Дизайнер Б.Баярмаагийн “Мерседес Бенз 2015” загварын шоунд орсон загваруудаас

Friday, February 13, 2015


               
Загвар зохион бүтээгч Баярхүүгийн Баярмаа өнгөрсөн сарын 13-нд болсон Нью-Йоркын загварын долоо хоногт өөрийн бүтээлүүдээ танилцуулсан. “Мерседес Бенз 2015” загварын шоунд үзүүлсэн түүний загваруудыг олон улсын мэргэжилтнүүд ихээхэн үнэлжээ. “Монгол” брэндийн Нью-Йоркт аваачсан дизайнер Б.Баярмаагийн үндэсний хувцасны загвар хийц, эсгүүр, оёдол, өнгөнд нүүдэлчдийн амьдрал, ахуйн онцлог, хэв маяг шингэсэн байдаг нь гадныханд тун өвөрмөц санагдсан байна. Монгол үндэсний хувцсаа орчин үеийн сонгодог загвартай хослуулж өдөр тутам өмсөж болохоор энгийн загвартай урласан нь бүтээлийнх нь бусдаас ялгарч чадах гол онцлог болсон гэлээ. 
Түүний загварын бүтээлд хурц тод өнгө зонхилсон нь сүрдэм, бас биширмээр сэтгэгдэл төрүүлж байлаа.

2005 онд өөрийн урласан загварын бүтээлээ эх орондоо анх танилцуулж байсан тэрээр өдгөө дэлхийн үзэгчдэд толилуулах хэмжээнд хүрчээ.

Mongol-style admin Gereltei: Монголынхоо нэрийг гаргаж байгаа залуу дизайнерууддаа бүгдэд нь амжилт. Загваруудыг нь харсан хүмүүс дэмжсэн, шүүмжилтсэн гээд янз бүрийн л сэтгэгдэлтэй байна. Мэдээж ямарваа зүйл хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ шүүмж мэдээж үйлдвэрлэлд хамгийн чухал. Миний хувьд Баярмаа дизайнерын загваруудыг харж байхад санаа авах зүйл нилээдгүй байгаа санагдлаа. Залуу дизайнеруудад туршлага чухал. Цаашдаа олон олон дизайнерууд энэ мэт загварын шоунд өргөнөөр оролцох нь тодорхой.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman