шинээр бий болгох, ард түмний амжиргаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх тул манай хамт олон эхний ээлжинд ханын дүүргэгч материал болох “Хөнгөн бетон блокны үйлдвэр” төсөл болон “Шохойн чулуу боловсруулах хагас үйлдвэрлэлийн” төслийг хэрэгжүүлэхээр шамдан ажилласан билээ.
......Улмаар 2020 он хүртэлх УБ хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ирээдүйн аж үйлдвэрлэлийн төв болох Налайх дүүрэгт өөрсдийн үйлдвэрийн шавыг тавьж, мөн Төв аймгийн Баян сумын Шанд худагт нийт 2 сая тонн нөөц бүхий шохойн чулууны орд газарт шохойн чулуу боловсруулах үйлдвэрийн ажлыг тус тус эхлүүлсэн түүхтэй.
......Тус компаний “Мон-Аргай” үйлдвэр нь техникийн үзүүлэлтээрээ жилд 60.000㎥ хөнгөн дүүргэгч материал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 100-н ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдсэн. Шохойн чулуу боловсруулах орд газарт тус бүр нь 100 тоннын багтаамж бүхий 3-н шатаах зуухыг барьж ашиглалтад оруулснаар жилд 6000-н тонн технологийн шохой үйлдвэрлэж, мөн мозайк хийцийн шалны буталсан чулуу, авто замын нунтаг эрдэс, замасканы тээрэмдсэн түүхий эдийг үйлдвэрлэх боломж нээгдсэний дээр орон нутгийн ажилгүй иргэдэд шинээр ажлын байр бий болж байна.
MS: Чилагу үйлдвэртэй холбогдох бол энд дарна уу..
Бидэнтэй хамт байгаарай.
0 comments:
Post a Comment