"Цэвэр ой" хөтөлбөр
Огноо: 2012 он 02 сарын 08 |
Шинэ
оны эхээр буюу 1-р сарын 6-9нд аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын
Газраас “Хэнтийн Мэдээ” сонин, “Хэнтий” Радио телевизтэй хамтран “Цэвэр
ой” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар Батширээт, Биндэр
сумдын ойн анги, нөхөрлөлүүдтэй газар дээр нь уулзан, үйл ажиллагааг нь
шалган сурвалжлага, нэвтрүүлэг бэлдэхээр ажилласан юм. “Цэвэр ой”
хөтөлбөр нь “Ойн цэвэрлэгээний огтлолт явуулах журам”, “Ойн санд
цэвэрлэгээ хийх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2011
оны тушаалыг хэрэгжүүлэхээр батлагдаж, одоогоор Монгол улсын арван ойн
аж ахуйн нэгж, ангийг хамран хэрэгжиж байна. Манай орны нийт газар
нутгийн 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг, түүнээс 70 хувь нь хөгширч,
эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж хомс байдаг ажээ. Хортон шавж,
түймэр, хүчтэй салхинд өртөн амьдрах чадваргүй унасан унанги мод, хатаж
хуурайшсан өгөр модыг цэвэрлэж, ойн цэвэр орчинд сөрөг нөлөө үзүүлэхийг
зогсоох зорилгоор ойн сан бүхий суманд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа
юм байна. Нөгөөтэйгүүр хөтөлбөрт хамрагдсан ойн нөхөрлөлүүд чавадхижах,
амжиргаагаа дээшлүүлэх, тодорхой хэмжээний орлого, ажлын байрыг бий
болгох нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Батширээт сумын хувьд 701.8 мянган га нутаг дэвсгэртэй ба ой 80
гаруй хувийг /593000 га талбай/ ойн сан эзэлдэг. Суманд 2005 оноос хойш
нийтдээ 18 нөхөрлөл байгуулагдан 193 мянган га нутаг дэвсгэрийг
гэрээгээр эзэмшин, үндсэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. 2011
онд “Цэвэр ой” хөтөлбөрийн хүрээнд 8 нөхөрлөл 60 гаруй га талбайд
арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, нэг нөхөрлөл дунджаар 20-30 куб
мод, нийтдээ 210 метр куб мод бэлтгэж, ашиглан борлуулсан байна.
Батширээт сумын цэгээн нөхөрлөл. Арчилгааны огтлолт хийсэн талбай дээрээ
Бидний ажилласан анхны газар бол тус сумын Цэгээн нөхөрлөл байлаа.
Долоон га газар арчилгааны огтлолт хийж, 30.1 кубметр мод цэвэрлэгээнд
гаргаж, аймгийн болон өөрсдийн хэрэгцээнд борлуулж ашигласан тухайгаа
бидэнд нөхөрлөлийн гишүүд танилцуулсан юм.Сумын ойн ангийн дарга
Л.Энхтүвшин: “Нөхөрлөлүүд арчилгааны огтлолт хийснээр нөхөн сэргээлтийн
хувьд бусад модныхоо ургалтанд нь саад болж буй моднуудыг цэвэрлэж,
цэвэр ой бүрэлдэх нөхцлийг бий болгож байна. Цэгээн нөхөрлөлийн хувьд
ургалтанд саад болсон хуурай, хатаж өгөршсөн, гэмтсэн унанги модондоо
цэвэрлэгээний огтлолт хийж ойгоо цэвэрлэхийн хажуугаар өөрсөддөө бага ч
гэсэн орлого олж байгаа гэж хэлж болно. Манай суманд үндсэн ашиглалтын
огтлолтоор 2500 куб метр мод ирдэг, түүнээс 2 мэргэжлийн байгууллага
огтлолт хийж, банз мод гарган ард иргэдийн хэрэглээнд зориулж бэлтгэн
өгч байгаа.
Ер нь нөхөрлөлүүд байгуулагдсанаар ой эзэнтэй болсон.Ойг хамгаалах
ажиллагаа, арчилалт, цэвэрлэгээ, аливаа гамшигаас сэргийлэх байдлаас
үзэхэд тухайн нутагт оршин байгаа ойг цаашид нөхөрлөлүүдгүйгээр
төсөөлөхийн аргагүй болжээ гэдгийг хэлмээр байна”гэлээ. Батширээт сумын
нөхөрлөлүүд нь хөтөлбөрт хамрагдсанаар ойг цэвэрлэх, нөхөн сэргээх
ажлуудыг хийхээс гадна, цэвэрлэгээнээс гарсан модыг түлшинд хэрэглэх
зорилгоор борлуулж гишүүн бүртээ тодорхой орлого хуримтлуулж байна.
Түүнчлэн цэвэрлэгээний модыг зүсэж шургааг, банз гарган, амьдрах
сууцнаасаа авахуулаад хашаа, хайс барих зэрэг ар гэрийн, аминыхаа
хэрэгцээндээ хүртэл ашигладаг ажээ. Бид хөтөлбөр хэр ашигтай, ач
холбогдолтой хэрэгжиж байгаа эсэх талаар тус сумын Засаг дарга Д.Болдоос
тодруулсан юм. Тэрбээр “Нэг үед байгаль хамгаалагч ганцаараа, байгаль
орчны улсын байцаагч дангаараа ажилладаг байх үед ойн хулгайн мод,
самар, хориотой ан зэргээс авахуулаад маш хүндрэлтэй тулгардаг байсан.
Хулгайн талаар мэдээлэл аваад очиход хоцрох, өөдөөс нь эсэргүүцэх гэх
мэтийн үйлдлүүд бишгүй гарна. Мөн суманд 2007, 2008 онд гарсан
түймрүүдээр хуш модны нөөц газрууд нэлээд шатсан байгаа. Хушны модны
үндэс газрын дээр байрладгаараа түймэрт өртөмтгий амархан унадаг.
Өнгөрсөн 3 жилийн хувьд аймгийн ОБГ-тай хамтран хавар намрын
хуурайшилттай үед 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлгийг мөн
нөхөрлөлүүдтэйгээ хамтран шуурхай ажиллуулснаар түймэр элдэв хорт үйл
багасч, гарсан даруйд яаралтай ажиллаж байгаа. Ойг нөхөрлөлүүдэд
гэрээгээр эзэмшүүлснээр иргэдийн нөлөөлөл харьцангуй бага болсон. Одоо
бол манай сумын ойд байгаль хамгаалагч, улсын байцаагч нар маань хяналт
тавихаас гадна 18 нөхөрлөл, бүхэл бүтэн армийн гэж хэлж болохоор хяналт
тавигдаж байна. Өнгөрсөн жилийн хувьд “Цэвэр ой” төслийн хүрээнд ойд
арчилгаа цэвэрлэгээ хийгдэснээр 8 нөхөрлөл 200 гаруй куб метр модыг
бэлтгэж, өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулсан байгаа.Сумын төвийн
нөхөрлөлүүдийн хувьд нэгээс хоёр ядуу өрх байдаг. Тэдгээр өрхүүдэд ойн
арчилгаа,цэвэрлэгээний огтлолтоос борлуулж олсон орлого нь тодорхой
хэмжээгээр амьдралд нэмэр болж байгаа” хэмээн бидэнд санал бодлоо
илэрхийллээ.
Бид “Цэвэр ой” хөтөлбөр хэрэгжиж буй дараагийн сум болох Биндэр
сумын нөхөрлөлүүд, мэргэжилтнүүдтэй уулзсан юм.Туссум нь105 га талбайд
ойн цэвэрлэгээ, 80 га ойд арчилгааны огтлолт хийх эрх олгож, 14
нөхөрлөл, нэг ААН хамруулан тусгаарлалт хийлгэж ойг цэвэрлэх,
цэвэрлэгээнээс гарсан модыг түлшинд хэрэглэх зорилгоор түлшний модны
гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн байна.
Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөл цэвэрлэсэн талбай дээрээ. Зүүн гар талаас 2 дахь нь ахлагч Д.Өлзийбат
Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөл нь анх 2005 онд Байгаль
хамгаалах малчны бүлэг нэртэйгээр байгуулагдаж, 2007 онд “Дэлгэр Онон”
нэртэйгээр шинээр үйл ажиллагаагаа явуулан эхэлсэн байна. Биднийг очиход
аймгийн ХХҮХ-д 200 кубметр мод /арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар
огтолсон мод/гэрээгээр бэлтгэж өгч байлаа. Мөн Хутагт Өндөр шүтээн
ХХК-тай хамтран 400 кубметр мод нийлүүлж, өөрсдийн малынхаа ашиг шимийн
дээрээс байгалийнхаа тодорхой хэмжээний ашгийг хүртэж орлогын үүсвэртэй
болж байна.Түүнчлэн мөн сумын “Яргуй” нөхөрлөл сумынхаа хамгийн их
орлого олсон нөхөрлөлөөр шалгарсан байлаа.
“Яргуй” Нөхөрлөлийн танхим
|
Биндэр сумын “Дэлгэр Онон” нөхөрлөл цэвэрлэсэн талбай дээрээ. Зүүн гар талаас 2 дахь нь ахлагч Д.Өлзийбат
|
Биндэр суманд 19 ойн нөхөрлөл шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа,
5 нөхөрлөл, нийтдээ 24 ойн нөхөрлөл сумын Засаг даргатайгаа гэрээ
байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. 2011 онд энэ ойн нөхөрлөлүүд
“Цэвэр ой” хөтөлбөрийн хүрээнд 105 га газарт цэвэрлэгээний ажил хийсэн.
Арчилгааны огтлолтыг бас 80 га газарт хийж гүйцэтгэж байна. Үр боргоцой
бэлтгэх ажлыг бас хийж байна.Ойжуулалт ойн арга хэмжээний ажлаас
ойжуулалт байгалийг сэргээн ургамалжуулах ажлыг зарим нөхөрлөлүүд нь
хийж гүйцэтгэсэн. Иймэрхүү ажлуудыг байгаль хамгааллын салбарт манай
Сумын ойн нөхөрлөлүүд хийлээ. Бид сумын “Дэлгэр Онон”, “Яргуй”,
“Манхаадай” нөхөрлөлүүдтэй уулзсаны дараа “Биндэръяа” сум дундын ойн
ангийн инженер Г.Энхбатаас хөтөлбөр нөхөрлөлд ямар үр дүн өгч буй талаар
тодруулсан юм.
-Цэвэрлэгээний ач холбогдол нь юу вэ?
Монгол орны ой арчлалт хийгдээгүй, цэвэрлээгээ хийгдээгүй
байгалаараа ургасан ой юм. Өнөөдөр цэвэрлэлт хийгдсэнээр нэгдүгээрт
хортон, хортоны үүр болох унасан мод, өгөршсөн мод,хорхойд идэгдсэн
модыг ойгоос цэвэрлэж авч өгч байна. Хоёрдугаарт энэ ойн унанги гэдэг
чинь түймрийн гол өдөөгч болдог.Ер нь ойд ургах чадвараа алдсан
хуурайшиж хатсан модыг модлогоо алдахаас нь өмнө түлээний хэрэгцээнд
гаргаж өгч байна. Тийм болохоор энэ цэвэрлэгээ гэдэг нь ойдоо хийгдэж
байгаа нэг ёсны арчлалтын ажил байгаа юм. Тэгэхээр энэ нь нөхөрлөлүүдэд ч
ашигтай, ойдоо ч тустай гэсэн үг. Бид бол ерөөсөө ойгоос ургах
чадвартай модыг нь үлдээгээд ургах чадвараа алдсан унанги хожуул, гишүүг
нь л авч байгаа шүү дээ. Тийм болохоор ойгоо цэвэрлэж байгаа маш чухал
ажил гэж ойлгож болно.
-Ойн ангиас нөхөрлөлүүдэд чиглэсэн ямар ажил хийж байна вэ?
Манай Биндэр суман дахь ойн анги нь 1924 онд байгуулагдсан, Монгол
улсын ууган 4 ангийн ойн аж ахуйн нэг, Дадал Норовлин, Баян-Адарга,
Биндэрийг хариуцсан сум дундын ойн анги юм шүү дээ. Өнөөдрийг хүртэл
ойжуулалт, ойн арга хэмжээний ажлуудаа үргэлжлүүлэн явж байгаа. Манай
ойн анги нь 2009 онд сум дундын ойн анги болж зохион байгуулалт бүтцэдээ
өөрчлөлт орж байгуулагдсан юм. Үйл ажиллагаагаа явуулахдаа ойжуулалт,
мод үржүүлгийн ажлыг эрхэлдэг. Бид жилд 0.25 га-д мод үржүүлэх ажил, 60
га-д ойжуулатын ажил, 10 га-д байгалийн сэргээн ургуулах туслах ажлыг
гүйцэтгэдэг. Ойн нөхөрлөлүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгоход н ь
туслаж зааварчилгаа өгч, ойжуулалт ойн арга хэмжээний ажилд мэргэшүүлэх
ажлыг гардан зохион байгуулж орон нутагт хийж гүйцэтгэж байна даа.
-Нөхөрлүүдэд ойг гэрээгээр эзэмшүүлсэн нь ямар ач холбогдол өгч байна?
Нэлээд ач холбогдол өгч байна. Үүнд нэгдүгээрт хулгайн мод
бэлтгэлийн ажил ерөөсөө нөхөрлөлүүдийн эзэмшлийн газраас гарахаа больж
байна. Энэ бол нэг ёсны давуу шинж чанар. Өмнө нь ой гэрээгээр
эзэмшээгүй байхад нөхөрлөлүүд сумын төвийн ард иргэдтэйгээ ойруугаа орж
хууль бусаар мод бэлтгэдэг байсан. Энэ бол манай Биндэр сумын хувьд
таслан зогсоогдлоо. Ойг гэрээгээр эзэмшсэний бас нэг давуу тал бол
түймэр, ойн хортон гарахад урьдчилан сэргийлэх ажлыг сумын хэмжээнд ойн
нөхөрлөлүүд маш сайн хийж байна. Тухайлбал эзэмшлийн ойд нь хортон
байлаа гэхэд нөхөрлөлүүд дээж авч шинжилгээнд явуулж өгөөч гэж байгаль
орчны улсын байцаагчдаа буюу мэргэжлийн байгуулагад хандаж
байна.Тэгэхлээр нөхөрлөлүүд үндсэндээ ойн тандалт судалгааны ажлуудыг
мэргэжлийн хүмүүсээр заалган хийж сурч байна. Үүнээс дүгнэхэд ой бол
үндсэндээ бүрэн хамгаалалтад орж байна гэсэн үг. Мөн нөхөрлөлүүд ойд
байгалийг сэргээн ургамалжуулах ажлыг өөрсдийнхөө хэмжээнд хийж чаддаг
болж байна. Жишээлбэл “Дэлгэр Онон” нөхөрлөл гэхэд л өөрсдөө мод
үржүүлгийн талбай байгуулж, суулгац тарьж байна.
-Хөтөлбөрт хамрагдсанаар танай сумын нөхөрлөлүүд ямар ашиг шимийг хүртэв?
“Цэвэр ой” хөтөлбөр нь нөхөрлөлүүдийг төрөөс харсан маш том
бололцоо, боломж олгож өгч байгаа юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр
нөхөрлөлүүд өөрсдийнхөө дундын санг арвижууллаа. Өөрсдөө ашиг орлого олж
сумын төвийн ажилгүй иргэдийг ажилд хамруулж, тэд нарыг түлээ модоор
хангаж ажиллаж байна. Мөн 2011 онд манай сумын төсвийн байгууллагуудыг
түлээ модоор хангах ажлыг хийлээ. Энэ нь их давуутай зүйл байсан.
Ингэснээр хувьдаа мод бэлтгэж, төсвийн байгууллагуудад өндөр үнээр
зардаг ажил бүр мөсөн зогслоо” хэмээн ярьсан юм.
Ийнхүү ойн инженер бидэнтэй хөтөлбөрийн тухай санал бодлоо хэллээ. Батширээт, Биндэр сумын нийт 42 нөхөрлөлийн 800 гаруй өрх, 3 ойн аж ахуйн анги, сумын ард иргэд энэхүү хөтөлбөрт хамрагдан ашиг орлогоо дээшлүүлэн амжилттай ажиллаж байна. Нөхөрлөл байгуулж ойн санг гэрээгээр эзэмших гэсэн хүсэл сонирхолтой ард иргэд, малчин өрхүүд нэлээдгүй байдаг бөгөөд хууль, журмын талаарх мэдлэг, мэдээл хомс байдаг нь дээрх хэдэн өдрүүдэд ажиглагдаж байлаа. Гэвч нэг хэсэг нь үнэхээр ойгоо хамгаалж, нөхөн сэргээх гэсэн чин эрмэлзлэлтэй байхад, нөгөө хэсэг нь ашиг хонжоо харсан, зөрчил дутагдал гаргадаг хүмүүс байхыг үгүйсгэх аргагүй. Иймээс цаашид тухайн орон нутгийн онцлог, хүн амын суурьшмал байдал, ойн сангийн байршил зэргийг харгалзан хуулийн дагуу оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй. Ялангуяа гишүүдийн 80-аас
доошгүй хувь нь тухайн орон нутгийн байнгын оршин суугч байх ёстой
гэсэн нөхөрлөлийн хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь чухал болов уу.
Манай орны нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг, түүнээс 70 хувь нь хөгширч,эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж хомс байгааг тогтоосон.Тиймээс нөхөрлөлүүдийг дэмжин урамшуулах,хууль эрх зүйн нөхцөлөөр хангаж өгөх, хууль бус үйлдлийг таслан зогсоож, ойгоо хамгаалж, ном журмын дагуу ажлаа идэвхтэй үр дүнтэй явуулж буй нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний урамшуулал олгож байх нь үйл явцыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд нэн чухал дэмжлэг болох юм.Хэнтий нурууны ой шатаж, ихээр сүйдэж, огтлогдсоноос болж булаг шанд ширгэн, усны түвшин багасч /Хэрлэн гол сүүлийн жилүүдэд эрс татарсныг 1998 оноос хойшхи гарсан түймрүүдтэй холбон үздэг /байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болж, ойг зайлшгүй анхаааран авч үзэх шаардлагтайг сануулж байна. Ийм үед орон нутагт “Цэвэр ой” хөтөлбөр хэрэгжсэн нь нүдээ олсон хэрэг болж байна. Мод дагаж ус. Ус дагаж амьдрал гэдэг.Ундны усны эх үүсвэр болсон ой модыг ард иргэдэд эзэмшүүлснээр ороннутгийниргэдойтойгоозөвхарьцахухамсар, аргабарилтайболсноосгаднаиргэдийнамьжиргаа, ороннутгийнтөсвийнорлогод ихээхэн түлхэц болж буйг энд дурьдууштай.
Манай орны нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг, түүнээс 70 хувь нь хөгширч,эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж хомс байгааг тогтоосон.Тиймээс нөхөрлөлүүдийг дэмжин урамшуулах,хууль эрх зүйн нөхцөлөөр хангаж өгөх, хууль бус үйлдлийг таслан зогсоож, ойгоо хамгаалж, ном журмын дагуу ажлаа идэвхтэй үр дүнтэй явуулж буй нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний урамшуулал олгож байх нь үйл явцыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд нэн чухал дэмжлэг болох юм.Хэнтий нурууны ой шатаж, ихээр сүйдэж, огтлогдсоноос болж булаг шанд ширгэн, усны түвшин багасч /Хэрлэн гол сүүлийн жилүүдэд эрс татарсныг 1998 оноос хойшхи гарсан түймрүүдтэй холбон үздэг /байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болж, ойг зайлшгүй анхаааран авч үзэх шаардлагтайг сануулж байна. Ийм үед орон нутагт “Цэвэр ой” хөтөлбөр хэрэгжсэн нь нүдээ олсон хэрэг болж байна. Мод дагаж ус. Ус дагаж амьдрал гэдэг.Ундны усны эх үүсвэр болсон ой модыг ард иргэдэд эзэмшүүлснээр ороннутгийниргэдойтойгоозөвхарьцахухамсар, аргабарилтайболсноосгаднаиргэдийнамьжиргаа, ороннутгийнтөсвийнорлогод ихээхэн түлхэц болж буйг энд дурьдууштай.
2 comments:
saihan buteel bna
Ta buhend ajliin ondor amjilt husye!!
Post a Comment