МОНГОЛ СТАЙЛ БЛОГИЙН ТАЛААР

Sunday, April 14, 2013

Бидний Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг байдаг. Мөн Монгол тамын тогойны үлгэр ч гэж ярьж заншсан үг ч байдаг. Монголчууд яагаад тамын тогоонд байх ёстой гэж, хэрвээ тийм байдаг бол одооноос л бие биеэ дэмжээд бүгдээрээ л тэр тогойноос гарчихъя л даа. 
Нэгэн Солонгос эр " бид нар дундаасаа аль авъяас чадвартай, ухаантай нэгнийгээ дэмжээд дараа нь тэр нь бусдыгаа дэмждэгшт, танайхан тэгэхгүйнмаа...бүгд л лаг болохоороо тэгдэх байх л даа" гэж хэлсэн гэдэг.

Хэсэг найзууд яриж суугаад: " Бидэнд Солонгос, Япон, Хятад, Америкаас дутаад байх юм байхгүй байж яагаад тэгтлээ хөгждөггүй байна. Бид нар сэтгэхүйгээ өөрчлөн хамтдаа бие, биеэ дэмжин дэлхийн давцанд өрсөлдөх хэрэгтэй...Гэхдээ эхлээд бид дэлхийн стандартад нийцсэн загвар дизайнтай, чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж чадаж байх нь чухал. Эцсийн эцэст Монгол брэндийг монгол хүн л дэлхийд таниулах ёстой, таниулах гүүр нь болно. Бид өөрсдөө ч дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл туурвил, уламжлал, шинэчлэлийн тухай сайн мэдэхгүй байхад гадныхны тухай ярилтгүй гээд..." дотоодын үйлдвэрлэлээ дотооддоо эхлээд сайн мэддэг, дэмждэг, хөгжүүлдэг байх нь зөв гэж ярилцаад..

   Блог нээх санал гарч Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, загвар дизайн, ололт амжилт, бүтээл туурвил бүрийг Монголчууддаа хүргэх сурталчилах, мөн Монголдоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнийг мэдээлэх, шинэ санаа өгөх зорилготойгоор албан ёсоор 4н сарын 8нд блогоо нээгээд байгаа билээ. 

Монол стайл блог нь олон нийтийн тодотголтой байгаа нь блогийн гол онцлог бөгөөд блогт Монгол улсынхаа хөгжил, бие биенийхээ ажил, бүтээл туурвил, ололт амжилт, үйлдвэрлэл, санал санаачлагыг дэмжих хүсэлтэй хэн бүхэн блогт өөрийн нийтлэлийг илгээн бусаддаа хүргэх боломжтой. 

Хэрэв та үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бол өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийхээ тухай сурталчилгааны нийтлэлийг блогт байршуулсанаар сурталчилгаагаа үнэгүй олон нийтэд түгээн санал шүүмж зэргийг хэрэглэгч, уншигчдаас авах, хэрэглэгчдийнхээ тоог өсгөх бүрэн боломжтой. 

Мөн манай блогийг дэмжихийг хүсвэл:

- Блогийн эвээн тэтгэгч буюу спонсор болоорой
- Блогт админаар нэгдээрэй
- Блогийн сайн дурын идэвхтэн нийтлэгч болоорой
- Зохиогдох үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцоорой
- Блогийн идэвхтэн түгээгч, дэлгэрүүлэгч байгаарай
Дээрх бүх үйлдэл нь биднийг дэмжиж буйн илрэл юм. 

Блогийн Уриа: Ганц ганцаараа биш хамтдаа, бие биетэйгээ бус гадныхантай өрсөлдөцгөөе. 

Таныг бидэнтэй хамт байгаад баяртай байна.
Хүндэтгэсэн: Блогийн хамт олон.

Cпонсор

Wednesday, April 10, 2013





МООДНООС ҮЛ ГАРАХ МОНГОЛ КИНО

Thursday, April 4, 2013

Моодноос үл гарах Монгол кино
Амьдралын тусгал болсон монгол киноны алтан хальсан дахь үйл явдал, үг хэллэг, үзэгдэх дүрс эргээд ахуй байдалд гүн нэвчин шингэжээ. Амьдралын гэрэл сүүдэр кинонд тусч, кино нь амьдралд нэвчин алтан хальс мөнхөд эргэнэ. Моторын дуутай монгол кино моодноос гардаггүйн үнэ цэнэ, нандин нууц бидний ахуй байдал, хүн хоорондын зан харилцаа, үлгэр дууриалал, болох, болохгүйн хэм жишиг болсонд оршмуй.
Ноён зарц хоёрын “Тал нь хаачив?” хэмээх хугас еэвэнгийн хэрүүл сонгуулийн амлалтын дутуу биелэлтийг сануулах хүчтэй. Хэн нэг улс төрч, аль нэг хүчин киноны нэртэй яг адилхан “Зэрэг нэмэхийн өмнө” нь хэлсэнийг нь сануулж, хийгээгүйг нь анхааруулдаг арга болсон байх юм. Зэрэг нэмэхийг хүссэн хэн бүхэнд “Тал еэвэн хаачив?” гэдэг ончтой асуултыг бид дөрвөн жилд нэг удаа тавьдаг билээ.
Хоёулаа шар юм байж, юугаа булаацалдсан юм бэ? хэмээх анчин Балтын гайхашрал ангит нийгмийн үзэл сурталтай кинонд гардаг боловч аливаа үзэл суртлаар талцан хуваагдаж, хэтийдсэн намчирхал зэргийн утгагүйг яг голоор нь оноод хэлчихжээ. Дэн буудлын луухааны “Бидний хэн нь ч адилхан зовж байна” хэмээх санаашрал бүх дэлхийн дарлагдсан пролетариудыг өмөөрсөн үг гэхээсээ одоо цагт ажилгүйдэл, ядуурал, дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олдоггүйн утга чанарыг илтгэнэ.
Итгэлт баян, Равсал панз, хачиг Луузан, Жамц баяны сэтгэлд мөнхөрсөн дүр, уран хорон хэв янз, хэлбэр хөдлөл баялаг бүтээгчдийн зовлон, эдийн засгийн эрх чөлөөний тунхаг гэмээр моодноос гарах ч янзгүй амьдарсаар байна. “Тамирын голын мөсийг долоох шахаж байж хураасан хөрөнгө” гэх Итгэлт баяны мөнхөрсөн дүр бизнест хичнээн бэрхшээлийг туулан давдагийн, ашиг орлого олоход хөлс хүч, оюун ухаан яаж шингэдгийг яруу тод хэлжээ. Ардын засаг хачиг Луузангийн арьс нь язрахаа шахсан хэдэн шарыг хандивт авчихаад хожим нь үнийг нь өгөхгүй буу тулган далайлгадаг агшин хэсэг хүчин төгөлдөр хэвээрээ. Хувийн өмчөө хамгаалсаныхаа төлөө баян Итгэлт, Жамц ад шоо үзэгдэж, саяхан цагааг нь идэж, хусмыг нь долоож байсан Галсан мэт нь агсам тавьдагаас муу биш сайн, үзэн ядмаар биш өмөөрч хамгаалмаар дүр болон амьдарч байна.
Монголчуудын цагаан цайлган, уужуу холч, үнэнч шударга зан суртахууны мөнхийн толь, алтан үсэг болсон монгол кино. “Тунгалаг Тамир”-ын Долгорын оронд өөрсдийгөө тавиад үзвэл Эрдэнийн асуултанд юу гэж хариулах бол оо?  Үнэн үү? гэж асуухад ихэнх нь “Худлаа” л гэнэ дээ гэж. Тэгээд кино үргэлжлэхэд их төвөгтэй болно. Эрдэнээ ч боссоо жийпэн дотор нь гааздахгүй, Долгор ч голын усанд осолдох биш бассейны усанд захирлын бэлэглэсэн гоё купальниктай наадан сэлэх байсан л дөө.
Даян хаан, Мандухай хатан, Богд хаан, Цогт тайж, Арслан тайж, Исмэл, Сатай сайд, суман дарга Эрдэнэ, нэгдлийн дарга Жамц нарын зэрэг одоогийн модон үгээр бол төрийн албан тушаалтнуудын сэтгэлд мөнхөрсөн дүрүүд бидний бахархал. Улаанмалгайт, Мянхай, Арслан тайж, Хатанбаатар, Сүх жанжин, сэлэм Тогмид, хошууч Гэлэг …Монгол цэрэг эрсийн хат зориг ханхалсан, ханагар ханагар дүр сэтгэл зүрхэнд алтан агшнуудаар бичигдсэн билээ. Шороотын Цэвээн, цахиур Төмөр, анчин Балт, гарьд Магнай, их замын дээрэмчин Хөхчоно, ацаг шүдний зөрүүг олдог Намжил, капитан Гэрэл нарын зэрэг одоогийн харь хэллэгээр бол үндэсний боевикууд, эгэл сайхан монгол эрсийн дүр зуун зуунаар амьд байна. “Ардын элч” Ариунаа, “Сэрэлт”-ийн галзуу Бумаа, “Тунгалаг тамир”-ын Гэрэл, Дулмаа, Мандухай сэцэн хатан, хороон даргын охин бүгд сэтгэл зүрхийг эзэмдсэн монгол эмэгтэйн мөнхийн дүрүүд. Монгол киноны дуунууд караоке бүхэнд эгшиглэж, монголчууд хит болгон дуулсаар л байх ая дан, гэгээн дурсамжтай.   
Болд өвгөн, Михаил өвгөн хоёрын гол гаргах бол ам бүлээ тэжээдэг амин зуулга, уг нь сайн үйлс, өнөө цагт бол хулхидах, хуурах тухай ойлголт. “Гол гаргана” гэхэд ямар ч нэмэлт тайлбар, элдэв титр хэрэггүй, бүх монгол хүн мэднэ. 
“Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ” гэдэг нь гэмгүй хүнийг гүтгэхийн эсрэг, бусдад бурууг нялзаахыг илэрхийлсэн онч хэлц болчихсон. Хаа сайгүй л, сонин хэвлэл, сайт интернэт, коммент твиттерт ашиглагдаж байна. Хүүхдийн хүмүүжлийн тухай их юм ярьдаг, Баяраагийн эцэг Сухомлинский гэдэг чинь кино жүжигчин бил үү? хэмээх будлиан мэдэхгүйгээ мэддэг аятай даналзагчдад хандсан, маш гоё тайлбар.  
Баянхонгорт нярай нялзрайг халуун усаар шалзалчихлаа, Увсад эцгийнх нь намын харъяаллаас болж хүүхдийг нь үзэлгүй хөөж туулаа гээд эрүүл мэндийн салбарынхны хариуцлагагүй баримт сэлт маш олон байна. Тэр бүхэнд нэг гарчиг тавьж болж байна. “Чи алий газраас миний охины толгойг залгих гэж ирсэн амиитан бэ?”…
“Сэрэлт” кино үргэлж сэрээх увидастай. Амьд хүний алтан хайрцагийг нээж, хойд насандаа хонин гүрвэл болж төрсөнийг нь өврийн HD толиндоо  харан, хүний зовлонгоор бизнес хийдэг Цэндээхүү гуайн бүтээсэн дүрээс бурхны сургаалийн ченжүүд, мухар сүсгийн дилерүүдийг бурангуйг “Сэрэлт”-ээс харж дахин сэрж ухаарч болно. Маш олон хүнийг мам нь аваад явчдаг мухар сүсгийн золио эх орны дөрвөн зүг найман зовхист өдөр бүр гарсаар л байна.   
Хүрээний гудманд халуун цай, зөөлөн боов идэхийг хүсэн өнчирч яваа Бат, Хонгор хоёроос хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай албаны хурал зөвлөгөөнөөс илүү  үнэнхүү сонирхолтой, ойлгомжтойгоор үзэж байна. “Хэдэн адуунаас болж хүн алах нээ” гэсэн цахиур Төмөрийн харамслаар үе үеийн Түгжилүүдийг хамгийн тод илэрхийлдэг.
“Өглөө” кинонд ардын жүжигчин Ням-Осор гуайн амилуулсан бөөгийн дүрээс бол өнөөгийн сонгогч, намын гишүүдийн хэв шинж нэвт харагдана. “Тэр ч өөрөө их хичээсэн юм, би ч их дэмжсэн юм” гэдэг дээ.  Тээр жил хүрээний гудамжинд нэг их бурдаг маягийн хүмүүс твиттерээр дүүрэн байна. “Барга ах дүү нараа бууж өг. Дайсны цэргүүдээ сонсоцгоо”. Улс төрийн өрсөлдөөний уриалга, мэдэгдэл, няцаалт үй олноороо ийм л утгатай. Олон саяын үнэтэй, хурдан буян, аргамаг хүлгийн үнэ тэнгэрт хадах тусам “Амьд адгуус гэхэд арай дэндлээ” хэмээх цоохор морины наймааны алтан агшин нүдэнд үзэгдэнэ.
Банкууд хадгаламж төвлөрүүлэх, бэлэн бус тооцооны хэлбэр нэвтрүүлэхэд янз янзын гоё рекламнаас хүчтэй алтан агшин монгол кинонд бий. Хорин сайхын шарын маань хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү? хэмээх Жамц баяны шогшролоос илүү хүчтэй сурталчилгаа хаа байх вэ. Хатанбаатар ван Заяын гэгээнийг нэвширтэл нүдэхэд “Хоёр бурхан зодолдож байхад чимээгүй бай” гэж хүүгээ загнадаг өвгөн бол иргэний нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхэд хэрэглэх сайхан баримт болно. Богд гэгээнийг үзэл суртлын зорилгоор гэгээн дүрийг нь хэлмэгдүүлсэн хэдий ч 20 дугаар зууны Монголын түүхэн бие хүн хилсэдсэн дүрээрээ ч хойч үед сургааль хайрлана. Тамга дарсан хойноо “Би юу хийчихэв ээ?” гэсэн харуусал  хурц тод сануулга хэвээр байна.
Сэдэд агаа гэх агуу жүжигчний “Энэ дэнж дээр Далайцэрэнг барах амьтан байхгүйг олон бүгдээрээ л харлаа, үзлээ, бахархлаа Энэнээс илүү яах гэсийм” гэдгээр жил бүрийн наадмаар дэгддэг начны найрааг тод томруун шүүмжилж болж байна.  
Өөрийн биеэр шинэ хэрэглээг нэвтрүүлж ингээд идчихдэг юм гэсээр чихэр зажлах тэргүүн хатагтай, хаднаас мөсөн чихэр гуйдаг зүдүү амьдрал, ноёны бөх унагаж, ардын хүү түрүүлж болддогүй наадам олон олон баримт сэлт, жишээ тохиолдолд мөнхөд амьдрах чадвартай алтан агшнууд билээ.  
Мэдээж алдаа оноо аль аль нь бий. Үзэл суртлын үнэнч зэвсэг нь кино урлаг байсан учраас, тухайн цаг үеийн амьд гэрч болсон гэнэн  суртал гардаг л юм. Ямар нэг гол дүрийн монгол хүнд заавал нэг орос зөвлөх туслах бөгөөд өөрөөс нь өндөр нуруутай, өргөн ханхар мөртэй, огтхон ч дутагдалгүй, ерөөс шуналгүй, гэгээрсэн Петр байж таарна. Баян л бол маш муу хүн, ядуу л байвал нэн сайн иргэн байх хэв шинжит дүр кино бүхэнд бий. Хорь гучаад оны хүрээний гудманд алхаж яваа хоёр зохиолч хүүрнэх зуур араас нь 3 дугаар хорооллын есөн давхрын орой цухуйчих мэтийн бас бус зүйл ч бий. Монгол кино бидний амьдралын өчигдөр, өнөөдөр, бас маргаашийг хэлхэн холбож, гэрэл сүүдэртэй нь нүд баясган, сэтгэл хөдөлгөх увидастай. Жанжин Сүхбаатараа сүүдэр шийгээр үзмэгц хирдхийн бутарч, таран зугтаж явсан анхны монгол кино үзэгчдийн үр сад билээ, бид. Моодноос гардаггүй монгол киноны алтан хальс эргэнэ. Univision компани 20 дугаар зууны монгол киног дижитал хэлбэрт шилжүүлэн, ирээдүй хойчид алтан хальс өвлүүлж байна.
Эх сурвалж: нийлтэлч Д.Болдхуяг
http://boldhuyag.niitlelch.mn/

MS: Бидэнтэй хамт байгаарай. 

ҮЗЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭ: АНУ ХАТАН УСК

 MS: Админ ВА миний бие Ану хатан киног үзээгүй болохоор олон юм ярихгүй ээ. Гэхдээ үзээгүй кинонд өгдөг 3 хүртлэх онооноосоо тус кинонд 3-г өглөө. Учир нь түүхэн кино гэдэг утгаараа анхаарал татсан ч миний хувьд зохиолч Шүүдэрцэцэг гэдэг хүнийг таашаадаггүй, хэтэрхий комершиал хандлагатай хүн гэж санагддаг болохоор үзээгүй юм л даа. Яг үзсэн хүмүүс нь сэтгэгдэл, санал, шүүмжээ хэлнэ биз ээ. Доор нэгэн үзэгчийн их дэлгэрэнгүй үзсэн сэтгэгдэлийг орууллаа...Өөр, өөрсдийн үзсэн сэтгэгдэлээсээ хуваалцаарай..
Ану хатан үзсэн тэмдэглэл
Энэ киног зорин байж үзлээ ..
Тайз засалт, хувцас, маш сайн байлаа ... Одооны түвшинд гэхэд өөрийн хөрөнгөөр бүтээсэн гэхэд тийм байхад сайхан байнаа...
Их дэгжин санагдсаныг хэлээд юу гэх үү..
Бас тухайн хувцас нь жүжигчнийг гүй ээ мөн гоё сүрлэг харагдуулж, ийм өвөг дээдэстэй хүмүүс байлаа шүүдээ бид гэж бахархах сэтгэлийг төрүүлж байв.
Эрчүүд нь ямар сайхан эршүүд хүчтэй харагддаг юм .. Омголон гэж жигтэйхэн.. сүртэй гэж жигтэйхэн ..
Хүүхнүүд нь их гоё өмсгөлтэй юм аа.. тэгээд бас эрчүүдээсээ дутахгүймаа ..  Монголд эр эмийн ялгаварладаггүй байсныг харуулах мэт ..

Киноны үйл явцийг багцалбал::::
Ану гүнж Цорос аймгийн хунтайж Галдантай санамсаргүй тааралдана. Анхны харцаар бие биендээ дурлана. Тэгсэн Галдангийн ах Ануг өөрийн бага хатан болгохоор гуйна . Анутайгаа сууж чадаагүй байжийгаад ах нь хорлогдоно. Галдангийн ээж нь Цаст орны Лхаст очиж Галданг буцаж ирээч гэж гуйна. Галдан хувилгаан хүн болсон боловч өөрийн хайр сэтгэл Ану болон эзгүй болсон төрийг засахаар буцаж ирж Анутайгаа хуримлана..
Хуримын их дайллага дээр урьж авчирч  хас тэмдэгтэй мөнгөн товчоо хэргийн газар үлдээж Галдангийн ахыг хөнөөсөн нөхдүүдийг хөнөөж өшөөгөө авна.
Тэгээд Галдан цаашаа Ойрдын ардыг нэгтгэж, Зүүн улсыг байгуулж өөрөө хаан болно.
Нилээн овоо удирдаад явж байнуудаа гэтэл амжилттай яваад эхлэхээрээ эрэгтэй хүн ямар зан чанар гаргадгуу тэрийг гаргаж өгнө дөө ... Дүү цэвээнравдангийнхаа хайртай бүсгүй Ахайг бага хатнаар буулгаж авна.. Тэгээд л нөгөө баахан хагаралдаан үүсээд л халх малх чинь ойрдруу дайрч бас хүчээ багасгаж аваад ядаж байтал манжууд дайрдын байгааздээ ..
Тэгээд манжийн гурван бүлэг цэргийн эсрэг цэргээ гурав хувааснаар хүчээ сулруулсан юмшиг санагдсан.
Галдан бошигт "Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа гэж үгүй" гэж хэлээд дайтна... 
Тэгээд дайсны гол хүчинд бут цохигддын даваан дээр Хатан нь дайрч хааныгаа оргуулахад нь туслана.
Манжийн хаан Ялагдсан юмшиг яллаа гэж хэлээд нутаг буцна.

нэг иймэрхүү дэлгэрэнгүй чалчаад хамаг нөү хау яриад байлтайн биш..
Зураг дүрслэл үнэхээр гайхамшигтай байлаа .. Их таалагдлаа..
Тэгээд бас монголын бодит түүх гэхээр их харууслаа... Уйлах шахлаа ...
Магадгүй одоо ч гэсэн хөрөнгө мөнгө горьдсон гарууд хятадуудын аргад унаад л явдаг байхдаа гэж бодлоо..Бүрр омогших сэтгэл төрөөд болдгүй ээ..

За хувцас хунарыг бол дээр бичсэн байна..
Дууны хувьд бол жаахан дутуухан боловч бүрр нэг дуугүй хаячихсангүй ... Нилээн хэдэн дуу нэммээр ч юмуу.. Гурван цагийн кино шүүдээ .. адаглаад 5 аад өөр төрлийн дуунууд оруулбал ..

Зурагт авалт их гоё байсан ... Гоё гоё дүрслэлтэй .. магадгүй компьютер график сайтай байвуудаа.. Би бас нэг юм ажигласан .. Хүмүүс хээр ярьж байхад цаана нь мал энэтэр идээшилж байвал гүй ээ мөн их гоё зохихнээ гэж .. Тулаантай хэсгүүд дээр камермэн нь дагаад гүйсийнмуу ... харжийгаа хүний нүд өвдөөд байналээ .
Тулаантай хэсгийн зураг авалт жаахан онцгүй байлаа.. яахуудээ бидэндээ бол болжил байна.. Техник энэтэр нь хүрдэггүй биз..

Жүжиглэлт::
Тулааны үед монгол баатруудын жүжиглэлт хачин сайхан болж дагаад байлдчихмаар байлаа ..
Ану хатанд тоголсон Отгонжаргал эхэндээ жаахан наалдацгүй байснаа сүүлдээ тэр нөхрийнхөө төлөө байлдахаар зориг шулуудаж байгаа байлдаанд нисэх шувуу мэт дүүлэн орж байгаа нь үнэхээр гайхамшигтай болжээ.. Галдан бошигтод тоголсон жүжигчин Мягмарын хувьд бол энэ дүр түүний амжилтын оргил болвуу.. Мягмарт дурлахаа шахлаа .. Урьд нь дүрүүдийг нь харчаад сайхан залуубэ гэж боддоггүй байсан чинь одоо  шууд дурлах гээд байнашт кжкж .. Монгол хувцас эрэгтэй хүнийг ямар гоё харагдуулдын бээ... Өвөг дээдэс минь бидэнд ямар гоё соёлыг үлдээгээ бэ ..
Ану Хатны туслах Мандарваагийн дүр бас их сайхан байлаа.. Санаа зовжийгаа гээд л .. Жаахан харамсалтай өнгөрсөн..
Баатрууд сайхан байлаа .. хэлээд юу гэхэв.. Данжили баатрыг хүн бүр магтсан харагдсан .. Магтаал үнэн байжээ..
Надад их таалагдсан дүр бас Ану хатны ээжийн дүр.. Сайхан эмэгтэй юм билээ.. Сайхан гарсан байналээ.. Аавд нь жүжиглэсэн хүнийг шүүмжилбэл алдас болох биз... Нуль их хайр .. тэгээд ялагдаад бүсээ мулталж байгаа зэрэг нь ..
Аа тээн ... Галдан хааны ээж болон түүний туслах хоёр бол чадвартай жүжигчид чадвартай л жүжиглэдийн байна гэдгийг харуулж байна.. Ээж нь Лхаст очоод Галдангаас нутагтаа ирээч гэж гуйхад нь Галдаан чи яваачдээ ээжийгээ энгэж гуйж байхад нь гэж хэлмээр санагдсан.
Галдангийн ахыг хөнөөсөн аавынх нь их хатаны дүрд тоголсон эмэгтэй бас гайхамшигтай байлаа .. Хэдхэн кадрт хэдхэн үг хэлээд киноны эхлэлд хуриман дээр алуулдаг тэр айгаад алхаж байгаа алхам нь их таалагдсан ..
Цэвээнравдангийн дүр таалагдсан боловч түүний дүүгийн дүрд тоголсон нөгөө 3 охин хамтлагын Анхмаагийн нөхрийг жүжигчин болоогүй байнадаа гэмээр санагдлаа.. Дүр төрх нь сайхан боловч дуу нь бишээ .. Үхэхдээ харин сайхан үхсээн үхсэн.
Аа тэгээд нөгөө алдарт Ахай хатанд тоголсон Батцэцэг миссийн тоглолт...Киног алсан гэхэд болно. Инээгээд л байхын инээгээд л байхын .. Ахай хатныг Цэвээнравдан хулгайлаад одоход Ану араас нь довтолгоно.. Тэгэхэд бараг баярлаад ч байгаамуу бололтой явж байналээ.. Галданд дургүй байсан Цэвээнравдангийн тагнуул байсан ч юмуудаа гэмээр ч хар өөрийн эрхтэй төрсөн. Ахай хатны дүрд тоглох гэж байсан залуу жүжигчин Дөлгөөн илүү байх болвуу гэж бодсон .. Яг инээмсэглэлтэй нь тохирсон хэсэг нь анхны зураг болох хээр зураг зураад сууж байхад Цэвээнравдан ирж уулздаг хэсэг нь байлаа.. 16тай охины айлгүй төрх мөн байна.. Тэрийг сайн гаргаад бусдыг нь болохоор тэр сайхан төрхөөрөө амь эрсэдсэн аюултай зүйлд ч инээмсэглэсээр л явна билээ .

Илүүц санагдсан хэсэг:::
Хатны амь хамгаалагч баатруудыг ерөөсөө танилцуулаагүй гаргаагүй мөртлөө үхэхэд нь нэг бүрчлэн танилцуулаад ч байгаамшиг гаргаж байгаа нь жаахан сонин санагдлаа.. Өөө энэ үхчихлээшт.. гэж хэлэх гэхийн аргагүй болж байгаам..
Мандарвааг алуулсан гэдгийг нь дуулаад шууд өөрөө ганцаараа дайсанруу очоод үхчихдэг тэр мөн эргүү толгой яа... Шүдээ зуугаад цэрэг алхаад дайржийсан бол яаая гэхсэн ..
Их хатан Ану болон бага Хатан Ахай нарын золгодог хэсэг .. Энэ их хуурамч санагдсан .. Энэ золголт дээр үед арай өөр байсан юм байнадаа гэж би сүүлийн үед ойлгоод байгаа .. Миний ойлгосноор бол ах хүн нь суудаг .. харин дүү нь сөхөрч золгодог.. Өөрөөр хэлбэл дүүгийн толгой ах хүмүүний толгойноос дор байдаг байх гэж би таамаглаад байгаа .. Золголт нь ч өөр .. яг сайн мэдэхгүй байж том том ярих тусгүй учир энгээд орхий.
Мандарваагийн үхэл... Яахуу жаахан хүүхэд аварч байгаад үхжийгаа байдлаар зөөлрүүлсэн боловч бас л утгагүй үхэл... өөрөө гүйж очоод үхчихдэг..Эсвэл би тийм аминдаа хайртайд байнуу бөө мэд ...


Чимэгтэй санагдсан зүйлс:::
Галдан нутаг орноо нилээн тэлээд дайнаас эргэж ирэхдээ Ану дээрэ очихгүй самарканд хүүхнийг өвөртөлнө.. Энэ хэсэгт хүүхэд нь өвдөөд Ану дээр орж ирдэг нь эцгийн бузар хүүхдэд гэдэг үгийг сануулна.. Энэ хэсэг их таалагдлаа..
Нэг жижигхэн хүү дайснуудын эсрэг байлдаад бөмбөгөнд оногдож үхэх нь тулахад Галдангийн баатар түүний зүрхрүү хутга шааж " Чи эр хүн " гэдгийг нь хэлээд үхүүлнэ.. Үхэхдээ гаргасан царай бол үнэхээр гайхалтай.. Уйлахаа шахсан .. Хамт үхэж байлаа шүүдээ..
Цэвээнравдангийн  дүүтэйгээ уулздаг хэсэг .. Тэр мориндээр хайнга давхиж байгаа хэсэг ямар гайхамшигтай бэ..
Аа тээн ... тэр манжийн хааны өмсөж зүүж байгаа хувцас хэрэглэл бас тэгээд ордон энэтэр үнэхээр гоё гаргаж чадсан байна

Дүгнэлт:::
Ану хатан бол эршүүд үзэсгэлэнт хатан байсын байна.. Даанч нөхрийгөө дайснууд урвагч нараас нь хамгаалж чадаагүй гэдэг нь онцгүй байлаа .. Хажууд нь сууж байгаа хатан хүн байна .. ойлгоуулаад ухааруулаад өгчихөж болсонгүй юу айн  гэж хэлмээр санагдсан .. Сүүлчийн тулаандаа бугатай багтай морио унаад дайрах тэр агшинд л тэсэр ч дэлбэртч байгаа тэр сэтгэлийг харуулж байна..
Түүхэн дээр Ану хатныг Галдангаа оргуулаад өөрөө дайны талбарт үлдэж хурууны үеээ мултартал сум харвасан гэж яриа байдаг гэсэн . Тэр харвааг сайн харуулдаг байжуудээ.. Магадгүй сайхан чимэг болох байждээ тиймүү..
Манай Монголчуудыг хооронд нь хагаруулдаг хятадуудын үр удам одоо ч байгаа шүү гэдгийг бас харууллаа..
Галдан бошигт хааныг би нээх мэддэггүй байсан .. Их том газар нутагтай байж.. Тэгээд л түүх нь их томруун үлдсэн юм байна.

Талархал:::
Ийм сайхан кино бүтээсэн уран бүтээлчдээ баярлалаа...
Ийм сайхан бүтээлээр сэтгэл баясгасан та бүхэндээ талархлаа ..
Үзээгүй нь үзэж Монголын кино урлагтаа хувь нэмрээ орууляа

Нэмэлт::::
Би сая бодож байлаа .. Цэвээнравдан Ахай хатныг булаагаад дутааж явахад араас нь Ану хатан нэхдэг... Тэр үед Цэвээнравдангийн дүү Сономравдан үлдээд тулалдана ..
Үхэхийн өмнө Сономравдан хэлэхдээ::: Намайг биш юм аа гэхэд ахыг минь тэнгэр ивээсэн байлгүй дээ гэж хэлэхэд Ану хатан харваж ална.
Цэвээнравдан  Манжийн тусламжтайгаар Галдан бошигт хаанаас хаан ширээг нь булааж аваад  30-аад жил хаан ширээнд суусан юм билээ .
Дээрх хэлсэн үгээр тус кинон дээр Цэвээнравданг хаан болсон гэдгийг харуулсан бизээ..
http://delgermaash.blogspot.com/2013/02/blog-post_27.html 

 MS:  Ер нь их л дажгүй болсон бололтой догоо..Гэхдээ л үзэх хүсэл төрөхгүй юм. За би ч яахав..Кино урлагийн мэргэжилтэн, үзэгчид үнэлэлт дүгнэлтээ хэлнэ биз ээ. 
Бидэнтэй хамт байгаарай.

DOUGIE STYLE

 Dougie гэх hip hop бүжгийн төрөл нь анх Техасын Даллас хотоос гаралтай бөгөөд тэндхийн 1980аад оны рэппер Doug E-ийн хийсэн хөдөлгөөнүүдээс үүсэлтэй юм байна. Минйи мэдэхийн л teach me how to dougie мөн BX дуулсан бүгдээрээ догги хийе гэдэг дуунууд байдагаа. Энэ урсгалын бүжгинд зориулсан дуунууд бусад бүжгийн төрлөөсөө илүү юм уу даа..

  

2007 онд Далласын рэппер Lil Wil -ийн "My Dougie" дуу хит болсоноор энэ бүжгийн төрлийг дэлгэрэх, олонд танигдах эхлэл нь тавигдсан бөгөөд Өмнөд Техаст сурч байсан Өмнөд Калифорны нэгэн залуу нутагтаа очоод ирээдүйн Cali Swag Distric хамтлагийн гишүүнд тус бүжгийг зааж өгсөн байдаг. Ингээд 2009 оны зун Cali Swag District-ынхан бидний сайн мэдэх " teach me how to dougie" хэмээх дуугаа бичүүлэн, видео бичлэг хийсэн нь youtube-д  тархан олон нийтийг байлдан дагуулсан байна. Тус хамтлагийн рэппер Smoove хэлэхдээ " Dougie бүжигийн стильд ямар нэг баригдсан хөдөлгөөн байхгүй..хүн болгон өөрийнхөөрөө хийдэг..өөрийн хүсч байгаараараа хийцгээдэг.." гэжээ.
Одоогоор маш олон олны танил хүмүүс болох спортынхон, урлагийнхан ( Nate Robinson, Jhon Wall, Wolf Blitzer, Michelle Obama , Chris Brown, Henri Lansbury, Reggie Bush), дуучид, улс төрч гээд олон хүмүүс бүжиглэсэн байдаг байна. 
Тус бүжгийн төрөл нь улам өргөжиж дотроо Jerkin, popping гэсэн урсгалуудыг холин дэлгэрсээр байна. 
Монголчууд ч мөн юугаараа тутах вэ дээ. Бас нилээн сонирхон бүжиглэж байгаагаас зарим нэгийнх нь бичлэгийг орууллаа.  



   Эх сурвалж: 
www.en.wikipedia.org
www.youtube.com

Бэлтгэсэн: 
Mongol Style админ BA

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨНД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН БАЙГУУЛЛАГУУД

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр  хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсан. 
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанаас хойш 14 хоногийн дараа буюу 2013 оны гуравдугаар сарын 4-18-ны  10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар авсан. Энэхүү ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцууллаа. Төсөл нээснээс хойш 10 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д заасан байна.
Төсөлд оролцогчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
·    Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
·    Аж ахуйн нэгж байгууллагын чадавхийг харуулах сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
·         Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
·         Төслийг хэрэгжүүлж чадах техник, технологийн чадавхийг илэрхийлэх мэдээлэл
·         Техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө
·         Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж түр суурьшуулах байртай байх (шаардлагатай тохиолдолд) гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

Жич: Дахин төлөвлөлтөд орсон байршлуудыг болон төсөл хэрэгжүүлэхээр материалаа ирүүлсэн компаниудыг хүснэгтээр танилцуулая



Компаниудын санал өгсөн 12багцын байршлын байдал :


Эх сурвалж: www.times.mn

 НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг нийт аж ахуйн нэгжид нээлттэйгээр хүргүүлсэн билээ.

Сонгон шалгаруулалтаар шалгарсан компаниуд цаашид төслөө хэрхэн хэрэгжүүлэх талаар Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягаас тодрууллаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудыг ямар шалгуураар шалгаруулсан бэ?
-Урилгын дагуу заасан хугацаанд 32 аж ахуйн нэгжийн 52 саналыг хүлээн авч, 10 хоногийн хугацаанд эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг хийж 18 компанийн 30 саналыг шалгаруулсан юм. Төсөл хэрэгжүүлэгч компаниудыг шалгаруулахдаа нэн түрүүнд тухайн компанийн ажлын туршлага, санхүүгийн чадамж, тухайн төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гол шалгуур болгосон. Эхний ээлжинд энэ шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүд шалгараад байна.

-Эцсийн сонгон шалгаруулалт хэзээ, хэрхэн хийгдэх вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог чухалчлан үзэж байгаа учраас эцсийн шалгаруулалтыг дахин төлөвлөлтөд орсон нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд хийх юм. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэхээр шалгараад байгаа 18 компани, тухайн бүсийн оршин суугчдад мэдээлэл, танилцуулга хийнэ.

Үүний дараа тухайн компаниудаас иргэд сонголтоо хийж, саналаа өгнө. Ерөнхийдөө жижиг хэмжээний сонгууль болно гэсэн үг. Ингээд тодорхой хугацаанд санал авч, эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрс тодорно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэзээ эхлэх боломжтой вэ. Иргэдийн хүлээх үүрэг бас бий болов уу?
-Иргэдийн ихэнх саналыг авсан компани 30 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй өмчлөгч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээг байгуулах ёстой. Энэ гурвалсан гэрээг нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, иргэн, төсөл хэрэгжүүлэгч компани хамтарч байгуулна. Гэрээний дагуу иргэн төсөл хэрэгжих ажлыг цалгардуулахгүйн тулд дахин төлөвлөлтийн талаар маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гэрээнээсээ эргэж буцахгүй байх нь ажлын том дэмжлэг болох юм.

-Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид нийслэлээс ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ. Нэг аж ахуйн нэгжид ойролцоогоор хэчнээн га газар ногдож байна вэ?
-Төсөл хэрэгжүүлэх газар нутгийн хувьд өөрсдийн сонгосон багцийг 130 га, 235 га-аар хэд хэдэн блок болгон хуваасан байгаа. Үүнийг дахин хувааж нэг аж ахуйн нэгжид 10-20 га ногдож байна. Нийслэлийн зүгээс журмын дагуу тухайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид дэд бүтэц, нийгмийн байгууламж барих асуудлыг шийдвэрлэж өгнө.

Ж.Отгон 


MS:  ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМ-ыг эндээс уншаарай. Гол нь дүрэм журам шүү дээ.
Бидэнтэй хамт байгаарай.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

MS: Гэр хорооллыг дахин төлөвлөх журам батлагдасаны дагуу гэр хорооллыг дахин шинэчлэн төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагаанд оролцох төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэдийн хоорондын хамаарал, уялдаа холбоо, үүрэг, хариуцлага, хамтын ажиллагаа явагдах юм. Тиймээс иргэд ялангуяа гэр хорооллын иргэд тус журмыг сайн мэдэж байх хэрэгтэй юм. Манайхан мэдлэг, мэдээлэл тутмагаасаа болоод алддаг хүмүүс шүү дээ...Хэдэн юм мэддэг нөхдүүд нь бусаддаа хэлдэггүй..Хэлэхгүй байх нь ч зарим хүмүүст ашигтай байдаг ч тал бий байх. За тэгээд өөрөө мэдсэн бол бусаддаа бас тараагаарай. Ямар нэг хов живийг share хийж байснаас дээр л дээ тэ ;0)

Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31  дугаар тогтоолын  хавсралт

 
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмын зорилго нь гэр хорооллындахин төлөвлөлтөнд оролцох иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын эрх, үүрэг, тэдгээрийн хоорондын харилцаа, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 1.2.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмыг баримтлан иргэд, олон нийтийн оролцоог хангаж, нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ.

 1.3.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно.

1.3.1.”Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагааг;

 1.3.2.’’Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл’’ гэж /цаашид “төсөл” гэх/ энэ журмын 1.3.1-д заасан үйл ажиллагаанд зориулж боловсруулсан баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажлыг;

 1.3.3.’’Сонгосон талбай” гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг.

 1.4.Дахин төлөвлөлтийн талбайд төрийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөр энэ журамд нийцсэн байна.


                                    ХОЁР. ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО
 

2.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг батлах бөгөөд хороо нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.


2.1.1.төслийг хэрэгжүүлэх явцад гарах аливаа асуудлыг шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, дүгнэлт, тэмдэглэл гаргах, чиглэл, үүрэг даалгавар өгөх;


2.1.2.төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг судлан шийдвэрлүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийн ажиллах нөхцөлийг хангах;


2.1.3.сонгосон талбайд улс, нийслэлийн төсвөөр хэрэгжих ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргах;


2.1.4.газар, үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнэлгээг тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
 

2.1.5.сонгогдсон төсөл хэрэгжүүлэгчтэй хийх гурван талт гэрээний загвар батлах;


2.1.6.төсөл хэрэгжих баталгааг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

 2.1.7.төслийн явцад хяналт тавих, үр дүнг үнэлэх;

 2.1.8.төслийн хэрэгжилтийн явцын талаар олон нийтэд тухай бүр мэдээлэл өгөх;

 2.1.9.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд дахин төлөвлөлтийн төслийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий Төслийн нэгжийг байгуулж, арга зүйн удирдлагаар хангах.

 
ГУРАВ. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1.Нийслэлийн Засаг даргаас санаачилсан төсөл хэрэгжих талбайн байршил, хэмжээг тогтоох асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж батална.

3.2.Төсөлд зөвхөн тухайн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч оролцоно.

3.3.Сонгосон талбайд бүхэлд нь буюу хэсэгчлэн төсөл хэрэгжүүлж болно.

3.4.Иргэн, хуулийн этгээд төсөл хэрэгжүүлэх санаачлагыг төслийн Удирдах хороонд гаргана.

3.5.Төслийн Удирдах хорооноос дэмжигдсэн санаачлагыг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
3.6.Иргэд, оршин суугчдаас төсөл санаачилсан тохиолдолд өөрсдийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх зорилгоор Иргэдийн төлөөллийн байгууллага байгуулж болох бөгөөд уг байгууллага нь төсөл хэрэгжиж эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулна.

 3.7.Төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ.

3.8.Сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлыг зөвхөн нийслэлийн Засаг даргын шийдвэрээр эрх авсан төсөл хэрэгжүүлэгч зохион байгуулах бөгөөд бусад этгээд оролцохыг хориглоно.

3.9.Гурван талт гэрээг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай байгуулна.

 3.10.Гурван талт гэрээ байгуулаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт газар, үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнэлгээнээс илүүгүй үнээр нөхөх олговор олгож, газрыг чөлөөлнө.

 3.11.Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй.

3.12.Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ.

3.13.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусад эх үүсвэрээс бүрдэж болно. Төсөлд шаардагдах хөрөнгийн тавиас дээш хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлсэн тохиолдолд энэ журмын 3.12-д заагдсан ажлыг гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас төсвийн баталгааг гаргаж өгнө.

3.14.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 2.1.3-д заасан улс, нийслэлийн төсвөөр сонгосон талбайд хийгдэх ажлыг иж бүрнээр нь буюу хэсэгчилэн хийж гүйцэтгэнэ.

3.15.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

3.16.Төсөл хэрэгжих хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчийг өөрчлөхгүй байх баталгааг Нийслэлийн Засаг дарга гаргана.

3.17.Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, арга хэмжээг Засгийн газрын болон төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухайн жилийн зорилт болон улс, нийслэлийн төсөвт тусгана.

 ДӨРӨВ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 4.1.Нийслэлийн Засаг дарга нь Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/-ийг байгуулна.

 4.2 Төслөөр хэрэгжүүлэх ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг дарга батална.

4.3.Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсны дараа тогтоосон байршилд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн саналыг хүлээн авах урилгыг ажлын хэсэг олон нийтэд мэдээлж, 14 хоногийн дотор хүлээн авч, нээнэ.

4.4.Санал хүлээн авах урилгад дараахь зүйлийг тусгасан байна:

4.4.1.Хэрэгжүүлэх ажлын товч агуулга, ажлын даалгавар;

4.4.2.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан загвар төсөл, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо;

4.4.3.Төслийг хэрэгжүүлэгч этгээдэд тавигдах шаардлага:

4.4.3.1.Ерөнхий /туршлага/;

4.4.3.2.Санхүүгийн чадавхитай байх;

4.4.3.3.Техникийн чадавхитай байх;

4.4.3.4.Нүүлгэн шилжүүлэх байртай байх; /шаардлагатай тохиолдолд/

4.4.3.5.Бусад

4.4.4.Төсөл хэрэгжүүлэх хугацаа;

4.4.5.Санал хүлээн авах, нээх хугацаа;

4.4.6.Саналыг хүлээн авах газрын тодорхой хаяг,  харилцах утасны дугаар;

 4.5.Төсөл хэрэгжүүлэх газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах урилгад тусгана.

4.6.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд нь саналыг битүүмжилж Ажлын хэсэгт ирүүлнэ.
4.7.Ажлын хэсэг нь ирүүлсэн саналыг тэмдэглэл үйлдэн хүлээн авна.
4.8.Ажлын хэсэг нь шалгаруулалтыг нээлттэй зарчмаар явуулж, ирүүлсэн саналыг нээхдээ төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийг заавал байлцуулна

4.9.Ажлын хэсэг нь ирүүлсэн санал тус бүрт үнэлгээ өгч дүгнэлт гаргана.

4.10.Ажлын хэсэг нь дүгнэлтдээ дараах зүйлийг тусгана.
4.10.1.Шалгуур үзүүлэлт бүрээр ирүүлсэн санал тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ;

4.10.2.Санал тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо;

4.10.3.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ерөнхий ба туршлагын чадавхийн үнэлгээ;

4.10.4.Ажлын хэсгийн нэмэлт санал.

4.11.Ажлын хэсгийн гишүүд нь саналыг тус тусдаа үнэлж, нэгдсэн үнэлгээг санал тус бүрээр гаргана.
4.12.Ажлын хэсгийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурсан байна.

4.13.Ажлын хэсэг нь ирүүлсэн саналыг үнэлж, шаардлага хангасан төсөл хэрэгжүүлэгчдийг шалгаруулсан дүгнэлт гарган, сонгогдсон талбайн газар, үл хөдлөх хөрөнгө  өмчлөгч, эзэмшигч, ашиглагчад төслийн танилцуулга хийх ажлыг 7 хоногт багтаан танилцуулах ажлыг зохион байгуулна.

4.14.Төслийн танилцуулгын үр дүнд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан этгээдийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, гэрээ хийх эрхийг 30 хоногийн хугацаатай олгоно.

4.15.Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсаныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолвол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, Нийслэлийн Засаг даргад танилцуулна.

4.16.Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан этгээдэд гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрх олгоно.

4.17. Нийслэлийн Засаг дарга нь Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин шалгаруулалт явуулах шийдвэрийг гаргана.

4.18.Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөгчдийн Хурал эсхүл түүний чөлөөт цагт Тэргүүлэгчдэд өргөн барьж, батлуулна.

4.19.Төсөл хэрэгжүүлэх талбай дахь газар болон үл хөдлөх хөрөнгө  өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэгийг авч чадаагүй тохиолдолд шалгаруулалтыг дахин зарлана.

ТАВ. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД

 

5.1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох ажлыг эрхлэн зохион байгуулна.

5.2.Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй газарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийх санаачлага гаргасан бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд  тодотгол хийх ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцна.

5.3.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг хууль ёсны газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад танилцуулах, тэдний саналыг судлах ажлыг Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хариуцан гүйцэтгэнэ.

5.4.Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар нь төслийн Удирдах хорооны ажлын албаны үүргийг гүйцэтгэж, төслийн хэрэгжилтийг хагас жил тутам үнэлж, тайланг гаргана.

5.5.Сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, түрээслэх, барьцаалах зэргийг түдгэлзүүлэх, түр зогсоох асуудлыг Гэр хорооллын хөгжлийн газар нь эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

5.6.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

ЗУРГАА.БУСАД
6.1.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.  

6.2.Энэ журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


MS's admin BA: Хэр сайн журам болсоныг цаг хугацаа л харуулна даа. Ууг нь миний бодлоор 4,5жилийн өмнөөс яригдсан жишиг гэр хороололын төслийг хэрэгжүүлчихсэн, дээрээс нь төр захиргааны байгууллага нь хариуцаад нэг хэсэг гэр хорооллын газрыг сонгон гэр хорооллын дахин төлөвлөлтийн стандарт, норм дүрмэнд нийцсэн загвар хороололыг байгуулчихаад бодит практик дээр олж авсан туршлагадаа тулгуурлан дүрэм журмыг баталсан бол зүгээр байх байсан юм шиг..Гэнт ухаарсан хүмүүс шиг хэтэрхий оройхон гарч ширүүхэн дайрч байгаа санагдаад л байна. Одоо тэгээд хэрэгжих дээрээ тэр хувийн компаниуддаа сайн л хяналт тавиж, иргэддээ сайтар танилцуулга сурталчилгааг нь хийж өгөхгүй бол юугаа ч мэдэхгүй нөхдүүдэд барилгын компаниуд юу ч гэж яриад зөвшөөрүүлчих юм байгаан...Дараа нь нөгөө хадгаламж зээлийн хоршоо шиг баахан иргэд хохироод байр ч үгүй газар ч үгүй, байр нь байлаа ч ингэж тэгж мунхруулж байгаад зөвшөөрүүлчихсэн, хямд авчлаа, байр нь баригдаж дуусдаггүй, ийм тийм чанар муутай байраа шахлаа гэх мэт хэл ам дэгдэх вий дээ. Тэгээд ямар нэг асуудал хохирол гарлаа гэхэд төр засгаас л барагдуулахыг шаардаж таарна. Нөгөө л бидний халааснаас гарсан хэдэн бор төсвийн мөнгө нь тэрэнд зарцуулагдах хэрэг гарах вий гэж жоохон эмээгээд л байна шүү үнэндээ...За за амны билгээс ашдын билэг гэж түй түй кк..
Эцсийн эцэст ямар ч дүрэм журам гарсан гэр хорооллын иргэдийн маань мэдлэг, мэдээлэл,  хоорондын нэгдэл, хамтын шийдвэр, санал сэтгэгдлээ хоорондоо солилцон хамтаараа лаг байж өөрсдийн зүгээс чадлаараа хяналтаа сайн тавьж чадна гэмээн бүх зүйл сайн сайхнаар төгсөх бөлгөө...Бэтгий л хүний юм шиг тэгээд хаячихаарай..Нэг нэгэндээ найдсан шигээ хаячихвал тэгээд манай төрийн албныхан, хувийн компаниуд чинь хүний юманд тэгж сэтгэлээрээ хандана гэж бараг байхгүй шүү дээ..Магадгүй нийлээд мэргэжлийн зөвлөх, хяналт тавих инженер, хот төлөвлөлтийн болон орон зай төлөвлөлтийн архитектор, барилгын төсөв тооцооны гээд мэрэгжлийн хэдэн инженер хөлслөн эсвэл нэг мэрэгжлийн компанид хандан хөндлөнгийн хяналт тавиулаад, давхар зөвөлгөө аваад явахад гэмгүй дээ..Олон айл дундаасаа зардлыг нь гаргах юм чинь энэ мэт мэрэгжлийн хүмүүсийн хөндлөнгийн хяналтын мөнгийг дороо л гаргах биз...Бүр танай хэсэг газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон гэж мэдэгдэгдэн төсөл хэрэгжүүлэх хувийн компаниуд сонгогдож эхлэхээс өмнө л хоорондоо нийлээд мэргэжилийн хүмүүст хандвал тухайн компаниудын шинэчилсэн ерөнхий төлөвлөлт, барилгын норм дүрэмд нийцсэн эсэх, санал болгож буй барилгын төлөвлөлт, үнэ ханш гээд шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг  мэргэжлийн хүний дүгнэлт, зөвөлгөөнөөс авах боломжтой болох бөгөөд энэ нь эрсдэлийг нилээдгүй багасгах талтай.
За нөхдүүдэд амжилт...

Бэлтгэсэн: Mongol style's amdin BA.
Бидэнтэй хамт байгаарай


МОНГОЛ ХҮҮХЭЛДЭЙН АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН

Wednesday, April 3, 2013

“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол: Хүүхэлдэй бол хүний сэтгэлгээний урлаг

"Монголын хүүхэлдэйн зураачид"-ын холбооны тэргүүн, зураач Д.Доржхоролын 2012 оны 8-р сард гаргасан бие даасан үзэсгэлэн нь монголын хүүхэлдэйн урлагийн анхны үзэсгэлэн болсон байна.
Уг үзэсгэлэнг түүний багш болох МУГЗ Ц.Мөнхжин нээж үг хэлсэн бөгөөд энэхүү үзэсгэлэнд түүний бүтээсэн олон үндэстэн ястаны хувцас өмсгөсөн хүүхэлдэйнүүд олны харааг булааж байв. 

Мөн эртний хаад, хатдын өмсгөлүүд, цамын хувцастай гайхамшигт хүүхэлдэй, бурхадын баг, баримал гээд түүний бүтээсэн бүтээлүүд өвөрмөц, түүх ёс заншлыг харуулсан нь онцлог байв. Үүн дотроос бүтээл дотроос цэвэр мөнгөөр урласан хос хоёр хүүхэлдэй онцгой харагдав. 










Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

-Та хүүхэлдэйн урлагтай ажил амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ?
- Би 1976 онд Дүрслэх урлагийн сургуулийн анхны хүүхэлдэй сувинерийн ангид элсэн орж байлаа. 1980 онд модон урлалын тасагт хүүхэлдэйн тасаг шинээр нээгдсан. Тэнд хүүхэлдэйн чимэглэх зураачаар ажиллаж байгаад 1996 онд “Мондолл” ХХК байгуулсан. Тэр маань 2001 оноос хойш “Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо” болсон түүхтэй. Хүүхэлдэй урлаад 34 жил болж байна.
-Өнөөдөр нээж буй “Монгол хүүхэлдэйн хаант улс” үзэсгэлэнгийнхээ тухай сонирхуулаач?
-Монголд анхны хүүхэлдэйн бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Учир нь хүүхэлдэй хийхэд маш их цаг ордог. Мөн хуримтлагдаж цугларна гэж байдаггүй. Тиймээс жил бүр урлаачид үзэсгэлэнгээ гаргаж амждаггүй. Миний хувьд он гараад хүүхэлдэйн үзэсгэлэнгээ гаргая зорьсон. Зорилгодоо хүрчихлээ.  
-Хүүхэлдэйн урлагтай анх хэрхэн холбогдож байв. Тэр түүх бас их сонин байх болов уу?
-Хувь заяа юм байлгүй дээ. Дүрслэх урлагийн сургуульд 8-р анги төгссөн хүүхдүүдийг конкурсээр шалгаж авдаг байхад шалгалтыг нь өгөөд тэнцсэн. Тэр үед Хүүхэлдэй сувинерийн анги гэж нээгдэж байлаа. Нэр нь их сонин содон гоё санагдаад орохоор шийдсэн. Бидэнд хүүхэлдэй хэрхэн урлах талаар орос багш Серёган болон манай урлангийн багш Я.Туяа нар зааж байлаа.
-Өнөөдрийн нээж буй үзэсгэлэндээ та ойролцоогоор хэчнээн уран бүтээлээ дэлгээд байна вэ?
-Ойролцоогоор 70-аад бүтээл байгаа.
-Хүүхэлдэй бүр өөр өөрийн гэсэн онцлогтой юм?
-Худалдааны зориулалтаар хийвэл нэг ижил болохоос яг нарийвчлан хийж байгаа хүүхэлдэйнүүд адилхан болдоггүй. Нүүр амны будалт ч өөр өөр болдог. Хүүхэлдэй ямар болох нь хүний сэтгэлгээтэй их холбоотой. Өөдрөг сэтгэлтэй өдөр будсан хүүхэлдэй их хөөрхөн болно. Ууртай, сэтгэл тавгүй үед хийхэд ууртай царайтай болдог.
-Нэг хүүхэлдэй о
йролцоогоор хэдий хэр хугацаанд бүтдэг вэ?
-Ажиллагаанаасаа шалтгаалдаг. Сувинер хийхэд 7 хоног болдог. Ажиллагаа ихтэй хүүхэлдэй мэдээж цаг их зарцуулна. Жил гэж л ярина.
-Улс болгон өөр өөрсдийн гэсэн хүүхэлдэйн урлагтай байдаг. Манай монгол хүүхэлдэйн бусдаас ялгарах гол онцлог?
-Улс болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Манайх яг үндэстнийхээ л онцлогийг харуулдаг. Мөн хүүхэлдэй урлаачид яаж сэтгэнэв яг л тийм хүүхэлдэй бий болно.
-Та эх орноо төлөөлөн олон удаа гадаадын тэмцээнүүдэд оролцож байсан. Хамгийн том амжилтаасаа дурдаач ?
-Японы хүүхэлдэйн үзэсгэлэнд 3-р байранд орж байсан. Мөн Германд болсон үзэсгэлэнд 2-р байранд шалгарч байсан.
-Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тухай сонирхмоор байна?
-2001 оноос хойш Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай холбоонд 40-өөд уран бүтээлч хүүхэлдэй урладаг.
Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Д.Төгс
 Эх сурвалж: 
Б.Бямба-очир / www.gogo.mn /
Г.Даша /www.art.news.mn/
Д.Төгс   / www.news.zindaa.mn /
Бэлтгэсэн: Mongol style admin
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman