Махлаг охид бүсгүйчүүддээ өгөх зөвлөмж

Friday, June 20, 2014

Бүтээлч иргэдийг дэмжих Монгол стайл төслийн гишүүн, блогийн админ Ганган эмээ нь: 

За хаврын урин дулаан цаг ирж охид бүсгүйчүүдийн хувцсаа нимгэлэх үе хэдийнээ болжээ. Өнгөрсөн намрын хувцаснуудаасаа нэг сонголт хийж, сэтгэлд нийцэхгүй бол дэлгүүр хэсээд л ямартай ч эмэгтэйчүүд маань урин хаврын гоёлоо зэхэж суугаа биз ээ. Харин нуулгүй хэлэхэд багахан зэргийн мяраатай, эсвэл нэлээдгүй илүүдэл жинтэй хүүхнүүд бидний хувьд хувцасны сонголт болон хувцас хоорондын зохицол гэдэг зүйл их асуудал болоод байгаа. Дэлхий нийтээрээ талаас илүү хувь нь жингийн илүүдэлтэй болсон өнөө үед махлаг бүсгүйчүүдийн дэгжин чамин загварууд гадааддаа ч, дотоодод ч үйлдвэрлэгдэж байгаа. Мяраатай гэхээрээ л хар, эсвэл сунадаг, сул хэлбэрийн чөлөөт маягаар хувцаслана гэсэн үг биш юм. Тэр үе хэдийнэ ард хоцорчээ. Ингээд хөөрхөн мяраалаг болон махлаг бүсгүйчүүддээ зориулаад доорх хэдэн зөвлөгөөг бэлтгэлээ.

  • Цээжээ хэт ил гаргасан хувцас өмсөхгүй байх. Учир нь хүнд нүүр дүүрэн цээж харагдахаар биеийг улам том талбайтай харагдуулдаг байна. Ил гарлаа ч доорх зурган дээрх шиг хар бараан торон материалаар далдалсан байвал зохимжтой.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 35 000₮
Өмд: 30 000₮
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Хүрэм: 65 000₮
Даашинз: 65 000₮

  • Цээж хувцасны тухайд V хэлбэрээр ухсан хоолойн ухлаадастай цамц эсвэл платье тохиромжтой юм. Энэ нь таны хүзүүг нарийн, урт харагдуулна. Ерөнхийдөө ийм төрлийн захтай платье нь махлаг эмэгтэйн үнэнч найз нь л гэсэн үг. Их зохимжтой.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 35 000₮

  • Болж өгвөл урт ханцуйтай цамц өмсөх. Ялангуяа тохойн хэсгээр татсан урттай ханцуй нь яг таныг бэлхүүс хэсэг рүү сумлан заасан байдаг бөгөөд энэ нь таны хэвлийн хэсгийг илүү их нийтэд ил тод харагдуулах болно. Тиймээс уртыг нь сонговол дээр. Цэгцтэй ч харагдана.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 30 000₮

Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Даашинз: 70 000₮
  • Их дор суудалтай өмд юбка зохимжгүй. Болж өгвөл энгийн загвартайг нь сонгох нь зүйтэй. Юбканы уртын тухайд өвдөг бага зэрэг давсан байвал зүгээр. Ийм урттай юбка нь хөлийг гоолиг сайхан харагдуулдаг.
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Даашинз: 75 000₮

Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 30 000₮
Банзал: 30 000₮

Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 20 000₮
Өмд: 30 000₮
  • Материалын хувьд ноосон эсвэл хэт нимгэн, барзгар товгор гадаргуутай хувцаснаас зайлсхийвэл зүгээр. Энэ нь таныг улам оворлог болгож харагдуулна.
  • Хөндлөн суудалтай хувцаснаас шууд татгалзах хэрэгтэй. Улам л өргөн харагдуулдаг муу талтай. Харин эсрэгээрээ босоо судалтай хувцас илүү тохиромжтой.
  • Өсгийний тухайд гэвэл хэт өндөр биш хэт намхан биш байвал зохимжтой.
  • Аль болох үсээ янзлан, нүүрээ аятайхан будаад явах нь чухал. Хүмүүс таны гэдэс эсвэл өгзөг рүү харахын оронд гэрэлтсэн хөөрхөн царай, нүд унагам сайхан үс рүү чинь харна шүү дээ.
  • Болж л өгвөл хар бараан хувцас өмсдөгөө болих хэрэгтэй. Махлаг хүн загварлаг хувцаслаж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Загварын ертөнцөд өөртөө зохисон тод өнгөнүүдээр хувцаслах үзэгдэл чухал шүү. /Гэхдээ час улаан болчихсон явна гэсэн үг биш шүү/
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Цамц: 30 000₮
Өмд: 30 000₮
  • Хамгийн эцсийн зөвлөгөө бол дэлгүүр хэсэхдээ хэтэрхий олон хувцас нэг дор авж алдахвий. Учир нь та одоо байгаа жингээсээ хасч л таарна. Тэгэхээр тэр олон сайхан том хувцаснуудаас салахыг хүсэхгүй биздээ? Хэрэггүй зүйлс л болон хувирна гэсэн үг. 
Гээ Гээ /Gee Gee/ брэнд
Хүрэм: 58 000₮
Даашинз: 68 000₮
Хувцас: Бүтээлч иргэд, дизайнер болон үйлдвэрлэгчдийн албан ёсны цахим түгээгч
 www.mongol-style.mn-с бэлдэв.
Үйлдвэрлэгч: Гээ гээ
Фото: London фото студи
Модель: А.Гантуяа
Өндөр: 165см
Жин: 82кг
Цээжний тойрог: 104см
Бүсэлхийний тойрог: 84см
Өгзөгний тойрог: 113см
Мөрний өргөн: 48см
Мөрнөөс бугуй - 56см

Админ Ганган эмээ:

Манай бүтээлч иргэдийг нэмэгдүүлэх, дэмжих зорилготой төслийн хүрээнд нээгдэж байгаа Монголын бүтээлч иргэд, залуу үйлдвэрлэгч, дизайнеруудын бүтээгдэхүүнийг олонд таниулах сурталчиллан борлуулах зорилготой төслийн нэрээр нэрлэгдсэн mongol-style.mn цахим дэлгүүр маань олны дэмжлэг цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэлийн хүчинд нээгдэж эхлээд явж байна. Ажиллаж эхлээд удаагүй байгаа тул засвар, нэмэлт сайжруулах зүйлс нилээдгүй байгаа тул ямар нэг алдаа дутагдал байвал бидэнд мэдэгдэж хамтарч хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
Жич: Гээгээ брэнд нь ихэвчлэн том размерийн бүтээгдэхүүнээр дагнан үйлдвэрлэл явуулдаг Монгол үйлдвэрлэгч юм. Тэдний бүтээгдэхүүнээс өмсөн моделоор ажиллаж  тусласан 
А. Гантуяа, С.Гантуяа  найзууддаа болон бусад загвар өмсөн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олонд хүргэхэд туслаж байгаа бүх хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлж байна. 

Манай төслийг дэмжиж байвал уншигч та ч бас өөрийн чадах зүйлээрээ хамтран, дэмжиж ажиллахыг урьж байна.

Бидэнтэй хамт байгаарай.

Полестрол бетон- УНДРАМ ГАН ХХК

Wednesday, June 18, 2014

Mongol-style админ БА: Сайн байцгааж байгаа биздээ. Ойрд үнэндээ блогт бичлэг, нийтлэл нэмж амжихгүй яваад байнаа. Олон шалтаг тоочихийг хүсэхгүй байгаа ч миний (барилга архитектурын хэсгийг хөтлөгч админ) хувьд аавын маань бие тааруу байдаг, хажуугаар нь ажил ихтэй байлаа. Төрсөн өдрөөрөө л өөрөө өөртөө бэлэг болгон бүтэн өдөр унтлаа. За хувийн асуудал ч яахав. 
Манай блогт ирүүлсэн Барилгын материал үйлдвэрлэгчдийн мэдээлэл, бүтээгдэхүүний танилцуулгыг та бүхэнд хүргэе. Барилгын улирал эхэлж байгаа үед хэд хоног хожимдуулж нийтлэж байгаад уучлаарай. 

Полистрол бетон үйлдвэрлэгч УНДРАМ ГАН ХХК-ийн ирүүлсэн бүтээлсэн бүтээгдэхүүний танилцуулгыг хүргэж байна. Компаныхаа үүх, түүх, ажилчид, техник технологоос нь дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол бүр илүү байх байлаа. Дараа явуулчихаж болно. Бүтээгдэхүүний үүсэл гарал, хэрэглээнийх нь дэлгэрэнгүйг илгээсэнд баярллаа. Хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, худалдан авалтанд хэрэгтэй мэдээлэл байна. 

Полистирол бетон-Polystyreneconcrete(Concrete with polystyrene aggregates,Styroporbeton)
          Полистирол бетоныг анх 1950 -иад оны эхээр Германы BASF компани үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Барууны орнуудад 60 гаруй,ОХУ-д 20 гаруй жил барилгын салбарт энэ технологийг ашиглаж байна. Тухайлвал (Скандинавийн орнууд, Итали, Франц,Испани, Япон, Энэтхэг, Тайвани, Хятад).
         Орчин үеийн цутгамал карказан барилгын ханын материалд тавьж байгаа дулаан хадгалалтын өндөр стандарт, нэгж талбайн жин, эрүүл ахуйн өндөр шаардлага нь энэ технологийг өргөн хэрэглэх шалтгаан болж байна. Барилгын ханын дүүргэгч материал полистирол бетон нь хана дүүргэлтийн уламжлалт материал болох тоосго, блок, мод зэрэг материалаас дулаан техникийн үзүүлэлт, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу чанараараа европын орнууд ялангуяа цаг агаар,барилга ашиглалтын нөхцөл ижил төстэй ОХУ-н хамгийн хүйтэн Хойд хэсэг, Алс дорнод, Урал, Сибирийн бүс нутагт өргөн хэрэглэгдэж байна.Манай компани полистирол бетоныг  MNS 5771- 2007 стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлж байна.
            Дэлгэрэнгүйг WWW.ESTANDART.MNсайтнаас MNS 5771дугаараар харна уу.
          Полистиролбетон нь маш хөнгөн битүү сүвтэй бетоны төрөлд ордог (EPS)полистирол дүүргэгчтэй бетон. Бат бэх чанарыг нь хатаж бэхжсэн цементэн зуурмаг хангадаг.


Материал
Нягткг/м3
Дулаан дамжуулалтВт/м0С
Чийгшил%
R0=3,15
байх
үеийн
ханын
зузаан, м
3ханын эзлэхүүн жин
Тоосго
1700
0,81
12
2,5
2842
Пено бетон
500-600
0,16-0,19
14
0,5-0,6
546
Хөнгөн бетон
500-1200
0,23-0,52
18
0,7-1,6
600
Мод
500
0,14-0,18
20
0,45
236
Полистиролбетон
250-400
0,075-0,105
4
0,24-0,32
300


Хана, шал, дээврийг
цул цутгалтаар шийдсэн тохиолдолд нэмэлт арматурчлал хийнэ.Бетоны зузаан 25-30см .          Барилгын үйлдвэрлэлд  полистирол бетоныг хана,шал,дээврийн цул цутгалт,  шал, дээврийн хучилт, дулаалга хийхэд хэрэглэж байна.
Шалны полистролбетон тэгшилгээнь нэгж талбайн жин бетон тэгшилгээнээс 3 дахин хөнгөн, дулаанаас гадна давхар хооронд нэмэлт ус чийг,дуу чимээ тусгаарлагч болж өгдөг давуу чанартай.Шалны тэгшилгээ нь 8-10см зузаантай хийгдэх бөгөөд нэмэлт бетон стяжк хийх шаардлагагүй. Туршлагаас үзэхэд халаалтыг шалны халаалтаар сонгосон тохиолдолд шалны дулаалга болон цул цулгалтаар хийсэн шал нь маш сайн шийдэл болох нь нотлогдсон.
Дээврийн полистролбетон дулаалгань өргөн хэрэглэж байгаа технологи бөгөөд дулаан тусгаарлалт, ус  тусгаарлалт, нэгж талбайн жин зэргээрээ манай оронд ашиглаж байгаа уламжлалт арга технологиос давуу шалгарсан арга юм.Дээврийн дулаалгыг 20см зузаантай полистирол бетоноор хийнэ.Дээврийг арматурчлаж цул цутгаж хийхэд 25-30см байвал тохиромжтой.
Цутгамалкарказан араг бүтэцтэй олон давхар барилга-Төвлөрсөн халаалтаас алсмагдмал болон төвийн халаалтын шугаманд холбогдоогүй төвлөрсөн халаалтын системээс үл хамаарах өөрийн халаалтын системт  барилгын ханын дүүргэлт хийх, шал, дээвэр дулаалахад тун тохиромжтой.Мөн барилгад давхар нэмэх,мансардаар өргөтгөл хийхэд дулаан бөгөөд хөнгөн учир суурийн ачаалал маш бага өгдөг давуу талтай.
Амины орон сууц,Нийтийи байр, хаус -(Зуслангийн байр,Дулаан гарааж,Агуулах) Дулааны алдагдал багатай,эрчим хүч,түлшинд хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай орон сууц барихаар төлөвлөж байгаа бол та бүгдийн сонголт полистирол бетон.Та бүхэн эрчим хүч, түлш (Нүүрс болон бусад түлш) хэмнэснээр нийслэлийнхээ агаарын бохирдолтыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.
Хөдөө аж ахуйн барилгажилт- Фермийн аж ахуйн байр,Зоорь,Хүлэмж барихад ашигласнаар мал, ургамлын нэгжээс авах ашиг шим,ургацаа нэмэгдүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд боломж олгоно.

УНДРАМ ГАН ХХК
Тус үйлдвэрлэгчтэй холбоо барих мэдээлэлийг эндээс авна уу. 

Mongol-style:  Бидэнтэй хамт байгаарай. 

Гоёл чимэглэл- Хязгааргүй цуврал / үнэт металл-ээмэг/

Saturday, June 14, 2014

Mongol-style Aдмин БА: Гоёл чимэглэлийн дизайнер Мөнгөө өөрийн урлаж байгаа гоёл чимэглэлээсээ танилцуулахаар бидэнтэй нэгдлээ. Доорх бүтээлүүд нь хязгааргүйн тэмдэгээс санаа авсан цуврал бүтээлүүд юм байна. Бидний тооны хичээл дээр үздэг байсан 8-н тоог 90градус эргүүлсэн юм шиг дүрс байдаг даа. Тэр түрснээс санаа авч хийж байгаа гэсэн үг юм байна. Баруунд ийм дүрсээр хуримын бөгжний загвар нилээн гаргадаг юм байна. Үүрд хамт байх гэсэн санааг илэрхийлдэг бололтой. Монголын хувьд энэ санааг манай өлзий хээ илэрхийлдэг. Ялгаагүй л хязгааргүйн тэр тэмдэг орсон л байдаг шүү дээ..За түүний загвараас сонирхоцгооё.

1. Хязгааргүй-3 /ээмэг/



 Нийт үйлдвэрлэгдэх тоо: 100
Дизайныг: Мөнгөө
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Мөнгөө
Бүтээгдэхүүний код: Mng-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: 15тай-1ш,16тай-1ш
Худалдаалагдсан тоо:
Материал: Монет, Мөнгө, Алт
Мөнгө- 9 000₮

Хязгааргүй цувралын бөгжүүдээс сонирхохыг хүсвэл энд дарна уу.

Дизайнер Мөнгөөгийн дараа дараагийн бүтээлийг хэрэглэгчид бид хүлээж байх болно. Амжилт хүсье.
Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах, орчин тойроноо чимэглэх, гэрээ тохижуулах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг.
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.
Хаяг: СБД  6-р хороо, залуучууд зочид буудлын баруун урд 46а байр 303 тоот.
Утас: 88008216
Mail & yahoo messenger: mongolstyle@ymail.com


Гоёл чимэглэл- Хязгааргүй цуврал / үнэт металл/

Mongol-style Aдмин БА: Гоёл чимэглэлийн дизайнер Мөнгөө өөрийн урлаж байгаа гоёл чимэглэлээсээ танилцуулахаар бидэнтэй нэгдлээ. Доорх бүтээлүүд нь хязгааргүйн тэмдэгээс санаа авсан цуврал бүтээлүүд юм байна. Бидний тооны хичээл дээр үздэг байсан 8-н тоог 90градус эргүүлсэн юм шиг дүрс байдаг даа. Тэр түрснээс санаа авч хийж байгаа гэсэн үг юм байна. Баруунд ийм дүрсээр хуримын бөгжний загвар нилээн гаргадаг юм байна. Үүрд хамт байх гэсэн санааг илэрхийлдэг бололтой. Монголын хувьд энэ санааг манай өлзий хээ илэрхийлдэг. Ялгаагүй л хязгааргүйн тэр тэмдэг орсон л байдаг шүү дээ..За түүний загвараас сонирхоцгооё.

1. Хязгааргүй-1 /бөгж/

Зүүсэн байгаа нь их өвөрмөц харагдаж байна. Тайлаад хархад хязгааргүй гэсэн дүрсийг илэрхийлж чадаж байгаан их таалагдлаа. Шууд утгаараа биш, далдуур үүрд, хязгааргүй гэсэн утгыг илэрхийлсэн юм байна.



 Нийт үйлдвэрлэгдэх тоо: 100
Дизайныг: Мөнгөө
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Мөнгөө
Бүтээгдэхүүний код: Mng-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: 16тай-1ш,17тай-1ш
Худалдаалагдсан тоо:
Материал: Монет, Мөнгө, Алт

Мөнгө: 12 000₮

2. Хязгааргүй-2 /бөгж/

 


 Нийт үйлдвэрлэгдэх тоо: 100
Дизайныг: Мөнгөө
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Мөнгөө
Бүтээгдэхүүний код: Mng-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: 15тай-1ш,16тай-1ш
Худалдаалагдсан тоо:
Материал: Монет, Мөнгө, Алт

Мөнгө: 12 000₮

Дизайнер Мөнгөөгийн дараа дараагийн бүтээлийг хэрэглэгчид бид хүлээж байх болно. Амжилт хүсье.

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах, орчин тойроноо чимэглэх, гэрээ тохижуулах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг.
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.
Хаяг: СБД  6-р хороо, залуучууд зочид буудлын баруун урд 46а байр 303 тоот.
Утас: 88008216
Mail & yahoo messenger: mongolstyle@ymail.com


12 жилийн чихмэл тоглоом

Sunday, June 8, 2014

Mongol-style Aдмин БА: Манай дэлгүүр бас нэгэн бүтээгдэхүүн нэмэгдэх гэж байгаад таатай байна. Булгаа бүсгүй Японд мэргэжил эзэмшээд Монголдоо ирж томоохон компанид ажиллаж байгаа жирэмсний амралтаа авч гэртээ суугаа хэдий ч сонирхолоороо чихмэл тоглоом хийж эхлэсэн байна. Ажилдаа эргэж орсон ч хоббигоо орхилгүй ажлын бус цагаар чихмэл урлан сонирхсон хүмүүст нь худлдаалдаг болсон нь чихмэл тоглоомын үйлдвэрлэл эрхлэх санаа өгч үйлдвэрлэлээ эхлүүлэхээр шийджээ. Тэрээр хүүхдэд элдэв харшил өгөхгүй, байгалийн гаралтай, чанартай материалыг Япон, Солонгос, Хятад зэрэг улсуудаас захиалан авчруулж үйлдвэрлэлдээ ашигладаг. Хүүхдийн төрсөн жилд нь тааруулан 12 жилийн чихмэл хийхээр төлөвлөж байгаа ба одоогоор доорх бич, хулгана, туулай, хонь гэсэн 4н жилийн чихмэлийг хийгээд байгаан байна. Удахгүй тахиа, нохой, гахай гээд л хийгдээд гараад ирэх нь дээ. Бүтээлч бүсгүйдээ амжилт хүсье.

Бич

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо:
Өнгө:
Үнэ: 16 000₮

Хонь

 

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.2
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 3ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо: 12ш
Өнгө:
Үнэ: 16 000₮

Хулгана


 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.3
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо:
Өнгө:
Үнэ: 16 000₮

Туулай




 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Булгаа
Бүтээгдэхүүний код: Blg-13.4
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 3ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ: өндөр 20см
Худалдаалагдсан тоо: 10ш
Өнгө:
Үнэ: 16 000₮

 Манай дэлгүүрээр зочилсонд баярллаа. Бидний Facebook хуудсан дахь  Mongol-style дэлгүүр нь туршилтын журмаар явагдаж байгаа бөгөөд албан ёсны онлайн дэлгүүр 2014 оны 1-р сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Туршилтын хугацаанд Facebook хуудсан дээрх дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн нь удахгүй худалдаанд гарна гэсэн үг тул та бүхэн санал сэтгэгдэл, шүүмж, үнэ ханш, дизайны тал дээрх санаа бодлоо хуваалцахыг хүсч байна. Бүтээгдэхүүнээс таалагдаж байгаадаа Like дарж үнэлгээ өгнө үү. Мэдээж Share хийж үнэдснийхээ үйлдвэрлэгчдийн хийж бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах, орчин тойроноо чимэглэх, гэрээ тохижуулах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг.
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.
Хаяг: СБД  6-р хороо, залуучууд зочид буудлын баруун урд 46а байр 303 тоот.
Утас: 89100200
Mail & yahoo messenger: mongolstyle@ymail.com


ВАКУМ ЦОНХ ХААЛГА АВАХ, ЗАХИАЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

Friday, June 6, 2014


MS админ БА : Барилга бүтээцэд хаалга, цонх томоохон үүрэгтэй байдаг билээ. Хүнээр төсөөлүүлэхэд нүд, чих, амны үүрэг гүйцэтгэдэг гэж хэлэх байх. Цонх болон хаалга нь барилгын чухал бүрэлдэхүүн болдог болов ч тэрний хажуугаар гол дулаан алдагддаг хэсгүүд юм. 
Модон цонх вакум цонхоор сонлигдох болсон нь мэдээж дулаан алдагдлыг бууруулах зорилготой технологийн дэвшилт.

Энэ бичлэгээрээ Монголд үйлдвэрлэгддэг вакум цонх, хаалганы чанар стандартын тухай, сонголтоо хэрхэн хийх талаар бичхээр шийдлээ. 

Манайд үйлдвэрлэж буй хуванцар, модон, хөнгөн цагаан, металл рамтай вакум цонхнуудын хэд нь чанар стандарт хангасан талаар тодорхой мэдээлэл байдаггүй байна. 2009 онд шинээр баригдаж буй 80 гаруй барилгын цонхонд хийсэн үзлэг шалгалтаар нийт цонхны 85% нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эдгээр барилгын ихэнх хувь нь хуванцар вакум цонх байсан болов уу. Одоогоор вакум цонхонд тавигддаг стандартууд:




- Монгол улсын стандарт MNS 5830 : 2007 - "Барилгын хуванцар(PVC) цонх хаалга", Техникийн ерөнхий шаардлага, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв, Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо УБ 2007 он
- Монгол улсын стандарт MNS 5874:2008 - "Цонх хаалганы поливинилхлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал эдэлхүүн", Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв, Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо УБ 2008 он

Барилгын ажлын зураг төсөлдөө Архитекторууд нь дээрх стандартад нийцсэн хуванцар вакум цонх суурилуулах ёстой гэж зааж өгдөг ч ихэнх барилга угсралтын компаниуд үнэ хямдыг нь бодон чанар муутай цонхыг сонгон угсралтандаа хэрэглэдэг гэдэг нь дээрх үзлэг шалгалтаар тодорхой байна.

Тэгвэл үнэхээр чанар стандартын дагуу үйлдвэрлэгдсэн, дулаан алдагдал багатай цонхыг сонгохыг хүсэж буй захиалагч, хувь хүмүүс наад зах нь вакум цонхны шаардлага хангасан эсэхийг мэдэх мэдэгдэхүүнтэй байснаар өөрсдийн орон сууцныхаа дулаан алдагдлыг багасгах, цаашилбал гүйцэтгэгч барилга угсралтын компаны суурилуулсан цонхонд хяналт тавих боломжтой болох юм.
Манайд вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийг захын нэг нь дурын материалаараа үйлдвэрлэдэг болсныг бүгд мэддэг. Хувь хүнийг тооцохгүйгээр ойролцоогоор 300 гаруй цонх хаалганы үйлдвэрлэгчид байдагаас стандартад нийцсэн цонх хаалга үйлдвэрлэгч ердөө 20 гаруйхан байдаг байна.
Тиймээс хуванцар вакум цонхны захиалга өгөхдөө үйлдвэрлэгчдээс стандартад нийцсэн эсэхийг асууж лавлахаас гадна өөрсдөө вакум цонхны наад захын шаардлагын талаар мэдэгдэхүүнтэй байх нь чухал юм.
Доор манай үйлдвэрлэгчдийн стандарт зөрчсөн нийтлэг алдаанууд болон мэдвэл зохих зүйлсийг орууллаа. 


ШИЛЭН БАГЦ

Шилэн багцын битүүмжлэлийг технологийн дагуу хийдэггүй, 3-4мм нимгэн шил, 9мм, 12мм-ын нарийн гуурс хэрэглэдэг, ивээс буруу хэрэглэж байгаа зэрэг зөрчлүүд байна. Улаанбаатарын цаг уурын нөхцөлд дулаан техникийн тооцооллоор хоёр хөндийт 4-5мм зузаантай 3 давхар шилэн багц нь (4+9+4+9+4) стандартын шаардлага хангана. Харин энгийн агаараар дүүргэсэн нэг хөндийтэй цонхны хувьд 16мм-ээс багагүй гуурстай байх ёстой ба дулаан алдалтыг бууруулахын тулд тусгай зориулалтын хальс наах, шинэ технологийн түрхлэг (Low-E, Nano) хэрэглэх, аргон хийгээр дүүргэж “жинхэнэ вакуум цонх” гаргах зэрэг нь стандартын цонх үйлдвэрлэлтэд онцгой ач холбогдолтой.

Ro=0.47м^2 °С/ Вт Ro=0,28м^2 °С/ Вт

3н давхар шилэн багц (4+9+4+9+4)мм 

РЕЗИН ЖИЙРГЭВЧ 
Резин жийргэвч нь хөлддөг, хатаж хагарч-хугардаг, муухай үнэртэй, физик-хими чанараа амархан алддаг, хямд үнэтэй “Эрээний резин” өргөн хэрэглэж байна. Түүнчлэн жийргэвчийг тасалдуулж залгасан, уулзвар ам нь нийлээгүй гэх мэт алдаа дутагдалууд байна. Резин жийрэг нь цаг уурын халуун-хүйтэний өөрчлөлтийг даах чадвартай, эсэлдэж хагарч хугардаггүй, байгаль орчинд хор нөлөөгүй байх шаардлагатай бөгөөд EPDM-технологийн жийрэг нь стандартын нөхцөлийг хангадаг болно. EPDM резиний үнэ дээрхи муу резинээс 4-5дахин үнэтэй байдаг.
МЕТАЛЛ ЗҮРХЭВЧ
Хуванцар PVC цонхны бэлдэц-цувималыг цаг агаарын халуун-хүйтэн өөрчлөлтөөс гарах диформаци –механик агшилт, суналтаас гарах гузайлтаас хамгаалах зорилгоор хөндийд нь зэврэлтээс хамгаалсан цайрдсан өнгөлгөөтэй, сэв эвдрэлгүй 1.2мм-ээс багагүй зузаантай металл зүрхэвч хийж хүчитгэсэн байх ёстой.
Гэтэл металл зүрхэвчийг нь стандартын шаардлага хангаагүй зэвэрсэн “Эрээний нимгэн улаан”- төмрөөр орлуулсан, түүнийгээ зөвхөн нугас түгжээ байрлуулдаг хэсэгт нь хийсэн, хуванцар цувимал-металл зүрхэвч хоёр нь хоорондоо огт бэхлэгдээгүй болон хол зайтай бэхлэгдсэн, сул тасалдсан-залгаастай төмрөөр хийсэн зэрэг нь техник технологийн шаардлага зөрчиж байна.

БАРИУЛ, НУГАС, ТҮГЖЭЭ
Бариул нугас түгжээ стандартын шаардлага хангахгүй байна. Хямд үнэтэй ямарч тохируулгагүй “хавтгай цагаан нугас”, чанаргүй махан төмөр хайлшаар хийгдсэн, даацгүй хэврэг хуванцар хийцтэй түгжээ, бариул хэрэглэн, суулгахдаа нүхээ буруу цоолсон, зөв суулгаагүйгээс хаагдаж нээгдэхэд гажилт үүсэх гол нөхцөл болж байна. Ихэнх үйлдвэрлэгчид маань салхижуулалтын өнцгийн тохируулагч хэрэгсэл тавьдаггүйгээс салхивч хүчтэй салхинд савж онгойдог байна.
Хуванцар – PVC цонх хаалганы нугас түгжээ нь 2D болон 3D тохируулгатай, бариул нь 150H*M-ээс багагүй мушгих моментийн хүчийг 500Н-аас багагүй ачааллыг даах, далавчиндаа нээгдэх өнцгийн тохируулгатай байх шаардлагатай бөгөөд суулгахдаа нүхлэлтийн шаблонын технологи хэрэглэх ёстой.
Металл бариул 2Dтохируулагчтай 2Dтохируулагчтай Салхины хязгаарлагч
салхины хязгаарлагч далд нугас

ТАГТНЫ ХААЛГАНЫ ГЭРЭЛ НЭВТЭРҮҮЛДЭГГҮЙ САМБАРЫН ДООД ХЭСЭГ
Тагтны хаалганы гэрэл нэвтэрүүлдэггүй самбарын доод хэсгийг нэг хөндийт хуванцар хавтангаар хийж байгаа нь дулаан алдах гол нөхцөл болж байна. Энэ самбарыг 3 үет 2 хөндийтэй хуванцар эсвэл дулаалгатай металл хавтангаар хийх ёстой.
3 давхар хөндийтэй хуванцар хавтан

УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН НҮХ

Ус зайлуулах суваг, тусгай зориулалтын нүх гаргадаггүй, харин гаргаж байгаа нь замбараагүй цоолдог, салхины таг хийгээгүй байна.
Ус залуулах тусгай зориулалтын нүх, салхины тагтай хийцлэл цонхны зураг
ХӨНДЛӨВЧИЙГ (ДУНД ХӨНДЛӨЛ) БЭХЛЭХ
Хөндлөвчийг (дунд хөндлөл) бэхлэхдээ зориулалтын төмөр бэхэлгээ хэрэглэдэггүй, зөвхөн Y маягын ширээсэн гагнаасаар холбож байна.
Ү хэлбэрийн наалт                                   Т хэлбэрийн бэхэлгээ Т хэлбэрийн бэхэлгээ холбогч

СУУЛГАЛТЫН ЗОРИУЛАЛТЫН ЦУВИМАЛ
Суулгалтын зориулалтын цувимал хэрэглэдэггүйгээс гадна дотно тавцан буруу суулгаж байна. Зарим нэг үйлдвэрлэгчид маань суулгалтын профиллыг мод, тоосгоор орлуулж байна. Түүнчлэн суугдах ханын зузаан, материалаас шалтгаалан сонгогдох “Ханын 00 цэг”-ийг тааруулдаггүйгээс хөлрөлт, цанталт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Цонх хаалгыг онгорхой /проём/ дотор гүйцэтгэдэг учраас тэр суулгах онгорхойтой ханын дулаан дамжуулалтын эсэргүүцэл, ханын зузааны дагуу тархах температурын уналтыг тооцон гаргаж ханын хөндлөн огтлол дагуух температурын 00- г тодорхойлсноор суулгалт зөв явагддаг.
Вакум цонх мөстөж, резин жийргээрээ салхи сийгэж дулаан алдах нь юунаас болдог вэ?

Дулаан техникийн горимын дагуу цонхны дотор гадаргын температур 3°С –аас багагүй байх ёстой. Ер нь цонхонд цанаталт үүсэх олон шалтгаан байдаг. Нилээд түгээмэл тохиолдох нөхцөл бол цонх-хана 2-ын хоорондын дулаалга болон цонхны суулгалт буруу хийгдсэнээс шалтгаалдаг. Мөн өрөөний гадна-дотор температур, чийглэгийн хэмжээ бас онцгой нөлөөтэй. Шинээр баригдаж байгаа барилга объект-д халаалтыг оройтуулж өгсөн үед өрөө дотор ууршилт, хөлрөлт-конденсацын горим явагдаг нь цаналталт үүсэх гол шалтгаан болдог.

Резин жийргээрээ салхи сийгэж дулаан алдах нь чанаргүй резин жийргэвч хэрэглэснээс болдог. Тиймээс манайхан чанартай резин хэрэглэх ёстой. Чанарын шаардлага хангасан резин бол EPDM резин. Энэ нь -60°C-д хөлдөж хугардаггүй, озон химийн бодис, агаар дахь хүчилтөрөгчийн нөлөөнд өөрчлөгддөггүй, хатаж хагардаггүй, температурын өөрчлөлтөнд уян чанараа алддаггүй төгс бүтээгдэхүүн. Гэтэл чанаргүй резин нь EPDM-ээс 4 дахин хямд байдаг, үүнийг л хэрэглээд байна шүү дээ.

Бүхэл компаниуд “суулгалт үнэгүй” гэж зарлаад байдаг. Энэ нь чанарт нөлөөлөөд байгаа юм биш үү? 


Үнэгүй суулгасан цонх эргээд чанарын баталгаагүй, цанаталт үүсэх гол шалтгаан болдог. Стандартад нийцсэн цонх хийсэн л бол уул бүтээгдэхүүн чанрын шаардлага хангах ёстой. Гэхдээ хичнээн сайн цонх хийгээд суулгалт буруу хийгдвэл нөгөө л цанаталт-хөлрөлт үүснэ. Цонхны суулгалтын бүхэл бүтэн стандарт гадаадад мөрдөгддөг. Цонхны суулгалтыг тусгай компани, мэргэжлийн хүмүүс гүйцэтгэдэг. Энэ бүгд үнэ цэнэтэй, дагаад чанартай байх нь мэдээж. Гэтэл манайхан цонхны суулгалт үнэгүй гэж бүхэл бүтэн технологын үе шатыг алгасаж чанаргүй байдлыг үүсгэдэг. Юуны өмнө цонх суулгах ханийн бүтээцийг судлах хэрэгтэй. Ханын бүтцийн дулаан дамжилтын эсэргүүцэл, ханын зузааны дагуу тархах температурын уналтыг тооцон гаргаж ханын хөндлөн огтлол дагуух t°-ын 0°С-г тодорхойлсноор суулгалт зөв явагддах технологийн ажиллагаа эхэлдэг. Хана – цонх хоорондын дулаалга – амалгаа нь бас бүхэл бүтэн технологи байдаг.

Бүтээгдэхүүний үнэ өртгийн тал дээр юу хэлэх вэ? Жишээлбэл вакум цонхыг хувийн компаниуд их хийдэг болж. Үүн дээр иргэдэд хандаж юу хэлэх вэ?

Ер нь стандартын шаардлага хангасан цонхны хамгийн доод үнэ нь 125,000₮ байдаг. Мэргэжлийн хяналт, хил гаалийн байгууллагууд БНХАУ-аас нийлүүлж байгаа чанарын шаардлага хангахгүй барилгын хуванцар цонх хаалганы үндсэн-туслах түүхий эд, материалыг хил гаалиар нэвтрүүлэхгүй журамтай болж байгаа нь их саашаалтай байна. Тиймээс бид “стандартын цонх, технологийн зөв суулгалт”-ыг хангаснаар чанарын шинэ түвшинд гарах бололцоотой.

Эх сурвалж: http://www.altanus.mn



MS admin BA: Дараагийн бичлэгээрээ стандартад нийцсэн вакум цонх, хаалга үйлдвэрлэг байгууллагуудаас оруулах болно.

Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэгч бол, чанар стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулдаг бол манай блогт хандан мэдээллээ оруулж үйл ажиллагаагаа олонд хүргэх боломжтой байгаа.

Mongol Style: бидэнтэй хамт байгаарай.

"Шигтгээ" салоны дизайнер Цэдэнсонинтой хийсэн ярилцлага

Wednesday, June 4, 2014

Бүтээлч иргэдийг дэмжих Монгол стайл төслийн гишүүн, блогийн админ Сувд-эрдэнэ би энэ удаа "Шигтгээ" салоны дизайнер Цэдэнсонин буюу Сониотой уулзаж сонирхолтой яриа өрнүүллээ.

МС: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийнхөө салоныг дэлгэрэнгүй танилцуулаач.
Цэдэнсонин: Манай “Шигтгээ” хувцас захиалгын газар маань үндэсний, европ, ажлын болон оффисын хувцас хийдэг. 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Загвар зохион бүтээгчээр ажиллаж байна.
МС: Үйлдвэрлэлийн гараагаа хэрхэн эхэлсэн бэ? Таны хобби юу?
Сонио: Эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг. Гэхдээ миний мэргэжил бол цэвэр хобби.
МС: Таны уран бүтээлийн онгод хэрхэн төрдөг вэ?
Сонио: Миний онцлог гэвэл би яг энэ мэргэжилдээ үнэхээр хайртай. Байнга уран бүтээлээ бодож дүрсэлж явдаг. Зүүдлэхээс наагуур юм болно доо. Хүмүүстэй ярилцаад сууж байхдаа хэрэгтэй загварыг нь зурчихдаг. Зарим байнга үйлчлүүлдэг хүмүүс маань шинэ үйлчлүүлэгчтэй ирэхдээ “Чи зүгээр л ярь наад эгч чинь шууд зурна” гэж хэлдэг нь надад их сайхан санагддаг.

МС: Та аль сургууль төгссөн бэ?
Сонио: СХД-ийн зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай 86 дугаар сургуулийг 8 дугаар ангидаа “Монгол зураг”-ийн ангиар төгсөөд 9,10 дугаар ангидаа “Уран зураг”-ийн ангиар төгссөн. 1994-1999 онд Багшийн дээд сургуулийг оёдлын технологийн багш мэргэжлээр төгссөн. 2000-2002 онд ШУТИС-ийн хөнгөн хувцасны загвар зохион бүтээгчээр магистр хамгаалсан. Уг нь зургийн мэргжлийн хүн болно гэж бодож яваад хувцас загвар луу орсон. Гэхдээ миний хувьд хувцасны салбартаа Монголдоо сурч болох сургуулиудыг дүүргэсэн гэж боддог.
МС: Таны бүтээлүүдийн бусдаас ялгарах өвөрмөц онцлог?
Сонио: Миний хувьд үндэсний хувцас хийх их дуртай. Өөрийн сурч мэдсэн мэдлэгийн хүрээнд ямар л бол ямар чиглэлийн хувцас хийдэг. Жижиг газар учраас захиалагч юу хүснэ түүнийг хийнэ гэдэг утгаараа чадахгүй зүйлгүй болчихдог.
МС: Тэгвэл захиалагчаас хамаарахгүйгээр таны хийх дуртай чиглэл?
Сонио: Ерөнхийдөө үндэсний стиль. Би Германчуудтай хэсэг хугацаанд хамтарч ажилласан. Тэд нар надтай хамтарч ажиллах, надаар үндэсний хувцас хийлгэх их дуртай байсан. “Танаар л хийлгэнэ” гээд ирдэг байсан үе их урам өгдөг.
МС: Өнөөдөр та нэг хүнээс баярын цэцэг хүлээж авсан гэсэн. Үүнийхээ талаар?
Сонио: Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн 400 гаруй салбаруудад нэгэн ТББ-аас судалгаа явуулсан юб билээ. Салбар салбараар нь ангилаад хийж байгаа бараа бүтээгдэхүүний чанар, хийцээр шалгаруулалт явагдсан. Үүнд эхний 3 байранд 300 гаруй байгууллага шалгарсан. Үүнээс 2 дугаар байранд шалгарсан. Энэ байранд 110 гаруй байгууллага шалгарсан гэсэн.
МС: Үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүд юу байна? Хэрхэн шийдвэрлэж байна?
Сонио: Янз бүрийн бэрхшээлүүд бий. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст санхүүгийн тайлан гэж хэцүү зүйл бий. Улирал бүр тайлан заавал гарга гэдэг. Бид санхүүгийн хүмүүс биш, мөн санхүүгийн мэргэжилтэн байнга дэргэдээ байлгана гэдэг хэцүү. Миний ээж санхүүгийн хүн учраас би ээжээрээ хийлгэчихдэг. Иймэрхүү л асуудал байна даа.
МС: Материалуудаа хаанаас авдаг вэ?
Сонио: Мөнгө л байвал бүх төрлийн материал байна. Дэлгүүрүүдээс л авдаг.
МС: Үйлдвэрлэл явуулахад ховор, Монголд олдоцгүй ямар материал байна?
Сонио: Материалын хувьд гайгүй шүү. Харин тоног төхөөрөмжийн хувьд ганц нэг хэрэгцээтэй зүйл байна аа. Жишээ нь наалтны машин. Энэ талаар хятад хэлтэй хүнээр судлуулж байгаа.
МС: Та дан захиалга авдаг уу? Худалдааны бэлэн бүтээгдэхүүн гаргадаг уу?
Сонио: Дан захиалга авдаг. Хэрвээ худалдааны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлбэл материал тулгамдсан асуудал болно доо. Яагаад гэвэл масс үйлдвэрлэл гэдэг утгаараа материал маш чухал.
МС: Ирээдүйн зорилго, цаашдын зорилтууд?
Сонио: Монголд байхгүй оёдлын үйлдвэр хийх юмсан гэж бодож байна. Тухайлбал, сорочкан цамцны үйлдвэр. Бид байнга гаднаас сорочкан цамцаа авдаг. Яг нэг чиглэлээр дагнаж явах юмсан гэж л бодож байна даа. Бас нэг санаа байна л даа. Монголдоо эсгүүр хийдэг агентлаг хийх юмсан гэж их бодогдож байна даа. Одоохондоо энэ чиглэлийн эрэлт бага байна.
МС: Тантай хамт байгаа хөөрхөн хүүг хараад асуухгүй байж чадсангүй. Та хэр сайн ээж вэ?
Сонио: Ер нь тааруухан ээж гэж өөрийгөө дүгнэдэг дээ. Хамт байгаа үедээ сайн ээж байх гэж үздэг. Хоёр хүүхдээ эмээ өвөөд нь даатгаад л гардаг шүү.
МС: Анхны бүтээлээ эргэн дурсаач?
Сонио: Зураг л байсан даа. Дунд сургуулийн 10 дугаар ангид байхад дипломын ажил шиг бүтээл хийлгэж байсан. “Азарганы ноцолдоон” зургийг хуулж зурж байсан. Хувцасны тухайд ШУТИС-ын оюутан байхад “Хаврын гоёл” наадамд “Санадаг л санаа” гэсэн эрэгтэй хослолууд бүхий бүтээлээр хамтарч оролцож байсан. Энэ бүтээлээс би маш их зүйл сурч байсан.
МС: Таны бахархал?
Сонио: Сурсан эрдэм шүү дээ. Миний баялаг.
МС: Хөдөлмөрлөж яваа залууст хандаж юу гэж хэлмээр байна?
Сонио: Шантарч л болохгүй шүү гэж хэлмээр байна даа.
МС: Таны ойрын зорилго?
Сонио: Цамцныхаа үйлдвэрлэлийг л эхлүүлнэ дээ. Ер нь манай Монголын албан байгууллагууд үндэсний үйлдвэрлэлийнхээ хувцсыг л өмсөж байгаасай гэж боддог шүү.
МС: Таны ээжийг харсан чинь бас асуумаар санагдлаа. Их ганган юмаа. Та ер нь гэрийнхнийгээ хэр хувцаслаж байна? Юм хийдэг хүмүүс өөрсдийгөө, гэрийнхнийгээ орхигдуулдаг талтай.
Сонио: Тааруухан шүү. Гэхдээ бас огт хийхгүй биш, хандивын хувцас байнга орж ирдэг./инээв/
МС: Уламжлал болсон асуултаа тавья. Монгол стайл гэж таны хувьд?
Сонио: Хамгийн төгс шийдэл Монгол гэрт, Монгол хувцсанд бий гэж би хувьдаа боддог доо.
МС: Танд ажлын, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Монголчууд удахгүй шинэхэн сорочкан цамц өмсөөд явахын ерөөл тавья. Шошгон дээр нь таны нэр бичигдсэн байг.
Сонио: Ерөөл бат оршиг. Танай хамт олонд ч мөн амжилт хүсье.

Админ Ганган эмээ:

Манай бүтээлч иргэдийг нэмэгдүүлэх, дэмжих зорилготой төслийн хүрээнд нээгдэж байгаа Монголын бүтээлч иргэд, залуу үйлдвэрлэгч, дизайнеруудын бүтээгдэхүүнийг олонд таниулах, сурталчлан борлуулах зорилготой төслийн нэрээр нэрлэгдсэн mongol-style.mn цахим дэлгүүр маань олны дэмжлэг цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэлийн хүчинд нээгдэж эхлээд явж байна. Ажиллаж эхлээд удаагүй байгаа тул засвар, нэмэлт сайжруулах зүйлс нэлээдгүй байгаа тул ямар нэг алдаа дутагдал байвал бидэнд мэдэгдэж хамтарч хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цэдэнсонины Sonio загварын бүтээгдэхүүнээс дээрх цахим дэлгүүрээс сонирхоно уу. Наадам дөхөж байгаа энэ үед 2-4насныхны гангараа болох Sonio брэндийн тэрлэгүүд байгаа. 



Манай төслийг дэмжиж байвал уншигч та ч бас өөрийн чадах зүйлээрээ хамтран, дэмжиж ажиллахыг урьж байна.

Бидэнтэй хамт байгаарай.

Эсгий сэтгүүлийн ширээ, сандал

Monday, June 2, 2014

Mongol-style Aдмин БА: Эсгийгээр төрөл бүрийн гэрийн чимэглэл, сувенирний зүйлс хийгддэг. Эсгийгээр бүрж хийсэн сандал ширээ нь гэрт дулаан, тав тухтай, бас содон дизайны шийдэл байх болно.

  Сэтгүүлийн ширээ

 

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг: Хустай брэнд
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Хустай брэнд
Бүтээгдэхүүний код: Khs-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 5-7 хоногт.
Хэмжээ:  1.2м х 1.2м, өндөр 40см
Худалдаалагдсан тоо:
Өнгө:Цагаан
Үнэ: 290 000₮

Сандал

 

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг: Хустай брэнд
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Хустай брэнд
Бүтээгдэхүүний код: Khs-13.2
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 6ш, захиалах бол ажлын 3-5 хоногт.
Хэмжээ:  өднөр-40см,
Худалдаалагдсан тоо:
Өнгө:Цагаан
Үнэ: 90 000₮


 Манай дэлгүүрээр зочилсонд баярллаа. Бидний Facebook хуудсан дахь  Mongol-style дэлгүүр нь туршилтын журмаар явагдаж байгаа бөгөөд албан ёсны онлайн дэлгүүр 2014 оны 1-р сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Туршилтын хугацаанд Facebook хуудсан дээрх дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн нь удахгүй худалдаанд гарна гэсэн үг тул та бүхэн санал сэтгэгдэл, шүүмж, үнэ ханш, дизайны тал дээрх санаа бодлоо хуваалцахыг хүсч байна. Бүтээгдэхүүнээс таалагдаж байгаадаа Like дарж үнэлгээ өгнө үү. Мэдээж Share хийж үнэдснийхээ үйлдвэрлэгчдийн хийж бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах, орчин тойроноо чимэглэх, гэрээ тохижуулах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг.
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.
Хаяг: СБД  6-р хороо, залуучууд зочид буудлын баруун урд 46а байр 303 тоот.
Утас: 89100200
Mail & yahoo messenger: mongolstyle@ymail.com


Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman