Ханын материал: Сийрмэг царууц бетон - Чилагу ХХК

Saturday, February 28, 2015






    Сийрмэг царууц бетон гэж юу вэ?
......Хийт сийрмэг царууц бетон
......Экологийн цэвэр түүхий эдийг нунтаглан хэрэглэж, сийрэгжүүлсэн, хөнгөн жинтэй, бат бөх чанартай, дулаан сайн тусгаарладаг, галд болон ус чийг хүйтэнд тэсвэртэй хиймэл чулуун материал.

......Сийрмэг царууц бетоны үйлдвэрлэлийн технологийн болон ашиглалтын үеийн шинж чанаруудын зохилдлого нь барилгын ханын материалын зах зээлийг эзэгнэх түвшинд аль эрт хүргэсэн билээ.

......Энэхүү материалын сүвэрхэгжилт нь эзэлхүүний нягтаас нь хамаарч 48%-аас 95% хүрдэг. Сүвэрхэгжилтээс хамааруулан түүний техникийн шинж чанарыг зохицуулж болдог. Сүвэрхэгжүүлсэн нүхний үүрийн хэмжээ нь 1-1,5мм орчим байдаг.

......Сийрмэг царууц бетон нь анх 1924 онд Шведийн архитектор Иохан Эриксон санаачилсанаас хойш эдүгээ хүртэл улам боловсронгуй болж, хэрэглэх түүхий эдийн хүрээ тэлж үйлдвэрлэлийн технологи шинэ шатанд гарч түүнээс хойш одоо, ирээдүйн барилгын ханын үндсэн материал болсоор байна.
  1. Сийрмэг царууц бетон юунд хэрэглэгдэх вэ?
......Сийрмэг царууц бетоноор барилгын ханын ширхэгийн материал болох гулдмай /блок/-оос эхлэн арматуртай угсармал элемент, хана, хучилт, цэвэр бохир усны хоолойн гэх мэт газар доорх дэд бүтцийн үндсэн дулаалга хүртэл үйлдвэрлэн хэрэглэдэг болжээ.
Энэхүү материал нь чулуу болон модны шинж чанарыг хослон агуулдаг

  1. Сийрмэг царууц бетоны онцлог давуу тал
......Сийрмэг царууц бетоныг  дараах төрөлд ангилдаг

......Дулаан тусгаарлагч: Нягт нь 200-500 кг/м3 . Төмөр бетон хучилт болон ердийн дулаалганд хэрэглэнэ. Зарим тохиолдолд дулааны тоног төхөөрөмж болон дулааны хоолойн дулаалгад хэрэглэж болно.

......Даац-Дулаан тусгаарлагч: Ийм зориулалттай бетоны нягт 500-1000 кг/м3 хооронд хэлбэлзэнэ. Бага нягттайг голдуу карказан барилгын ханын дүүргэлтэд, их нягттай бат бөх /харьцангуй/ өндөр бол 3-н давхар хүртлэх барилгын хананд хэрэглэдэг.

......Даацын зориулалттай: Нягт нь 1000-1200 кг/м3 энэ төрлийн бетоныг арматурчилж даацын эдлэхүүн үйлдвэрлэнэ. 700-1000 кг/м3 нягттай бетоныг бат бөхөөс нь хамааруулан арматурчилж угсармал хамар хана, том хэмжээтэй гадна хана үйлдвэрлэнэ.

..............................Чулууны шинж чанар ..............................Модны шинж чанар
  • ....Харьцангуй өндөр бат бөх
  • ....Дулаан дамжуулалт бага
  • ....Галд тэсвэртэй
  • ....Нягт бага хөнгөн
  • ....Удаан эдлэгдэх чанар
  • ....Уур нэвтрүүлэлт өндөр /амьсгалдаг/
  • ....Өмхрөхгүй, усанд уусахгүй
  • ....Механик боловсруулалтад орох бүрэн боломжтой

  1. Санал болгож буй бүтээгдэхүүн
......Манай компани MNS 831:2001 стандартын дагуу дараах хэмжээтэй даацын ба дулаан тусгаарлалтын гулдмай /блок/ үйлдвэрлэн нийлүүлж байна.

..................Нягт ........Өндөр /зузаан/ (a) ..................Өргөн (b) ..................Урт (c)
............D450-900 ..................120+/-5 ....... ...........240+/-5
..................240+/-5 ......... .........360+/-5 ..................590+/-8
..................360+/-5 ......... .........480+/-5 ..................490+/-7
..................480+/-5 ......... .........600+/-5
..................600+/-5
Дээрх дурьдсан хэмжээнээс гадна захиалагчын хүсэлтээр бусад хэмжээгээр үйлдвэрлэн нийлүүлэх болно.


......Дулаан сайн тусгаарладаг, харьцангуй өндөр бат бөх, хөнгөн чанар, ашиглалтын үеийн баталга, эдийн засгийн үр ашиг, хэмжээ барилт, механик боловсруулалтанд орох байдал, өрөг хийхэд хялбар,хүйтэнд тэсвэртэй, галд шатдаггүй, дуу тусгаарлалт сайтай, экологийн цэвэр байдал /амьсгалдаг/зэрэг шинж чанар нь царууц бетонон хөнгөн блокийг олон давхрын карказан болон бага давхрын хувийн сууц, таунхаус, коттежи, зуслангийн зэрэг барилгад түгээмэл хэрэглэх боломжийг олгож байна.

......Үйлдвэрлэлд гулдмайг зүсэх орчин үеийн арга хэрэглэснээр шугаман хэжээсийн нарийвчлалыг +/-2мм хүргэж чадсанаар өрөгт “хүйтний мостик” үүсгэдэг зузаан үетэй элс-цементэн зуурмаг бус 3мм зузаан үүсгэдэг алтернатив цавуулаг хольц хэрэглэж болох юм.
                        
......Ингэснээр барилгын зуурмагын зарцуулалт 8-12 дахин буурч болно. Сийрмэг царууц бетоны дээр дурдсан чанарууд нь экологийн цэвэр, хүн болон хүрээлэн буй орчинд аюулгүй материал болохыг батална.

 Компаны танилцуулга: 

“Чилагу ХХК” нь 2007 онд үүсгэн байгуулагдсан билээ. Монгол улсын засгийн газраас “40.000-н айлын орон сууцны хөтөлбөр”-г хэрэгжүүлэхээр анхлан зарласан бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдах асуудал нь гадаад улсаас импортоор орж ирэх барилгын материалыг худалдан авах зорилго бүхий мөнгөн урсгалыг багасгах үйл хэрэг байлаа. Дээрх зорилт нь эдүгээ “100.000-н айлын орон сууцны хөтөлбөр” болон өргөсөн өрнөж буйг та бид мэднэ.

......Энэхүү зайлшгүй шаардлагын үүднээс дотоодод үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний тоо болон нэр төрлийг олшруулж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажлын байрыг шинээр бий болгох, ард түмний амжиргаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх тул манай хамт олон эхний ээлжинд ханын дүүргэгч материал болох “Хөнгөн бетон блокны үйлдвэр” төсөл болон “Шохойн чулуу боловсруулах хагас үйлдвэрлэлийн” төслийг хэрэгжүүлэхээр шамдан ажилласан билээ.

......Улмаар 2020 он хүртэлх УБ хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ирээдүйн аж үйлдвэрлэлийн төв болох Налайх дүүрэгт өөрсдийн үйлдвэрийн шавыг тавьж, мөн Төв аймгийн Баян сумын Шанд худагт нийт 2 сая тонн нөөц бүхий шохойн чулууны орд газарт шохойн чулуу боловсруулах үйлдвэрийн ажлыг тус тус эхлүүлсэн түүхтэй.

......Тус компаний “Мон-Аргай” үйлдвэр нь техникийн үзүүлэлтээрээ жилд 60.000㎥ хөнгөн дүүргэгч  материал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 100-н ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдсэн. Шохойн чулуу боловсруулах орд газарт тус бүр нь 100 тоннын багтаамж бүхий 3-н шатаах зуухыг барьж ашиглалтад оруулснаар жилд 6000-н тонн технологийн шохой үйлдвэрлэж, мөн мозайк хийцийн шалны буталсан чулуу, авто замын нунтаг эрдэс, замасканы тээрэмдсэн түүхий эдийг үйлдвэрлэх боломж нээгдсэний дээр орон нутгийн ажилгүй иргэдэд шинээр ажлын байр бий болж байна.

MS: Чилагу үйлдвэртэй холбогдох бол энд дарна уу..
Бидэнтэй хамт байгаарай.

Цүнх, хэтэвч үйлдвэрлэгчид , дизайнерууд

Wednesday, February 25, 2015

АЖ АХУЙН НЭГЖҮҮД: 

2.  NAMUUN DESIGN MONGOLIA ХХК цүнх, хэтэвч, тэлээ, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:

Утас: 95170037, 99630182, 95522588

Цахим шуудан:

Цахим хуудас:
Сошиал медиа: 
 Худалдаалах цэг, нэрийн дэлгүүр:
- УИД цүнхний тасаг.
- Монголд үйлдвэрлэв худалдааны төв.

3.  DELBAX брэнд. цүнх, хэтэвч.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 52-р байр, 04тоот.

Утас: 91001533, 99851533

Цахим шуудан: batjagaa_18@yahoo.com

Цахим хуудас:
Сошиал медиа: 

4.  ТАНИЛАГ брэнд. ТАНИЛАГ ХХК гутал, цүнх, аксесуар үйлдвэрлэл худалдаа. Тус үйлдвэрлэгчийн болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүйг эндээс.
Хаяг:

Утас: 99107714, 99104314
Цахим шуудан:
Цахим хуудас: http://www.tanilag.com
Сошиал медиа: http://www.facebook.com/tanilagbrand


5.  МОН ЛАНС ХХК цүнх, хэтэвч, бэлэг дурсгал, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Хас төвөөс хойш Алтайн-8, 236тоот

Утас: 99097706, 99017706, 350493

Цахим шуудан:

Цахим хуудас:
Сошиал медиа: 

6.  ХӨХ ТҮГ ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг: Хүнсний 1-р дэлгүүрийн хойно 12А байр 25 тоот.
Утас: 70118580, 99069122

Цахим шуудан: khuktug@yahoo.com

Цахим хуудас:
Сошиал медиа: http://www.facebook.com/khuktug

 Худалдаалах цэг, нэрийн дэлгүүр:
- УИД цүнхний тасаг.
- Номин ИД
- UB MART ИД
- Монголд үйлдвэрлэв худалдааны төв.

7.  МОН МАСТЕР ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл, эмээлийн тоног үйлдвэрлэгч. Тус үйлдвэрлэгчийн болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүйг эндээс.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12- р хороолол, 3-р байр, 3-р орц
Утас: 99017024

Цахим шуудан: monmaster_7@gmail.com
Цахим хуудас: www.monmaster.mn
Сошиал медиа: 

8.  МОНГОЛ АЛТАЙН ЗЭТ ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 99195643, 98005643

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа:

9.  БУЯНТӨГС ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 99017056, 99099227

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

10.  ТАБУКА ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 95955009

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

11.  S&S ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 88007744

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

12.  МЭРГЭН ТУР ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 99273050

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

13.  BM leather goods ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 91001986, 89133993

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

14.  ОРЧИД ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 99090676

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

15.  MINA NATA ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 99298560

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

16.  КОRО ХХК цүнх үйлдвэрлэл.
Хаяг:
Утас: 95955009

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

17.  ХИШИГЖАРГАЛ ХХК цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэгч.
Хаяг:
Утас: 99986636, 88965995

Цахим шуудан: 
Цахим хуудас: 
Сошиал медиа: 

18.  ХАЗААР брэнд  цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл.  EGI групп. Компаны болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг эндээс.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Энхтайваны барилга 8/5, 4-р давхар, 412 тоот
Утас: 321033, 86030580
Цахим шуудан: batjargal@egi.mn
Цахим хуудас: www.egi.mn
Сошиал медиа:

19. MR брэнд / SRB ХХК/ цүнх, хэтэвч, жижиг арьсан эдлэл. Компаны болон
бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг эндээс.
Хаяг:
"MR" Монгол арьс, Монгол брэнд
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 хороо, 61 байр, 3 тоотУтас: 88050317, 70140317
Цахим шуудан: monleather@gmail.com
Цахим хуудас: http://www.monleather.mn/
Сошиал медиа: https://www.facebook.com/MR.monleather
Дэлгүүр: Улсын их дэлгүүрийн 2 давхарт
Maxmall их дэлгүүрийн 2 давхарт

ДИЗАЙНЕР, ХУВИАРАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД: 

1.  Ш.Туул, Ц.Заяа цүнх, хэтэвч, тэлээ, жижиг арьсан эдлэлийн загвар захиалга.
Хаяг: СХД, 29-р хороо, Дрангоны хажууд, Сүлжмэл 204тоот.

Утас: 94959585, 88770805

Цахим шуудан: sh.tuul@yahoo.com

Цахим хуудас:
Сошиал медиа: 

2.  Д.Ганболд цүнх, хэтэвч, бэлэг дурсгал, арьсан эдлэлийн загвар захиалга.
Хаяг: ЧД, 3-р хороо, 2-р 40 мянгат, 2-р 30 айл.

Утас: 96606654, 99239856

Цахим шуудан:

Цахим хуудас:
Сошиал медиа: 

3.  С.Эрдэнэчимэг цүнх, хэтэвч, арьсан эдлэлийн захиалга, засвар.
Хаяг: Урт цагаан 2-р корпуст шим хүнсний дэлгүүрийн 2 давхар 01тоот.

Утас: 50889963

Цахим шуудан:

Цахим хуудас:
Сошиал медиа:

4.  Б.Саранбямба дизайнер. Бүх төрлийн загварын цүнх, түрийвч, бүс, тэлээ, сувинер, арьсан жижиг эдлэлийг урлана. Sarana брэндийн үүсгэн байгуулагч.
Хаяг: 

Утас: 88099851, 99910592
Цахим шуудан: saraa_buss@yahoo.com

Цахим хуудас:
Сошиал медиа: 



MS: Манай үндэсний үйлдвэрлэгч байгууллага, болон хувь хүн, дизайнеруудын аль нь ч хэн нэгний хүссэн загвар, хийцээр бусад орноос дутахааргүй хийх чадвартай болсоныг манайд зохиогддог үзэсгэлэн яармагуудаас харж болохоор байдаг.

Жич: Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа, бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой.

Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан. 
Бидэнтэй хамт байгаарай.

Дээлэн энгэртэй цамц, даашинз

Monday, February 23, 2015

Mongol-style admin Ганган эмээ: Үндэсний хэв шинжтэй нимгэн цамц таалагдаад уншигчиддаа санал болгохоор шийдлээ.
 Үнэ нь ч болмжийн буюу 60.000₮ захиалгаар хийгдэх юм байна. Хосоороо 110.000₮.
 Mongol-style admin Ганган эмээ: Үндэсний болон европ хувцас захиалгаар хийдэг хувь оёдолчинтой 99269019 утсаар холбогдоорой.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Бэлтгэлийн хослол болон чөлөөт хувцас

Saturday, February 21, 2015

Mongol-style admin Gereltei: Биеийн тамирын захиалгаар хийж байгаа хувь хүн байдаг юм байна. Дажгүй оёчихдог санагдлаа..Чухам брэндийн тэмдэгтийг хэрэглэх нь яадаг юм бол доо. 

 Mongol-style admin Gereltei: Таалагдаж байвал захиалгаа өгөөд хийлгээрэй. Том хүнийх нь 60000₮, 1-4настай хүүхдийнх 20.000₮, 5-с дээш насны хүүхдийнх 25.000₮ юм байна. 
Дээрх үйлдвэрлэгч болон бусад хувцас үйлдвэрлэгчидтэй холбоо барих мэдээлэлийг эндээс авах болмжтой. 
MS: Бидэнтэй хамт байгаарай. 

Трэнд Мебель ХХК-Шилмэл буйдан брэнд

Thursday, February 19, 2015

Mongol-style admin БА: Импортын өрсөлдөхүйц түвшинд үйлдвэрлэж чадаж байгаа үйлдвэр бол Трэнд Мебель ХХК-ийн "ШИЛМЭЛ БУЙДАН" буйдангийн үйлдвэр юм. 

"Тренд Мебель Монголиа"ХХК 2000 оноос хойш гэр ахуйн тавилгын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд шинийг эрэлхийлэн ажиллаж хэрэглэгчдын хэрэгцээнд тохируулан хэрэглэгчээ дээдэлсэн соёлтой худалдаа үйлчилгээ, шинэ шинэлэг чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хоцролгүй Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр шинэ бүхнийг эрэлхийлэн ажиллаж байна. Бид БНХАУ, Малайз, Хонконг зэрэг улсуудад зохиогддог Олон Улсын тавилгын үзэсгэлэн яармаг худалдаанаас шалгарсан Итали, Герман дизайнерууд болон мэрэгжилтэнүүдийн шинэ технологийг ашиглан үйлдвэрлэсэн шилдэг брэнд тавилгуудыг Монголынхоо хэрэглэгчдэд үйлдвэрээс нь шууд импортлон хүргэдэгээрээ давуу талтай билээ.

"Тренд Мебель Монголиа" ХХК нь 2005 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн "Шилмэл буйдан" үйлдвэрийг ашиглалтанд оруулсан ба уг үйлдвэр нь ажилчдын амралт чөлөөт цаг, ажиллах таатай орчинг бүрдүүлсэн Олон Улсын чанар стандартын шаардлага хангасан, Монголдоо цорын ганц хамгийн том буйдангийн үйлдвэр юм.
Өнгөрсөн хугацаанд "Шилмэл буйдан" үйлдвэр нь чадварлаг залуу боловсон хүчинээр багаа бүрдүүлэн, монгол хүний ур ухаан хүч хөдөлмөр гүн шингэсэн өвөрмөц хийц, орчин цагын хэв шинжийг агуулсан шинэлэг загварийн буйдангуудыг шинэ технологи ашиглан бий болгосноор хэрэглэгчдийн таашаалд нийцсэн эрэлт хэрэгцээ ихтэй, импортыг бүрэн орлохуйц жинхэнэ чанарыг мэдрүүлсэн брэнд бүтээгдэхүүн болж чадсан билээ.
Бидний уриа : "ТАНЫ АМЬДРАЛЫН ТАВ ТУХ"
Бидний эрхэм зорилго : Монголын нийт хэрэглэгчиддээ мэрэгжлийн өндөр түвшинд, чанар стандартын өндөр шаардлага хангасан, тэдний хэрэгцээнд бүрэн тохирсон гэр ахуйн бүх төрлийн тавилга нийлүүлэх. Улмаар зах зээл дээрх тэргүүлэгч компаниудын нэг байж

 Миний хувьд ШИЛМЭЛ БУЙДАНГИЙН классик загварын арьсан, даавуун бүрээстэй буйдангууд нь илүү таалагдаад байгаан. Үнийн хувьд харьцангүй энгийнээсээ мэдээж үнэтэй 2сая орчим байдаг юм байна.

 Энгийн болон модерн загварын буйдангууд нь ор болдог болдоггүй гээд янз бүрийн загвартай байдаг бөгөөд үнийн хувьд 1.200.000-1.350.000₮
 Ор болдог жижиг буйдан боломжийн санагдлаа. Үнэ нь ч бас 680.000₮ гэсэн байсан. 

 Mongol-style admin БА:  Шилмэл буйдангийн дизайнерууд ямар залуус байдаг юм байгаа юм. Ямар ч байсан тун дажгүй загвартай санагддаг шүү. Цаашид илүү шинэлэг загварууд гаргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт!
Тренд Мебель ХХК болон бусад талилга үйлдвэрлэгчдийн холбоо барих мэдээлэлийг эндээс авах боломжтой. 
МS: Бидэнтэй хамт байгаарай.

Гар доорх материалаар гэрлийн бүрхүүл хийж гэрээ чимээрэй

Tuesday, February 17, 2015

Mongol-style  admin БА: Гэрээ чимэх нэг боломж бол гэрлэн бүрхүүлээ шинэчлэх юм. Тэгвэл гэрлэн бүрхүүл заавал үнэтэй байх албагүй. Жоохон л сэтгэвэл юугаар ч хийж болох жишээ..
1удаагийн халбага
1 удаагийн аяга
 Зарим нэг бүрхүүлийг хийх заавраас
 Гоё байгаа биз..Өөр ямар ч зураг гарган хийж болохоор юм..

Өөр бас нэг арга байна...
Шаарыг үлээсэн байдлаар нь олсоор болон бусад даавуу, цаас зэргээр бүрэн цавуудаж биежүүлсэний дараа шаараа хагалж завсраар нь гаргаж ахаад л шинэ гэрлэн бүрхүүлтэй боллоо.

Mongol-style admin БА: Бүтээлч иргэдийг дэмжигч Монгол стайлтай хамт байгаарай. Таалагдаж байвал Like & Share..


Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman