Ургамлын далай ХХК: Гадна тохижилт, нөхөн сэргээлт, худалдаа

Tuesday, July 1, 2014

Компаны танилцуулга:
Манай компани нь 2009 онд байгууллагдаж гадна тохижилт, ногоон байгууламж, барилгын засвар үйлчилгээ, канад модон карказан барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани юм.
 Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэл, дүүрэгүүд, аж ахуй нэгж байгууллагын захиалгаар нийтдээ 30 гаруй ажлыг гэрээгээр хүлээсэн хугацаандаа чанартай гүйцэтгэж амжилттай хүлээлгэн өгч захиалагч байгууллагуудын хүндэтгэл, талархал, итгэлийг хүлээж чадсандаа бид баяртай байна.
Монгол улсад Ландшафт буюу гадна орчны тохижилтыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан, манай орны байгаль цаг уурт тохирсон ландшафт архитектурын элемент, ногоон байгууламжын үр үрсэлгээ зэргийг нутагшуулсан, канад модон карказан барилгын шинэ техник технологийг нэвтрүүлсэн захиалагч байгууллагатайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэдэг гадна орчны тохижил, ногоон байгууламж, барилгын мэргэжлийн компани болсон байна. 
  Бид та бүхэнтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллах болно
 Хүндэтгэсэн: "Ургамалын далай" ХХК-ний захирал Ц.Түмэнбаяр 

Хийсэн ажлуудаас



 


                Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж


 


                    Чингэлтэй дүүрэг Явуугийн цэцэрлэг



                                                              
        Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж







Сүхбаатар дүүрэг МУБИС-ын урдах талбай




Сүхбаатар дүүрэг МУБИС-ын урдах талбай




Чингэлтэй дүүрэг 1-р хороо 23,39,40-р байрны дундах талбай




Чингэлтэй дүүрэг 1-р хороо 23,39,40-р байрны дундах талбай




Багануур дүүрэг 20,21-р байрны дундах талбай



Чингэлтэй дүүрэг 1-р хороо 23,39,40-р байрны дундах талбай




Багануур дүүрэг 20,21-р байрны дундах талбай





Чингэлтэй дүүрэг 2-р хороо 26,27-р байрны дундах талбай




Чингэлтэй дүүрэг 2-р хороо 26,27-р байрны дундах талбай




Чингэлтэй дүүрэг 2-р хороо 26,27-р байрны дундах талбай




Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо Тахилт

 MS: Тус байгууллагатай холбоо барих мэдээллийг эндээс авна уу. 
 Бидэнтэй хамт байгаарай. 

Өнөр бүл төвийн хүүхдүүдийн бүтээл - Самрын ясан зураг

Monday, June 30, 2014

Mongol-style admin BA: Бид цагаан сараар үйлдвэрлэгч, дизайнеруудынхаа бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлгийн багцыг гаргахдаа өрхийн үйлдвэрлэл эрхлэдэг өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асрамжын газрын хүүхдийн хийсэн түлхүү оруулахыг зорисон билээ. Тиймдээ улсын хэмжээнд хүүхдийн тоогоороо тэргүүлэх Өнөр бүл улсын хүүхдийн асрамжын газраар орон багш нартай нь уулзан үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Хүүхдүүдийн хийдэг бүтээлүүдээс ярилцаж байгаад самрын ясаар хийдэг уран зургийг сонгон бэлгийн багцад оруулахаар болсон тухай төслийн менежер Мөнгөөгөөс сонссон ч яг үнэндээ самрын ясаар юу л хийдэг бол доо гэж дотроо жоохон гайхаж л байлаа.



Тэгээд хугацаа ч болж хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдийг авчрах үед харахад үнэхээр хүүхдүүдийн хийсэн гэхээргүй зохиомжтой, нүд булаамаар урлагийн бүтээлүүд болсон байсан. Төсөөлөөгүй л юм л даа. Яг ямар самрын ясаар яаж хийдэг байнаа гэж бодоод өнгөрсөн болохоор тэдгээр зургуудыг хараад үнэхээр сайхан, бахархмаар санагдсан.



Эдгээр бүтээлүүдийг та хэдэн насны хүүхдүүд хийдэг гэж бодож байна. Ердөө л 4,5-тай хүүхдүүд л хийдэг. Том хүүхдүүд нь хичээл ном гээд, бас насанд хүрэхээрээ тусдаа гардаг болохоор ихэвчлэн жоохон хүүхдүүд тус төвд байдаг юм билээ.


Самар аваачиж өгөхөд багш сурагчгүй самраа чөмөөд самрын ясаа хямгадан бөөгнүүлж эхэлсэн. Хүүхдүүд л юм хойно тууштай суух хэцүү л байдаг бололтой байсан.
Эдгээр зургуудыг хийх явц нь хүүхдүүдэд урлагаар дамжуулан гоо сайхны мэдрэмжийг тэр дундаа өнгөний мэдрэмж, гарын ур дүй, тэсвэр тэмчээрийн чадварыг олгож буй хэрэг юм байна гэж бодогдож байлаа.




Дээрх бүтээлүүд нь цагаан сарын худалдаагаар борлуулагдахаар тавигдсан ч төдийлөн олон тоогоор худалдаалагдаагүй нь хүмүүсийн цагаан сараар бэлэглэх зүйлсийн дадсан сонголтонд нийцэхгүй байсантай холбоотой байх. Манайхан цагаан сарын бэлгээр өдөр дутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг илүү сонгодог. Түүнээс биш ном, зураг, баримал гэх мэт бэлэг дурсгалын зүйлс бэлэглэх нь бага байдаг.
Хүүхдийн бүтээлийн орлогыг тус төвийн хүүхдүүдийн оюуны мэдлэгт нэмэр болох ном, оньсон тоглоом, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэхэд нэмэр болох зүйлсийг авахад зарцуулах юм.

Самрын яс нь өсөж үржихийн бэлэг тэмдэг болдог. Мөн самрын яснаас гадна цагаан, шар, гурвалжин будааг оруулсан. Үр жимс, будаа зэрэг нь Фэнг шүйгээр авч хэлбэл орлого ашиг, аз жаргал, үр хүүхэдээр баян байж үргэлж өсөн үржиж байхын бэлэгдэл болдог байна.  Бүтээлүүдэд ихэвчлэн цэцэг жимс дүрслэгдсэнээс гадна арга билэг, яст мэлхий, тариан түрүү гэх мэт айлд аз жаргал, амар амгалан, эв байдлыг бэлэгддэг дүрслэлүүдийг ч мөн тусгасан байгаа. Бүтээлүүдийг бүгдийг нь л байлгаад ажлын байраа, гэрээ чимээд өдөр бүр хараад байж баймаар санагдаад байдагийн үнэндээ. Харахаар л хийж байгаа хүүхдүүдийн хөөрхөн гар, бүтээлч сэтгэлгээ, урам зориг мэдрэгдээд нэг л баясал төрөөд явчихдаг юм.
             Тиймээс ч хүүхдүүдийн цэвэр ариун сэтгэлээр бүтсэн урлагийн бүтээлийг мөнгөөр үнэлэх бидэнд хэцүү байсан тул зургийнхаа үнийг тавиагүй байгаад байгаа бөгөөд худалдан авах хүн цор ганц хувь хийгдсэн эдгээр бүтээлүүдээс сонголтоо хийгээд худалдан авахдаа өөрөө үнээ хэлээд авч хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийхэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.


Тус бүтээлүүд нь айлын гал тогоо, хүүхдийн өрөө, унтлагын өрөө, амралтын өрөөнүүдэд илүүтэй байрлуулахад зохимжтой юм. Мөн албан байгууллагын хүлээлгийн танхим, хөлийн өрөө, хурлын танхим, кафе, цайны газар, бусад олон нийтийн газруудад бэлэгдэлээрээ ч тэр, өнгө үзэмжээрээ ч тэр тухайн өрөөний гол чимэгийн нэг байж чадна.
Та бүхэн тус бүтээлүүдийн www.mongoll-style.mn  сайтын Тавилга тохижилт》Ханын чимэглэл хэсгээс үзэж сонирхох боломжтой.

Mongol-style хамт олоноос: Тус төвийн зураг, хөдөлмөр урлалын багш нарт баярлснаа илэрхийлж байна. Та бүхний хүүхдийн төлөө үйлс үргэлж дэлгэрч, амьдрал хөдөлмөрт тань эерэг бүхнийг хүсье.
Бидэнтэй хамт байгаарай.

Сувдан хэлхээ Фэйсбүүк группын үүсгэн байгуулагч Сувд-Эрдэнэ

Thursday, June 26, 2014

Mongol-style админ Ганган эмээ: Анх өөртөө зориулан ээмэг, зүүлт хийж байсан бол одоо гоёл чимэглэлийн зүйлс хийх сонирхол нэгтэй хүмүүсийн нэгтгэсэн групп үүсгэн хамтдаа хийж бүтээцгээн, цаашдаа үйлдвэрлэл болгон өргөжүүлэхийг зорьж яваа Сувд-эрдэнэ бүсгүйтэй танилцна уу.







Ганган эмээ: Анх хэзээнээс гоёл чимэглэлийн зүйлс хийж эхэлсэн юм бэ. Өөрийн чинь мэргэжил энэ чиглэлээрх юм уу.

Сувд-Эрдэнэ: 5н жилийн өмнөөс анх өөртөө зориулан чимэг зүүлт урлан зүүж эхэлсэн л дээ. Ер нь бол том охиныгоо хараад гэртээ сууж байхдаа л илүү хийж эхэлсэн. Мэргэжил бол ТИС-н хүнсний технологийн менежментийн анги төгссөн л дөө. Одоо хүний нөөцөөр магистарт сурч байгаа.

Ганган эмээ: 2009 он гэсэн үг үү. Тэр үед ингэж гоёл чимэглэлийн зүйлс хийх бэлдэц, материалын сонголт хэр их байсан бэ? Би лав ингэж хийж болдог гэж бодож байгаагүй, хараагүй л юм байна.




Сувд-Эрдэнэ: Тухайн үед арай бага л байсан л даа. Гэхдээ гайгүй ээ. Би өөрөө харин туршлага бага байсан байх тэр үед. Хийсэн ээмэг зүйлтээ өөрөө хийсэн гэхээр зарим нь итгэхгүй байх тохиолдол гардаг л байсан. Одоо ч бас хааяа тэгдэг л юм. 


Ганган эмээ: Ийм гоёл чимэглэлийн бэлдэцүүдээр сонирхогчид л хоббигоороо өөрсдөдөө зориулан ганц нэг зүйл хийж сонирхолоо дардаг байх гэж бодогдоод байдаг байсан. Үүнийг үйлдвэрлэлийн журмаар хөгжүүлэх боломжтой юу, гадаадад ямар түвшинд хөгжсөн байдаг юм бэ.
Сувд-Эрдэнэ: Зөвхөн сонирхогчид, хоббигоороо хийдэг хүмүүсээс эхлээд дэлхийн том брэндүүд, олонд танигдсан үйлдвэрүүд бүгд л ийм бэлдэцээр л хийдэг. Түүнээс зөвхөн сонирхогчид л ийм бэлдэцээр хийдэг гэсэн үг биш л дээ. Ялангуяа үйлдвэрлэгчид ийм бэлдэцээр хийх нь ойлгомжтой. Жишээ нь нэртэй брэндүүд бол гоёл чимэглэлийн зүйлсийнхээ загварт тааруулан бэлдэцүүдийг захиалгаар хийлгэдэг. Ялгаагүй л урд хөршид маань олноор захиалан хийлгээд хооронд нь бэхлэн бусад төстэй үйлдвэрлэгчдээсээ ялгардаг. Ингэж бэлдэцээ захиалан хийлгэдэггүй ч бэлэн зарагддаг бэлдэцүүдийг хооронд нь зохиомжлон дизайн гаргаж хийх нь бас л брэнд болдог. Бэлдэцүүд нь үнэт металл, гоёлын металл, түрхмэл, хямд, үнэтэй гээд маш олон сонголттой, зэрэглэлтэй байдаг л гэсэн үг. Ямар бэлдэцээр, ямар дизайнтай хийхээс шалтгаалаад брэнд үйлдвэрлэл болж чадах уу, үгүй юу нь хамаарна. 


Ганган эмээ: Дархан хүн, ингэж бэлдэцээр гоёл чимэглэл хийдэг хүний хооронд ялгаа бий юу. Ямар ялгаатай вэ?


Сувд-Эрдэнэ: Дархан хүн бурхан ухаантай гэдэгээс үзвэл 2уулаа ялгаагүй л сэтгэж, ур ухаан зарж байж хийдэг болохоор энэ тал дээр ялгаагүй юм шиг. Харин дархан хүн илүү уран гартай байдаг тул дархан хүн бурхан ухаантайгаас гадна бурхан гартай гэж би боддог. Дархан хүмүүсийг хараад хүндлэх, бахархах сэтгэл төрөөд байдаг юм. Яаж ч бодсон би тэр хүмүүстэй өөрийгөө зүйрлэж зүрхлэхгүй ээ. Гэхдээ бэлэн хятад хэвээр цутгадаг хүмүүсийг энд оруулаагүй шүү /инээв/.

Ганган эмээ: Танай фэйсбүүкийн сувдан хэлхээ групп хэзээ нээгдсэн бэ, одоо хэдэн гишүүнтэй байна. Ямар үйл ажиллагаа явуулж байна да.
Сувд-Эрдэнэ: Манай групп 2014 оны эхээр нээгдээд одоогоор 2500 орчим гишүүнтэй болсон. Хоорондоо туршлага судлана, сонирхогчдод сургалт явуулдаг, мөн сүүлд Ханын материалын тэнд байдаг хүүхдийн асрамжын Эрдэм төвд 3-16 насны 18н хүүхдэд сургалт явуулсан. Цаашдаа сайн хийж сурч байгаа хүүхдүүдээс сонгон цалинжуулан ажиллуулах бодолтой байгаа.

Ганган эмээ:
Энэ гоёл чимэглэлийн зүйлсийг хийгээд 5н жил өнгөрсөн байна. Ямар ч юмыг хийж бүтээхэд тухайн ажлаасаа хүмүүжил, чадварыг олж авч байдаг. Таны хувьд ямар чадвар, хүмүүжил олж авсан байна.

Сувд-Эрдэнэ: Анхаарал маш их төвлөрдөг болохоор нэг төрлийн бясалгал хийж байгаа л гэсэн үг. Сэтгэл тайван сайхан байдаг. Мөн их тэвчээр шаарддаг ажил л даа. Тэвчээртэй байхад сургадаг ажил юм уу даа. Бас сэтгэн бодох чадвар нэмэгддэг гэж бодож байна. Тус тусдаа байгаа бэлдэцүүдийг хооронд нь зохицуулан нэг бүхэл бүтээл болгоно гэдэг толгойг багагүй ажиллуулдаг шүү. Хамгийн сайхан нь хэдэн цагаар сууж байгаад хийж дуусгаад хийсэн зүйлээ хараад сэтгэлийн таашаал авдаг нь юм байна. Хүн ажлаасаа чадвар, хүмүүжил олж авхаас гадна сэтгэлийн таашаал авна гэдэг маш том давуу тал юм уу даа. Хүн болгон тийм ажлаа олж хийгээсэй гэж хүсэж байна.

Ганган эмээ: За тэгвэл мэргэжлийн өвчин гэдэг дээ. Түүн шиг танд гоёл чимэглэлийн зүйл урлаж эхлэсэнээс хойш ямар зуршил шинээр нэмэгдсэн бэ.

Сувд-Эрдэнэ: Хүний зүүсэн ээмэг, зүүлт зэрэгт л нүд тусаад, хамгийн түрүүнд ажиглаад байдаг болчихдог юм байна лээ. Дэлгүүрээр явж байхад өөрийн мэдэлгүй л гоёл чимэглэлийн лангуун дээр яваад оччихсон байдаг шүү дээ.

Ганган эмээ: Дизайныг нь яаж гаргадаг вэ. Зурж үздэг үү, шууд газар дээр нь хийгээд явчихдаг уу.

Сувд-Эрдэнэ: Төсөөлөөд л хийгээд явчина. Хийж дуусаад харахад анх төсөөлсөнөөсөө өөр болцон байдаг тохиолдол бий. Хүний чинь тэгээд давруу шүү дээ. Анх төсөөлсөнийгөө хийж байгаад нэмээд энийг ч хийчихье ингэвэл ч гоё юм уу гэж явсаар байгаад баяжаад анх төлөвлөснөөсөө шаал өөр болчихдог. Яг ямар нэг гоёлыг дуйраалган хийх тохиолдол ч байна. Хүний захиалган дээр бол тухайн хүний сонирхол, арьсны өнгө, нүүрний хэлбэр зэрэгт тохируулах гэж нилээн бодож, илүү их цаг зарж хийдэг.

Ганган эмээ:
Гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнийг гадаадад гарган худалдаалах боломжтой юу, юуг анхаарах вэ.

Сувд-Эрдэнэ: Бүрэн боломжтой. Гадаадад гаргахад хийж байгаа бүтээгдэхүүний материалын чанар их чухал. Тэгээд бусдаас ялгагдах дизайн, загвартай байх хэрэгтэй.

Ганган эмээ: Металл эдлэлийн арчилгаа ямар байх вэ. Зөвлөөч.

Сувд-Эрдэнэ: Түрхэцтэй металлуудыг аль болох усанд бага хүргэх хэрэгтэй. Хүмүүс алтан болон мөнгөн түрхлэгтэй гэсэн металл гоёл чимэглэл эдлэлийг арилах уу үгүй юу гээд асууж байдаг. Ямар ч металл түрхлэгийг чийгтэй орчин байлган, үрж зүлгээд байвал арилах нь ойлгомжтой. Орой унтахдаа, усанд орохдоо, угаалга хийх зэрэгт авч тавьж байх нь зүйтэй.

Ганган эмээ: Цаашдын зорилт, зорилгоосоо хуваалцвал.

Сувд-Эрдэнэ: Өөрийн гэсэн жижиг дэлгүүртэй болохыг хүсэж байна. Дэлгүүр маань гоёл чимэглэлийн зүйлс худалдахаас гадна, ашиглагддаг материалууд, бэлдцийг худалдаалан. Мөн сургалт явуулдаг байх юм. 


Ганган эмээ: Сувдаадаа зорисондоо хүрч, бусад олон залууст хийж бүтээх урам зориг төрүүлэн үлгэр дууриалал болж явахыг хүсье. Амжилт
Сувдаагийн хийсэн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдээс сонирхон худалдан авч Монгол үйлдвэрлэгчидээ дэмжихийг хүсвэл. Манай цахим худалдааны www.mongol-style.mn сайтаар зочлоорой. 

MS: Бидэнтэй хамт байгаарай.

ЗҮҮН ЭСГИЙН УРЛАЛ

Tuesday, June 24, 2014




Mongol-styel aдмин Ганган эмээ:  Needle Felting гээд эсгийгээр ёстой хөөрхөн хөөрхөн юм хийж болдог сайхан урлалын арга байх юмаа. Манайд хэр хөгжсөнийг нь сайн мэдэхгүй юм. Энд тэнд дэлгүүр, үзэсгэлэн энэ тэрд нээх харагдаж байгаагүй л юм шиг. Манайд ууг нь эсгий урлал нилээн хөгжөөд байгаа санагдсан, энэ аргаар урладаг хүмүүс байгаа биз ээ... За мэдэхгүй нэгэнд нь мэдлэг болж, цаашдаа өрхийн үйлдвэрлэл явуулахаар санаа болж магадгүй гэсэн үүднээс орууллаа. Ер нь шинэ санаа булангийн бүх л санаа Монгол хүн бүр үйлдвэрлэгч байгаасай... Өөрсдөө хийж болох бүх юмаа эндээ хийгээсэй гэж хүссэн үүднээс л та бүхэнд хүрдэг...Намайг юу гэх гээд байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ ; ) ....
Needle Felting - Зүүн эсгий урлал гээд орчуулчихсан шүү. 






















Хөөрхөн байгаа биз. Амитдыг халит харахад бараг жинхэн юм шиг л харагдаж байх юмаа.
Ийм бүтээлүүд хийхэд хэрэглэгддэг зүйлс нь нэг иймэрхүү.....



Өнгө өнгийн ноос, зүү









Эх биеийг нь ерөнхийлж гаргаад тэгээд өнгийн ноосоороо бүрэх маягаар хийдэг юм шиг байгаан. Энэ аргаар нэг жижиг хонь хийж байгаа бичлэгийг орууллаа. Сонирхож байвал илүү нарийн юм хийх заавартай бичлэг youtube дээр зөндөө байгаа. Өөрсдөө хайгаад үзээрэй.















Mongol style admin Ганган эмээ: Энэ мэтчилэн олон хөөрхөн зүйлс хийсэн байна лээ. Манайд ч гэсэн үндэсний хэв маяг, ховор хөөрхөн амьтадаасаа хийвэл догь санагдаад л байна. За тэгээд энэ аргаар урласан зүйлсээсээ бусаддаа сонирхуулан хийж бүтээх хүсэл, эрмэлзлэлийг нь өдөөж өгнө гэдэгт итгэлтэй байгаа шүү.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

JEWEL HOUSE art and craft club/урлан бүтээх клуб/ нээлтээ хийлээ

Sunday, June 22, 2014


Сүүлийн жилүүдэд хувцас дизайны салбар Монгол улсад ялангуяа Улаанбаатар хотод хурдацтайгаар хөгжиж эхэлж буй нь манай уран бүтээлч залуус нэг үеэ бодвол ихээхэн хөдөлмөрлөж байгаатай холбоотой биз ээ. Энэхүү хөдөлмөрч залуусын жишээ болсон JEWEL HOUSE урлан бүтээх клубийнхээ нээлтийг саяхан хийсэн дизайнеруудтай уулзаж ярилцлаа. Хийж бүтээе гэсэн эрч хүчээр цалгисан дизайнер охидуудтай ярилцаж суухад миний хувьд ч гэсэн маш их эрч хүчийг авсан юм шүү. Тэд бол хувцасны дизайнер Э.Ган-Эрдэнэ, аксессуар дизайнер З.Отгонмягмар нар юм.

Хувцасны дизайнер Э.Ган-Эрдэнэ/зүүн гар талаас/
Аксессуар дизайнер З.Отгонмягмар 

Монгол стайл /МС/: Сайн байцгаана уу? JEWEL HOUSE-ийхандаа нээлтийн баярын мэнд хүргэе. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг клуб нээгдчихэв ээ?

JH: Сайн сайн байна уу? Гараар уран бүтээл туурвихыг хүссэн сонирхогчдод мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч, сургах зорилготой клуб байгаа.

МС: Анх энэхүү клубыг байгуулах болсон сэдэл чинь юу вэ? Нэрний тухайд?

JH: Эртнээс бодож байсан, удаан ярилцсаны эцэст байгуулсан. Сонирхлоороо нэгдсэн чөлөөт клуб учраас нэрнээсээ ч гэсэн тэр утгыг шууд илэрхийлэхийг зорьсон. Энгийн гар доорхи материалаар хөөрхөн зүйлс хийхийг зарим нь хүсдэг бол бүр урлагийн түвшинд хүртэл бүтээл хийхийг зарим нь хүсдэг. Мэргэжлийн, мэргжлийн бус ялгалгүй бүгдэд зориулагдсан клуб байгаа.

МС: Танайд бас шүр чулууны болон тэдгээрээр хийсэн аксессуаруудын хөөрхөн дэлгүүр ажиллаж байна. Энд байгаа бүтээлүүдийг мөн өөрсдөө хийдэг үү? Ер нь бусдаас юугаараа ялгагдах вэ?

JH: Манайд одоохондоо аксессуарын талаар мэргэжлийн ойлголт байхгүй байх шиг байна. Бусад ижил төрлийн дэлгүүрүүдийн хувьд илүү бизнес талаа баримталсан харагддаг. Бидний хувьд дизайны мэргэжлийн хүмүүс учраас мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч, цаашлаад сурахыг хүссэн зүйлийг нь зааж өгөх давуу тал бий. Дэлгүүр, сургалт, зөвлөгөө гээд бүгд л нэг дор байгаа.

МС: Цаашдын хүсэл зорилго юу вэ?

JH: Бодсон зүйл их байна. Хэрэгжүүлэлт маань JEWEL HOUSE-аар эхэлж байна. энэхүү клубээ цаашдаа бүр илүү өргөн цар хүрээтэй болгож дан ганц аксессуар гэлтгүй хувцас дизайны талаасаа ч хүсэл сонирхолтой хүмүүс бий учраас тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа хийнэ гэж бодож байна. Мөн SWAROVSKI брендийн болор талстууд янз бүрээр гардаг. Яг бидэнтэй ижил хүсэл сонирхолтой хүмүүс дэлхийн олон оронд сар бүр үйл ажиллагаа зохион байгуулж, тэндээ уг брендийн талстуудаар гайхалтай бүтээлүүдийг хийдэг. Энэхүү арга хэмжээнд оролцохын тулд үндэсний онцлогоо харуулсан, их өөр мэдрэмж бүхий бүтээлүүд туурвих шаардлагатай. Энэ бол ганц хүний санаагаар бүтэх зүйл биш учраас юм хийх хүсэл эрмэлзэлтэй манай залуусын дундаас сайхан санаа төрөх байх.




МС: Эндээс манай уламжлал болсон асуулт гарч ирж байна. Монгол стайл гэж юу вэ?

JH: Монголчуудын хэрэглэж байсан эд хэрэглээний зүйлс өнгө болон хэлбэр хийцийн хувьд маш баялаг. Тэдгээр элементүүдээс өөрсдийн бүтээлдээ сонирхолтойгоор оруулж өгөх, тэр нь эргээд тренд болох ойлголт л юм даа.

МС: Та хоёрын хувьд гэр бүлийн байдлаа яаж зохицуулж байна? Их ажил амжуулахад шаргуу хөдөлмөр чухал шүү дээ.

JH: Ажилд маань гэр бүлийнхэн их тусалж байгаа. Ах эгч нар маань будах, зөөх гээд л их олон ажилд маань тусалсан. Ер нь олуулаа байх их гоё.

МС: Багаасаа ийм идэвхитэй, энэ чиглэлдээ сонирхолтой хүүхдүүд байв уу?

З.Отгонмягмар: Багаасаа илэрсэн. Миний хувьд бага байхдаа машины модон суудлыг задлаад өнгө өнгөөр будаад хэлхэн бугуйвч, зүүлт хийж байсан байна лээ эргээд бодоход. Дээр үеийн зурагтны ард талын чип шиг улаан ногоон юмнуудаар ээмэг хийчихсэн байсан гээд л./инээв/

Э.Ган-Эрдэнэ: Багаасаа барбигаар тоглодог, гоё харагдсан зүйлсээ цуглуулдаг байсан. Дээл хийдэг нэг таньдаг эгчээсээ гоё материалууд аваад л барбиндаа хувцас хийдэг байсан. Энэ сонирхол маань дунд анги хүртэл үргэлжилсэн шүү. Ер нь гараараа юм хийх сонирхолтой хүүхдүүдийн авьяас багаасаа л илэрдэг юм шиг байгаан.

МС: Та хоёр их хөдөлмөрлөж яваа залуу үе байна шүү дээ. Ер нь хөдөлмөрч чанарын тухайд ямар бодолтой явдаг вэ? Монголын залуучууд хэр хөдөлмөрч байна?

З.О: Уйгагүй, тууштай, хүлээцтэй байж амжилтанд хүрнэ гэж боддог. Мөн энэ хүн энийг хийж байна би ингэвэл болох юм байна гэснээрээ биш өөрийнхөө юу хийж чадах вэ? гэдгээ олох нь чухал. Хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хүсч хийхээр тэрийгээ зүүдэндээ хүртэл хардаг болчихдог.

Э.Г: Одоо Монголд ер нь амжилтанд хүрэх бүх боломж нь байна. Манай залуучууд ч гэсэн нэг үе шүүмжлүүлж байсныгаа бодоход харьцангуй юм хийдэг болчихож. Ерөөсөө л цаг үе, интернэт, дизайны одоогийн энэ байгаа хөгжил зэрэг нь юм хий гээд байгаа юм шиг л бэлэн болчихсон. Манай Монгол ч бас сайхан нээлттэй байна.

МС: Өөрсдийн үеийн залуусдаа, ялангуяа уран бүтээлч залуустаа хандаж үг хэлээч?

JH: Судлагдаагүй байгаа маш олон зүйлсийг судлаад өөрсдийн гэсэн стилиэ бүрдүүлээд юм хийх нь чухал. Даган дуурайх биш өөрт хэрэгтэй, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгох нь чухал.

МС: Бирд гарч ирээд гурван хүсэл биелүүлнэ гэвэл?

З.О: Хүсээд л маргааш нь бий болчихдог бол жаахан утгагүй байх аа. Миний хувьд баялагаа өөрөө бүтээвэл сайхан. Мөн амьдралаас амтлах аз жаргалыг бирд өгч чадахгүй шүү дээ. Хүсэл байхгүй юм байна аа./инээв/

Э.Г: Сайхан хайр юм болов уу?/инээв/ Яахав ажил явуулахад хангалттай мөнгө хэрэгтэй л юм даа.

МС: Нийгэмдээ хэлэхийг хүсдэг, бодож явдаг зүйл?

JH: Улаанбаатар хот маань сайхан хөгжөөсэй, гоё цэвэрхэн байгаасай, одоо байгаагаасаа илүү сайхан болоосой. Нийслэл маань сайхан хөгжөөсэй л гэж боддог доо.

МС: Та хоёрын бахархал?

Э.Г: Маш их байна. Ийм нөхцөл байдалд ингэж амьдарч, юм хийж яваа маань бахархал юм даа. Өдий зэрэгт хүргэж өгсөн аав ээждээ талархаад цаашид өөрсдөө сайхан хөдөлмөрлөх хэрэгтэй л юм даа. Энэ бас нэгэн бахархал.

З.О: Сайхан эх орноороо бахархаж байна.

МС: Миний хувьд сайхан юм хийж бүтээж яваа гэгээлэг, өөдрөг бодолтой та хоёроор бахархах сэтгэл төрж байна. Ажиглаад байхад хоёулаа их сайхан инээмсэглэх юм.
-Ойрын төлөвлөгөө зорилгын хувьд?

JH: Олон хүмүүс нэгдсэн, олон сайхан гишүүдтэй болж, хувцас дизайны чиглэлийн үйл ажиллагаагаа ч мөн эхлүүлнэ дээ. Хувцас дизайн, аксессуар дизайнаар зогсохгүй хүн стиль имиджэндээ зөвлөгөө авахыг хүсч байна уу? Юуг хүсч байна тэрийг л хийдэг клуб болно доо.

МС: Ярилцлагаа ингээд өндөрлөе. Танай орчин их сайхан юм. Их тухтай сайхан яриа өрнөлөө. Та хоёртоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье.



Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman