АРЬСАН ЭДЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС

Saturday, March 30, 2013

Монголын байгалийн түүхийн музей Монголын арьсан урлалыг хөгжүүлэх холбоотой хамтран зохион байгуулж буй "Уламжлал" нэртэй үзэсгэлэн дээр тавигдсан бүтээлээс. Уг үзэсгэлэнд 10 гаруй уран бүтээлчийн 40 орчим бүтээл тавигдаж байжээ.


MS: Шаадаа өшөө олон арьс ширээр уран бүтээлээ туурвигчдын хийсэн бүтээснийг уншигчиддаа хүргэж байхыг хичээх болно. Уран бүтээлчид ч бас бидэнд хандан бүтээлүүдээ олонд танилцуулан, санал сэтгэгдэлийг нь хуваалцаарай. 

Биндэнтэй хамт байгаарай.


ЭСГИЙ ШИРДЭГ, ГЭРИЙН ИЖ БҮРДЭЛ

Friday, March 29, 2013

Манай ард түмэн эртнээс малын ноосоор эсгийн төрлийн маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж ирсэн түүхтэй. Гэвч үүнийгээ орчин үеийн хөгжил дэвшил, техникийн ололттой хослуулахгүй бол хоцрогдох, уналтад орох аюултай юм.
Сүүлийн үед өрхийн үйлдвэрлэл нэлээд жин дарж жижиг дунд үйлдвэр маягаар ажиллан боломжийн орлого олдог болжээ.
Эсгий нь хүний биед сөрөг муу нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог. Үүгээр хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хэзээ ч байр сууриа алдахгүй байх сайн талтай.
Эсгий нь монголчууд амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн өвөрмөц бүтээгдэхүүн.
Уламжлалт технологиор хонины ноос зулж, шахаж эсгий үйлдвэрлэдэг.
Эсгий бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхэд бат бөх, зузаан, дулаанаа сайн хадгалдаг, халуунд сэрүүхэн, хүүтэнд дулаан байдаг онцлогтой.
Эсгийгээр гутал, хувцас, уут сав, ширдэг, дэвсгэр, уналга ачилганы тохом, гэрийн дээвэр туурга гээд амьдрал ахуйд хэрэгцээтэй олон зүйлийг хийж болдог.
Сүүлийн үед уран гартай үйлчид маань эсгийгээр гоёмсог малгай, даашинз, хантааз, төдийгүй уран зураг, бэлэг дурсгалын зүйлс хийх болсон нь гайхалтай.

Уламжлалт хэрэглээгээр эсгий нь улирлын чанартай өрхийн үйлдвэрлэл байсаар өдийг хүрчээ. Манай монголчууд хонь малаасаа авсан ноосоороо зуны дэлгэр цагаар эсгий зулж, хийдэг уламжлалтай. Эсгий хийх технологи хялбархан ч өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хараахан бүрэн хангаж чадахгүй байна. Ялангуяа нимгэн, нарийн, торгомсог, төрөл бүрийн хувцас эдлэл хийхэд орчин үеийн тоног төхөөрөмж шаардлагатай. Манай улсад сүүлийн хэдэн жилд эсгийн бага оврын үйлдвэрлэл нэлээд бий болж байгаа ч үйлдвэрлэлийн гарц багатай учраас төдийлөн далайцтай болохгүй байна. Эсгийний үндсэн түүхий эд болох ноос манай улсад хангалттай байна. Энэ нөөцөндөө тулгуурлан орчин үеийн эсгийний үйлдвэрлэл байгуулбал гадны зах зээлд гаргах бүрэн боломжтой.
2002 онд манай улс 112,9 мянган метр эсгий үйлдвэрлэж байсан бол 2004 онд 67,8 мянган метр болж буурчээ. Харин экспортын хэмжээ өсч 2004 онд 6,7 мянган долларын эсгий, эсгий бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 67,4 хувиар өссөн дүн мэдээтэй байна. Импортоор ч багагүй хэмжээний буюу 300 мянган долларын эсгий бүтээгдэхүүн орж иржээ. Энэ мөнгөө бид эх орондоо үлдээж, хүний биед сөрөг муу нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж чадахуйц үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе.<Эл зурган дээрх эсгий ширмэлийг Монгол цагаан эсгийн дээр тэмээний зогдроор хийсэн утсаар ширж хийдэг юм байна. Энэ бүтээл нь 3 үе дажихуйц эдэлгээтэй юм байна.


 Орны ширмэл

гэрийн ширмэл хаалга

6 ханатай гэрийн иж бүрэн эсгий ширдэг

 

 жижиг олбог


 машины суудлын бүрээс


 ширмэл гудас,Ханын аравч





MS: Та бүхэн дээрх бүтээгдэхүүнүүд болон манай блогоороор танилцуулагдаж байгаа гар урлал, үндэснийхээ төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдээс захиалан бие биеэ дэмжээрэй.  Эсгий ширдэг, эсгийгээр хийгдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн газрууд, хувь хүмүүстэй холбогдох хаяг, холбоо барих мэдээллийг эндээс авна уу. 
Хэрэв та болон танай байгууллага үндэсний үйлдвэрлэгч бол манай блогт танилцуулгаа илгээж олонд таниулах боломжтой
Бидэнтэй хамт байгаарай


Далий ягаанджээсийн байнаа хэ хэ..

 MS: Гадаа дулаараад.. Сэтгэл гэгэлзээд л гоё болж байнаа. Удахгүй мод тарих цаг ч ирнэ..4н сарын 15-с 5н сарын 15нь дотор амжуулдаг ажил санагдаж байна. Хавар бол 9сарын 15-с 10н сарын 15ны дотор. Доор мод тарингаа салхинд сайхан амраад, далий ягаандаж байгаад ирсэн нөхдүүдийн аяллын бичлэг байна. ГОё санагдааД оруулчихлаа. 




Далий ягаанджээсийн байнаа хэ хэ..
            Баасан гарагийн 10 цагт галт тэрэгний буудал дээр хоёр зулзагаа дагуулаад нэг том үүргэвч үүрсэн хүн л буулаа.
Миний зулзаганууд анх удаа вагонд сууна гээд бөөн хөөрцөг. Тэхсэн миний хоёр зулзага оронгуутаа энэ ч суудал дээр сууна, тэр ч давхрын орыг буулгана гээд эгээтэй л ханыг нь дамжаад гүйчихсэнгүй. Вагон хөдлөнгүүт бид 5-6-аараа нийлээл мушгиад эхэлдийн байгааздээ. 10,30-14,00 цаг хүртэл хождож, хождож нэг юм Түнх өртөөн дээр буулаа. Бөөн шороо, сааралтсан хотоос хөдөлсөн биднүүсийг ногоо нь хэдийнэ цухуйцан, цэнгэг гэж жигтэйхэн агаартай нээх намуухан орчин угтсаан. 

          Тэхсэн биднийг тосох үлээвэр найрал хөгжимтэй мөнгөн аягатай сүү барьцан сайхан инээмсэглээд угтах залуусын бараа сураг алга.хэхэ Уг нь манай сониноос тодруулсан "Энэ цагийн эгэл баатар" Ганхуяг эгч маань тосоод зогсож байна гэсийн. Гайхаад залгах гэсэн Жимобайлаас өөр утасны сүлжээ байдаггүй. Бидний 14 хүн дотор нэг ч үндэсний оператораа дэмжигч алгаа. Азаар өртөөн дээр байсан ах нар утсаараа ярихыг зөвшөөрөв. Хоорондоо үнэгүй гэнэ. Гэтэл бид чэн Түнхэл гэсэн нэрийг сонсоод л хар хурдаараа гараад ирснээс биш "Ноён тур" амралтын газар дараагийнх нь зогсоол болох 64 гарам байсныг ч мэдсэнгүй. 21 цагт ирэх дараагийн вагоныг хүлээлтэй биш гээд микро хөлслөөд 10 хэлмитр газар давхилаа даа. 10 хэлмитр газрыг аймаар шороотой замаар бараг цаг явж Ноён тур амралтын газраа ирлээ.
Хоймороо нэг том байшин, хоёр талаараа 3, 3-н том гэртэй, тээд жижиг байшин, гэрүүдтэй, байшин гэрийн урдуур засмал замтай, дундах зүлгээр нь хүн явдаггүй цэвэрхэн амралт байнаа.
         Биднийг нэг гэрт оруулсан чэн тэнд хэдэн ор байсан гэж санана. 16 ор эгнүүлэн тавьсан байсан. Бөөрөнхий гэрийн бас нэг давуу тал энэ. Дундаа гуруун том ширээ тавьцан, зуух нь их том. Тээд бөөнөөрөө хоолонд орчоод Ганхуяг эгч, тэдний ажлынхантай мод тарихаар явсан.
Маш том талбайд чацаргана, үрэл, мойл, өөр юу ч билээ дээ олон мод тарьсан байсан. Биднүүд очоод бараг 1000-аад чацарганы мод тарьсаан.

Миний хүү хамаг хөлс нь бурзайчаад том харчуултай хамт гишгээл байгаам даа,хэхэ
Миний хүү гэж томоо эр хүрзээр газар гишгээд л, охинтойгоо үрсэлгээгээ хийгээд булаал ихээ зугаатай байсан шүү. Хүн хүүхэд гаргах, мод тарих, ном бичих гуруун ажлыг заавал хийх ёстой гэдэг. Би ч хүүхэд гаргасан, мод тарисан гэж бодохоор сайхан л байлаа. Удахгүй номоо гарганааа...

За ээж охиноо хоёр хүүгийн гишгэсэн газарт чацарганы модны үрсэлгээ суулгаж байгаам

Мод тарих буянтай ажлаа дуусгаад гэртээ орж хувцсаа солиод жаахан амарч байгаад оройн хоолондоо ороод, хоолны дараа ёсолгооны ганцаа задлаал,,, хүртэх нь хүртээл над мэтийн гаширцан, бас ээжийн дүрдээ тохируулгаа тавицан хүн чэн ундаа, ус хаагуур байна гээд суужээлаа ш дээ.ккк
Мэдээж энэ үдэш бидэнд зориулсан диско боллоо. Уг нь хоёр зулзагатайгаа бүжиглэж тэр хавийнхныг гайхуулая гэж боджээсан чэн миний жаахан амрагчид нам унтаасаг. /миний хоёр чэн бүжиглэнэ гэж үзүүлийш дээ, яг ээж шигээ,,, гэхгүй юу,ккк/ Тээд жаал бүжиглэж аваад салхинд цохигдоод нам унтаасаг. 
Өглөөний цайгаар ч боссонгүй, уул руу явж Далий ягаан гэдэг цэцэг үзнэ гэхэд нь аргагүй өндийлөө. Амралтаас зургаан хэлмитрийн зайд уулын бэлд Далийн ягаан нэртэй гоё үнэртэй цэцэгнүүд алаглаж байхыг харах гэж бид гуруун хэлмитр алхаад хамаг тамираа тасраад байжээтал ашгүй машаан ирж хүргэж өгсөн. 20-хон хоног цэцэглээд унадаг энэ цэцгийн үнэрт 30 минут суухад тархины үйл ажиллагаа сайжирч, ой тогтоолт сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг шидтэй гэнэ дээ. Харин хажууд нь унтаж болдоггүй гэсэн шүү. Сэрдгүймуу яадийн бүү мэд.хэхэ

Гуруун хэлмитр алхаад ядарч туйлдсан ээж, охин, хүү гуруу арай гэж Далий ягааны дунд ирж суугаад анхилуун үнэрт нь айкү-гээ майр өндөр болгож байгаа нь.ккк

12,30-д галт тэрэг ирэх тул биднүүс яаравчлан гэрийн зүг гэдэн годон хийсээн. Уг нь цаг байсан бол энд саатан тухалмаар л сайхан юм билээ. Ингээд вагондоо сууж хөзрөөн тоглосоор шороогоор шуурсан их хотдоо эргэн ирсэн билээ. Нэг маань вагоноосоо хоцроод, Ганхуяг эгчид бэлэглэсэн жимсний таван модоо замдаа хулгайд алдаж, буруу өртөөнд бууж, цаашаа машаанаар явж, далий ягааныг үзэх гэж гуруун хэлмитр алхасныг тооцуул ихээхэн хөгжилтэй, хөөртэй, ярих сэдэвтэй, сайхан амраад ирлээ дээ...хэхэ
2010-05-25 17:52:04

MS: Далий ягаан нь мансууруулах төрлийн ургамал гэж ярьдаг юм байна. Бүр шинжилгээгээр батлагдсан гэнэ үү. Үнэн үүү кк..Хажууд нь унтаж болдоггүй гэдэг нь учиртай л байх...
Бидэнтэй хам байгаарай.  

ОЙ МОДНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ: Цэвэр ой хөтөлбөр

"Цэвэр ой" хөтөлбөр

Огноо: 2012 он 02 сарын 08

Шинэ оны эхээр буюу 1-р сарын 6-9нд аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газраас “Хэнтийн Мэдээ” сонин,  “Хэнтий” Радио телевизтэй хамтран “Цэвэр ой” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар Батширээт, Биндэр сумдын ойн анги, нөхөрлөлүүдтэй газар дээр нь уулзан, үйл ажиллагааг нь шалган сурвалжлага, нэвтрүүлэг бэлдэхээр ажилласан юм. “Цэвэр ой” хөтөлбөр нь “Ойн цэвэрлэгээний огтлолт явуулах журам”, “Ойн санд цэвэрлэгээ хийх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны тушаалыг хэрэгжүүлэхээр батлагдаж, одоогоор Монгол улсын арван ойн аж ахуйн нэгж, ангийг хамран хэрэгжиж байна. Манай орны нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг, түүнээс 70 хувь нь хөгширч, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж хомс байдаг ажээ. Хортон шавж, түймэр, хүчтэй салхинд өртөн амьдрах чадваргүй унасан унанги мод, хатаж хуурайшсан өгөр модыг цэвэрлэж, ойн цэвэр орчинд сөрөг нөлөө үзүүлэхийг зогсоох зорилгоор ойн сан бүхий суманд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр хөтөлбөрт хамрагдсан ойн нөхөрлөлүүд чавадхижах, амжиргаагаа дээшлүүлэх, тодорхой хэмжээний орлого, ажлын байрыг бий болгох нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Батширээт сумын хувьд 701.8 мянган га нутаг дэвсгэртэй ба ой 80 гаруй хувийг /593000 га талбай/ ойн сан эзэлдэг. Суманд 2005 оноос хойш нийтдээ 18 нөхөрлөл байгуулагдан 193 мянган га нутаг дэвсгэрийг гэрээгээр эзэмшин,  үндсэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.  2011 онд “Цэвэр ой” хөтөлбөрийн хүрээнд 8 нөхөрлөл  60 гаруй га талбайд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, нэг нөхөрлөл дунджаар 20-30 куб мод, нийтдээ 210 метр куб мод бэлтгэж, ашиглан борлуулсан байна.
Батширээт сумын цэгээн нөхөрлөл. Арчилгааны огтлолт хийсэн талбай дээрээ
Бидний ажилласан анхны газар бол тус сумын Цэгээн нөхөрлөл байлаа. Долоон га газар арчилгааны огтлолт хийж,  30.1 кубметр мод цэвэрлэгээнд гаргаж, аймгийн болон өөрсдийн хэрэгцээнд борлуулж ашигласан тухайгаа бидэнд нөхөрлөлийн гишүүд танилцуулсан юм.Сумын ойн ангийн дарга Л.Энхтүвшин: “Нөхөрлөлүүд арчилгааны огтлолт хийснээр нөхөн сэргээлтийн хувьд бусад модныхоо ургалтанд нь саад болж буй моднуудыг цэвэрлэж, цэвэр ой бүрэлдэх нөхцлийг бий болгож байна. Цэгээн нөхөрлөлийн хувьд ургалтанд саад болсон хуурай, хатаж өгөршсөн, гэмтсэн унанги модондоо цэвэрлэгээний огтлолт хийж ойгоо цэвэрлэхийн хажуугаар өөрсөддөө бага ч гэсэн орлого олж байгаа гэж хэлж болно. Манай суманд үндсэн ашиглалтын огтлолтоор 2500 куб метр мод ирдэг, түүнээс 2 мэргэжлийн байгууллага огтлолт хийж, банз мод гарган ард иргэдийн хэрэглээнд зориулж бэлтгэн өгч байгаа.
Ер нь нөхөрлөлүүд байгуулагдсанаар ой эзэнтэй болсон.Ойг хамгаалах ажиллагаа, арчилалт, цэвэрлэгээ, аливаа гамшигаас сэргийлэх байдлаас үзэхэд тухайн нутагт оршин байгаа ойг цаашид нөхөрлөлүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ гэдгийг хэлмээр байна”гэлээ. Батширээт сумын нөхөрлөлүүд нь хөтөлбөрт хамрагдсанаар ойг цэвэрлэх, нөхөн сэргээх ажлуудыг хийхээс гадна, цэвэрлэгээнээс гарсан модыг түлшинд хэрэглэх зорилгоор борлуулж гишүүн бүртээ тодорхой орлого хуримтлуулж байна. Түүнчлэн цэвэрлэгээний модыг зүсэж шургааг, банз гарган, амьдрах сууцнаасаа авахуулаад хашаа, хайс барих зэрэг ар гэрийн, аминыхаа хэрэгцээндээ хүртэл ашигладаг ажээ. Бид хөтөлбөр хэр ашигтай, ач холбогдолтой хэрэгжиж байгаа эсэх талаар тус сумын Засаг дарга Д.Болдоос тодруулсан юм. Тэрбээр “Нэг үед байгаль хамгаалагч ганцаараа, байгаль орчны улсын байцаагч дангаараа ажилладаг байх үед ойн хулгайн мод, самар, хориотой ан зэргээс авахуулаад маш хүндрэлтэй тулгардаг байсан. Хулгайн талаар мэдээлэл аваад очиход хоцрох, өөдөөс нь эсэргүүцэх гэх мэтийн үйлдлүүд бишгүй гарна. Мөн суманд 2007, 2008 онд гарсан түймрүүдээр хуш модны нөөц газрууд нэлээд шатсан байгаа. Хушны модны үндэс газрын дээр байрладгаараа түймэрт өртөмтгий амархан унадаг. Өнгөрсөн 3 жилийн хувьд аймгийн ОБГ-тай хамтран хавар намрын хуурайшилттай үед 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлгийг мөн нөхөрлөлүүдтэйгээ хамтран шуурхай ажиллуулснаар түймэр элдэв хорт үйл багасч, гарсан даруйд яаралтай ажиллаж байгаа.  Ойг нөхөрлөлүүдэд гэрээгээр эзэмшүүлснээр иргэдийн нөлөөлөл харьцангуй бага болсон. Одоо бол манай сумын ойд байгаль хамгаалагч, улсын байцаагч нар маань хяналт тавихаас гадна 18 нөхөрлөл, бүхэл бүтэн армийн гэж хэлж болохоор хяналт тавигдаж байна. Өнгөрсөн жилийн хувьд “Цэвэр ой” төслийн хүрээнд ойд арчилгаа цэвэрлэгээ хийгдэснээр 8 нөхөрлөл  200 гаруй куб метр модыг бэлтгэж, өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулсан байгаа.Сумын төвийн нөхөрлөлүүдийн хувьд нэгээс хоёр ядуу өрх байдаг. Тэдгээр өрхүүдэд ойн арчилгаа,цэвэрлэгээний огтлолтоос борлуулж олсон орлого нь тодорхой хэмжээгээр амьдралд нэмэр болж байгаа” хэмээн бидэнд санал бодлоо илэрхийллээ.
Бид “Цэвэр ой” хөтөлбөр хэрэгжиж буй дараагийн сум болох Биндэр сумын нөхөрлөлүүд, мэргэжилтнүүдтэй уулзсан юм.Туссум нь105 га талбайд ойн цэвэрлэгээ, 80 га ойд арчилгааны огтлолт хийх эрх олгож, 14 нөхөрлөл, нэг ААН хамруулан тусгаарлалт хийлгэж ойг цэвэрлэх, цэвэрлэгээнээс гарсан модыг түлшинд хэрэглэх зорилгоор түлшний модны гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн байна.
Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөл цэвэрлэсэн талбай дээрээ. Зүүн гар талаас 2 дахь нь ахлагч Д.Өлзийбат
Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөл нь анх 2005 онд Байгаль хамгаалах малчны бүлэг нэртэйгээр байгуулагдаж, 2007 онд “Дэлгэр Онон” нэртэйгээр шинээр үйл ажиллагаагаа явуулан эхэлсэн байна. Биднийг очиход аймгийн ХХҮХ-д 200 кубметр мод /арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар огтолсон мод/гэрээгээр бэлтгэж өгч байлаа. Мөн Хутагт Өндөр шүтээн ХХК-тай хамтран 400 кубметр мод нийлүүлж,  өөрсдийн малынхаа ашиг шимийн дээрээс байгалийнхаа тодорхой хэмжээний ашгийг хүртэж орлогын үүсвэртэй болж байна.Түүнчлэн мөн сумын “Яргуй” нөхөрлөл сумынхаа хамгийн их орлого олсон нөхөрлөлөөр шалгарсан байлаа.
“Яргуй” Нөхөрлөлийн танхим
Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөл цэвэрлэсэн талбай дээрээ. Зүүн гар талаас 2 дахь нь ахлагч Д.Өлзийбат
“Манай нөхөрлөл 22 өрхийн 40 гаруй гишүүнтэй, гол хийдэг ажил маань гэвэл мод үржүүлэлт,ойжуулалт юм. 2011 оноос эхлээд хөтөлбөрийн хүрээнд 15.4 га газар шатсан ой тусгаарлуулж аваад тэр газартаа бид нар цэвэрлэгээ хийсэн. Манай нөхөрлөл өнгөрсөн жил 20 га ойжуулалт хийсэн, 20 га нөхөн сэргээлт хийсэн 50000 ширхэг суулгац борлуулж, 900 гаруй кубметр мод бэлтгэсэн дүнтэй байна. Нарсны боргоцойг энэ жил 500 гаруй кг/боргоцойн үрийг нь задлахад 100 кгсамарнаас 1кг үр гардаг/ бэлтгэсэн. Түүнийгээ плантацынхаа талбай дээр суулгаад бойжуулна даа. Манай сумын ой 2008 оны түймэрт шатсан. 2011 оноос эхэлж энэ хөтөлбөрт хамрагдаад унанги энэ тэрийг бүгдийг цэвэрлэж байгаа. Унанги мод цэвэрлэнэ гэдэг нь нэг талаас хортон шавж үүрлэх нөхцөл бололцоогоос сэргийлнэ, нөгөө талаас хатсан унасан , түймрийн эх үүсвэр багасна. Яг одоогоор хийж байгаа ажил гэвэл нэг талаараа ойгоо цэвэрлээд, цэвэрлэсэн ойгоосоо ашиг хүртэж байна гэж ойлгоход болно” хэмээн хөтөлбөрт хамрагдаж хийсэн ажлынхаа талаар тайлагнасан бол “Яргуй” нөхөрлөлийнгишүүн Д.Нанжидмаа бидэнд санал хүсэлтээ уламжилсан юм.Тэрбээр: Манай нөхөрлөлийн дийлэнх гишүүд нь өндөр настан эмзэг бүлийн иргэд, бидэнд ажлын байр тоног төхөөрөмж байна. Мөн нөхөрлөлтэй хамтран ажиллах сонирхолтой иргэд олон байна. Тэгэхээр ажиллах хүч нь хангалттай гэсэн үг.Хамгийн гол тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад дутагдаж байгаа гол зүйл санхүүжилт юм. Санхүү байвал бүр ч олон хүнийг ажиллуулмаар байна гэж мэдэгдсэн юм.Уг нөхөрлөл 9,6 га ой тусгаарлуулж авснаас 6,5 цэвэрлэгээний огтлолт хийж, үлдсэн хэсэгт нь ашиглалтын огтлолт хийжээ. Мөн сумандаа анх удаа “Нөхөрлөлийн танхим” байгуулан ажиллаж байна. Нөхөрлөлийн үндсэн 10 өрхийн гишүүдээс өндөр настан өрх нэг, өрх толгойлсон эмэгтэй 4, эрэгтэй 1 гишүүн байдаг ба ихэнх гишүүд нь дундаас дээш /45-50/ настай аж. Эдгээр өрхүүд нь нөхөрлөлийн танхимдаа цуглан модон эдлэл, гэрийн мод бэлтгэж /улирлын чанартай/ аймгийнхаа урд сумдыг хангаж байна. Өнгөрсөн жилийн хувьд “Яргуй” нөхөрлөл нь өндөр настан болон эмзэг бүлгийн гишүүдтэй хамтарч, түүнээс гадна 13 хүнийг 4 сарын хугацаатай ажлуулан /1475000 төгрөг/ нийтдээ 5895425 төгрөгийн орлого олж, хамгийн их орлоготой нөхөрлөлөөр шалгарчээ.
Биндэр суманд 19 ойн нөхөрлөл шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа, 5 нөхөрлөл, нийтдээ 24 ойн нөхөрлөл сумын Засаг даргатайгаа гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. 2011 онд энэ ойн нөхөрлөлүүд “Цэвэр ой” хөтөлбөрийн хүрээнд 105 га газарт цэвэрлэгээний ажил хийсэн. Арчилгааны огтлолтыг бас 80 га газарт хийж гүйцэтгэж байна. Үр боргоцой бэлтгэх ажлыг бас хийж байна.Ойжуулалт ойн арга хэмжээний ажлаас ойжуулалт байгалийг сэргээн ургамалжуулах ажлыг зарим нөхөрлөлүүд нь хийж гүйцэтгэсэн. Иймэрхүү ажлуудыг байгаль хамгааллын салбарт манай Сумын ойн нөхөрлөлүүд хийлээ. Бид сумын “Дэлгэр Онон”, “Яргуй”, “Манхаадай” нөхөрлөлүүдтэй уулзсаны дараа “Биндэръяа” сум дундын ойн ангийн инженер Г.Энхбатаас хөтөлбөр нөхөрлөлд ямар үр дүн өгч буй талаар тодруулсан юм.
-Цэвэрлэгээний ач холбогдол нь юу вэ?
Монгол орны ой арчлалт хийгдээгүй, цэвэрлээгээ хийгдээгүй байгалаараа ургасан ой юм. Өнөөдөр цэвэрлэлт хийгдсэнээр нэгдүгээрт хортон, хортоны үүр болох унасан мод, өгөршсөн мод,хорхойд идэгдсэн модыг ойгоос цэвэрлэж авч өгч байна. Хоёрдугаарт энэ ойн унанги гэдэг чинь түймрийн гол өдөөгч болдог.Ер нь ойд ургах чадвараа алдсан хуурайшиж хатсан модыг модлогоо алдахаас нь өмнө түлээний хэрэгцээнд гаргаж өгч байна. Тийм болохоор энэ цэвэрлэгээ гэдэг нь ойдоо хийгдэж байгаа нэг ёсны арчлалтын ажил байгаа юм. Тэгэхээр энэ нь нөхөрлөлүүдэд ч ашигтай, ойдоо ч тустай гэсэн үг. Бид бол ерөөсөө ойгоос ургах чадвартай модыг нь үлдээгээд ургах чадвараа алдсан унанги хожуул, гишүүг нь л авч байгаа шүү дээ. Тийм болохоор ойгоо цэвэрлэж байгаа маш чухал ажил гэж ойлгож болно.
-Ойн ангиас нөхөрлөлүүдэд чиглэсэн ямар ажил хийж байна вэ?
Манай Биндэр суман дахь ойн анги нь 1924 онд байгуулагдсан, Монгол улсын ууган 4 ангийн ойн аж ахуйн нэг,  Дадал Норовлин, Баян-Адарга, Биндэрийг хариуцсан сум дундын ойн анги юм шүү дээ. Өнөөдрийг хүртэл ойжуулалт, ойн арга хэмжээний ажлуудаа үргэлжлүүлэн явж байгаа. Манай ойн анги нь 2009 онд сум дундын ойн анги болж зохион байгуулалт бүтцэдээ өөрчлөлт орж байгуулагдсан юм. Үйл ажиллагаагаа явуулахдаа ойжуулалт, мод үржүүлгийн ажлыг эрхэлдэг. Бид жилд  0.25 га-д мод үржүүлэх ажил, 60  га-д ойжуулатын ажил, 10 га-д байгалийн сэргээн ургуулах туслах ажлыг гүйцэтгэдэг. Ойн нөхөрлөлүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгоход н ь туслаж зааварчилгаа өгч, ойжуулалт ойн арга хэмжээний ажилд мэргэшүүлэх ажлыг гардан зохион байгуулж орон нутагт хийж гүйцэтгэж байна даа.
-Нөхөрлүүдэд ойг гэрээгээр эзэмшүүлсэн нь ямар ач холбогдол өгч байна?
Нэлээд ач холбогдол өгч байна. Үүнд нэгдүгээрт хулгайн мод бэлтгэлийн ажил ерөөсөө нөхөрлөлүүдийн эзэмшлийн газраас гарахаа больж байна. Энэ бол нэг ёсны давуу шинж чанар. Өмнө нь ой гэрээгээр эзэмшээгүй байхад нөхөрлөлүүд сумын төвийн ард иргэдтэйгээ ойруугаа орж хууль бусаар мод бэлтгэдэг байсан. Энэ бол манай Биндэр сумын хувьд таслан зогсоогдлоо.  Ойг гэрээгээр эзэмшсэний бас нэг давуу тал бол түймэр, ойн хортон гарахад урьдчилан сэргийлэх ажлыг сумын хэмжээнд ойн нөхөрлөлүүд маш сайн хийж байна. Тухайлбал эзэмшлийн ойд нь хортон байлаа гэхэд нөхөрлөлүүд дээж авч шинжилгээнд явуулж өгөөч гэж байгаль орчны улсын байцаагчдаа буюу мэргэжлийн байгуулагад хандаж байна.Тэгэхлээр нөхөрлөлүүд үндсэндээ ойн тандалт судалгааны ажлуудыг мэргэжлийн хүмүүсээр заалган хийж сурч байна. Үүнээс дүгнэхэд ой бол үндсэндээ бүрэн хамгаалалтад орж байна гэсэн үг. Мөн нөхөрлөлүүд ойд байгалийг сэргээн ургамалжуулах ажлыг өөрсдийнхөө хэмжээнд хийж чаддаг болж байна. Жишээлбэл  “Дэлгэр Онон” нөхөрлөл гэхэд л өөрсдөө мод үржүүлгийн талбай байгуулж, суулгац тарьж байна.
-Хөтөлбөрт хамрагдсанаар танай сумын нөхөрлөлүүд ямар ашиг шимийг хүртэв?
“Цэвэр ой” хөтөлбөр нь нөхөрлөлүүдийг төрөөс харсан маш том бололцоо, боломж олгож өгч байгаа юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр нөхөрлөлүүд өөрсдийнхөө дундын санг арвижууллаа. Өөрсдөө ашиг орлого олж сумын төвийн ажилгүй иргэдийг ажилд хамруулж, тэд нарыг түлээ модоор хангаж ажиллаж байна. Мөн 2011 онд манай сумын төсвийн байгууллагуудыг түлээ модоор хангах ажлыг хийлээ. Энэ нь их давуутай зүйл байсан.  Ингэснээр хувьдаа мод бэлтгэж, төсвийн байгууллагуудад өндөр үнээр зардаг ажил бүр мөсөн зогслоо” хэмээн ярьсан юм.
Ийнхүү ойн инженер бидэнтэй хөтөлбөрийн тухай санал бодлоо хэллээ. Батширээт, Биндэр сумын нийт 42 нөхөрлөлийн 800 гаруй өрх, 3 ойн аж ахуйн анги, сумын ард иргэд энэхүү хөтөлбөрт хамрагдан ашиг орлогоо дээшлүүлэн амжилттай ажиллаж байна. Нөхөрлөл байгуулж ойн санг гэрээгээр эзэмших гэсэн хүсэл сонирхолтой ард иргэд, малчин өрхүүд нэлээдгүй байдаг бөгөөд хууль, журмын талаарх мэдлэг, мэдээл хомс байдаг нь дээрх хэдэн өдрүүдэд ажиглагдаж байлаа. Гэвч нэг хэсэг нь үнэхээр ойгоо хамгаалж, нөхөн сэргээх гэсэн чин эрмэлзлэлтэй байхад, нөгөө хэсэг нь ашиг хонжоо харсан, зөрчил дутагдал гаргадаг хүмүүс байхыг үгүйсгэх аргагүй. Иймээс цаашид тухайн орон нутгийн онцлог, хүн амын суурьшмал байдал, ойн сангийн байршил зэргийг харгалзан хуулийн дагуу оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй. Ялангуяа гишүүдийн 80-аас доошгүй хувь нь тухайн орон нутгийн байнгын оршин суугч байх ёстой гэсэн нөхөрлөлийн хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь чухал болов уу. 
Манай орны нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг, түүнээс 70 хувь нь хөгширч,эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж хомс байгааг тогтоосон.Тиймээс нөхөрлөлүүдийг дэмжин урамшуулах,хууль эрх зүйн нөхцөлөөр хангаж өгөх, хууль бус үйлдлийг таслан зогсоож, ойгоо хамгаалж, ном журмын дагуу ажлаа идэвхтэй үр дүнтэй явуулж буй нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний урамшуулал олгож байх нь үйл явцыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд нэн чухал дэмжлэг болох юм.Хэнтий нурууны ой шатаж, ихээр сүйдэж, огтлогдсоноос болж булаг шанд ширгэн, усны түвшин багасч /Хэрлэн гол сүүлийн жилүүдэд эрс татарсныг 1998 оноос хойшхи гарсан түймрүүдтэй холбон үздэг /байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болж, ойг зайлшгүй анхаааран авч үзэх шаардлагтайг сануулж байна. Ийм үед орон нутагтЦэвэр ойхөтөлбөр хэрэгжсэн нь нүдээ олсон хэрэг болж байна. Мод дагаж ус. Ус дагаж амьдрал гэдэг.Ундны усны эх үүсвэр болсон ой модыг ард иргэдэд эзэмшүүлснээр ороннутгийниргэдойтойгоозөвхарьцахухамсар, аргабарилтайболсноосгаднаиргэдийнамьжиргаа, ороннутгийнтөсвийнорлогод ихээхэн түлхэц болж буйг энд дурьдууштай.

НҮЦГЭН БИЕИЙГ АЛДАРШУУЛЪЯ

Thursday, March 28, 2013

Хүний биеийн гоо сайхныг магтан дуулагч бол эротик урлаг. Урлагийн аль ч төрөл нүцгэн бие, хайр дурлал, сексийг өөрсдийн хэлээр дүрсэлж байдаг. Эрт үеийн домог, орчин үеийн модернист уран баримал гээд энэ сэдвийг хөндөөгүй урлаг гэж байхгүй. Олон нийтийн газар байрлуулсан эротик уран барималуудаас сонирхоцгооё.
“Бранжелина үүрд” нэртэй энэ барималыг АНУ-ын Оклахома хотын иргэн, зураач Даниел Эдвардс бүтээжээ. Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын нэг жилийн ойн өдрөөрөө ууж байсан шилэн аяганы хэлтэрхий уг барималд орсон тул тэдний ДНК шингэсэн бүтээл хэмээн бахархдаг аж.

Өмнөд Солонгосын Жэжүгийн нисэх буудлаас 10 км-ийн зайд байдаг “Loveland” эротик за бараг порнограф гэх үү барималуудтай тус цэцэрлэгт хүрээлэнгийн барималуудаас хүмүүсийн хамгийн их татдаг секс байрлалуудыг, урлагийн бүтээлийг харах боломжтой юм байна...
Энэ дугуй бас айн..Зүгээр л эд байн хи хи...








 Миний хувьд хамгийн таалагдсан нь энэ доорх 2 хөшөө, ялангуяа тэр дээш харсан бүсгүйн уран баримал маш их таалагдлаа сайхан зохиомжтой, гоо сайхныг гоё харуулжээ.
 
Францын уран барималч Доменик Регниерийн бүсгүй хүнийг нүцгэн дүрсэлсэн бүтээлүүд.

 “Мөнхийн шүтээн” нэртэй энэ барималыг 1889 онд хийсэн, 123 настай.

Бельгийн уран бүтээлчийн "Бугын хурьцал" бүтээл. Wim Delvoye
 Барселоны олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн цэцэрлэгт байрлах бүтээл
Хаагдмал, боогдмол гэгдэх урд хөршийнхан маань бас тийм ч хаагдмал хүмүүс биш бололтой. Хятад оулсын хот мужуудад эротик сэдэв бүхий хөшөө, уран баримал бараг хаа сайгүй байдаг юм гэнэ шүү...Манайх жоохон хоцроод байна уу даа гэсэн кк. За ямар ч л байсан Хятадад ийм эротик төрлийн уран баримал нэмэгдсээр байгаа нь аялал жуулчлалыг татах, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийг татах, гоо сайхны мэдрэмжийг дэмжих зэрэг олон талын ашиг тусаа өгдөгөөс болсон гэж тайлбарлаж байна.
Бээжингийн " Уран барималын цэцэрлэгт хүрээлэн"
Шанхай хот дахь "Сэкс" музейн хашаа
 Жэн Жөү хотын нэгэн барилгын өмнөх талбайд байрлах баримал. Энэ баримлыг хүмүүс хэтэрхий садар самуун шинжтэй гэж шүүмжилдэг  ч тус баримлын уран бүтээлч нь тайлбарлахдаа ээжийнхээ нурууг бариж өгч байгаа торой юм байгаан гэдэг байна.
 Хө Бэй мужын Юн ши хот дахь уран баримал
 Тиэнжин хотын Хай голын эрэг дээрх баримал
Шанхай хотын Пудонг зочид буудалд байрлах "А" буюу Аdult гэсэн тодотголтой уран баримал. Ер нь Хятадын томоохон ресторан, зочид буудлуудад энэ мэт эротик болон нүцгэн барималууд нилээн байдаг гэнэ.
Эх сурвалж: http://www.news.sohu.com    www.google.com  

Бэлтгэсэн: Mongol style-н админ  ВА
MS-ВА: Манайхан ч бас юугаараа дутах билээ.. аялал жуулчлалыг бол сайн татаж чадахаар л юм байна нэг ийм томчуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулчихвал. Үйлчилгээний байгууллагууд Монгол уран бүтээлчиддээ ямар ч төрлөөр бай уран баримал захиалан хийлгэж орчин тойрноо чимэн, үйлчлүүлэгчид биднийхээ нүд, сэтгэлийг хужирлаж баймаар юм даа тэ...Би лав баян байсан бол кк.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman