НҮЦГЭН БИЕИЙГ АЛДАРШУУЛЪЯ

Thursday, March 28, 2013

Хүний биеийн гоо сайхныг магтан дуулагч бол эротик урлаг. Урлагийн аль ч төрөл нүцгэн бие, хайр дурлал, сексийг өөрсдийн хэлээр дүрсэлж байдаг. Эрт үеийн домог, орчин үеийн модернист уран баримал гээд энэ сэдвийг хөндөөгүй урлаг гэж байхгүй. Олон нийтийн газар байрлуулсан эротик уран барималуудаас сонирхоцгооё.
“Бранжелина үүрд” нэртэй энэ барималыг АНУ-ын Оклахома хотын иргэн, зураач Даниел Эдвардс бүтээжээ. Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын нэг жилийн ойн өдрөөрөө ууж байсан шилэн аяганы хэлтэрхий уг барималд орсон тул тэдний ДНК шингэсэн бүтээл хэмээн бахархдаг аж.

Өмнөд Солонгосын Жэжүгийн нисэх буудлаас 10 км-ийн зайд байдаг “Loveland” эротик за бараг порнограф гэх үү барималуудтай тус цэцэрлэгт хүрээлэнгийн барималуудаас хүмүүсийн хамгийн их татдаг секс байрлалуудыг, урлагийн бүтээлийг харах боломжтой юм байна...
Энэ дугуй бас айн..Зүгээр л эд байн хи хи...








 Миний хувьд хамгийн таалагдсан нь энэ доорх 2 хөшөө, ялангуяа тэр дээш харсан бүсгүйн уран баримал маш их таалагдлаа сайхан зохиомжтой, гоо сайхныг гоё харуулжээ.
 
Францын уран барималч Доменик Регниерийн бүсгүй хүнийг нүцгэн дүрсэлсэн бүтээлүүд.

 “Мөнхийн шүтээн” нэртэй энэ барималыг 1889 онд хийсэн, 123 настай.

Бельгийн уран бүтээлчийн "Бугын хурьцал" бүтээл. Wim Delvoye
 Барселоны олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн цэцэрлэгт байрлах бүтээл
Хаагдмал, боогдмол гэгдэх урд хөршийнхан маань бас тийм ч хаагдмал хүмүүс биш бололтой. Хятад оулсын хот мужуудад эротик сэдэв бүхий хөшөө, уран баримал бараг хаа сайгүй байдаг юм гэнэ шүү...Манайх жоохон хоцроод байна уу даа гэсэн кк. За ямар ч л байсан Хятадад ийм эротик төрлийн уран баримал нэмэгдсээр байгаа нь аялал жуулчлалыг татах, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийг татах, гоо сайхны мэдрэмжийг дэмжих зэрэг олон талын ашиг тусаа өгдөгөөс болсон гэж тайлбарлаж байна.
Бээжингийн " Уран барималын цэцэрлэгт хүрээлэн"
Шанхай хот дахь "Сэкс" музейн хашаа
 Жэн Жөү хотын нэгэн барилгын өмнөх талбайд байрлах баримал. Энэ баримлыг хүмүүс хэтэрхий садар самуун шинжтэй гэж шүүмжилдэг  ч тус баримлын уран бүтээлч нь тайлбарлахдаа ээжийнхээ нурууг бариж өгч байгаа торой юм байгаан гэдэг байна.
 Хө Бэй мужын Юн ши хот дахь уран баримал
 Тиэнжин хотын Хай голын эрэг дээрх баримал
Шанхай хотын Пудонг зочид буудалд байрлах "А" буюу Аdult гэсэн тодотголтой уран баримал. Ер нь Хятадын томоохон ресторан, зочид буудлуудад энэ мэт эротик болон нүцгэн барималууд нилээн байдаг гэнэ.
Эх сурвалж: http://www.news.sohu.com    www.google.com  

Бэлтгэсэн: Mongol style-н админ  ВА
MS-ВА: Манайхан ч бас юугаараа дутах билээ.. аялал жуулчлалыг бол сайн татаж чадахаар л юм байна нэг ийм томчуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулчихвал. Үйлчилгээний байгууллагууд Монгол уран бүтээлчиддээ ямар ч төрлөөр бай уран баримал захиалан хийлгэж орчин тойрноо чимэн, үйлчлүүлэгчид биднийхээ нүд, сэтгэлийг хужирлаж баймаар юм даа тэ...Би лав баян байсан бол кк.
Бидэнтэй хамт байгаарай.

ДАШИ НАМДАКОВ: Нүүдэлчдийн гүн ухааны ойлголт үзэлийг харуулах гэсэн юм

Лондон хот дахь Чингис хааны баримал


2012 оны 4-р сарын 14-ний бямба гаригт Их Британийн Лондон хотын Уэст Энд дүүргийн төвд байрлах Marble Arch /Гантиг нуман хаалга/ талбайд Буриадын алдарт уран бүтээлч Намдагийн Дашийн бүтээсэн их эзэн Чингис хааны баримлыг нээх ёслол болжээ. Суурь нь 3м өндөр, аргамаг хүлгээ унасан их хааны баримал нь морины туурайнаас дуулганы орой хүртэл 5м өндөр, суурьгүйгээр дан баримал нь 2,7 тонн жинтэй юм.
1982 онд байгуулагдсан Halcyon галерей санаачлан, Хатан хааны Цэцэрлэгт хүрээлэнгийн сантай хамтран хэрэгжүүлж буй олон нийтэд зориулсан урлагийн хөтөлбөр (public art program)-ийн хүрээнд Уэст Энд дүүргийн орчимд алдарт уран бүтээлчдийн том хэмжээний баримлын бүтээлүүдийг тодорхой хугацаагаар байршуулж буй бөгөөд өмнө нь “Машины баримал”, “Цэлцэгнүүр жаалууд” зэрэг бүтээлүүд тавигдсаны дараа суурин дээр нь Намдагийн Дашийн бүтээсэн энэ баримал хөшөөг байрлуулжээ. Их хааныг эрэмгий омголон хүлэг унаж, сүлжсэн гэзэгтэй, ав хоморго, араатан амьтдыг товойлгон урласан алтан чимэг бүхий маш нарийн хийцтэй дундад эртний Монгол дайчны хуяг өмсгөл агсааж, гараа дэлгэн гүн бодол бясалгалд автсан дүртэй энэ хөшөө нь зэрлэг балмад дайнч бус харин тэртээ 13-р зуунд даяаршлыг төгс утгаар нь үүсгэн байгуулж хэрэгжүүлж чадсан агуу удирдагч мөн шүү гэдгийг 21-р зууны хүмүүст сануулах ажээ.
Лондон хотын төвийн түм түчигнэж, бум бужигнасан хөл хөдөлгөөнтэй талбайд аргамаг хүлгээ унан гүн бодолд автсан нүүдэлчин Монголын сүрлэг баримал сүндэрлэх нь этгээд сонин агаад яагаад чухам одоо, чухам энд үүнийг байрлуулав хэмээн урлаг судлаачид, сонирхогчид бичиж, олон нийтийн анхаарал сонирхлыг ихэд татаж байна.
2012 оны 9-р сарыг хүртэл энэ талбайд байрлах их хааны хөшөөг бүтээсэн Даши Намдаков BBC-д өгсөн ярилцлагадаа “Би их хааныг агуу дайчин болгон дүрслэж болох байлаа. Гэхдээ тэрбээр суут ухаантан, их сэтгэгч, агуу стратегич байсан учир би тэр байдлаар нь дүрсэлсэн. 
Манай монголчуудын хувьд их хаан бидний шүтээн юм. Энэ бүтээлийн цаад санаа нь өнгөрсөн түүхээ эргэн санах, нүүдэлчдийн гүн ухааны ойлголт үзлийг харуулах юм” гэжээ. Их хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан туурвисан энэ бүтээлээ тэрбээр 2 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Уэстминстерийн Зөвлөл энэ баримал хөшөөг 2010 оноос эхэлсэн “Хөшөө баримлын наадам”-д сонгосон нь Очир эрдэнийн ой, Олимпийн болон Параолимпийн наадмын үеэр нийслэл хотод байрлуулах баримлуудын тоонд багтсан гэсэн үг юм. Halcyon галерейн хувьд энэ хөшөөг онцгойлон Лондон хотын төвд Оксфордын гудамжин дахь Гантиг нуман хаалгат талбайд байрлуулсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд нүүдэлчдийн мөн чанар, эртний  Монголчуудын соёлыг олон нийтэд таниулах, (Төв) Азийн (нүүдэлчдийн) соёлыг ойлгох харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэжээ. 
Энэ хөшөөний нээлт нь ирэх 5-р сарын 5-аас 7-р сарын 7-ны өдрийг хүртэл Halcyon галерейд зохион байгуулагдах Намдагийн Дашийн “Нүүдэлчин Ертөнц” нэрт уран бүтээлийн үзэсгэлэнгийн өмнөтгөл болж байгаа юм. Энэ үзэсгэлэнд Дашийн сүүлийн 12 жилд бүтээсэн зургийн болон баримлын 45 ажил тавигдах юм. Буриадын уран бүтээлч Даш бүтээлдээ Буриад, Монголын нүүдэлчин ахуй амьдрал, дайн тулаан, шашин шүтлэг, бөө мөргөл, зан үйл зэргийг тусгаж, уран баримал, зураг, ханын нэхмэл хивс /гобелен/, үнэт эдлэл зэрэг чиглэлээр туурвидаг бөгөөд түүний бүтээл дэлхийн олон улс орон, алдарт музей, галерей, нэр цуутай алдартнуудын цуглуулгад бий.
Эх сурвалж: www.dashi-art.com









 
MS: Аргагүй л Чингис хааны сүр хүчийг  мэдрүүлсэн өвөрмөц бүтээл болжээ. Үнэхээр чадварлаг уран бүтээлч юмаа. Нүүдэлчдийн мөн чанар, эртний  Монголчуудын соёлыг олон нийтэд таниулах, (Төв) Азийн (нүүдэлчдийн) соёлыг ойлгох харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой олон сайхан бүтээл туурвилд нь амжилт хүсье.
Бидэнтэй хамт байгаарай.

МОНГОЛ ХҮНИЙ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ҮЗЭСГЭЛЭН: Монголын эзэнт гүрний дурсгалууд

Tuesday, March 12, 2013

Тархан суурьшсан монголчууд ТББ-ын хэрэгжүүлж байгаа “Хаан түүхтэй монголчууд” монгол судлалын хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд ивээлдээ авсан бөгөөд тус хөтөлбөрийн эхний бүтээл нь энэхүү “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн юм. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Хаан түүхтэй монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Тархан суурьшсан монголчууд ТББ, Монголын архитекторуудын эвлэл хамтран зохион байгуулж буй “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 18-ны хооронд Монголын Уран зургийн галерейд олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.
Эх түүхийнхээ бахархалт үнэнийг олон нийтэд таниулан хүргэх ариун үйлсийн анхны шанг татан эзэнт гүрний өнцөг булан бүрт, тэр тусмаа өнөөдөр  дотоодын мөргөлдөөнтэй байгаа улс орнуудад судалгаа, зураг авалт хийсэн арав гаруй жилийн аян замын үүцээ задлан буй ТАСАМ хөтөлбөрийнхөн маань энэхүү үзэсгэлэнг олон түмэнд өргөн барьж байгаа нь монгол соёлын үнэнийг баримтаар харуулсан түүхэн үйл явдал болж байна. 

Монгол хаадын мэргэн ухаан, бодлого, айлдварууд удирдан захирч байсан улс орныхоо төр, нийгэм, соёл шинжлэх ухаан, хот байгуулалт, гар урлал, уран барилгын урлагт эргэлт шинэчлэл хийсэн бүтээн байгуулалтын баримтыг та бид энд дэлгэн тавьсан бүтээлүүдээс тольдон харж байна. 
Энэ өргөөнд өнөөдөр Монгол хаад хатдын орд өргөө, одон орны оргил төвүүд сүндэрлэж, энэ өргөөнд дэлхийн энгээр тамгалагдсан Монгол соёлын гал буухиалж байгаад таатай байна. Эзэнт гүрний Монголчууд болон эзэнт гүрний түүх соёлын дурсгалуудын төлөө TASAM-ын залуусын хичээл зүтгэлийн үр дүнд бүтээгдэж буй энэ үйлс бүтээлүүд шинжлэх ухаан эрдэм судлалын оргилд хүрч даян дэлхийд цуурайтна гэдэгт итгэлтэй байна.
Үзэсгэлэнд Тархан суурьшсан монголчууд ТББ–аас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсад судалгаа хийн гэрэл зургийн хальсанд буулгасан Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан одон орны төвийн туурь, Хубилай хааны одон орны төвийн туурь, Захирагч Үлэгбэхийн байгуулсан одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн эзэнт гүрний үеийн 50 ш зоос, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх ухааны академи, Их сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургийг дэлгэн тавиад байна.




 



МS: Монголын архитектурын эвлэл хамтран зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн үеэр буюу гуравдугаар сарын 6нд МАЭ-с эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрийг тохиолдуулан эмэгтэй архитекторуудыгаа хүлээн авсан билээ. Энэ хүлээн авалтанд дээр эмэгтэй ахмад үе, залуу үеийн архитектторууд болон багш оюутнууд гээд 50 орчим эмэгтэй архитекторуудын төлөөллүүд ирсэн байсан. Үзэсгэлэн дээр дарсан хүлээн авалтын зурагнаас орууллаа. Гэхдээ яаж ч бодсон өөрийн биеэр очин тайлбартай нь үзэж сонирхох нь илүү гэдэг нь ойлгомжтой. Нөгөө их кинон дээр гардаг ордон харш, гадаадын гэж л хэлэгддэг барилга байгууламжууд нь Монгол угсааны хаадуудынх гэхээр үнэхээр бахархмаар, онгирмоор санагдаад л явчиж байгаан. Тэр газар нь очоод энэ чинь манайханы байриулсан барилга, манай тэр хааны ордон юм шүү дээ гэж онгирмоор.... Ингээд бодохоор манай Монголчууд хэдий нүүдэлчин, суурин бус байсан ч дэлхийн талд өөрсдийн онцлогтой архитектурын үнэт бүтээлүүдийг бүтээн байгуулсан, дэлхийн архитектурын түүхэнд ул мөрөө өргөн хүрээнд үлдээсэн бахархмаар ард түмэн юмаа. Монголын архитекторууд, оюутан залуусыг заавал очиж үзэх хэрэгтэй гэж бодогдож байлаа. 
Бэлтгэсэн: 
Mongol style админ ВА
www.mongol-style.blogspot.com

ЗААВАЛ УНШААРАЙ!

Monday, March 11, 2013

MS:  Бид шүлэг, утга зохиол хэсэгтээ бүх цаг үеийн Монголын уран зохиолчдын тухай, бүтээлүүдийнх нь онцлог, төрөл жанар зэргийг та бүхэнд, тэр дундаа уран зохиол сонирхож эхлэж байгаа залуу үеийнхэндээ өөрийн унших дуртай төрөл жанар, зохиолчидтой болоход нь туслах, санал болгох зорилготой юм.

   Ид ном, уран зохиолд шимтдэг байсан дунд болон ахмад үеийнхэн өөрсдийн уншдаг байсан, одоо ч уншиж байгаа ном, зохиол, зохиолчдинхоо тухай бусадтайгаа тэр дундаа залуу үеийнхэндээ санал болгохыг MS блогийн админы зүгээс хүсье. Нийтлэл болгон гаргуулж болно шүү.

 Цаашлаад энэ булангаар дамжуулан хоорондоо уншсан номоо солилцох, нэг зэрэг нэг ном, зохиолыг уншин хоорондоо төрсөн сэтгэгдэл, санал бодлоо хуваалцах,  номын клуб уулзалт зэргийг зохион байгуулах бодолтой байгаа тул та бүхэн чөлөөтэй оролцоорой.



Ингээд утга, уран зохиолын хэсэгт гэртээ байгаа юм шиг таалан тухлахыг хүсье...


MS:  Өдгөө амьд сэрүүн байгаа Ардын уран зохиолчдын хамгийн ахмад нь болох Б.Бааст гуайн тухай бичин утга, уран зохиолын хэсгээ эхлүүлж байгаадаа баяртай байна.Тэрээр өдгөө 92 нас сүүдэр зооглож байгаа ч залуу сэтгэлгээтэй, эрч хүчээр дүүрэн байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Ярилцлагыг нь үзээд инээсээр байгаад л таарлаа. Хошин шогийн мэдрэмж өнөртэй, ямар ч залуу үеийнхэнтэй асуудалгүй ойлголцон хөөрөлдөж чадах болов уу гэж бодогдуулсан догь ахмад зохиолч.... 

Энэ хүний насан дээр бид ийм хөнгөн шингэн байж чадах болов уу...Түүний Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орсон бичлэгээс ийм ануухан, сэргэлэн цовоо байгаан нууцыг мэдэж болох юм шүү...хөгжилтэй яриа өрнүүлсэн байна лээ. 




Б.Бааст:одоо түүхэн баримтат уран зохиолын үе ирсэн.. гүн ухааны, ирээдүйд хүн төрлөхтөн яах юм гэсэн сэдэвээр..энэ замаар явах нь зөв...


Б.Бааст товч намтар



1921.9.10 нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1964 онд Москвад М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курс төгссөн. 1936 оноос уран зохиол бичиж эхэлсэн. 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цол авсан.

МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг" / 1957/, "Хөөрхөн Баадий" /1959/, "Бушуу туулай" /1967/, үгүүллэг, туужийн "Алтайн цэцэг" /1965/, "Хунгийн дууль" /1970/, "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхтгэн редакторласан аж.

Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" /1999/, Монгол улсын "Ардын уран зохиолч" /2006/ хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна.

Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ. Тэрбээр Монголын шинэ цагийн утга зохиолын ноён оргил болсон их хүмүүсийн уран бүтээл, амьдрал, цаг үеийн түүхийг бидэнд үлдээх гэсэндээ цуврал дурсамжууд дээрээ өдгөө ч ажилласаар л сууна. Түүний их утга зохиолын түүх болон уран бүтээлийн тухай sonin.mn дээр гарсан сайхан ярилцлагыг эндээс уншаарай.

Б.Бааст номнууд

“Толбо нуур” 1947он
“Хань нөхөд” 1947
“”Цогт тайж” 1952
“Гурван ишиг” 1957
“Халзан бухандай” 1957
“Бороо” 1958
“Утаа” 1958
“Чоно” 1958
“Алтан жимээр” 1959
“Хөөрхөн Байдий” 1959
“Хүрлээ” 1960
“Гэнэн хонгор цаг” 1961
“Хяруу унасан цагаар” 1962
“Алтайн цэцэг” 1965
“Бушуу туулай” 1967
“Хүний сайхан сэтгэл” 1967
“Одтой тэнгэрийн доор” 1968
“Алтайн хоёр өнгө” 1970
“Алтан хурга” 1970
“Хунгийн дууль” 1970
“Алтайн хөх дөнөн” 1972
“Ганган улаан тэмээ минь” 1975
“Намрын уянга” 1975
“Хөвчийн бор” 1977
“Хаврын салхи” 1978
“Хоёр тууж” 1981
“Буу дуу хоёр” 1981
“Галуу шувууны дэгдээхэй” 1981
“Яруу найргийн жигүүр” (казах) 1982
“Шарга даага” 1983
“Дөрвөн туужийн бор” 1986
“Чонын буян” 1987
“Хоёр дусал нулимс” 1987
“Цагаан тугийн намаг” 1990
“Миний эх орны өглөө” 1990
“Цаассан шувуу” 1999
“Тахир махир хоёр” 1999
“Цогт сүмбэрийн хүү” 2000
“Уйтай сэрүүн намар” 2001
“Ийм нэгэн охин байжээ” 2001
“Сагсалдай” 2001
“Удвал Оюун хоёр минь” 2004
“Алаахай саарал” 2004
“Дөрвөн туужийн бор” 2005
“Хадхүүгийн өдрийн тэмдэглэл” 2005
“Хөвхөрийн хөх хүрэн уулс” 2007
“Шадавлин зуслангийн өгүүллэг” 2007
“Алтан дэлтэй цэцэг” 2007
“Бага насны гэгээн мөрнүүд” 2007
“Гэрийн хээрийн хоёр амт” 2007
 

MS: Бааст гуайн зохиолоос уншсан нь өөрт төрсөн сэтгэгдэлээсээ бусадтайгаа хуваалцана бизээ. Миний хувьд Хөвчийн бор зохиолыг нь уншиж байсан юм байна. Их л хурц, бараг өөрөө чоно байсан юм уу гэлтэй л сэтгэгдэл төрөхөөр бичсэн санагдсан. Олдвол бүх л номыг нь уншихыг зөвлье.

Бидэнтэй хамт байгаарай.


2013 ОНД БНХАУ-д БОЛОХ БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГУУДЫН ХУВИАР

Monday, March 4, 2013

2013 онд Хятад улсад зохион байгуулагдах Барилга,  Архитектурын үзэсгэлэн яармагуудын хуваарь

  1. Барилгын дотор заслын материалын Шанхай хотод зохион явагддаг олон улсын 21 дахь удаагийн үзэсгэлэн яармаг.

Хугацаа:2013.4.1—4.3ны хооронд
Газар:Шанхай хотын олон улсын үзэсгэлэн яармагийн шинэ төв (上海浦东新区2345号)
Жил бүр зохиогддог тус үзэсгэлэн нь олон улсын хэмжээний дотор заслын материал үйлдвэрлэгчид, орчин үеийн интерьер дизайны шийдэлүүдийн танилцуулга, дизайнеруудын цугларалт болдог томоохон үзэсгэлэн яармаг юм байна. Өнгөрөгч 2012 оны тус үзэсгэлэн яармагт нийт 482 аж ахуйн нэгж оролцсоноос гадны 25н орны 123н аж ахуйн нэгж оролцож байсан байна. Нийт үзэсгэлэнг 31037 хүн үзэж сонирхсоноос 2146 нь гадны 81 орноос ирж үзэж сонирхож байжээ.


   2.  Ариун цэврийн өрөө болон галын өрөөний керамик бүтээгдэхүүний 14-р  олон улсын үзэсгэлэн яармаг.

Хугацаа:2013.4.1—4.3ны хооронд
Газар:Шанхай хотын олон улсын үзэсгэлэн яармагийн шинэ төв (上海浦东新区2345号)
 Үзэсгэлэн яармагийн үеэр зохиогдох бусад үзэсгэлэн, арга хэмжээнүүд:- Бар, ресторанд хэрэглэгддэг бүтээгдэхүүний олон улсын 22-р үзэсгэлэн яармаг.
- Цонх, хаалга болон хөшгөн хана, холбогчын олон улсын үзэсгэлэн яармаг.
- Барилгын дотор заслын модон материал, шалны модон хавтан болон тэдгээрийг үйлдвэрлэх техник, технологийн олон улсын үзэсгэлэн яармаг.
-
Барилгын дотор засал, тавилга, тохижуулалтын бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн яармаг.
- Барилгын чулуун бүтээгдэхүүн болон тэдгээрийг үйлдвэрлэх техник, технологийн олон улсын үзэсгэлэн яармаг.

- Барилгын дотор заслын модон материал, шалны модон хавтан болон тэдгээрийг үйлдвэрлэх техник, технологийн олон улсын үзэсгэлэн яармаг.


       3. Барилгын дотор заслын материалын Да Лиэн хотод зохион явагддаг 18 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн яармаг.

Хугацаа:2013.4.11—14-ны хооронд
Газар:Шинг Хай төв. Да Лиэн хот.


      4.  Дотор халаалт,  салхивч, дулаан хангамжын системийн тоног төхөөрөмж, материалын үзэсгэлэн яармаг.


Хугацаа:2013оны 4сарын 18- 20 өдрүүдэд.
Газар:
Чёнг Ду хот, "Шинэ зуун" олон улсын үзэсгэлэн яармагийн төв.

 

 5.  Барилгын эрчим хүчний хэмнэлт, дулаан тусгаарлах ханын материалын олон улсын үзэсгэлэн яармаг. 

Хугацаа:2013.5.09- 11 өдрүүдэд.
Газар:Бээжин хотын
олон улсын үзэсгэлэн яармагийн төв.
(老馆)


 Үзэсгэлэн яармагийн үеэр зохиогдох бусад үзэсгэлэн, арга хэмжээнүүд:
- Ханын шинэ материал, ханын хавтан, ханын чимэглэлийн бүтээгдэхүүний олон улсын 7-р үзэсгэлэн яармаг. 
- Ханын шинэ материал, ханын хавтан, ханын чимэглэлийн бүтээгдэхүүний олон улсын 7-р форум, уулзалт.
- Ханын дулаан тусгаарлах материал, хаших хийцийн дулаан тусгаарлах шинэ бүтээгдэхүүн, чанарыг сайжруулах талаар туршлага солилцох уулзалт.



6. Барилгын дотор заслын материалын Тиэн жин хотод зохион явагддаг 7 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн яармаг.


Хугацаа:2013.5.18 - 20 өдрүүдэд.
Газар:Тиэн жин хотын
Мэй жианг төв.

Товч танилцуулга:
Тус зэсгэлэн яармаг нь Хятаддаа төдийгүй Азидаа томоохонд ордог заслын материал, интерьер дизайны үзэсгэлэн яармагуудын нэг бөгөөд үзэсгэлэн зохион байгуулагдах талбай нь 57000м2, нэг дор 3000 орчим пафелон нээх багтаамжтай, нэг удаад 100000 үзэгч үзэсгэлэнгээр үйлчлүүлэн сонирхох боломжтой байдаг байна. Тус үзэсгэлэн нь одоогийн байдлаар Хятад улсын хойд бүсийн нутгийн дунд оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ 1-рт орж байгаа юм байна.  


Үзэсгэлэн яармагийн үеэр зохиогдох бусад үзэсгэлэн, арга хэмжээнүүд:
- Ханын цаас болон ханын өнгөлгөөний зөөлөн бүтээгдэхүүний олон улсын 7-р үзэсгэлэн яармаг. 
- Гал тогоо болон ариун цэврийн өрөөний бүтээгдэхүүний олон улсын 7-р үзэсгэлэн яармаг.
 

7.  Хятад улсын барилгын эрчим хүчний хэмнэлт болон барилгын ханын шинэ материалын 3дахь удаагийн үзэсгэлэн яармаг.

Хугацаа:2013оны 5сарын 22- 24 өдрүүдэд.
Газар:Шанхай хотын олон улсын үзэсгэлэн яармагийн шинэ төв 

 http://www.gbmecn.com/


8.  Шанхайн олон улсын тансаг зэрэглэлийн дотор засал, тавилга, тохижилтын үзэсгэлэн яармаг.

Хугацаа:2013.6.10 - 12 өдрүүдэд.
Газар:Шанхай хотын олон улсын үзэсгэлэн яармагийн шинэ төв.

Товч танилцуулга:

Үзэсгэлэн яармагийн нийт талбай 25000м2, нийт 15н орны 500 орчим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид оролцох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийн доорх вэб хуудаснаас үзээрэй ( овоо Англи хэл дээр юм байна). 
 http://www.chinaluxehome.com/en


9. Барилгын чулуун эдлэл, материал болон тэдгээрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн Тиэн жин хотод зохион явагддаг 2 дахь удаагийн үзэсгэлэн яармаг. 

Хугацаа:2013.6.18 - 21 өдрүүдэд.
Газар:Тиэн жин хотын
Мэй жианг төв.


10.  Дотор халаалт,  агааржуулалт, дулаан хангамжын системийн тоног төхөөрөмж, материалын Шанхай хотод зохион байгуулагддаг 9дахь удаагийн олон улсын үзэсгэлэн яармаг. 

Хугацаа:2013.8.15 - 17 өдрүүдэд.
Газар:Шанхай хотын олон улсын үзэсгэлэн яармагийн шинэ төв. 


Үзэсгэлэн яармагийн үеэр зохиогдох бусад үзэсгэлэн, арга хэмжээнүүд:
- ES BUILD Азийн эко барилгын материал үйлдвэрлэлийн анхдугаар үзэсгэлэн яармаг. 
- Цонх, хаалга болон тусгаарлагч хамар ханын материалын олон улсын 9-р үзэсгэлэн яармаг.
- Барилгын материал болон дотор заслын материалын олон улсын 24-р үзэсгэлэн яармаг.
- Барилгын эрчим хүчний хэмнэлт болон хана, хаших хийцийн шинэ материалын олон улсын 9-р үзэсгэлэн яармаг.
- Барилгын гадна ханын өнгөлгөөний шинэ материалын  олон улсын 9-р үзэсгэлэн яармаг.

MS: Одоогоор цуглуулсан нь дээрх үзэсгэлэнгүүд байна.  Товчхон таниулцуулгуудыг нь оруулчихлаа. Дэлгэрэнгүйг нь орчуулахад цаг нилээн орох болохоор яг ямар үзэсгэлг илүү сонирхоцгоож байгаагаа хэлээрэй. Дэлгэрэнгүйг нь оруулж өгч болох юм. Шан Хай хотод ихэнх нь зохион байгуулагддаг юм шиг санагдлаа. Урьд нь очиж үзсэн хот болохоор Тиян Жин юм уу, Да Лиэнд эсвэл Хонг  Конг-д  болох үзэсгэлэн байвал үзмээр байна. Ер нь тэр 6-р номерт байгаа Тиэн Жинд 5н сарын 18-20нд болох үзэсгэлэнг үзэх санаа байна. Сонирхож байгаа барилгын салбарынхан байвал бөөнөөрөө явж ч болох юм. Манай компаниуд аль ч салбарынхан урд амрарч, зугаалхаар явахдаа өөрсдийн мэрэгжлийн  дагуух үзэсгэлэн, хурал цуглааныг тааруулж явж байвал зүгээр л байх. Сүүлийн үед гэхдээ нилээн явцгаадаг болсон байна лээ. Та ч бас өөрийн мэдэх бусад улс оронд болох сонирхолтой үзэсгэлэн, яармагаас бусаддаа санал болгож болно шүү дээ.
Бидэнтэй хамт байгаарай. 
Бэлтгэсэн: Mongol style's admin BA.


Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman