Монголын орон сууцны архитектур
Хүмүүсийн орон сууц нь овог үндэстнүүдийн оршин тогтносон цагаас хойшхи
түүхэн хөгжлийг тусган харуулахаас гадна тэдгээр үндэстнүүдийн эдийн
засаг,соёлын өвөрмөц онцлог шинж чанарыг мөн нэгэн адил тодорхойлдог.
Орчин үеийн монголын газар амьдарч байсан эртний хүмүүс нь Ази,Европын нутагт амьдарч байсан хүн төрөлхтний нэгэн адил хад хавцлыг сууц болгон ашиглаж байсны ул мөр одоо хүртэл үлджээ.
Орчин үеийн монголын газар амьдарч байсан эртний хүмүүс нь Ази,Европын нутагт амьдарч байсан хүн төрөлхтний нэгэн адил хад хавцлыг сууц болгон ашиглаж байсны ул мөр одоо хүртэл үлджээ.
Ийм дурсгалын нэг бол баруун монголын Хойт цэнхэрийн агуйн хормойд
голын хайрган чулуун эдлэл их байжээ. Агуй дотор заан,үхэр,аргал,тэмээн
хяруултай төстэй зэрлэг ан амьтаны дүрс байжээ. Иймээс тэр агуй Уралд
байдаг Каноп2 ба Франц, Испанид байдаг дэлхийд алдартай агуйн
адил чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн орогнодог байр байсан гэж үзэж
байгаа юм. Балар цагийн хүмүүс модны мөчир шургаагаар саравч
хийж,үйс ба холтсоор бүрсэн овоохойнуудад амьдардаг байв. Чулуун
зэвсэгийн эцэс,хүрэл зэвсэгийн эхэн үед араатан амьтаны ясаар хийсэн
сараалжин ханатай, арьсан бүрээстэй сууц буюу монгол гэрийн хэв маягтай
төстэй дугуй хэлбэрийн нүхэн гэр үүсчээ.
Гэр маягийн орон сууц хэрэглэж байсныг Говь-Алтайн Цагаан голын хаднаас археологич Ц.Доржсүрэнгийн олсон гэрийн зураг3 С.В.Кисселев 1931-онд Боярын хадан дээрх бичиглэлийг үзэж байгаад олсон зураг4 гэрчилж байгаа юм Сыма-цины5 тэндэглэлээс үзэхэд хүннүгийн сууц нь эсгий гэр байжээ.6
Я.бичурин хүннүгийн тухай бичихдээ; <<Эсгий гэр бол хүннү нарын орон сууц нь байсан юм. Энэ гэрийн хогшлыг ердийн хөсөг,тэргээр зөөдөг байв. Хятадууд Хэ-ли-шань уулыг орхиж нүүхийг Хүннүгийнхнээс шаарджээ. Энэ уулынд гэр,тэрэг хийхэд шаардагддаг мод ургадаг учир тэд нүүхийг татгалзжээ.7 гэжээ. Түрэгийн хаадууд гэрээ торгоор бүрдэг байсан тухай зарим эрдэмтэдийн бүтээлд өгүүлсэн байдаг.8 Эдгээр ба бас бус баримтаас авч үзэхэд монголын эсгий гэр хэдэн мянган жилийн турш (Барагцаалбал 2500-3000 жил) нүүдэлчин аймаг улсуудын сууцны хэрэгцээг хангаж байжээ.
Монгол газар нутаг дээр оршин суугчдын дунд мал аж ахуй хөгжиж, түүний дагуу нүүдлийн амьдрал зонхилж байсан учраас хялбар энгийн хийцтэй, зөөж барихад тохиромжтой,цаг агаарын хатуу нөхцөлд зохицсон сууц шаардагдсан байна. Энэ бүх шаарлагад тохирсон сууц амархан бүтээгүй нь мэдээж. Эхлээд овоохой,дугуй хэлбэртэй нүхэн нэрт суудаг байв. Хүмүүсийн оюун ухаан,хөдөлмөрийн багаж зэвсэг сайжирч,улмаар нүхэн гэрээ газар дээр баридаг болж өнөөгийн гэрийн маягтай төстэй гэр хийдэг болжээ. Түүгээр ч үл барам зарим үед Монголчууд гэрээ тэргэн дээр барьдаг болжээ.
Улмаар мал аж ахуйтны хэрэгцээг хангаж чадахуйц амархан задлаж угсардаг одоогийн гэр гарч иржээ. Аажимдаа янз бүрийн хэлбэртэй сууц цацар асар,майхан,жодгор буй болжээ. Монголын орон сууц ийм замаар олон мянган жилийн турш хувьсал өөрчлөлтүүдийг туулжээ.
Майхан
XIII
зууны үед Монголд ирж байсан Европын нэрт жуулчин Марко Поло
<<Монголчууд бусдын газар нутгаар аялахдаа бороотой үед толгой
хоргодох жижиг майхан,зэвсгээс өөр юу ч авч явдаггүй >>9
гэж бичжээ. Эртний нүүдэлчин овгуудын майхан нь хэв байдлаараа орчин
үеийн монголчуудын дунд дэлгэрсэн энгийн хийц бүхий бөх бат,хөнгөн
жингийн майхантай ойролцоо байв. Майханы голын хэсэг нь хоёр нарийвтар
багана буюу яс мод,мөн хөндлөн мод буюу дам нуруунаас бүтнэ. Хоёр
багананд бэхэлсэн дам нуруунд хэлбэрийн хувьд харилцан адил эсгэж оёсон
давуун далбааг нөмөргөж барьдаг.
Монгол майхан нь бусад улсын хэрэглэдэг майхнуудаас хэлбэр маягаар өөр бөгөөд татуурга хэрэглэдэггүй байснаараа онцлогтой. Харин татуургын үүргийг зөв байрлуулсан давуун бүрээс гүйцэтгэнэ.
Жирийн малчдын хэрэглэж байсан майхан бол ямар ч чимэглэл,хээ угалзгүй,энгийн жирийн байдаг бол язгууртан баячуудын майхан хэлбэр дүрс,хэмжээгээрээ ялгагдахаас гадна янз бүрийн хээ угалзтай байв. Майхан дээр голчлон ан амьтан ба алхан хээ,өлзий утас гэх мэтийн хээ угалзуудыг шаглах буюу зээгт маягаар хийхдээ хээ угалзыг шилж тохируулдаг байв. Үүнд: гэрийн эзэн ба түүний гэр бүлийнхэнд урт удаан наслах,зол жаргалыг ерөөх зэрэг билэгдлийн шинжтэй хээ угалзыг тавьдаг байжээ.
Майхнаас гадна монголчууд нь жодгорыг (Зодын гэр) хэрэглэдэг байв. XVII зуунаас хойш жодгорыг голчлон тэнүүчилж явдаг бадарчин,удган нар хэрэглэдэг болжээ. Тэнүүлчин майхны төрөлд асар багтана. Асар нь голдуу баяр ёслол,элдэв тэмцээн,ан авлахад хэрэглэдэг багтаамж ихтэй сууц юм. Плано Карпини,долоон зуу гаруй жилийн өмнөх том асрын тухай бичихдээ <<Биднийг очиход том гээчийн цагаан даавуун асар барьчихсан байсныг хараад түүнд хоёр мянга гаруй хүн багтаамаар том юм байна10 гэж бодсон >>гэжээ.
Мухлагт тэрэг ба чингэлэгт тэрэг:

Энэ нь алс холын аянд хэрэглэдэг аян замын сууц юм. Учир нь холын аян
замд үлдэх,хоноглож буудаллах үед мухлаг тэргэндээ унтаж амардаг тул
мухлагт тэрэг бол аяны сууцны үүрэг гүйцэтгэж байсан орны нэг хэлбэр
байв.
Дайн байлдаан ба гэнэтийн довтолгооны үед нэг газраас нөгөө газарт яаралтай нүүхэд мухлагт тэрэг тохиромжтой байв. Мөн эд хогшлыг мухлагт хадгалдаг байжээ.
Эртний түүхчид мухлагт тэргийг <<Хар тэрэг>> гэж нэрлэсний учир голчлон хар ноосоор зулсан эсгийгээр бүрснээс юм уу эсвэл эсгий нь элэгдэж хуучраад хар болсноос ч байж болох юм гэж үзэж байна. Марко Поло монголын нүүдэлчдийн энэ сууцыг хараад бичихдээ <<Тэд тэмээнд хөллөсөн бүхүүлтэй тэргэнд эхнэр,хүүхэд,хоол унд,гэр орний хэрэглэлийг ачиж явдаг бөгөөд хур бороо бүтэн өдөрч орсон доторхи зүйл нь нордоггүй юм байна.>>гэжээ.11 Нүүдэлчин овог аймгууд бүрхүүлтэй тэрэг хэрэглэж байсан тухайд холбогдох мэдээг үүнээс өмнө Геродот зэрэг зохиолчдын бүтээл ч дурдсан байдаг.12 Дээр үед монголчууд нүүж,шинэ нутагт буухдаа хүн ба малаа элдэв довтолгооноосхамгаалахын тулд гэрээ тойруулан тэрэгнүүдээр хороо барьж хамгаалалт болгодог байжээ.13

Тэрэгт гэр:
Монголчууд
гэрийг тэргэн дээр тавихаас гадна тэрэгт мухлаг,тэрэгт чингэлгийг
нүүдлийн орон сууцанд өргөн хэрэглэж байсан байна. Гэрийг тэргэн дээр
барьж ашиглахын зэрэгцээ аян замын орон сууцны гол үүргийг гүйцэтгэж байсан
мухлагт тэрэг ба чингэлэгт тэргийг аажимдаа зөвхөн эд хогшил хадгалахад
өргөн ашигладаг болжээ. Тэргэн дээр барьдаг эсгий гэрийг хэрэв удаан
хугацаагаар буудаллах болбол тэрэгнээс нь буулгаж барьдаг байжээ. Ийм
гэрийг хоёр ба дөрвөн дугуйтай тэргэн дээр барьж хялгасан дээсээр
бэхэлдэг байв. Тэр үеийн гэрийн тухай Вильгельм де
Рубрук<<Дорнодын улс орнуудаар жуулчилж явсан тухай>>
бичсэн тэмдэглэлд дурдахдаа <<...тэдний унтдаг сууц нь тэргэн дээр
барьсан дугуй хэлбэртэй,саваа модоор хийсэн,яс модон дээвэртэй юм. Орой
нь пиишингийн яндантай төстэй хүзүүвч байдаг. Гэрийн бүрээсэнд цагаан
эсгий хэрэглэдэг. Ихэнх эсгийг шохой,цагаан шороо ба нунтагласан ясны
хольцоор маажинддаг тул эсгий нь их гялалзсан өнгөтэй болдог. Заримдаа
хар эсгий бүрээс хэрэглэдэг>> гэжээ.14В Рубрукийн
бичсэн нь <<Гэрийн хүзүүвчийг>>элдэв зүйлээр чимж,их гоёмсог
болгодог байсан гэжээ.<<Үүдний эсгийнд араатан шувуу, жимс, мод
зэгийг дүрслэн хатгаж оёно. Ийм сууц нь асар том бөгөөд заримдаа
өргөнөөрөө 30фут ч хүрдэг. Би тэрэгний дугуйны15 хоорондох
зайг нэг удаа хэмжиж үзсэн юм. Зай нь 20 фут болохоос гадна гэр ачиж
явсан тэргэнд хөллөсөн үхрийг тоолоход арван нэгээр хөллөсөн хоёр эгнээ
22 байлаа>>16 гэж тэмдэглэжээ.
Монголчуудын тэрэгт гэр нь XIII зуунаас хойш нилээд хугацаанд орон сууцны үүргийг гүйцэтгэсээр байсан боловч ширүүн дайн байлдааны үе намдах хирээр тэргэнд бэхлэж барьсан ийм гэрийн хэрэгцээ аяндаа багассан бөгөөд XVI зууны үеэс эхлэн одоогийн хэлбэр маягийн эсгий гэрийг хэрэглэх нь түгээмэл болжээ.
Монгол гэр
Монголын
архитектурын хөгжилд монголчуудын үндэсний гэр асар их үүрэг
гүйцэтгэжээ. Энэ нь Монгол гэр өөрийн нөлөөг Монголын архитектурт аль
хир тусгагдсанаар хэмжигдэнэ.
Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан эртний овог аймгуудын орон сууц болох эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 зуун жилийн тэртээ үес тухайлбал: эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Иймд монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. XIII зууны монгол гэр,орчин үеийн монгол гэртэй нилээд төстэй байсан боловч зарим талаар өөр байсныг эрт үеийн түүхчдийн бүтээлээс үзхэд тодорхой.

Жишээ нь тэр үеийн гэрийн
талаар Плано Карпини бичсэнийг үзвэл<<Саваа ба нарийн модоор
хийсэн дугуй хэлбэртэй майхантай төстэй, гэрийнхээ голд гал түлдэг учраас
утаа гарч болохуйц мөн гэрэл оруулах зорилготой орой дээрээ
цонхтой. Дээвэр,туурга,үүдийг нь эсгийгээр хийжээ. Зарим өргөө том,зарим
нь жижиг байсан нь ядуу ба чинээлэг амьдралтай холбоотой. Гэрийг малын
нуруунд ачаад буулгаж босгоход хялбар атал заримыг нь буулгаж болохгүй
байсан учир зөвхөн тэргэн дээр барьсан байдаг байжээ>> гэж бичсэн
байна. Мөн цааш нь бичихдээ <<Гэрээ тэргээр зөөхдөө багахан
тэргэнд бол нэг шар,томхонд гурав, дөрөв, заримдаа түүнээс ч олон шар
хөллөдөг. Дайн ба ердийн нүүдэл хийхэд гэрээ үргэлж авч явдаг>>17
гэжээ. Үүнээс авч үзэхэд олон мянган жилийн өмнөх гэр бол монголчуудын
дайн ба нүүдлийн амьдарлын шаардлагыг хангасан орон сууц байжээ.
1-Х Пэрлээ<<Монголын эрт үеийн картын сан>>ШУА-ын архив
2-Централено-азиатский очаг полеолитического искусства. Вестник Академий наук СССР,¹1 1968
3-Ц Доржсүрэн<<Эртний судлал-угсаатны бүтээл>> 1953 он
4-С В Киселев <<Древняя история южной Сибири>> 1951 он Москва
5-Хятадын түүхч
6-Манай тооллын өмнөх II-I зуун <<Хүннүгийн нүүдэлчин үндэстний аж ахуйн тухай бичсэн тэмдэглэлд үлдээжээ >>
7-Я Бичурин <<Иакинф>> Монголын тэмдэглэл 1828 он
8-Л Н Гумилев<<Древние тюрки>> изд “Наука” М 1967 он
9-Марко Поло <<Путешествие в 1286 году по Татарий и другим странам Востока>> СПб1837
10- Вильгельм де Рубрук <<Путешествие в восчотные страны>> А С Суворина.1911 он
11- Марко Поло <<Путешествие в 1286 году по Татарий и другим странам Востока>> СПб1837
12-Харузин. Этнографическое обозрение ин XXI Москва.1894 он
13-Одоо ч зарим газар тэрэгнүүдээ эгнүүлэн тавьж малаа хашдаг заншал бий
14-Вильгельм де Рубрук зохиол
15-Дугуй ширмэн цөн нь 8-12см-ийн диаметртэй зургаан хошуутай байсан бололтой. Ийм хэмжээний цөн 52 ширхгийг 1948-1949 онуудад Хархориноос олжээ.
16- Вильгельм де Рубрук зохиол
17- Вильгельм де Рубрук зохиол

Д.Майдарын "Архетиктур ба хот байгуулалт" номноос
MS: Монголын архитектур, үндэсний хэв маягийн барилгын дизайн гэхээр яалт ч үгүй гэр хамгийн түрүүнд санаанд орж ирдэг дээ. Гэр нь Монголын архитектурын нэг хэсэг тэр дундаа орон сууцны архитектурын гол төлөөлөгч хэдий ч Монголын архитектурыг зөвхөн гэрээр төсөөлөх нь өрөөсгөл ойлголт болно. Монголчууд эрт дээр үеэсээ нүүдэллэн амьдарч ирсэн ч түүхэндээ суурин хот, балгас багагүй барьж байгуулсан ард түмэн юм. Бидний хамгийн сайн мэдэхээс алдарт Хар хорин балгас(хот) байна. Дэлхийн талыг эзлэхдээ Монгол угсааны хаад, ноёдуудын бариулсан, байгуулсан архитектурын үнэт бүтээлд тооцогдох олон байгууламж байдаг. Яг энэ талаарх " ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД" гэрэл зургийн үзэсгэлэн хоёрдугаар сарын 28-наас гарувдугаар сарын 18ны хооронд Монголын уран зургийн галерейд "Тархан суурьшсан монголчууд" ТББ-аас зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Мөн Монгол гэрийг гадаад орнуудад ихээр сонирхох болсон тухай манай блогийн " Моодонд орсон Монгол гэр " бичлэгийг санал болгож байна.
Дараа дараагийн бичлэгтээ Монголын түүхэндэх суурин байгууламжууд, орд харш, хот, балгасын талаар, Монголын архитектур олон үндэстний архитектурт хэрхэн нөлөөлсөн талаарх мэдээлэл судалгааг оруулж байх болно.

2 comments:
Shineleg sanaa ih garsan bna..Hereglehed hyalbar, nuudelchin Mongolchuud bidend yag taarsan bna^^
saihan medee bn bayarlalaa
Post a Comment