ФЕЛТ МОНГОЛИА Студи - ЭСГИЙ ЭДЛЭЛ Үйлдвэрлэл

Sunday, March 30, 2014

"Фелт Монголиа" студи

Манай студи нь 2008 онд байгуулагдан эсгий бүтээгдэхүүний хэрэглээний болон загварын
чиглэлээр судалгааны ажил хийн, өнөөгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн европ
чанарын резинэн ултай, боломжийн үнэ, сонголт ихтэй эсгий шаахайг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон бага насны хүүхдийн гэсэн зориулалтаар үйлдвэрлэн гаргаж зах зээлд нийлүүлж байна.
Бидний зорилго бол чанартай, орчин үеийн хийц загвартай эсгий шаахайг Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлийг хангах Монгол брэндийг бий болгох юм. 

Дизайнер Д.Майра:

2001 оны 06 сарын 01ны өдөр Норвегийн Тусламжийн Байгууллагын Ноосны Өрхийн үйлдвэрлэлд Эсгийн урлалын багш дизайнер мэргэжлээр анхны ажлын гараагаа эхэлсэн.
2001-2007 он хүртэл ажиллахдаа ойролцоогоор 1000аад хүнийг эсгий эдлэл хийж сургасан байдаг. Манай төслийн эсгийний сургалтанд Монголын бүх 21 аймаг тэр байтугай Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд хамрагдаж байлаа. Эдгээрээс 200 гаруй эсгий урлагийн багш байсан бөгөөд тэд нутагтаа очоод Монголын өнцөг булан бүрт эсгий урлалын сургалтыг цааш уламжлуулан явуулж байсан. Манай төслийн сургалтын төв нь хүмүүсийн дунд Норвегийн сан гэдэг нэрээр их алдаршсан.
       Төслийн хүрээнд сургалт явуулахаас гадна төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан Алт дэлгүүр мөн үйлдвэрлэгчидийг нэгтгэж хоршоо, хоршоонуудыг нэгтгэж "Ноосон зангилаа" дундын хоршоог байгуулсан.
Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300гаад загварууд гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон орон луу экспортлосон.
Өнөөдөр миний загваруудаар олон арван хоршооны үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулдаг.
20 загвар, 2 технологинд Оюуны Өмчийн газраас Бүтээгдэхүүн Загвар-Патент авч байсан.
Гоёл-2002, Гоёл-2008 онд эсгий загваруудаар тусгай байрын шагнал авч байсан.
2004 онд Киргизэд болсон Олон Улсын Эсгийчдийн 3-р симпозиум
2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчийдийн конференсэд оролцож байсан.
2007 онд Англид монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг сэдвүүдээр сургалтууд зохион байгуулсан. 
Бусад мэргэжилтэнүүдтэй хамран эсгий эдлэл боловсруулах, үйлдвэрлэлийн тухай гарын авлагууд гаргасан болно.

 Бүтээгдэхүүний танилцуулга 

 Эсгий энгийн болон резинен ултай, шаахай, гутал, торгон болон энгийн эсгий ороолт, ширдэг зэрэг эдлэлүүдийг 100% ноосоор гар аргаар үйлдвэрлэдэг:

Эсгий углааш



Резинен ултай эсгий шаахай




 


 Хүүхдийн эсгий шаахай





Mongol-style: Дээрх эсгий шаахай, углааш зэргийн онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Fashion> Гутал хэсгээс авна уу.

Эсгий оймс





Mongol-style: Дээрх эсгий оймосын хэрэглээ, онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Аксесуар> Бусад хэсгээс авна уу.

 Эсгий ороолт, малгай







 Торгон эсгий ороолт







Mongol-style: Дээрх эсгий ороолт, эсгий торон ороолт зэргийн онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Аксесуар> Ороолт Малгай хэсгээс авна уу.

 MS: Тус урлангийн эсгий бүтээгдэхүүнүүд нь дизайн сайтайгаас гадна хүний хэрэглээг хангах тал дээр нилээн сайн бодолцсон санагдлаа. Үнийн хувьд ч боломжийн.
ФЭЛТ МОНГОЛИА  эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс авна уу.
Хөдөлмөрч, тууштай Felt Mongolia студийнхэндээ илүү ихийг урлан хэрэглэгчид биднийгээ баярлуулж байгаарай гэж хүсье. Амжилт

Тэгээд мэдээж уншигчиддаа: Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like, Share and tweet.
Бидэнтэй хамт байгаарай.

8 comments:

Anonymous said...

Хөөх эднийх чинь харин хөөрхөн загвар сайтай хийдийн байна.

Төрөө said...

sain bnashtee ingeed eh orondoo ilbeg bdag tuuhii edee ashiglaad gadagshaa dotogshoo gargaad bdag ni yaamai daa.

Anonymous said...

Блогийнхонд амжилт.Буянтай л юм хийж байгаан байна.Манайхан одоо хувцаснаас бол бүгдийг хийж байх шиг байнашт.

Anonymous said...

Оюунаа: Би нэг гэрээрээ эсгийгээр жаал жуул юм хийдэг юмаа. Танайд яаж хийсэн зүйлсийнхээ тухай нийтлүүлэх үү.

Байгаль said...

Торгон гэхээрээ торгон дээр эсгийгээр хээ хуайр нэмээд байна гэж ойлгож байна. Зөв үү

Anonymous said...

таалагдлаа.Тэр гэрийн углааш, оймоснуудаас нь аюхийнсан.жинхэн л ноосон эсгий байна даа. Нээрээ угаахдаа яадаг юм бэ.Бурууу угаавал агшчдаг юм байна лээшт.Би ч угаалгын машинд угаацан л даа хий хий..

Michka said...

Amjilt

Mongolia said...

Хатуун ч хатуул юм билээ. Тэрнээс биш загвар өнгө дизайны хувьд маш муу. Европын эсгийчэд ямар чадалтай гэж санана. Тэд эсгийгээр гайхамшгыг бүтээдэг. Монголчууд ч мэдэхгүйл байна даа. ХЭхэ

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman