Хашааны загвар, дизайн болон материалын сонголтууд

Saturday, February 14, 2015

MS: За зун цаг айсуй хашаа хороогоо засан, ойр орчмынхоо өнгө төрхийг дээшлүүлэх бодолтой байгаа хэн бүхэнд хашааны материал сонголт болон загвар дизайны шийдэл, шинэ санаа өгөхөөр бэлтгэлээ. Таалагдвал бусаддаа түгээж, лайк дараарай.
Модон хашаанууд: 
 Модон материалын  өнгийг шинж чанарыг нь алдагдуулалгүйгээр суурь өнгө өгдөг будагаар будаж саарал цэнхэр өнгөтэй болгосон байгаа байдал. Энэ будаг нь усан суурьтай хэдий ч модыг ус чийг, хорхоо шавжнаас хамгаалж идэлгээг уртасгадаг байна. Гялалзахгүй онцлогтой.
 За энэ бол манайд ч түгээмэл байдаг хашааны загвар байна. Гол нь хоорондын зайг тэгш хувиарлаж байж цэвэрхэн харагдана.

 Энэ их дажгүй дизайнтай хашаа санагдсан. Ихэвчлэн л модыг босоогоор нь хашаанд хэрэглэдэг бол энд нийлээн уртаар хөндлөнгөөр нь байрлуулсан байгаа. Доод хэсгийг ам даруулах байдлаар, дээд хэсгийг мөн ам даруулах хэдий ч нарийн модоор хоорондоо зайтай байхаар хийсэн байна.

 Зэ энэ бол зах банзыг л ашиглан хийсэн юм шиг байгаан. Зах банзны холтостой хэсгийг нь цааш харуулан наад талыг лакадсан байна. Манайд захлаагүй, холтостой ийм банз мэдээж хямд зарагдаж байгаа нь ойлгомжтой. Сандаг л санаа...

 Их цэвэрхэн захласан цэвэр банзаар хөндлөн модны наана нэг, цаана нэг хадсан байна.



 Ер нь ямар ч модон хашааг анхнаасаа цэвэрхэн жигд, гол нь модыг хамгаалсан будаг, илдэв түрхлэг хийж байх нь чухал. Тэгвэл цэвэрхэн удаан идэлгээтэй байх болно.


















Төмөр хашаанууд:







 Хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаа..Сандлаар давхар ашиглахаар дажгүй санаа байна шүү.



Бетонон хашаа: 






MS: Хашаан дотрохоо хялбар, гарын доорх материалаар хэрхэн гангалах тухай мэдээлэл бэлтгэж оруулсаныг эндээс орж сонирхоорой.
Таалагдсан бол бидэнтэй google join this site-р нэмэгдэн шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээж авах боломжтой.
Бидэнтэй хамт байгаарай.
www.mongol-style.mn
www.mongol-style.blogspot.mn

Дизайнер Б.Баярмаагийн “Мерседес Бенз 2015” загварын шоунд орсон загваруудаас

Friday, February 13, 2015


               
Загвар зохион бүтээгч Баярхүүгийн Баярмаа өнгөрсөн сарын 13-нд болсон Нью-Йоркын загварын долоо хоногт өөрийн бүтээлүүдээ танилцуулсан. “Мерседес Бенз 2015” загварын шоунд үзүүлсэн түүний загваруудыг олон улсын мэргэжилтнүүд ихээхэн үнэлжээ. “Монгол” брэндийн Нью-Йоркт аваачсан дизайнер Б.Баярмаагийн үндэсний хувцасны загвар хийц, эсгүүр, оёдол, өнгөнд нүүдэлчдийн амьдрал, ахуйн онцлог, хэв маяг шингэсэн байдаг нь гадныханд тун өвөрмөц санагдсан байна. Монгол үндэсний хувцсаа орчин үеийн сонгодог загвартай хослуулж өдөр тутам өмсөж болохоор энгийн загвартай урласан нь бүтээлийнх нь бусдаас ялгарч чадах гол онцлог болсон гэлээ. 
Түүний загварын бүтээлд хурц тод өнгө зонхилсон нь сүрдэм, бас биширмээр сэтгэгдэл төрүүлж байлаа.

2005 онд өөрийн урласан загварын бүтээлээ эх орондоо анх танилцуулж байсан тэрээр өдгөө дэлхийн үзэгчдэд толилуулах хэмжээнд хүрчээ.

Mongol-style admin Gereltei: Монголынхоо нэрийг гаргаж байгаа залуу дизайнерууддаа бүгдэд нь амжилт. Загваруудыг нь харсан хүмүүс дэмжсэн, шүүмжилтсэн гээд янз бүрийн л сэтгэгдэлтэй байна. Мэдээж ямарваа зүйл хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ шүүмж мэдээж үйлдвэрлэлд хамгийн чухал. Миний хувьд Баярмаа дизайнерын загваруудыг харж байхад санаа авах зүйл нилээдгүй байгаа санагдлаа. Залуу дизайнеруудад туршлага чухал. Цаашдаа олон олон дизайнерууд энэ мэт загварын шоунд өргөнөөр оролцох нь тодорхой.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman